Нүүр Лайфстайл УЛААН балын Лодойсамбуу ТӨЛӨӨС киног өөрийнхөөрөө дүгнэж хэлсэн нь…

УЛААН балын Лодойсамбуу ТӨЛӨӨС киног өөрийнхөөрөө дүгнэж хэлсэн нь…

1 секунд уншина
0
0
714

Үйл явдлаа давж гялалзсан агуулгатай Монгол кино үзээгүй их уджээ. Өчигдөр бид хоёр Хүүк фильм /Huuk film/ “ТӨЛӨӨС” уран сайхны киног үзээд нээрэнгээсээ нэг юманд цадаад гарч ирлээ. Эхлээд үнэндээ нэрийг нь харчихаад нөгөө л үйлийн үрийг шууд нүглийн хариу гэж итгэдэг хүмүүс тэр эндүү бодлоо тулгаж итгэхийг ятгасан кино юм байх даа гэсэн шүү юм бодож байсан юм.

Гэтэл маниусын тайлж ядахдаа өнгөц дүгнэдэг “кармахан” цаашаа өгүүлэмжтэй бүтээл болж. Агуулгатай зохиолыг дүрсжүүлэхэд холбоо хоёр өгүүлбэр ч бүтэн цаг болчихоод улам сунаад байдаг нэг зовлон коночдод бий. Киноны эхэнд үйл явдлынхаа шалтгааныг заавал тайлбарлах гэсэн зориудын хэдэн сценийг дөнгөж өнгөрөөд л өрнөл нь бараг нүд цавчуулсангүй. Үйл явдлуудын уялдаа, тэдгээрийгээ өрж босгосон дараалал, эвлүүлэг гээд Солонгосын орчин үеийн нэг ангит бүтээлүүд л нэг ийм түс тас болоод байгаа нь шууд санаанд буусан.

Төгсгөлд нь хүмүүсийн нусаа татах чимээнд эгээ л долгион таардаг хүнтэйгээ таарч тамхилахдаа хоромхон зуурт ярьсан сэдэвтээ санал нэгдээд кайф авдаг шиг кинотойгоо нүд ирмээд л гарч ирлээ Төлөөс.. Хүн байтугай ургамал, амьтад ч биестээ үзүүлэх нөлөөгөө зохицуулж чадаж байж нэг гариг дээр амьтай оршдог. Гагцхүү хүн тэр бүх харилцаанд сонголт хийх боломжтой төрсөнөөрөө онцлог. Гэхдээ энэ нь давуу тал гэсэн үг бас биш. Бид хүн болохоор хүссэн ч эс хүссэн ч биесээсээ шууд хамааралтай амьдарсаар дуусна. Өдөр бүр хийдэг сонголт, шийдвэр бүхэн ямар нэг төлөөстэй. Таах аргагүй цаг хугацааг өртөөлж яваа тул төлөөс нь сайн муугийн холимог. Хүн хүнтэйгээ үүсгэх харилцаа, харилцан үйлчлэл бүхэн “төлбөртэй”. Тэр төлбөрийг нь дааж, төлж чадаж л байвал хүн хүссэнээ хийх боломжтой. Гэхдээ дааж чадаж байгаа мэт санагдах үеүүд байвч туулж өнгөрөөснөө эргэж харахдаа хүн бүхэн хэнд ч юм хандан “Цаг хугацааг буцааж болдог ч болоосой!” гэж залбирдаг.

Нэгэнт урагшлуулж бас буцааж болдоггүй цагийн хүрдэнд үйл ургуулж үр хурааж явдаг болохоор бид сайн муу, сайхан муухай, жаргал зовлонг хамтад нь туулсаар л дуусна. Зовлон бол аз жаргалын халбага. Сэтгэлээр хэр их зовно, тэр чинээгээрээ амар тайвныг мэдэрнэ. Миний дуртай/харцаараа ярьдаг ийм уран бүтээлч ховор/ жүжигчин О.Гэрэлсүхийн бүтээсэн дүр үзэгч хүн бүрт үүнийг хэлж өгнө. Хүн нэгэнт тайвшралаа олсон бол тамын хаалга ч хөнгөн! За тэгээд өөрсдөө үзнэ биз. Жаахан яривал бүгдийг нь тооччих гээд байна. Өмнө нь нэг удаа бас ингээд сэтгэгдлээ хэлж байгаа нь гээд баахан чалчаад спойлэрдлоо гэж загнуулсан. Монгол кино урагшилж явнаа. Урамтай байна. Баярлалаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *