Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 11-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 11-р хэсэг

2 секунд уншина
0
0
205

Хэдэн өдрийн дараа сорилгын нууц хэсгийн нэг болох андуу эндүүг ажиж турших алба эхлэв.

Хуучин хишигтнүүд хүртэл тэнд ямар үйл болдогийг хэлэхгүй нуух учир нүд чихээ хурц болгож, ордонд орох, гадуур байх хугацаандаа ямар нэг өө сэв илрүүлчих гэж шинэ хуучингүй мачийж байв.Бал аавын ярьсныг санаж байх учир гаднаас нэвтрэгсдийг мөшгөе гэж шийджээ.

Аав нь өөр шиг нь жирийн цэрэг байхдаа хатны хоолонд хор холих гэж санаалагчийг тас цохин устгаж, хишигтний албанаа шууд тэнцэн орсон гэдэг.

Ер ажигч гярхайгаараа цууд гарч, ордны аль нууц, балчиг хэргийг илрүүлж явсаар эгэл анчины хүү ордны захирагч болон мандаж явсан ажаам.

Балыг зах дээр явж байтал хоёр махны худалдаачин нэг хүний араас зааж “Энэ бүсгүй яавч монгол биш” гэж ярилцахыг сонсов. Өнөө заасан хүнийг харвал ордны оёдол үйтгэлийн өргөөний хувцастай, туранхай охин явж байв.

Түүнийг саваагүй төрх эсгэн-Монгол биш гэдгийг нь яаж мэдээ вэ? гэсэнд өнөөх хоёр өвгөн өөрсдийг нь тоож ярилцсан, торгон дээлт залуу эрд тал өгч-Монгол хүн өөхтэй мах авдаг юм. Тэр охин “өөхгүй өөхгүй” гэсээр хамаг барааныг нь аваад явчих юм. Өөхгүй махаар яаж хоол хийдэг голог юм бол? гэлцэх аж.-Цөс нь муудсан хүн юм байгаа биз? гэсэнд-Магад. Зоогойн гэрт дан ногоо идээд сууж байгаа харагдана лээ гэхэд Балд сэжиг төрж мөнөөх бүсгүйг даган ордон руу нэвтэрлээ.

Ордноос гарах орох бүрт дотоод алба хаагчид модон пайз авдаг бол хэвтүүл, торгон цэргүүд ёсолгоо хийгээд шууд нэвтэрдэг учиртай. … Өнөө бүсгүй явсаар оёдлын өргөөнд очиж, тэндээс гарсангүй өнжив. Хоолонд гарах зуурт нь мөнөөх бүсгүйчүүлийн нойрсох өргөөнд орж, байшинг нямбай нэгжив. Мэдэгдэх сэжиг үгүй. Хоол ундаа бэлддэг өрөөнд ч хятад гэхээр юм үзэгдсэнгүй. Харин өнөөх бүсгүйн авчирсан бараан мах ширээн дээр байж байна.

Ордонд алба барьдаг хэн бүхэн орой л зоогонд ордог болохоос бусад цагт ихэс дээдэс, хишигтнүүд л хүссэн цагтаа хоол хийлгэх эрхтэй байдаг аж. Тиймд эрдмийн, оёдол үйлтгэлийн, оточийн, харуулын зэрэг их бага өргөөд бага үдийн үед хоолоо өөрсдөө хийж иддэг учиртай.Өргөө бүрт байх хэвтүүлийн хоргод орьё, өнөөдөр ээлжгүй юм чинь.. гэж шийдээд яаран хоолны өргөөнд хүрч, өөрт оногдсон аягатай хоолоо бараг уух тооны идээд түрүүлэн гүйж, өнөөх оёдол үйтгэлийн өргөөний хоргод орон бүгэв. Сүмбэдэй даргачаа хоолонд хожигдон орж ирэхэд Балаа ханцуйнаас нь татаж, хоёр нүдийг томруулан харуулсан нь “Ажиж тандаж байна” гэсэн дохио билээ.ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *