Нүүр Өгүүллэг “ХООСОН” өгүүллэг “7-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“ХООСОН” өгүүллэг “7-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
1
2,539

Тэмүүлэн сургалтаа тараад түр байрлаж буй зочид буудал руугаа алхлаа. Ойрхон газар байдаг болохоор машинаа уналгүй алхчихдаг ажээ. Хотод ирээд долоо ч хоноогүй байж охиноо санаад хэцүүхэн.

Орой бүр царай царайгаа харж ярин сэтгэлээ дэвтээнэ. Тэр охиныхоо ээжид хэзээ ч гомдож, хорсож байсангүй. Ийм сайхан үр төрүүлж өгснөөр барахгүй, салахдаа охиныг аавд нь үлдээсэнд талархаж явдаг

билээ. Охин нь харин цэцэрлэгт орсноосоо хойш ээжийн тухай их ярьж, асуух болсон бөгөөд Тэмүүлэн охиндоо “Ээж нь их хол гадаад улсад байгаа. Охиноо том болохоор ирнэ гэсэн” гэж худлаа ярихаас өөр

арга байсангүй. Худлаа ч гэж дээ, ер нь бол үнэний хувьтай л үг. Охины ээж шинэ нөхөртэйгөө гадаад руу явсан гэж сураг дуулсан билээ. Тэмүүлэн охиноо бодсоор яаралгүй тайван алхана. Хаврын урь

орсон болоод тэр үү гадаа дулаахан, тэгээд ч зочид буудалд очоод хийх юм байх биш юунд яарах вэ. “Хүүе Тэмүүлээн” гэх эрэгтэй хүний хоолой сонстоход Тэмүүлэн эргэн хартал өндөр бадриун цагаан залуу

байдгаараа инээчихсэн гараа даллан ирж яваа харагдав. “Юу билээ? Таньдаг хүн юм байхдаа? Эмчлүүлж байсан хүн юм болов уу” гэх зэргийг бодон таньж ядсаар зогстол өнөө эр дэргэд нь ирээд гарыг нь чангаар атгаснаа: – За сайн уу хө ямар сонин хүнтэй таарах нь энэ вэ? Чи бүр яг хэвээрээ шүү гээд маасайн инээв. Тэмүүлэн өнөө эрийг сайн танихгүй хэвээр, гэвч нэг л харсан хүн шиг санагдан – Сайн сайн байна уу? гэхээс өөрийг хэлж чадсангүй. Мань эр өөрийн нь таньж ядан байгааг нь сая л ойлгов бололтой бүр ч чанга инээн – Хаха чи намайг танихгүй байна аа даа. Аргагүй аргагүй. Мань чинь бүр шал өөр болсон байгаа биз дээ. Арван жилд чамаас байнга хичээлээ хуулдаг байсан Батдорж нь байна шүү дээ гэхэд Тэмүүлэнгийн нүд томрон Батдоржийг доороос дээш гүйлгэн хараад сая нэг танив бололтой – Хүүе ээ нээрээ Батаа мөн үү? Ямар их өөрчлөгдөө вэ? Ямар сонин хүн бэ? гээд дотноор тэвэрлээ. Мань хоёр багаас дунд анги төгстлөө үй

зайгүй найзууд байжээ. Тэмүүлэн нь Батаагаа хичээл номон дээр яаж ийж байгаад чирж явдаг бөгөөд зодоон цохион болоход ч туранхай жижигхэн Батаа найзынхаа араар л нуугддаг байж. Долоо дугаар ангиа төгсөөд Батаа хот руу шилжиж тэр хоёр холдсон билээ. Тэр үед ямар гар утас энэ тэр байсан биш хоёр найз үе үе захиа занаа бичилцдэг байж байгаад нэг л мэдэхэд бүр холбоо тасарчээ. Тэр нэг туниа муутай туранхай хүү ийм ханхар том залуу болчихно гэж яаж санах вэ. Удаан уулзаагүй хоёрт ярих сонин сайхан их байлгүй яахав. Ойролцоох уушийн газарт орж ганц хоёр пиво уунгаа баахан хууч хөөрлөө. Батаа тамирчин болсон болохоор архи огт уудаггүй аж. Хаа нэг пиво л уудаг гэнэ. Тэмүүлэн ч бас архинаас татгалздаг нэгэн тул хоёул санаа нийлэн уулзсанаа тэмдэглэхээр дэлгүүрээс хэдэн шил

п.иво аваад Батаагийн гэр лүү явав. Батаа эхнэр хүүхдийн хамтаар шинэхэн байранд ороод удаагүй ажээ. Байрны үүдэнд таксинаас буугаад Тэмүүлэн өмнө нь ирж байсан газар шиг санагдан ийш тийш харлаа. “Өө нээрээ тийм шүү дээ. Сувдаагийн байрны хажууханд юм байна” гэж санаад Батаад сонин болгон – Манай ангийн Сувд-Эрдэнэ гээд нэг хөөрхөн охин байсан даа. Чи санаж байна уу? – Саналгүй яахав дээ. Чи бид хоёр хоёулаа захиа өгч байсан биз дээ хаха – Тэднийх энэ урд байранд байдаг юм байна лээ. Танай хоёр чинь нэг дор шахуу юм байна ш дээ. Өмнө нь таарч байгаагүй юу? – Өө тиймүү. Ёстой таараагүй ш дээ. Тэгээд ч найз нь энэ байранд ороод дөнгөж сар л болж байна. – Аа тэгэхээр аргагүй аргагүй. Цаадах чинь Дарханд ээж дээрээ өвөлжчихөөд саяхан эндээ ирсэн юм. – Чи чинь ямар сайн мэдэж байх юм. Арай та хоёр…гээд Батаа мар мар инээхэд Тэмүүлэн сандран улайж – Үгүй ээ, юу…Юу гэж дээ. Цаадах чинь нөхөртэй, тэгээд жирэмсэн болчихсон байна лээ… гэсээр мань хоёр дотогш орлоо. Сайхнаагийн согтуу нүд улаанаараа эргэлдэн гараа зангидсаар орж

ирэхэд Сувдаа гар утсаа ардаа нуун бариад мессеж явуулах товчин дээр дарж амжаад хойш ухран булан руу шигдэнгээ – Чи…чи яагаад байгаа юм бэ Сайхнаа. Чи намайг айлгаад байна… – Чи харин өөрөө яагаад байгаа юм гичий минь! Гэр орноос минь хөөж туугаад юу болчихоов? Өөр хар юмтай банзалдах гээд загтнаад байна уу айн? Тэр пязда чинь хаана байна хөөе гэж хашхирснаа хөлд нь тээгэлсэн сандлыг авч ханын толь руу хах тэнхээгээрээ шидлээ. Тар нярхийн толь хагарч сандал хэмхрэхэд Сувдаа бондгосхийн цочиж айсандаа өмдөндөө дусаачихлаа. Өмнө нь Сайхнаагийн уур уцаартай байхыг харж байсан ч ийм аймар байхыг нь огт харж байсангүй. – Чи болиоч ээ. Би цагдаа дуудчихсан шүү. Одоо хурдхан явахгүй бол цагдаа ирээд…Чи баривчлагдана ш дээ. Сайхнаа ойлгож байна уу? – Яасан их цагдаа сэргийлэхээр айлгадаг янхан бэ чи айн? Би одоохондоо энэ гэрийн эзэн, эр нөхөр чинь хэвээрээ шүү. Гэр орондоо өөрийн эхнэрээ яах нь миний дур гэсээр ойртон ирэхэд Сувдаа самбаачлан суган доогуур нь шургаад гүйх гэтэл өнөөх нь хөлд нь дэгээ тавьж хөөрхий бүсгүй ор мөргөн унав. Сайхнаа зэвүүнээр инээн – Хаашаа ингэтлээ

яарна вэ хонгор минь. Намайг хүсэхгүй байна уу? Жаахан жаргая л даа гээд Сувдааг үсдэн босгосноо ор луу шидлээ. Байдал бишдсэнийг ойлгосон Сувдаа аль болох өрөвдөлтэй царайлан чичирсэн хоолойгоор: – Ханиа тайвшир л даа. Чи надад хайртай биз дээ? Би ч чамд хайртай. Тийм болохоор хоёулаа одоо хэрэлдэж маргалдахаа больё тэгэх үү? Намайг битгий өвтгө л дөө… гэж уйлагнан гуйхдаа гэдсэн дэх үрдээ л хамгаас их санаа зовж байв. Сайхнаа түүнийг өрөвдөх шинжгүй муухай инээн өмднийхөө тэлээг тайлангаа: – Гэнэт буцаад хайртай болчихсон уу муу гичий. Чи байнга ингэж жүжиглэдэг биздээ лалар минь. Одоо дуугай хувцсаа тайл гэхэд Сувдаа гэрийн халатны энгэрээ зөрүүлж хумин бариад: – Чи ядаж миний хэвлийд бойжиж байгаа хүүхдээ бодооч дээ? Сайхнаа! Би жирэмсэн шүү дээ гэж хэлэхдээ нус нулимс нь завсаргүй гоожно. – Хаха чиний үгэнд итгэнэ гэж бодоо юу янхан минь. Үнэн байлаа ч миний зулбасга

биш нь ойлгомжтой. Өөр эрийн дэвсгэр болж яваад жирэмсэн болчихоод надаас салахаар шийдсэн юм байна ш дээ чи гэнгүүтээ ухасхийн халатыг нь угз татан тайлаад дотуурх нимгэн сарпааныг нь урж эхэллээ. Сувдаа түүнийг нүүр нүдгүй маажин үснээс нь зулгааж чадлаараа л тэмцэв. Өөдөөс нь сарвалзах жижигхэн туниагүй эхнэрээ өнөөх араатан атгасан гараараа чанга гэгч нь дэлсэж орхилоо. Сувдаагийн нүд харанхуйлан бие нь сулбайж гулжийхад Сайхнаа түүнийг бүрэн нүцгэлэн доош харуулаад суран тэлээгээр өгзөг рүү нь шапхийтэл ороолгов. Сувдаа буцаж сэхээ орон чангаар хашхираад цааш эргэн орноос унаж зугтахыг хичээн мөлхлөө. Сайхнаа түүний цээж рүү өшиглөснөө үсдэн хойш гэдийлгээд – Бөгсдүүлэх дургүй гээд байдаг билүү. Одоо чамд мэдрүүлээд өгье л дөө гэж занах нь Сувдаад бүдэг бадаг сонстоод ухаан нь балартав. Оройжин хуучны дурсамж, одоогийн амьдрал, жаргал зовлонгоо хуваалцан ярилцсан хоёр найз

хэдэн пивондоо жаахан халамцаж эртхэн амрахаар орондоо орцгоолоо. Тэмүүлэн дэрэн дээр толгой тавимагц нам унтаж орхижээ. Гэтэл утас нь жингэнэн дуугарч түүнийг сэрээлээ. Өнөө орой аав нь яриагүй болохоор гомдсон охин өвөөгийнхөө утсаар залгуулсан нь тэр байв. Тэмүүлэн айл амьтныг сэрээхээс эмээн нам дуугаар охинтойгоо ярьж аргадан тайвшруулаад маргааш ярихаар тохироод утсаа салгангуутаа Сувдаас ирсэн мессежийг уншлаа. Таван минутын өмнө ирсэн мессеж байв. Тэмүүлэн нам унтаад мессеж ирэхийг сонсоогүй байж. Тэр даруй Батааг сэрээн цагдаа руу залгахыг гуйчихаад өөрөө хувцсаа ч өмсөж амжилгүй гарч гүйлээ. Батаа ч мөн адил нүцгэн шахуу амьтан гар утсаа аваад араас нь харайв. Орцны үүдээр оронгуут дээд давхарт эмэгтэй хүний чанга хашхирах бүгтхэн дуулдав. Тэмүүлэн улаан галзуу амьтан дөрвөн давхар луу нисэх мэт хурдан гарвал Сувдаагийн хаалга онгорхой. Нүүр амнаас нь цус садран ухаангүй хэвтэх эхнэрээ үснээс нь чирэн орон дээр гаргаад бузар

хүслээ хангахаар цамцаа тайлтал “Сувдаа аа” гэх эрэгтэй хүний дуу гарч Сайхнаа цочин эргэж харах зуурт хүнд нударга нүүрэн дээр нь нисэн ирж нүднээс нь оч манарах шиг л болон тэрийн уналаа. Тэмүүлэн Сайхнааг цохиж унагачихаад орон дээр хэвтэх Сувдаагийн толгойг өргөн “Сувдаа, Сувдаа” гэснээ гүрээний судсыг нь дарж үзэв. Ашгүй бүсгүй амьд байлаа. Сайхнаа хана түшин босч ирснээ хамрынхаа цусыг гараараа шудраад – Аа чи муу лалар байх нээ. Чамайг ч бас хамтад нь алаад булчихья л даа гэж хашхиран ухасхийтэл хэн нэгний нүсэр том нударга дагз руу нь цохин толгой тархи нь манарч өөрийн эрхгүй урагш сөхөрч унатал ясархаг том хөлийн тавхай хажуунаас орж ирээд эрүүг нь мултартал өшиглөлөө. Тэмүүлэн Сувдаагийн толгойг эвтэйхэн дэрэн дээр тавьж хөнжил нөмөргөөд Батаа руу: – Цагдаа дуудав уу хө? Түргэн тусламж бас дуудчих гээд шүүгээ уудлан анхны тусламжын хайрцаг хайж эхлэв. Батаа түргэн тусламж руу залган дуудлага өгчихөөд: – Эмэгтэй хүнийг ийм болтол нь зодож байдаг. Яасан балиар араатан бэ. Энэ одоо тэгээд

нөхөр нь юм байхдаа? гэж үглэнэ. Тэмүүлэн гал тогооны өрөөнөөс эмийн хайрцаг олж ирээд Сувдаад анхны тусламж үзүүлж эхлэв. Батаа шалан дээр ухаангүй тэрийн хэвтэж буй Сайхнааг хөлөөрөө хөдөлгөснөө – Энэ новш үхчихээгүй байгаа даа гээд Тэмүүлэн рүү харав. Тэмүүлэн Сайхнаагийн судсыг дарж үзээд – Амьд байна аа хө. Муу хүн мөд үхдэггүй шүү дээ. Миний найз гэрээсээ очоод хувцаснуудаа аваад ирээч. Одоо баахан хүн амьтан ирэхээр нүцгэн шалдан байж байлтай биш гэлээ. Батаа ч толгой дохиод гарав. Хэтэрхий яарсандаа хөөрхий бүр таавчиг ч углалгүй хөл нүцгэн гараад ирсэн байлаа. Сувдаа хальт ухаан орон сүүмийсэн нүдээр Тэмүүлэнг олж хараад санаа нь амарсан бололтой нүдээ аньснаа: – Миний хүүхэд зүгээр биз дээ гэж арай ядан дуугарав. Үнэндээ Сувдаа доош цус алдсан байсан болохоор Тэмүүлэн хэлж мэдэхгүй байлаа. Гэвч санааг нь зовоохгүй гэсэндээ: – Зүгээрээ Сувдаа минь. Одоо эмч

ирж байгаа. Тэгээд бүх юм сайхан болно. Оройтож ирсэнд уучлаарай гэж хэлэхдээ самсаа нь шархирлаа. Ийм жаахан, туниа муутай бүсгүй хүний энэ жижигхэн нүүр лүү, бие рүү цохиж ийм аймар болгосон байгааг хараад зүрх нь өмөрч байв. Бас мессеж ирэнгүүт уншаагүй өөрийгөө зэмлэнэ. Гэхдээ хувь тавилан гэж байгаа болохоор л энэ үдэш түүнийг Батаатай тааруулж нааш нь явуулж, охин нь яг тэр мессежний дараа өөр лүү нь залгаж сэрээсэн гэлтэй. Хэрвээ Тэмүүлэн Батаатай таарч тэднийд хонохоор ирээгүй бол, охин нь түүн рүү залгаж сэрээгээгүй бол өдийд Сувдаа амьд байгаа ч уу, үгүй ч үү… Тун удалгүй цагдаа, түргэнийхэн дуу дуугаа авалцсаар ирэв. Хөөрхий бүсгүйг тусламж хүсэн хашхирч байхад гэрээсээ толгойгоо ч цухуйлгаагүй хөрш айлын хүмүүс бүх юм болж дууссаны дараа хэрэгт дурлан шагайлдах нь ичгэвэртэй. Хохирогч, хэрэгтэн хоёр хоёулаа хүнд гэмтсэн тул эмнэлэг рүү авч явлаа. Тэмүүлэн удахгүй тэмцээнд

явах гэж байгаа найзыгаа хэрэг төвөгт оруулахгүй гэсэндээ Сайхнааг ганцаараа зодсон гэж мэдүүлжээ. Сайхнаагийн дагзны яс цуурч, хамрын таславч мурийн эрүү нь мултарсан байлаа. Харин Сувдаагийн хамар хугарч, дотуур бэртэл аван цус их алдсан бөгөөд хүүхэд нь тогтож үлдэх эсэх нь тун ч эргэлзээтэй байв. Эмч сувилагч нар аль болох эх хүүхэд хоёрыг эсэн мэнд авч үлдэхийг хичээн боломжтой бүхнийг хийсээр. Сувдаа энэ тухай ээжид нь битгий хэлээрэй гэж гуйсан тул Тэмүүлэн Дархан руу ярьсангүй. Батаа тэр хоёр л наана цаана гарч гүйсээр Сувдаа хөл дээрээ босов. “Хүүхэд чинь хүн болох гэж л чамд заяасан бололтой. Одоо тайван байж болноо бүсгүй минь. Хүүхэд нь зүгээр байна. Харин биеэ сайн тордож, хөдөлгөөнөө хязгаарлах хэрэгтэй” гэсэн эмчийн үгэнд Сувдаа баярласан гэж жигтэйхэн. Сайхнаа энэ зуур эмнэлэгт хэвтэн эмчлүүлэнгээ цагдаагийн хяналтанд байлаа. Намуун түүнийг үе үе эргэж ирэн уйлж хайлж байгаад явна. Хайртай ханьдаа ямар аймшигтай зүйл хийснээ

Сайхнаа сая л ухаарч гэмшсэн ч Намууны хэлсэн “Сувдааг нэг өндөр цагаан залуу сахьж байна лээ. Их л дотно харагдсан. Угаасаа чиний араар явалддаг байсан юм бишүү” гэсэн үгэнд уур нь хүрэхийн зэрэгцээ толгой нь байнга лугшин өвдөх, хоолоо өөрөө зажилж идэж чадахгүй хөндүүрлэх зэрэгт бухимдан өөрийг нь ийм болгосон тэр залууд өширхсөн бодол тээжээ. Нэг өдөр Намуун Сувдааг эргэхээр ирлээ. Сувдаа түүнтэй ярих ч хүсэлгүй тул жишүү харан хэвтэв. Намуун авчирсан тортой жаахан юмаа ширээн дээр тавиад хажууд нь суун хоолойгоо зассанаа: – Ийм юм болсонд харамсаж байна. Гэхдээ Сайхнааг уучлаарай гэж чамаас гуйх гэсэн юм. Цаадах чинь их гэмшиж байгаа… Сувдаа дуугарсангүй. Намуун үргэлжлүүлэн: – Чи Сайхнаад нэгэн үе хайртай байсан, хамт амьдарсан хэдэн жилээ бодоод түүнийг уучилчих тэгэх үү? Хүссэн бүхнийг чинь би өгье.

Мөнгө төгрөг хэд ч байсан би олоод өгье тэгэх үү? Гомдолгүй гээд цагдаад хэлээд өгчих л дөө… Сувдаа дүрсхийн түүн рүү эргэж харснаа шал ширтэн уйлж буйг нь хараад зөөлөрч “Иш энэ нэг амьтан тэр араатанд хайртай болчихоод ингэж явах гэж. Бас л над шиг бүсгүй хүн шүү дээ” гэх бодол төрөөд: – Чи үнэхээр л Сайхнаад хайртай бололтой. Гэхдээ чи бодож үзээч. Өчнөөн жил амьдарсан эхнэрээ, хэвлий дэх үрээ ч хайрлаагүй хүн чамайг хайрлаж чадах уу? Тэр бол араатан. Араатан болчихсон байна лээ. Тийм хүнтэй зууралдаж явахаас айхгүй байна уу? – Сайхнаа надад тэгж хандахгүй ээ. Би мэдэж байна. Архины халуунд л тийм муухай зан гаргасан байх. Би архи уухыг нь болиулчихнаа. Чи харин гомдолгүй гээд хэлээд өгчих тэгэх үү? Сайхнаа шоронд орчихвол…яах юм бэ? Хүүхдийн чинь эцэг шоронд орвол муухай биз дээ? – Хммм. Би хүүхдэдээ тийм эцэгтэй гэдгийг нь хэзээ ч хэлэхгүй л дээ. За за би чамайг л бодсон юм. Хэзээ нэг хожмын өдөр над шиг байдалд ороод ингээд хэвтэж байх вий л гэж… Би гомдолгүй гэж хэлж болно оо. Гэхдээ нэг болзолтой! Намууны нүд

сэргэн – За юу юм бэ? Хэдийг өгөх үү? гэхэд Сувдаагийн зэвүү хүрч мушилзаад – Мөнгө төгрөг бишээ. Сайхнаа салах өргөдөл дээр гарын үсэг зураад дахиж миний амьдралд гай болохгүй, миний нүдэнд, миний хүүхдийн нүдэнд харагдахгүй гэвэл би гомдолгүй гэж хэлье. – Өө тэгэлгүй яахав. Би цаадахаар чинь гарын үсэг зуруулаад аваад ирье. Сайхнаа ч угаасаа ахиж чамайг харахыг хүсэхгүй байна гэж байна лээ гээд Намуун ум хумгүй гарч одлоо. Сувдаа цонх руу хараад зүрх нь шимшрэн нулимс бөмбөрүүлэв. Анхны гэсэн бүхнээ зориулсан тэр хүн нь ингэж өстөн дайсан болно гэж санасангүй явлаа… Сувдаа сар хэвтэж бие нь тэнхрэн эмнэлгээс гармагц Тэмүүлэнтэй хамт Дархан луу явлаа. Гэрлэлтийн баталгаагаа салгуулж, Сайхнаад гомдолгүй гэдгээ хэлэн өргөдлөө буцааж авсан болохоор одоо түүнд хотод байгаад байх шаардлага байсангүй. Ажлаас гарах өргөдлөө өгч хотоос бүрмөсөн нүүж буй нь энэ билээ. Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа ээжтэйгээ утсаар ярихдаа ажлаа хийж

байгаа, бүх зүйл зүгээр гэж худал хэлдэг байв. Гэвч эх хүний зөн гэдэг агуу зүйл байдаг тул ээж нь түүнд санаа зовоод хот руу очих санаатай байгаагаа хүртэл хэлжээ. Сувдаа харин удахгүй ажлаасаа гарч нэгмөсөн нүүж очно гэдгээ хэлэн санааг нь амраасан билээ. Гэдэс нь хөөрхөн цондойчихсон, өөрөө нилээн турсан охин үрээ хараад ээж нь баахан уйлав. Гэвч Сайхнаа охиныг нь яаж тамласныг гадарлах ч үгүй байлаа. Сувдаа ч тэр тухай ярьсангүй, зүгээр л Сайхнаагаас салсан, Дархандаа ээжтэйгээ амьдрана гэдгээ хэлэв. Ээж нь ч олон юм асууж шалгааж охиноо зовоосонгүй. Тэмүүлэн Сувдааг хүргэж өгөнгөө охинтойгоо ганц хонож эрхлэлдчихээд хот руу буцав. Ээж аавдаа сургалт дуусаагүй гэж худал хэлжээ. Үнэндээ түүнд цагдаагаар явах ажил байлаа. Хүний биед ноцтой гэмтэл учруулсан гэдэг хэргээр Тэмүүлэн, Сайхнаа хоёр хоёулаа байцаагдаж байв. Ашгүй үнэн зөв дийлж Тэмүүлэнг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн үзээд мөнгөн торгууль ноогдуулж шийтгэлээ. Харин Сайхнааг санаатайгаар хүний биед халдаж, хүнд гэмтэл учруулсан, амь насанд заналхийлсэн хэргээр цааш явуулах болжээ. Хохирогч гомдолгүй гэсэн ч заавал

шүүхээр орж таслуулах ёстой зүйл анги ажээ. Сайхнаа эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд шүүх хурал болтол хотоос гарах эрхгүй Намууныд байх болов. Өглөө бүр цагдаа дээр очиж цагаа бүртгүүлэн байцаагдсаар тэр бүр залхаж байлаа. Хамар нь аймшигтай муухай мурийж тэр чигтээ эдгэсэн тул толинд харахаас дургүй нь хүрнэ. Намуун харин саяхнаас ажил хийдэг болж есөн шидийн залуустай уулзахаа больжээ. Сайхнаа өдөржин цагдаа дээр өнжөөд орой нь бөөн ууртай амьтан ирж ганцаараа архи уун согтуурхана. Намуун уг нь

садар самуун явдлаа больж хайрттайгаа сайхан амьдаръя гэж бодон ажил төрөл хийдэг болсон ч Сайхнаа түүнийг нь огтхон ч тоосонгүй. …Ажлаа тараад иртэл Сайхнаа бас л халамцуу ганцаараа ярин согт.уурхаж суув. Ядарч туйлдсан Намууны уур хүрч ширээн дээр байсан хямдхан үнэтэй хугас шил архийг асгангаа Сайхнаа руу үглэж гарлаа. Өнөөх нь харин юу ч хэлэлгүй гараа зангидан муухай харж

сууснаа гэнэт сүр сархийн босоод ирэхэд Намуун айсандаа цаад талын өрөө лүүгээ ороод хаалгаа түгжиж орхив. Сайхнаа харин түүнийг зовоосонгүй, харц нь ширүүсч нэгийг шийдсэн бололтой амандаа ямар нэг юм үглэн зогссоноо тавиур дээрх Намууны машины түлхүүрийг шүүрээд гуйвж дайвсаар гарч одлоо…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *