Нүүр Өгүүллэг ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 1-р хэсэг

ШУУРАЙН СОЛОНГО: ОРДОН тууж 1-р хэсэг

2 секунд уншина
0
0
326

Агдай хүзүүн дээрх мэнгэ нь учиргүй загатнан, гал ноцож байна гэж зүүдлээд “ойг” хэмээн дуу алдан сэрмэгцээ шилэн хүзүүгээ цус шүүртэл маажсан нь зүүднийхээ хүслийг гүйцээх гэсэн мэт.

Товруу мэт тэр хар мэнгэнүүд ар шилд, үснийх нь захаар байдаг агаад яагаад гал ноцох мэт шатаж буйг хэн мэдлээ.Гэрт аав ээж нь, гурван дүү нь налайтал унтана. Зүүднийхээ жигээс салаагүй Агдай босож хувцаслан гэрээс гарч, малын саравчны араар тойрон биеэ хөнгөлөөд чөдрийн унааныхаа зүгт эргэхдээ тэднийхний зүг давхих хоёр хүнийг харав.

Тэр гэр өөдөө чимээ өгөх гэж-Цэргүүд айсуй гэж хашгирав. Хар үүрээр ийн унаа малаа хайрлахгүй, агдтал давхина гэдэг ер биш хэрэг учир үхрийн саравч руу харайн орж гэтэн үзвэл мөнөөхөн эрсийн араас мөн дөрөв таван тооны цэргүүд хар хурдаар дарцаглан айсуй.

Агдай үхрийн баас хусдаг малтуурны ишийг мултлан, зэвсэг болгон атгаад өнөөх хоёр морьтонг жалга руу орох зуурт саравчнаас үсрэн гарч, арын мод руу чадал мэдэн харайж, арай хүрч амжилгүй намсхийн унав.Сэм эргэн харвал өнөө хоёр морьтон өөрийнх нь гэрт харайн орж байгаа үзэгдэнэ. Тогоо сав хангинан хоёр эр өргөсөн аавыг нь гулдран гаргаж ирлээ.

Уул нь насанд дарагдчихаагүй бол хишигтний манлай явсан аав нь хоёрын зэрэг хүнд заамнаасаа базуулах хүн биш сэн.-Өргөмөл хүү чинь хаа байна? гэх дуун өглөөний тунгалаг агаарт цалгихад-Тэнээд явчихсаан, тэнээд… гэх аавынх нь үг дуулдав.-Аа, чи битгий.. гэх зуур араас нь нэхсэн морьтнууд жалгыг гатласнаа морин дээрээсээ харвуулаа дэлэн өргөж, өнөөх заамдагч этгээдийг нэвт харвахыг үзэв.

Хамтрагчаа алдсан нөгөөх нь өргөсөн аав руу нь нэг ухасхийснээ гэр лүү орж явчихав.Ирсэн цэргүүд морины гүйдэл дунд үсрэн бууж, гэрт ороод зэвсэг хангинах, өргөмөл ээжийнх нь хашгирах, дүү нарынх нь орилох тэргүүтэн давхцтал түүний сэм холдож чадсаныг мэдсэн аав нь босоод зүг бүрт савчин “Зугт зугт” гэх дохиог өгч байхыг хараад Агдай үсрэн босож мод руу орон, хаврын алаг цоог цаснаа мөр үлдээчихэлгүй, аль хуурайг барин дутаалаа. Ерөөс гаднаас сэжиг бүхий этгээд ирэхэд тэр ийн зугтаж, гэрийнхэн нь “Манайд тийм хүн ер байхгүй” гэж ирмэх ч үгүй хэлэх шаардлагатай болдог.Өргөсөн аав нь хишигтэн цэргийн эрхтэн байсан учир түүний хар багаас цэргийн эрдэмд сурган дадуулжээ.

Сэлэм эргүүлэх, жадаар цөм цохих, ханцуйнд багтах харвуулаар хэрхэн дайсныг хөнөгөөх, морийг гаршуулан сургаад өөртэйгөө ижил санаа зорилготой болгохыг зааснаас гадна тагнан турших, хүний санаа зорилгыг тандах ухаанд сургажээ. Тэр дотроос хамгийн чухал захиас нь аюул осол болвол гэр бүлдээ өчүүхэн ч хоргодолгүй, амиа амандаа зуун зугтахыг шаарддаг нь түүний амийг хамгаалах нэгэн учир байдаг биз. Түүнийг нэхэн зэвсэг жадтай хүмүүс ирж, хоорондоо алалдан орсон нь энгийн хэрэг биш. Амьтай нь чацуу нууц оршоо вий.Агдай дөнгөж боссон, хүч тамир их тул мөр буруулан явсаар хоёр дүгнэгэр уул гэтлээд сая хөл татав. Эцгийн захиасыг биелүүлсэн авч утсан чинээ улаан амиа бодоод сураг чимээгүй холд явчихаж чадсангүй.

Зохиолч: Шуурайн солонго

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. ХҮРГҮҮЛЭН АВАХ БОЛ УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭНЭ ҮҮ?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *