Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 7-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 7-р хэсэг

2 секунд уншина
0
0
256

Богцонд хонины мах, жаахан даавуу, цагаан тос, борц зэрэг зүйлийг багтаан чихжээ.

Түүнээс хугас гүзээтэй цагаан тос гарган холих гэсэн Хөөнөө гуай “Хөөх энэ юу вэ” гэсээр өргөн авчрахад нь харвал тосон дунд хэдэн алтан бөгж нуусан байх аж.

Түүнийг авч өгөхөд Агдай дотоод хормойгоороо арчиж цэвэрлэнгээ “Ээж л гарын бэл болго гэж илгээж дээ” гэсэнд “Яах аргагүй тэгж” хэмээн Хөөнөө гуай баясав.

Гаднаас Халиудайг орж ирэхэд Агдай-Өөр юу гэж байна? гэхэд гэрийн эзэгтэй-Өглөө мордоход “Танайх тэгж ягтахдаа тулсан бол зунаас би тэрэг явуулъя, манай дэргэд буу. Хүү хэзээ нэгтээ ирж л таараа. Тэнээд болдоггүй өгөрийг гэрлүүлж л нэг аргамжья даа” гээд инээж байна лээ гэхэд нь-Түшиг тулуургүй та хоёр ер нь манай тийш нүү дээ.

Ач тус болсон хүний ачийг манай аав хэрхэвч мартахгүй хүн. Харин би үүрийн хяраанаар мордьё. Танай ганц эмээлийг л авах нь дээ Хөөнөө эгчээ гэхэд-Ээ бид аавынд чинь ойртвол эмээл байтугай юмаар дутахгүй вий. Аваад яв хүү минь.

Танай аав тун ч сэргэг хүн юм. Шив шинэ тохомнууд тохож өгсөн шүү. Эмээл өгвөл сэжиглэгдэнэ гээд тохом өгч л дээ гэж олзуурхав.Халуун тос идэж хооллосон хойноо аяны бэл болгон, гэрээс нь ирсэн борц, тосыг хуваан уутлаж, тарган хонины махнаас эвдэн чанав. Халиудай ээжийнх нь илгээсэн хөх торгоор түүнд цамц, өмд шидэж өгөв. Агдай ээжийг нь харж байхад охинд нь нэг бөгж өгч “Энэ бөгжийг намайг чамд өгсөн гэж аавд хэлээрэй, хэзээ нэгтээ уулзахын бэлэг болгоё.

Аавынд нүүж очихдоо бөгжний учир явдлыг гаргаж хэлэгтүн” хэмээн барив. Энэ бол аавдаа энэ охиныг харж ханд гэж захиас тавьсан үг байв. Жаал бүсгүйн нүүр улалзан тонгосхийв. Ээжийгээ дуурайсан сэргэлэн хүн тул болзоо тогтоож, бараг сүйлж буйг мэдсэн хэрэг биз ээ.Агдай мориныхоо хазаар, олом жирмийг бөхлөж, бүгдийг ян тан болгоод унтахаар хэвтэв. Шөнө гэрийн эзэгтэйг дагасан нэхүүл ороод ирэх вий гэж бодогдоод унтах янзгүй. Бас алиа хөөрхөн Халиудайгаас хагацан одох болоод сэтгэл хоргодох ажаам.

Зүгээр л “Наанаа сууж бай” гэж аав нь хэлсэн бол тэр хичнээн баяртай үлдэх байлаа даа. Гэвч хувь заяа түүнийг хөх төрийн голомт болсон Хархорум хот руу илгээх нь энэ аж…. Үүр дөнгөж цайх хэрд Хөөнөө гуайн гадаалах чимээнээр Агдай сэрлээ. Тэр ээжийнхээ орон дээр, сормуусаа дэвсэн унтаж буй Халиудайг харснаа бушуухан хувцаслаж, сэмхэн очиж духан дээр нь үнэрлэвэл тэр үргэсэн янзага шиг нугдайж, нүдээ анив. “Хүлээгээрэй” гэж шивнэж л амжив.Морио эмээллэн, цайлаад мордохдоо эх охин хоёрт нөгөө морио үлдээсэн нь хол ойрд явгадуузай гэснийх авай.

Хархорум тавхан өртөө газар байтал хос морины хэрэг юу сан билээ.Суман харынхаа зоонд гарахдаа “Хүүгээ хэзээ ч цэрэг цуургат явуулахгүй авч үлдэнэ” гэдэг байсан аав нь өөрөө замчласан тул хувь тавилан гэдэг хаашаа ч хөрвөж болдог холбиргон эд болохыг тэр ойлгожээ. Эргэн харвал Халиудай сүү өргөж үзэгдэнэ. Хот айлынхан бүгдээр гэр гэрийнхээ гадна саравчлан зогсоно.Суман хар морь нь харсан зүгтээ хазаар даран тэмүүлнэ. Балаа нэртэй болсон Агдай ч тийнхүү холыг зорьжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. Зохиолч: Шуурайн солонго

Үнэ:20,000 Хүргүүлэн авах хүмүүс дугаараа үлдээнэ үү?

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *