Нүүр Өгүүллэг “СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

“СЭТГЭЛ ҮГҮЙ” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,166

Багабанди шилтэй архийг амаар нь хөнтрөн хэдэнтээ том балгаад: ~Миний тархи толгой задрах нь ээ. Юу болоод байгаа юм бэ? Юун ихэр михэр вэ? гэхэд Томоо нэгэн цаас сарвайж: ~Чи энэ бичгийг л хар! Тэр

Дөлгөөний ихэр гээд байгаа залуу та гурав нэг өдөр, нэг цагт, бүр нэг эмнэлэгт төрсөн байна. Энэ ихэр гээд байгаа залуугынх нь царайг л чи харчих гээд Билгүүний зургийг гаргаж ирэн сарвайхад шоконд орсон

Багабанди салгалсан гараар зургыг авч хартал түрүүхэн Урьханы гараас атгаад сууж байсан залуу байх нь тэр. Одоо ингээд зургыг нь сайн харахнээ өөрийнх нь талийгаач ээж Туяатай дэндүү адилхан

залуу байлаа. Тэр царай нэг л танил юм шиг харагдаад байсан нь ийм л учиртай байж… Томоо үргэлжлүүлэн: ~Чи ойлгож байна уу хөөе? Тэгэхээр тэр эмнэлэгт энэ Билгүүн гэдэг залуу чамтай солигдсон

байна! Чиний эцэг эхэд хайрлуулж, чиний амьдрах ёстой байсан амьдралаар амьдарч байна ш дээ. Чиний төрсөн эцэг эх чинь овоо баян чинээлэг хүмүүс байдаг юм байна лээ. Бүр хэд хэдэн сүлжээ

дэлгүүрийн эзэд гээд чи боддоо! Чи тэгэхэд төрсөн хүү нь байж ингээд орон гэр ч үгүй золбироод явж байх гэж хараал ид! гээд босч агуу их нээлт хийсэн хүн шиг гараа алдлан Багабанди руу ширтэв. Юу ч хэлэхгүй таг гөлийн суух Багабандийн нүдний өмнүүр туулж өнгөрсөн өрөвдөлтэй, аймшигтай амьдрал нь яг л киноны кадр адил жирэлзэн өнгөрнө. Санжаад зодуулаад шөнөжин гараа өргөн зогсдог байсан нь, өвлийн хүйтэнд модон амбаарт чичирч дааран хонодог байсан хүйтэн шөнүүд, өлссөндөө айлаас хулгай хийгээд зугтаж явахдаа нохойнд уруулан хэдэн хоног хэвтэрт байсан өдрүүд, ээж нь солир нүдээрээ муухай хялайн харж хараан загнадаг байсан нь, ангийн хүүхдүүдэд ноорхой хувцаснаасаа болж шоолуулан ганцаараа уйлдаг байсан гунигт мөчүүд гээд л… Түүний өнгөрсөн амьдралд гэрэл гэгээтэй дурсамж нэгээхэн ч байсангүй. Томоо түүний урд сөхрөн сууж

мөрнөөс нь сэгсчээд: ~Чи чинь юугаа бодоод гөлрөөд суучихав даа. Одоо энэ дээр л зөв хөдлөх хэрэгтэй байна. Чиний ихэр Дөлгөөн чинь манай клубын ажил руу өнгөлзөөд байгаа ш дээ. Ямар нэг аргаар чи тэрэнтэй хэсэг хугацаанд солигдоод тэр хавтаст хэргийг хаах хэрэгтэй ойлгож байна уу аан? Тэгээд цааш нь яана уу ийнэ үү чиний дур. Төрсөн эцэг эхтэйгээ ч уулзаад авах нь байна ш дээ гээд чангаар инээв. Багабанди бас л юу ч хэлэхгүй хий гөлрөн суусаар байлаа. Томоо энэ зуур аль хэдийн төлөвлөгөө боловсруулж нүд нь эргэлдэн: ~Дөлгөөнийг нааш нь ганцааранг нь дуудаад хар тамхи шахчихъя. Тэгээд чи оронд нь явна. Би цаадахыг чинь хэд хоног мансууруулаад аргалаад байж дөнгөнө. Чи харин хурдхан шиг тэр хэргийг нэг тийш нь цэгцэлчих. Тэгээд л буцаад байр байрандаа орчихно ш дээ. Цаадах чинь юу болсныг ойлгохгүй манараад л өнгөрнө. Тэгснийхээ дараа чи

албан ёсоор гэр бүлтэйгээ танилцаж баян айлын хүү болно шүү дээ…хэмээн дуржигнуулснаа өөрийнхөө бодож олсон зүйлд баясан инээд алдсаар угаалгын өрөө рүү орлоо. Томоогийн бүх яриа Багабандийн чихний хажуугаар өнгөрч юу ч ойлгосонгүй. Тэр зүгээр л өнгөрсөн олон жилийн турш өөртэйгөө огт хамааралгүй хүмүүсийн дунд амьдарч тамлуулж, зовж байсандаа, өөрийг нь өдий олон жил хайгаагүй төрсөн ээж аавдаа гээд л бүх зүйлд уур нь хүрч байлаа. Нүднээс нь гомдол харууслын дусал нулимс бөмбөрөн унахад шүдээ зуун гараа зангидсанаа шийдэмгий босоод хаалга руу зүглэв. “Муу новшнуудыг бүгдийг нь там руу тонилгоод өгье л дөө. Би та нараас л болж шоронд орсон. Би та нараас болж ийм лалрын амьдралтай болсон. Би та нараас болж хайртай хүнээ ч хайрлах эрхгүй болсон” Багабанди хурд хэтрүүлэн давхисаар дэнжийн мянгын хойд энгэрт

ирлээ. Ухаан бодолд нь зөвхөн үзэн ядалт, өшөө хорсол буцлана. Яайжийж муудсан гэрийн хаалгыг хэмх өшиглөн ортол хэн ч байсангүй. Буцаж гаран машиндаа суугаад тэр хавийн гудамжаар галзуу юм шиг давхингаа ийш тийш хэн нэгнийг хайн харж явтал өст хүн өлийн даваан дээр гэгчээр мухар Санжаа зүрхний хэдэн андуудтайгаа булан тойроод ирж яваа харагдав. Багабандийн нүд яг л улай үзсэн араатных шиг догшин болж хөмхийгөө зуун хаазан дээрээ гишгэлээ. Урдаас нь хар эрчээрээ давхин ирж буй машиныг харсан согтуу эрчүүд хашаа нөмөрлөн ухасхийцгээсэн боловч Санжаагийн аз дутаж амжсангүй. Санжаа машинд мөргүүлж тээр хол шидэгдэн цав цагаан цасан дээр хар элээ мэт нэвсийн унав. Багабанди тэр чигээрээ цааш давхин явахдаа “Чамайг төрсөн эцэг минь биш гэдгийг мэдсэн бол аль эрт алах байсан юм” хэмээн амандаа шивнэлээ. Айсандаа

уусан архи нь гарсан хэдэн нөхөд хөдөлгөөнгүй хэвтэх Санжаа руу уван цуван дөхөж зарим нь амандаа маань уншиж байв… Багабандийг орж ирмэгц Томоо байдгаараа сандарчихсан: ~Хүүе ээ чи чинь хаашаа яваад өгөв өө? Арай очоод уулзчихсан юм биш биз дээ… гээд хэлэх үггүй ам нь ангалзан зогсов. Багабанди гэнэт шалан дээр сөхрөн сууж хоёр гараа сарвайлган харснаа: ~Алах ёстой нэг хүн байсан юмаа. Би…Би өөрөө ч мэдэлгүй…Ийм юм болчихлоо…гэхдээ би харамсахгүй байна. Тэр муу новшийг алах юмсан гэж хэдэн мянган удаа боддог байсныг чи мэдэхгүй л дээ… гэснээ цурхиран уйлж гарлаа. Гайхаж нүд нь орой дээрээ гарсан Томоо яахаа мэдэхгүй хоёр тийш холхингоо гар утсаа гарган цагдаа руу залгах гэснээ жаахан хүүхэд шиг цурхиран уйлж суугаа Багабанди руу хяламхийгээд утсаа буцаан хармаалав. ~Тэнэг новш минь уйлахаа болиод яг юу болсныг бүгдийг

нь надад яриад орхи! гэж Томоог орилоход Багабанди нулимс дүүрэн нүдээр түүн рүү хараад: ~Миний эцэг! Эцэг ч гэж дээ. Намайг ийм хог новш шиг болгож өсгөсөн адгын муу араатанг алчихаад ирлээ би гэснээ уртаар санаа алдав. ~Чи ч ёстой дүүрчихсэн тэнэг амьтан юм даа. Одоо тэгээд яах юм? ~Яахав дээ. Шорондоо л хатдаг байхдаа. Тэрнээс өмнө миний амьдралыг, хайртай бүсгүйг минь булааж хувь тавилангаар минь тоглосон тэр муу новшийг цааш нь харуулмаар байна. ~Битгий солиороод бай! Өвчтэй пязда вэ пязда чинь. Чи одоо шоронд орвол хүн амь гээд хэзээ ч нар үзэхгүй ш дээ хулгайчаа! Багабанди цөхөрсөн янзтай нурмайн шал ширтэхэд Томоо нааш цааш холхин байснаа гэнэт нэг гайхалтай санаа олсон бололтой нүд нь сэргэн: ~Хөөш чи босоод наад нүүр амаа угаа, нус нулимсаа арч. Үхсэн

баас юунаас айдаг юм. Хоёулаа аргыг нь олноо гээд зэвүүнээр мушийлаа. Багабанди юу ч асуусангүй, түрүүний айхтар ууртай догшин зан нь хааччихав гэлтэй дуулгавартай нь аргагүй босч угаалгын өрөө рүү оров. Томоо харин гар утсаа гарган хэн нэгэн рүү залгаад: ~Аа сайн байна уу? Би Лувсан байна аа… тийм тийм “Сарны титэм” клубын… аанхан… өөртэй чинь уулзаж мэдээлэл өгөх гэсэн юмаа… Энэ их нууц болохоор та ганцаараа хүрээд ирж чадах уу? Хотоос зайдуу машинтай уулзсан нь дээр байхаа… аанхан… хүн амьтанд харагдаад хэрэггүй байх, та ойлгож байгаа биз дээ?… Би амь насаараа дэнчин тавьж байна шүү дээ… та хамт ажилладаг хүмүүстээ ч битгий хэлээрэй. Наана чинь бууны ноход зөндөө гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй… За ойлголоо… тэгвэл тэнд цагийн дараа уулзъя… гээд утсаа салгав. Хийх гэж байгаа зүйлдээ сэтгэл нь түгшсэн үү, аль эсвэл догдолсон уу бүү мэд зүрх нь хүчтэй

цохилон байлаа… Билгүүн найз бүсгүйгээ гэрийнхэндээ танилцуулахаар шийдэж эхлээд ямар ч байсан Дөлгөөнтэй уулзаад хамт гэртээ очин аав ээжтэйгээ танилцуулахаар болжээ. Маралмаагийн бие овоо дээрдэж асаргаа халамж бараг л шаардахгүй болсон тул Урьхан өнөөдөр Билгүүнтэй явахыг зөвшөөрсөн билээ. Найз залуугийнхаа гэр бүлтэй танилцана гээд хирдээ л гангалж аваад гарвал Билгүүн үүдэнд хүлээж байлаа. Тэр хоёр Дөлгөөнийг ажил дээрээс нь авахаар очтол Дөлгөөн байсангүй. Гар утас руу нь залгатал ашгүй авч байна. ~Дөлгөөнөө чи чинь хааччихав аа? Ажил дээрээ хүлээж байя гэсэн биз дээ? ~Өө найзад нь ёстой чухал ажил гараад явчихлаа уучлаарай. Чам руу залгаж хэлэх гэж байгаад мартчихаж. ~Аан заза чухал ажилтай бол яахав дээ. Та хоёрыг дараа л танилцуулахаас. ~Тэгье ээ хө. Ирээдүйн бэртэйгээ уг нь хурдхан л

танилцмаар байна шүү. Даанч яаралтай хэрэг гарчихлаа. Та хоёр аав ээж дээр очих гэж байна уу? ~Харин яадаг юм билээ. Уг нь гэр бүлээ бүгдийг нь байлгаж байгаад… ~За сүртэй ш дээ. Аав ээжид чамайг өнөөдөр найз бүсгүйтэйгээ очно гээд хэлчихсэн шүү бол ээж сүйд болно ш дээ мэдэж байгаа биз? ~Заза тэгвэл бид хоёр гэр лүү явлаа. Дараа уулзъя баяртай ~Баяртай… Мөрдөж байгаа хэргийнхээ талаар мэдээлэл авна гээд итгэчихсэн Дөлгөөн яаран давхисаар болзсон газраа ирлээ. Гадаа аль хэдийн бүрэнхий болжээ. Төд удалгүй хар өнгийн машин урд нь ирж зогсоод гэрлээрээ дохив. Дөлгөөн машинаасаа буун нөгөө машин руу алхахдаа бас ч гэж санаалан удаан алхангаа машин дотор өөр хүн байгаа эсэхийг ажиглав. Томоо ганцаараа жолооны ард сууж байгааг хараад санаа амран машинд суулаа. Томоо худлаа инээн мэнд мэдээд машины урд хайцагнаас хэдэн цаас гаргаж Дөлгөөнд сарвайв. Дөлгөөн урагш цонх руу дөхөн

шонгийн бүүдгэр гэрэлд “Сарны титэм” шөнийн цэнгээнт клубын дотоод ажиллагаа гэсэн гарчигыг дөнгөж уншив уу үгүй юу гарын булчин нь час хийх шиг болоход цочин толгой өндийтөл Томоо түүний гарт тарьсан зүйлээ аль хэдийн шахаж амжсан байлаа. Маш хүчтэй нойрсуулах тариа тариулсан Дөлгөөн “Чи надад юу хийчихвээ” гэж хэлээд л гартаа барьсан цаасаа алдан гулжийв… Шинэ бэртэйгээ танилцах сургаар бөөн хөл хөөр болсон Шүрээ цагаан сар, шинэ жил болж байгаа аятай л тансаг ширээ засчээ. Сэргэлэн ч мөн дотроо баяртай байсан ч гаднаа тайван царайлан сууна. Бага охин нь арван жилийн сургуулиа төгсөөд Япон руу их сургуульд явсан тул мань хоёр хүний мөрөөсөл болоод байгаа билээ. Удалгүй Билгүүн, Урьхан хоёр ч ирж шинэ бэр ирээдүйн хадам аав, ээжтэйгээ танилцлаа. Шүрээ

хангинатал инээд алдан хоол цай зөөн гүйж хөл алдана. “Ийм хөөрхөн охин муу хүүг минь яаж тоосон юм бэ дээ” хэмээн бодож хүнтэй огт үерхэхгүй байсан хүү нь гэнэт л ийм сайхан бүсгүй дагуулаад ирсэнд баярлаад ханахгүй байлаа. Урьхан бага зэрэг ичингүйрэн биеэ барьж сууснаа хананд өлгөөтэй саяхны бололтой гэр бүлийн зургийг хараад гайхан гөлөрчихөв. Тэр зурган дээр ээжийнх нь хайртай Багабанди дүрээрээ зогсож байх юм. Урьхан өөрийн мэдэлгүй босч зураг руу дөхөж очоод сайтар ажиглав. Яах аргагүй гэгээн дүрээрээ мөнөөсөө мөөн… Билгүүн дэргэд нь ирж зогсоод: ~Энэ миний ихэр ах Дөлгөөн шүү дээ. Надаас шал өөр байгаа биз дээ гээд инээхэд Урьхан огт инээсэнгүй харин ч сонин царайлан түүн рүү хараад: ~Энэ хүн чиний ихэр юмуу? Дөлгөөн гэдэг гэсэн үү? ~Тийн миний ихэр Дөлгөөн гэдэг юм. Яасан бэ хайраа? Чи таньдаг юмуу? ~Танихаар барах уу даа. Энэ хүн чинь миний ээжийг тийм болгочихоод ор сураггүй алга болсон

хүн шүү дээ! гэхэд Билгүүн сонссон зүйлдээ итгэсэнгүй. ~Чиний ээжийг хэвтэрт ортол зодсон хүн нь Дөлгөөн гэж үү? Чи юу яриад байна аа? хэмээн чанга гэгч нь хэлтэл аав ээж хоёр нь ч сэртхийн цочиж тэр хоёр луу харлаа. ~Үгүй ээ гэхдээ энэ хүн чинь манайд амьдардаг байхдаа өөрийгөө Багабанди гээд байсан ш дээ. Гэхдээ нэр нь өөр ч гэсэн яах аргагүй энэ зурган дээрх хүн мөн гэхэд бүр толгой нь эргэж гайхаж орхисон Билгүүн: ~За байзаарай. Бүр эхнээс нь ойлгомжтой ярь даа хайраа. Би бүр ойлгохоо байлаа гэхэд Шүрээ хажуунаас нь дөхөж ирэн: ~Харин тийм би бас гайхчихлаа. Миний охин наашаа суугаад эхнээс нь нэг яриад орхиоч гэлээ. Урьхан сандал дээр суугаад анх Багабанди гэрт нь ирсэн тухай, тэгээд хэдэн жил сураггүй болчихоод дахин гарч ирээд хамт амьдарч байсан, тэгээд

ээжийг нь зодчихоод таг болчихсон зэргийг бүгдийг нь ярьлаа. Шүрээ ч нухацтай сонсож болсон үйл явдлын хугацааг тодруулан асуух зэргээр нилээн удаан ярилцсаны эцэст Багабанди, Дөлгөөн хоёр нэг хүн биш гэдгийг баттай тогтоолоо. Гэхдээ тэр хоёрыг андуурмаар адилхан гэж Урьхан хэлсэн тул Шүрээгийн сэтгэл сэрдхийн: ~Арай…Арай тэр хүү…гээд үгээ гүйцээлгүй санаа зовсон аятай Билгүүн рүү харав. Билгүүн ч мөн адилхан зүйл бодож байсан тул ээжийнхээ гараас атган нүд рүү нь ширтээд: ~Надаас санаа зоволтгүй ээ ээжээ. Би ч их гайхдаг байсан… Маргааш өглөө явж шинжилгээ өгөөд энэ бүх учир битүүлэг асуудлыг шийдье хэмээн шийдэмгий хэллээ. Сэргэлэн юу ч хэлэхгүй хөмсгөө зангидан бодолд дарагдан сууна. Шүрээгийн хоолой зангиран хүүгийнхээ хацрыг илээд: ~Гэхдээ юу ч болж байсан ээж нь үрдээ хайртай шүү. Чи үргэлж миний хүү хэвээрээ гэдгийг

санаарай гээд энгэртээ тэврэн духыг нь үнэрлэв. Яг энэ үеэр Багабанди, Томоо хоёр ухаан мэдрэлгүй болсон Дөлгөөнийг дамжлан Багабандийн машин руу зөөж байлаа. Өөртэй нь үнэхээр адилхан энэ залууг харахаар яг л өөрийгөө харж байгаа юм шиг санагдаж ийм зүйл хийж байгаадаа сэтгэл нь тавгүйтэн яг одоо бүхнийг байранд нь буцаачихмаар санагдавч яаж ч чадахгүй Томоогийн заавраар хөдөлнө. Томоо машин руугаа очиж шприц, нэг цаастай авчраад: ~За чи одоо машиныг нь унаад гэр рүү нь яв. Май энэ бүх мэдээлэл нь байгаа. Баригдав аа! Маргаашнаас би юу хийх яах ёстойг чинь зааварчилаад өгнө гээд Дөлгөөнд хар тамхи тарихаар тонгойход Багабанди гараас нь ухасхийн бариад: ~Тариад хэрэггүй юм бишүү гэхэд Томоо ууртайгаар

гараа савчин: ~За надад юу хийхийг минь битгий заа. Бүгдийг нь чиний төлөө л хийж байна. Дуугай явж үз гэхэд Багабанди санаа алдан Дөлгөөний машин руу алхав. Томоо амьсгаадан Дөлгөөний гарыг гаргаж тариагаа тариад “За ингээд тамын амьдралд тавтай морил залуу минь” гээд машины хаалгыг хаалаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *