Нүүр Өгүүллэг “ХООСОН” өгүүллэг “6-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“ХООСОН” өгүүллэг “6-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
1,929

Жирэмсний тест дээрх хоёр зураасыг харсан Сувдаа баярлах, санаа зовох зэрэгцлээ. Уг нь тэр үүнийг л хүлээж байсан. Гэвч Сайхнаагаас салахаар шийдсэн энэ үед заавал болоод байхдаа яах вэ дээ. Сувдаа

ямар ч байсан хүүхдээ төрүүлэхээр шийдэв. Гэхдээ жирэмсэн болсноо ээждээ ч хэлсэнгүй. Сэтгэл санаа тогтворгүй хэдэн хоногийн өнгөрөөлөө. Уг нь хүүхдээ элэг бүтэн өсгөхийг тэр хүсэж байв. Болсон

бүхнийг мартаж Сайхнааг уучлаад хүүхдээ төрүүлэн сайхан амьдрах юмсан гэж байнга боддог боллоо. Гэвч ойрын хэд хоног Сайхнаа бүр таг чиг. Хэрвээ Сувдаагийн энэ эмзэг үед нь Сайхнаа сэтгэл гарган

Дарханд ирж уучлал гуйн эвлэрэхийг хүсвэл Сувдаа зөвшөөрөхөд бэлэн болсон байв. Хоёул хоёулаа ажилгүй тул Намуун мөнгө олохын эрхэнд алтан шүдэттэй явалдсаар л байв. Үүнийг нь Сайхнаа мэддэг

хэдий ч юу ч хэлэхгүй, зүгээр л олж ирсэн хэдэн төгрөгөөр нь тоглож зугаацахаа бодно. Сувдаагаас хол байсан сарын хугацаанд тэр маш их уудаг болж өдөр болгон согтуу байх болов. Өмнө нь хаа нэг уусныхаа

маргааш Сувдаагийн бэлдсэн лимонтой ус, эмийг уучихаад сайхан бантан идчихдэг байсан бол одоо харин Намууны авчирсан пивоор шараа тайлсаар буцаад л согтчихно. Нэг орой бас л согтуу Намууныд иртэл өнөөх нь хаалгаа тайлж өгсөнгүй. Утас руу нь залгатал авахгүй салгаад байлаа. Сайхнаагийн уур хүрч амандаа түмэн хараал урсган байтал “Хүнтэй уулзаж байна аа. Миний хайр гадуур жаахан явж байгаад ир. Дансанд чинь мөнгө хийчихье” гэсэн мессеж ирэв. Нөгөөх алтан шүдэттэйгээ л хамт байгаа бололтой. Сайхнаа яаж ч чадахгүй тул гадагш гарлаа. Түүнд энэ амьдрал үнэхээр утгагүй санагдана. Дэлгүүрээс нэг шил архи аваад өөрийнхөө байранд очлоо. Сувдаа нь хадгаламжийнхаа мөнгөөр энэ байрны түрээсийг 2 жилээр нь төлчихсөн билээ. Гэр нь хамгийн сүүлд орхисон яг тэр чигээрээ түүнийг угтлаа. Гэр гийгүүлэгч гэргий нь байхгүй болохоор хамаг тавилга тоосондоо дарагдан нэг л ундуй сундуй, хоосон оргино. Сайхнаа архиа задлан аягалаж нэг амьсгаагаар хөнтрөөд хуучин сайхан цагаа дурсан хэсэг гуниглаж суув. Сувдаа руу залгатал утсаа

авсангүй. Гэнэт уур нь хүрч “Муусайн гичийнүүд юу болчихсон юм. Та нараар дутлаа юу” гэсэн бодол төрж Сувдаа руу “Өөр юмтай болчихоод утсаа авахгүй байгаа юмуу янхан минь! Надаас сайхан эр олоод авахыг чинь харъя л даа. Чи надаас салсандаа харамснаа муу их зантай гичий” гэж бичээд явуулж орхилоо. Сувдаа ээжийнхээ толгойг барьж өгч байтал утас нь дуугарав. Тэр утсаа байнга унтраадаг байсан ч жирэмсэн болсноо мэдсэнээс хойш Сайхнааг ярих, мессеж бичихийг хүлээн утсаа асаалттай байлгадаг болжээ. Сайхнаагаас дуудлага ирэхийг хараад догдолсон гэж яана. Гэвч ээжийнхээ дэргэд ярьж болохгүй тул салгах товчин дээр дараад босч угаалгын өрөөнд орон дахин залгахыг нь хүлээлээ. Гэвч дахин дуудлага ирсэнгүй. Харин

түүнийг харааж зүхсэн аймшигтай мессеж ирэх нь тэр. Ийм зүйл хүлээгээгүй байсан Сувдаа шоконд орж утсаа алдан унагаад өөрөө ч шалан дээр суун мэлмэртэл уйлав. Овоо нэг шарх нь анин эдгэрч байсан зүрх сэтгэл нь шалан дээр унан хагарсан утасны дэлгэц шиг л тал тал тийш хагаран бутарсан байлаа… Амралтын хоёр сарын хугацаа дууссан тул Сувдаа ажлаа хийхийн тулд аргагүй хот буцах болов. Гэдэс нь нэг их томроогүй ч ээж нь түүний жирэмсэн болсныг аль хэдийн мэджээ. Сувдаа харин Сайхнаагаас салахаар шийдсэнээ ээждээ хэлж чадсангүй. Гэвч ээж нь эх хүнийхээ зөнгөөр нэг л биш байгааг нь мэдэрсэн ч асууж шалгаасангүй, юу юуны туханд хүрэлгүй хүүхдүүдийн амьдралд хошуу дүрээд яахав, өөрсдөө учраа олох

байлгүй гэж бодсон билээ. Сувдаа жирэмсний хордлого ихтэй байгаа болохоор галт тэрэгээр явахыг хүссэнгүй, хурдхан очих жижиг тэрэг хайн зар тавьтал Тэмүүлэн залгах нь тэр. Тэмүүлэн сургалтанд суухаар хувийн унаагаараа хот руу явах гэж байжээ. Охиноо аав ээж дээрээ орхиж байгаа гэнэ. Ингээд ашгүй таньж мэддэг хүнийхээ унаанд дайгдан хот руу буцлаа. Хөөрхий ээж нь охиноо үдэж өгөхдөө “Миний үрд хэцүү байвал санаа зоволгүй ээждээ хүрээд ирээрэй. Болохгүй бол ээжийгээ дуудаарай. Ээж нь давхиад л очно” гээд хоёр хацар дээр удаан гэгч үнэрлээд хоцров. Замын турш Тэмүүлэн хөгжилтэй зүйлс ярин Сувдааг инээлгэж, гуниглах зав өгсөнгүй. Харин машины явдалд дотор нь эвгүйрхсэн Сувдаа үе үе бөөлжсөөр арай гэж хотод ирэв. Тэмүүлэн ч түүний жирэмсэн гэдгийг хэлүүлэлтгүй ойлгож, жирэмсэн эхнэрээ замын унаагаар явуулж байгаа нөхрийг нь гайхаж байлаа. Гэхдээ энэ тухайгаа ам нээсэнгүй. Тэмүүлэн юм ярьж байгаад нэг мэдэхэд л охиноо ярьчихсан явна. Үүнийг анзаарсан Сувдаа “Охиндоо их л хайртай бололтой. Багын хөгжилтэй, тусархуу, сайхан сэтгэлтэй хүүхэд байсан яг л хэвээрээ

шүү. Сайн аав болжээ Эхнэр нь яагаад ийм сайн хүнийг хаяж явдаг байнаа” гэж бодсноо Сайхнааг санан гуниглаж орхилоо. Тэмүүлэн Сувдаагийн байрны гадаа ирж зогсоод түүний цүнхтэй юмыг барин оруулж өгөв. Сувдаад өөр очих газар, шинэ байр хөлслөх мөнгө төгрөг ч байхгүй тул энэ байрандаа ирэхээс өөр арга байсангүй. Сайхнааг гэртээ байх вий гэхээс санаа нь зовж байсан ч ашгүй тэр гэрт алга. Тэмүүлэн юмыг нь оруулж өгчихөөд явахдаа “Хэрэг болвол найз руугаа яриарай. Найз нь хотод бараг сар гаран болох байх” гэжээ. Сувдаа ганцаар үлдэн хэсэг уйтгарлаж сууснаа шийдмэг гэгч нь босч гэр орноо цэвэрлэж эхлэв. Гэрээр нь дүүрэн архи, пивоны шил, лааз, тамхины иш хөглөрнө. Сайхнаад ой нь гутаж байлаа. Ийм арчаагүй, балиар юмнаас салах гэж байгаадаа баярлах ч шиг. Гэрээ цэмцийтэл цэвэрлээд Сайхнаагийн гэсэн бүх зүйлийг баглаж цүнхлэн үүдэнд

тавив. Одоо үүнээс хойш түүнийг бодон гуниглаж суухгүй гэж өөртөө амлалаа. Тэр шөнөдөө Сайхнаа ирсэнгүй. Сувдаа маргааш нь цоожныхоо голыг солиулж санаа амрав. Сувдааг хүргэж өгөхдөө гэр орных нь байдлыг харсан Тэмүүлэн санаа зовж байсан ч хүний эхнэр лүү хамаагүй яриад байж болохгүй тул санаа зовохоос хэтэрсэнгүй. “Ар.хи, п.ивоны шил нилээн их харагдсан. Өнөөх нь их уудаг бололтой. Хөөрхий Сувдааг зодож нүдэж зовоодог юм биш биз дээ. Тэгээд хүн амьтнаас санаа зовоод нуугаад яваад байх вийдээ” гэж бодоод тэсэлгүй “Сайн уу, бие нь гайгүй биз дээ? Хордлого их өгч байгаа янзтай байсан.” гээд мессеж явуулчихав. “Сайн сайн уу? Миний бие гайгүй дээ. Хордлого яахав бага шиг өгч л байна. Хордлого яахав бага шиг өгч л байна. Удахгүй зүгээр болох байлгүй” гэсэн хариу аваад Тэмүүлэнгийн санаа бага ч атугай амарчээ. Тэр хоёр ойр зуурын юмсын талаар жаахан мессеж бичилцээд л өнгөрлөө. Тэмүүлэн дахиад

л нөхрийнх нь талаар асууж чадсангүй. Дэмий л “Ямар нэг хэрэг гарвал найздаа санаа зоволгүй хэлээрэй. Чадах ядахаараа туслана шүү” гэжээ. Нилээн халамцуу Сайхнаа нэгэн уушийн газарт хоёр хүүхэнтэй наргин сууна. Өнөөдөр тэр овоо хожсон бололтой ширээ дүүрэн архи дарс өржээ. Намуунаас дуудлага ирж гар утас нь байнга чичигнэн хөдлөх ч Сайхнаа огт тоохгүй хоёр хүүхэнтэй шалиг зүйлс ярин гуя хасыг нь илж таалсаар. Төд удалгүй нөгөө хоёр хүүхнээ тэвэрсээр дээд давхрын зочид буудал руу орлоо. Мань гурав бас л үргэлжлүүлэн ууж байснаа хоёр хүүхний арай туранхай бор нь Сайхнаагийн өвөр дээр өөдөөс нь харж суугаад үнсэлцэж эхлэв. Нөгөө намхан цагаан хүүхэн нь тэр хоёрыг харж инээд алдан сууна. Сайхнаа хүүхний гуя, өгзөгнөөс өргөн босч ор луу аваачин шидээд нимгэн даашинзыг нь шувт татан нүцгэлж өөрөө ч хувцсаа тайллаа. Тэр хоёр

буудлын орыг салж унах нь уу гэтэл се.кс хийхийг намхан цагаан нь манарсан нүдээр харангаа өөрийгөө илж таалан суусаар тэссэнгүй бололтой босч хувцсаа тайлж шидчихээд дэргэд нь очин зогсов. Хүүхний хоёр хөлийг мөрөн дээрээ тохчихоод хөхийг нь чанга базлан хүчтэй хөдлөж байсан Сайхнаа туранхай бороо орхиж босоод намхан цагааныг цааш харуулан тонгойлгож хойноос нь хийн хөдөлж эхлэлээ. Дур тавиагүй байсан туранхай бор нөгөө хоёрыг харан өөрийнхөө хэлүүг оролдсоор сая нэг дур тавиад босч ширээ рүү очин тамхи асаагаад буйдан дээр налайв. Өнөө хоёр байрлалаа солин Сайхнаа орон дээр хэвтээд намхан цагаан дээр нь буруу харж суужээ. Сайхнаа өөдөөс нь харан тонтогонох цагаан өгзгөн дээр хурууны хээ гартал алгадан өнөөх хүүхэн нь тэр бүрийд чанга гэгч нь хашхиран

дуу алдана. Ширээн дээр байсан Сайхнаагийн гар утас дахиад л чичигнэн дуудлага ирэхэд туранхай бор саваагүйтмээр санагдсан бололтой утсыг аваад “Байна уу” гэж уянгалуулан дуугарав. Утсыг нь эмэгтэй хүн авсанд боож үхэх шахсан Намуун хашхирах шахам: – Чи хэн бэ? Сайхнаатай яриулаатах! – Янаг цэцэг байна хихи Уучлаарай Сайхнаа яг одоо завгүй байна. Өөрөө сонс доо гэнгүүтээ утасны чанга яригч дээр дарав. Эмэгтэй хүний тачаадан орилох, Сайхнаагийн бүдүүлэг үгс хэлэх сонстоно. Намуун галзуурсан аятай хашхирч харааж гарахад туранхай бор тас тасхийтэл инээгээд утсыг салгалаа. Шөнөжин хоёр хүүхэнтэй ээлжлэн жаргасан Сайхнаа үд өнгөрч байхад сэрээд архиар шараа тайлан сэргэв. Нөгөө хоёр хүүхэн хамаг хэтэвчийг нь хоослоод аль хэдийн явчихсан байлаа. Сайхнаа хараал урсган хувцаслаад Намууных руу явлаа. Намуун гэртээ байсангүй. Сайхнаа түлхүүрийг нь хувилан авсан байсан тул гэрт нь ороод ууж идэх юм олж ходоод руугаа шидчихээд оронд орон дугжирч гарлаа.

Тасхийсэн чимээ гарч хацар нь хорсоход Сайхнаа цочин сэрэв. Галзуу бух шиг нүд нь улаанаараа эргэлдсэн Намуун хилэнтэй царай гарган зогсож байх юм. Сайхнаа хацраа барин өндийгөөд: – Юу болоод байна аа? Чи сая намайг алгадсан уу? – Тэгсэн. Тэгээд яадаг юм шалиг новшоо! Хаанахын ямар ян.хнуудтайгаа заваарсан бэ чи? – Чамд ямар хамаатай юм гичий минь. Давраад байгаарай! Чи ямар миний эхнэр үү! – Чи ямар зэвүүн новш вэ? Миний олж өгсөн мөнгөөр янхан худалдаж авахаасаа ичихгүй байна уу? Би чамайг сексээр дутаагаад байна уу айн? – Тэгээд байна! Тэгээд байна! Өөр зөндөө их янхан шаамаар байна ойлгов уу! Чи ч гэсэн ялгаагүй янхан л биз дээ! Нөгөө шайман шар лалартаа шаалгаж байгаад л ирэв үү айн хаха Намуун тэссэнгүй түүнийг дахин алгадаж орхиход Сайхнаагийн уур дүрсхийн гараа атгаж байгаад нүүр лүү нь цохиж орхив. Намуун нүүрээ даран

доош суугаад енгэнэтэл уйлж эхлэхэд Сайхнаа хувцсаа шүүрээд гарч одлоо. Гар утсаа ломбарданд тавьж хэдэн төгрөг олсон Сайхнаа уушийн газарт орж ганцаараа баахан уув. Цаашид яахуу ийхүү гэсэн бодол санаа түүнд огт байсангүй. Зүгээр тасраад унамаар санагдана. Намуун хамраас садарсан цусаа цэвэрлэчихээд Сайхнаа руу залгатал утас нь холбогдох боломжгүй байлаа. “Намайг хүн амьтантай яваад байдаг болохоор л уур нь хүрээд өөр хүүхэн шуухантай унтсан юм байна л даа. Би гэж тэнэг арай л түргэдээд бүр уурыг нь хүргэчихлээ. Одоо нөгөө эхнэр дээрээ буцаж очоод нийлчих вий дээ. Би Сайхнаагүй амьдарч чадахгүй шүү дээ. Ер нь одоо уулзаж учирдаг хүмүүсээсээ холбоогоо таслая байз. Тэгээд ганцхан Сайхнаадаа л үнэнч амьдрая…гэхдээ мөнгө…мөнгө яаж олох вэ? Юугаараа амьдрах вэ? Ажил хийж үздэг ч юм билүү…” гэх мэтийг бодон Сайхнаа руу байн байн залгасаар суув. Утас нь холбогдохгүй л байсан тул Намуун хувцсаа өмсөн гарлаа.

Гэрт нь очиж үзэхээр шийджээ. Сайхнаагийн түлхүүр Намуунд байхгүй тул хаалгыг нь чангахан тогшив. Удалгүй Сувдаа хаалгаа нээгээд Намууныг танихгүй байгаа бололтой асуусан янзтай харлаа. “Эхнэр нь ирчихэж. Энэ хоёр буцаад нийлчихсэн юм байна л даа” гэсэн бодол толгой руу нь харван ороход Намуун мэндийг зөрөөгүй Сувдаагийн хажуугаар шуртхийн гэр лүү нь ороод явчихав. Сувдаа гайхан “Хүүе та яаж байна аа” гээд хойноос нь эргэтэл Намуун унтлагын өрөө рүү шагайснаа: – Сайхнаа, сайхнаа гэж дуудан гал тогоо, жижиг өрөөгөөр ч оров. Сувдаа сая л Намууныг таньсан ч яахаа мэдэхгүй байрандаа зогссоор. Сайхнаа хаана ч байгаагүй тул Намуун Сувдаагийн өмнө ирснээ: – Сайхнаа хаана байна? Энд ирсэн үү? Та хоёр буцаад нийлчихсэн юмуу? гэж угсруулан асуув. Хацар нь хөхөрч хамар нь хавдсан галзуу хүүхнээс айсан Сувдаа хойш ухраад: – Энд ирээгүй ээ. Бид хоёр салсан шүү дээ. Би хаана байгааг нь мэдэхгүй байна гэхэд Намуун сая нэг тайвшрав бололтой дуу нь зөөлөрч – Аан тиймүү. Намайг уучлаарай. Бид хоёр харин жаахан муудалцаад цаадах чинь гараад явсан юм. Тэгээд энд ирсэн юм болов уу гээд л…

Сувдаа жаахан ч гэсэн зориг орон – Тэр хүн энд дахиж ирэхгүй. Би салах өргөдлөө өгчихсөн. Одоо та намайг тайван орхиод өгч болох уу? Дахиж манайд ирэхгүй байвал сайн байна. Тэр Сайхнаадаа ч бас хэлээрэй гээд хаалга руу очин гарна уу гэсэн янзтай зогсов. Намуун ч санаа амарсан янзтай дуртайяа гарахдаа – Сайхнааг хэрэв ирвэл хөөгөөд явуулаарай. Утас нь холбогдохгүй би санаа зовоод байна. – Санаа зоволтгүй би тэр хүнийг чинь оруулахгүй гээд Сувдаа хаалгаа тасхийтэл хаалаа. Үнэтэй архи авч уугаад мөнгө нь барагдсан Сайхнаа аргагүй эрхэнд харихаар гарлаа. “Намуун муу гичий дээр лав очихгүй. Өөрийнхөө байр руу очиж хоноё” хэмээн хөлчүү ухаандаа бодоод такси барив. Хэн нэгэн хаалгыг нь онгойлгох гээд байгаа бололтой түлхүүрдэх чимээ гарахад Сувдаагийн зүрх дэлсэн босож очоод

дурангаар харвал бодож байсанчлан Сайхнаа байлаа. Сувдаа гүнзгий амьсгаа аваад хаалгаа тайлахад түүнийг хараад гайхсан Сайхнаа хэсэг хөшиж орхив. Сувдаа ам нээн: – Чиний юмыг бэлдээд тавьчихсан. Аваад яв гэнгүүтээ хажуудаа байсан хоёр цүнхийг гаргаж тавиад хаалгаа хаалаа. Сайхнаа сая л ухаан орсон аятай хаалгыг балбаж гарав. Сувдаа дахин онгойлгоод: – Чи яах гээд хаалга балбаад байгаа юм бэ? Наад юмаа аваад явж үз. – Чи хэзээ ирсэн юм бэ? Хоёулаа ярилцъя л даа. Би чамайгаа ямар их санаа вэ гээд Сайхнаа түүнийг тэврэхээр ойртоход архины эхүүн үнэр сэнхийн Сувдаагийн дотор муухай оргилоо. – Алив цаашаа бай. Чи бид хоёрт одоо яриад байх юм байхгүй ээ. Би салах өргөдлөө өгчихсөн. Удахгүй шүүхийн шийдвэр гарах байх гэхэд Сайхнаа согтуу нүдээ томруулан түүн рүү харснаа – Яасан? Чи аль хэдийн өөр нөхөр олоод авчихаа юу? Тэгээд намайг

хаяж байгаа юм уу тэ? – Чамд миний яах огт хамаагүй ойлгов уу! Тэр хүүхэн рүүгээ тонил гэж Сувдаа хашхираад хаалгаа хаах гэтэл Сайхнаа хаалганаас зууралдаад тавьсангүй. – Чи яах гээд байгаа юм бэ? Зүгээр явахгүй бол би цагдаа дуудлаа шүү! гэж Сувдаа айсан янзтай хэлэхэд Сайхнаагийн харц аймар ширүүн болж – Тэгээд үз л дээ муу гичий гэснээ шүдээ хавиран хаалгыг дэлгэлээ. Сувдаа цааш гүйн унтлагын өрөөндөө ормогц хаалгаа түгжиж амжаад утсаа гарган цагдаа руу залгав. Сайхнаа өрөөний хаалгыг балбан өшиглөнгөө ёс бусаар хараан

занах сонстоно. Хуучин муу модон хаалга юу юугүй эвдрэх нь ээ. Ядаж байхад цагдаа утсаа авахгүй дуудсаар л. Хаалга хэмхрэх үеэр Сувдаа Тэмүүлэн рүү “Надад туслаарай. Яаралтай цагдаад дуудлага өгөх хэрэгтэй байна” гэж бичиж байтал Сайхнаа гараа зангидсаар орж ирлээ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *