Home Өгүүллэг Анагаагч 1-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

Анагаагч 1-р хэсэг Зохиолч: Э.Мөнхсүмбэрэл

18 second read
0
0
432

Их хотын өглөө нөр их хөл хөдөлгөөнтэй эхэлнэ. Ажил болоод сургуульдаа яарсан хүмүүс надтай зөрөх ба хэдий би хичээлдээ явж байгаа ч надад нэг их яарах хүсэл төрсөнгүй.

Сүлжилдэн өнгөрөх машины дуу чимээ, халтирч уначихмаар мөстсөн явган хүний зам ямар ч хүний уур цухалдлыг төрүүлэх нь лавтай. Би аажуухан алхсаар АШУҮИС-ийн хаалгаар орлоо.

Өчигдөр даарчихсан бололтой хамар битүүрээд, хоолой өвдөөд өнөөдөр нэг л биш. Ангийн хаалгаар цухуйгаад: -Багшаа орох уу? -За Эрдэнээ гуай та цагаа хардаа. Хичээл эхлээд хэдэн минут болсон байна? -Уучлаарай багшаа.

Түгжрээд хоцорчихлоо. -Танай курсийнхэн дөрвөн жил сурахдаа хоцролт нь гайгүй байхад чи л ганцаараа энэ хотод байнга хичээлээсээ хоцортлоо түгжрэх юм аа. -Багшаа орчихъё л доо. Үүдэн дээр загнуулаад байх чинь тэнэг юм байна шүү дээ. -За яахав. Хурдан ор. Би ороод хамгийн арын ширээн дээр очоод суух үед миний урд хоёр охин хоорондоо ярилцана. -Би бүр өчигдөр хүнтэй болзох гээд бүр гучин минут гадаа хүлээсэн тэгэх үү.

Ядаж байхад гангалаад нимгэн очсон өнөөдөр бүр ханиад хүрчихжээ. -Тэр чинь харин тэнэг гар вэ? Гэхдээ чи анагаахын оюутан юм байж дархлаагаа дэмжиж байлдаа. Найз нь бол өвөл ханиад хүрнэ гэж байхгүй шүү дээ. Энэ үгийг сонсоод би тэр охины нуруунд зөөлөн хүрэв. Тэр надруу гайхан хараад: -Яасан бэ? -Өө яагаачгүй ээ. Санамсаргүй л хүрчихлээ. -Тэнэг юм уу хаашаа юм?-гээд амандаа бувтнаад үргэлжлүүлэн ярина. Миний хамар онгойн, хоолойн өвчин арилсан болохоор тухтай гэгч нь ширээгээ дэрлээд зүүрмэглэхээр нүдээ анилаа.

Удалгүй нөгөө охин: -Би ч бас ханиад хүрчихсэн юм байхдаа. Гэнэт хамар битүүрээд, хоолой сэрвэгнээд байх юм. Би бүр халуураад ч байх шиг.-гэх нь надад сонсогдоход би нүдээ аниатай сэтгэл ханамжтай инээмсэглэв. * * Гадаа хэдийн амьдрал эхэлж хүмүүс завгүй холхилдон өөр өөрсдийн зорилго мөрөөдлийн төлөө хичээж байгаа байхдаа гэж бодох үед би эмнэлэгт юу ч хийхгүй өдөржин байгаа даа дургүй хүрнэ. Өчигдөр үсээ хусуулчихсан болохоор ээж надад цагаан өнгөтэй ноосон малгай бэлэг гээд авчирч өглөө.

Арай гэж ургуулж, тайруулж арчилж байсан 23-н жилийн хөдөлмөр минь үгүй болсон ч энэ малгайн өнгө миний халаадны өнгөтэй хосолж байна гэсэн бодолтой би ээж рүү инээмсэглэлээ. -Баярлалаа ээж.-гээд ээжийг үнсээд малгайг өмсөнгөө: -Надад зохиж байна уу? -Хөөрхөн байна миний охин.-гээд ээж намайг үнсэв. Ээж минь үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй. Гэхдээ намайг хорт хавдартайг сонссоноос мэдснээс хойш надад анхаарал тавьж, нойр хоолгүй явсаар одоо нүдэн доор нь хар хүрээ татаж, царай алдчихаж. Эмч өрөөнд орж ирээд: -За Солонгоо миний охин 11 цагт эмчилгээтэй шүү. Бас эмээ цагтаа уугаарай. -За эмчээ. Эмээ яг цагт нь ууж байгаа. -Сайн байна. Ингээд байвал амархан эдгэчхэж мэдэхнээ. Эмч ийнхүү хэлээд өрөөнөөс гараад явахад ээж надруу харан инээлээ. Гэхдээ түүнийг дотроо юу бодож байгааг мэдэж байв.

Учир нь би эмч ээж хоёрын яриаг нууцаар сонсчихсон. Миний хавдар хэдийн бүх биеэр тархчихсан, надад одоо дээд тал нь 2 сарын хугацаа л байгаа. -Ээж би гарч агаар амьсгалмаар байна. -Хамт гарах уу? -Үгүй дээ. Одоо та явж дүү нарыг жаахан ч гэсэн халамжил. Аав ажилдаа явчихсан байлгүй. Би ээжийн хариуг хүлээлгүй гадуур хувцсаа өмсөөд өрөөнөөс гарлаа. Гадаа гарахад хүйтэн агаар хамар нэвтлэн цээжинд хүрч байгаа нь гайхалтай санагдана.

Ерөн тэгээд хүн үхэх нь ойртоод ирэхээр бүх юмны үнэ цэнийг хардаг болчихдог бололтой. Надад өглөө бүхний нарыг мандахыг, орой бүр жаргахыг харах яг л дахин давтагдашгүй гайхамшиг мэт харагддаг. Бяцхан хүүхдүүд, миний үеийн залуус ч бас гайхалтай бүтээлүүд. Би бас одоо библи уншиж байгаа. Энэ гайхамшгууд зүгээр л бий болчихсон гэдэгт би итгэхгүй байна. Ямар нэгэн агуу хүч л энэ бүхнийг цогцлоож чадна. Магадгүй “бурхан” ч юм уу? Надад энэ хорвоо дээр байгаа цаг хором бүр алтнаас ч үнэтэй. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…