Home Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 10-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 10-р хэсэг

0 second read
0
0
298

… Удахгүй “сорилго” гэх шүүлэг болж түүнд эр чадлаар, эрдэм ухаанаар шалгарвал сая жинхэлж, ацаг хөлс хүртсэн жинхэнэ хишигтэн болох учир Балаа алдаж эндэх вий хэмээн хичээн сууж байв.

Тэр энд ирсэн цагаас Нимбай, Чимбай гэх ихэр нөхөртэй болж, андын тангараг барьжээ. Тэд номын үсгэнд барагтай боловч зэвсгийн эрдэмдээ гаргуун.

Хойд зүгт төрсөн учир эхлээд яриа хэлийг нь ойлгохгүй будилж байсан агаад Сүмбэдэй даргачийн тушаалаар үндсэн монгол аялгуугаар ярьж сураад учир зүйгээ олон дасаж, тэд холбоотой гурван үрээ шиг явах болжээ.

Ах дүүсийн уг гэр хориод ихэр хүүхэдтэйгээс тэд өнгө зүс, бяр чадал бусдаас илүү тул аав нь “Хишигтэн цэрэг болж яв, идээ ундаа элбэг юм гэлээ” хэмээн илгээсэн гэдэг.Балаа анх тэдэнтэй Тайхар хадны дэргэд таарсанаар үл барам холын замыг явгаар туулж, ядрал зүдрэлийн туйлд хүрээд байхад нь учиржээ.

Бал нэг бөгжөө арилжиж тэр хоёрт унаа авч өгөн дагуулан Хархорумд ирж, хувцас дээлийг нь халан өгч, улмаар Сүмбэдэй даргаас гуйсаар хишигтний албанд дагуулан авчээ.Аргагүй л хар тэргүүт цэрэг гэвэл тэр хоёрыг хэлнэ. Өлсөх ундаасах, хатуу бэрх сорилго бүхнийг шүд зуун давна.

Даргачийн үгнээс гарна гэж үгүй. Бас нөхрийн тусыг ч хичээмтгий. Балыг босон суун дагаастай.-За та хоёр гурван өртөөний газраас мөс олоод ир гэвэл олс жавхайтал бүслээд гараад явчихаа сийхгүй зантай хүмүүс.Зүс царай тэгш, нүд хөмсөг уран тул ордны бүсгүйчүүл ихэр хоёрыг ээрүүлдэх таалалтай. Нөхдийг нь тэр бүсгүйчүүл “Хоёроо ихэр хүү хайрла” хэмээн наадаж өднө.

Мань хоёр тонгойн ёслож “Ёсоор болтугай” гэж наргиастай. Амны зоргоор болсон бол ордоноор дүүрэн ихэр багацуул мэндлэх байсан биз.Харин Балыг Шүүн засах яамны сайдын охин Бум ахай таалж, хишиг таарсан гаригт түүний өмнүүр гоёж гоодож танхилзана. Гэвч Бал гагц өнчин ядуу Халиудайгаа санагалзах учир түүний зүүд нойронд ч завсар байсангүй. Ер энд ирсэнээс хойш тэр хэр чадлаа мэдэж явахыг хичээн тунгаажээ.

Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…