
Сайхнаа үүрээр сэрэв. Толгой нь яг хагарах гэж байгаа аятай лугшин өвдөнө. Өчигдөр хэдэн найзтайгаа хамт шинэ жилээ тэмдэглэн нилээн наргиж, уусан архиндаа халамцан зориг орсондоо нууц амрагтай
болсноо найзууддаа хэлснээр барахгүй Намууныг дуудаж авчирсан. Найзууд нь түүнийг зайтай эр, мундаг залуу гэх мэтээр хөөргөж Намууны гоё сайхныг магтахад Сайхнаа бүр хөөрч орхисон билээ.
Тэгээд яажшуухан гэртээ ирснээ санахааргүй тас үсэрч орхижээ. Намуун харин Сайхнаа өөрийг нь найзуудтайгаа танилцуулж “Миний хайрт, миний хонгор” гэх зэргээр дуудан их л сүрхий байсанд баясаж
одоо л эхнэрээс нь салгах алхамаа эхлүүлэх хэрэгтэй гэж шийдсэн билээ. Сайхнаа сэрэнгүүтээ ямартай ч хажууд нь Сувдаа тайван унтаж байхыг хараад санаа амрав. Орны дэргэдэх тавиур дээр аягатай ус,
толгойны эм тавьсан харагдана. Эхнэр нь Сайхнааг хэтрүүлж уусан үедээ өглөө толгой нь өвддөгийг мэддэг болохоор ингэж ус, эм бэлдэж тавьсаар заншжээ. Ярвайн өндийж эм уснаас уугаад гар утсаа нээтэл

Намуунаас хоёр мессеж ирсэн байлаа. Баахан хайрын нялуун үгстэй мессеж байсан гайхаш нь хүрэв. Өчигдөр оройжин хамт байчихаад яах гэж мессеж бичдэг байнаа гэж бодоод хурдхан шиг устгалаа. Дотор нь бэлбэгнээд юу юугүй бөөлжих нь ээ. Хам хум босч угаалгын өрөө рүү харайж очоод суултуур луу бөөлжиж гарав. Сувдаа сая нэг сэрсэн бололтой нойрмоглон нүдээ нухсаар хойноос нь ирээд нуруун дээр нь дарж өгөнгөө: – Тааруулж уухгүй дээ Сайхнаа минь. Наад биеэ жаахан бодож баймаар юмаа хэмээн үглэхэд Сайхнаа хариу хэлэх ч сөхөөгүй огьсоор… Дотроо эргэтэл бөөлжөөд үхэнгээ алдаж өрвийсөн Сайхнаа салгалсаар орондоо орж хэвттэл Сувдаа хажууд нь ирэн гар утсыг нь шүүгээн дээрээс аваад: – Чи кодоо сольчихсон юмуу? Ямар код хийсэн юм бэ? – Яах гээд байгаа юм бэ? Одоо байтлаа утас мутас шалгадаг болох нь уу? – Өчигдөр шөнө утсанд чинь хайр майр гэсэн үгтэй мессеж ирэх шиг болсон. Би эхнэр чинь юм чинь үзэж болдог юм байгаа биз дээ? Эсвэл үнэхээр нуух юм байгаа юм уу? гэж Сувдааг бухимдангуй хэлэхэд Сайхнаагийн дотор пал хийгээд “Намууны
мессежийг харчихсан юм байна л даа. Баларсан юм. Түрүүлж сэрээд устгасан нь боллоо шүү.” хэмээн бодоод: – Ямар юмных нь нуух юм байдаг юм. Үзээч дээ тэгээд. Код нь 1026… Сувдаа кодыг нь хийгээд мессеж рүү нь орохдоо “Андуурч харсан л байгаасай” гэж өөрийн эрхгүй залбирч байлаа. Үнэхээр тийм мессеж байсангүй. Сувдаа бага зэрэг тайвшран буруу харсан гэдэгтээ итгээд утсыг нь ширээн дээр тавин эргэснээ гэнэт нэгийг санасан бололтой утсыг нь буцаж нээгээд сүүлд ирсэн үүрэн телефоны мессежний ирсэн цагийг харвал аль өдрийн 16 цагт ирсэн мессеж байх нь тэр. Шөнө ирсэн хоёр мессеж ор сураггүй. Яалт ч үгүй л мессеж ирэхийг нүдээрээ харсан шүү дээ. Сувдаа Сайхнаа руу цоргих адил хараад: – Урд шөнө ирсэн хоёр мессежээ яачихсан юм? Устгачихсан юмуу? Сайхнаа дахиад л палхийгээд юу гэхээ мэдэхгүй худлаа ёолон хөнжлөө толгой дээгүүрээ
нөмөрснөө: – Юун мессеж энэ тэр яриад байгаа юм бэ? Хүн үхэх гээд байхад есөн шидийн юм шалгаагаад байх юмаа. Би наад утсанд чинь хүрээ ч үгүй… – Би тэгээд хий хоосон юм харсан болж таарч байна уу? Сайхнаа чи зүгээр үнэнээ хэлээрэй. Өөр хүнтэй болсон бол нуугаад байлгүй хэлээд эртхэн хүүхэд шуухадтай болоогүй дээрээ зам замаа хөөе. Сайхнаа хөнжлөө хуу татан босч сууснаа: – Надад ямар юмных нь өөр хүн байдаг юм бэ? Би тоглоомоос өөр юманд тэгэж анхаарч явдаг ч хүн биш гэдгийг чи мэднэ биз дээ? Надад чамаас өөр эмэгтэй байхгүй ойлгов уу! Түүний харц үнэхээр үнэн юм шиг харагдаж байсан тул Сувдаа шантарч өөр зүйл хэлсэнгүй буулт хийв. Тэгээд ч хэрүүл хийж байх цаг байсангүй, ажилдаа явах болжээ. Сувдааг гарангуут Сайхнаа ууртайгаар утсаа шүүрэн авч Намуун руу залгалаа. Шал нойрмог хоолой утасны цаанаас – Байна уу? гэх сонстоход Сайхнаа мэндийн зөрүү ч үгүй хашгичиж гарав. – Солиотой гичий минь яах гэж хамаа намаагүй мессеж бичээд байгаа юм бэ? Оройжин хамт байчихаад гэртээ харьсныг нь мэдсээр байж тэнэг юмуу чи! Авгайд баригдангаа алдлаа! Өөрийг нь хэзээ ч харааж байгаагүй хүн гэнэт ингэж айхтар
харааж хашгичихад Намуун цочирдон хэлэх үггүй хөшиж орхив. Намууныг дуугүй байгаад байсанд Сайхнаа арай зөөлөрч: – Одооноос жаахан бодолтой, болгоомжтой байгаарай. Сая бүр эхнэртэй хэрэлдээд бөөн л юм боллоо ш дээ. Шартаад үхэх гэж байхад эхнэр гэж юм олон юм яриад уур хүргэчихлээ бүр… Байна уу? Хөөе байна уу? – Заза ойлголоо хонгороо. Би харин өчигдөр нилээн уугаад бас согтчихсон байнаа. Тэгээд мартаад баахан юм биччихсэн байнаа уучлаарай хайраа. Дахиж иймэрхүү тэнэг үйлдэл гаргахгүй за. – Ёо бүр мэдрэл хөдөлгөөд хаячих юмаа. За за унтлаа. Яг үхэх нь… – Хайр нь шар тайлах юм аваачаад өгөх үү? Сувдаа угаасаа ажилдаа явчихсан биз дээ? – Ммм. Харин ээ. Уг нь тэгвэл сайн л байна гэнгүүтээ Сайхнаа эргэлзэж буй бололтой хэсэг чимээгүй болсноо – За тэг тэг. Сайхан хүйтэн пиво аваад ирээрэй гэхэд Намуун илт баярласан шинжтэй: – За хайр нь яг одоо гарлаа гээд утсаа салгав. Сайхнаагийн толгойны өвчин намдсангүй тул унтаж ч чадахгүй тарчилж байтал хаалга тогших сонстлоо. Хоёр хацар, хамрынх нь үзүүр даарсандаа
улайчихсан Намуун тортой п.иво барьчихсан орж ирэнгүүтээ Сайхнааг шуналтай гэгч нь озоход Сайхнаа түүнийг гэхээсээ илүүтэй тортой юмыг нь хүлээж байсан тул хам хум үнссэн болоод тортойг нь авч хаалгаа хаан сайтар цоожлов. Анх удаа гэрт нь ирж буй Намуун энэ тэрүүгээр сониучирхан алхаж байснаа хананд өлгөөтэй хуримын зурагны урд нилээн удаан саатав. “Аргагүй хөөрхөн хүүхэн юмаа. Гэхдээ л тэнэг амьтан. Сайхнаад лав тохирохгүй. Бид хоёр л учрах ёстой хүмүүс” гэж бодлоо. Хүйтэн пиво залгилан овоо дээрдсэн Сайхнаа сая нэг хүн шиг болж босч ирээд Намууны хойноос тэврэн хүзүүн дээр нь үнслээ. Цамцыг нь доошлуулаад хоёр хөхийг нь базлан товчийг нь имрэхэд бүсгүй нүдээ анин биеэ сул тавьж таатай нь аргагүй гиншинэ. Сайхнаагийн сэрэл ч хөдөлсөн бололтой Намууны цамцыг шувт татан тайлаад өөр лүүгээ эргүүлж харуулан үнсэлцэж байснаа орон дээрээ суугаад дотоожоо шувтлан эрхтнээ гаргав. Намуун ч команд авсан цэрэг аятай өмнө нь сөхрөн суугаад эрхтнийг нь үмхэн авлаа. Сайхнаа нүдээ анин хойш гэдийж таашаалыг мэдрэн
байснаа гэнэт нүдээ нээн хуримын зураг руу харав. Сувдаагийн усгал зөөлөн харц түүнийг зэмлэнгүй ширтэх шиг. Сайхнаагийн хүсэл тачаал улам ч их асан Намууныг үсдэж даран эрхтнээ улаан хоолойнд нь тултал чихлээ. Хахаж цацан нулимс нь урсах бүсгүй эсэргүүцсэн ч үгүй. Бүсгүйн үснээс зулгаан гарын аяар нааш цааш хөдөлгөн байснаа аман дотор нь дур тавиад сая нэг сэтгэл нь ханасан Сайхнаа хойш тэрийн унаад амьсгаадав. Намуун босч нус нулимсаа арчаад хажуугаар нь зэрэгцэн хэвтэж цээжийг нь хайрлангуй илбэнгээ: – Сайхан болов уу хайраа? гэхэд Сайхнаа хариу дуугарсан ч үгүй амьсгаадсан хэвээр. Төд удалгүй шар нь тайлагдаж бие нь тавирсан эр жигдхэн хурхирч эхэлмэгц Намуун босоод Сувдаагийн гоо сайхны ширээний өмнө суув. “Ишш чааваас, хэрэглэдэг юмнуудыг нь харахад өөртөө анхаардаг янз алга. Ямар ч хуучны юмс хэрэглэдэг юм бэ дээ” гэж бодсноо бүдэг ягаан өнгөтэй уруулын будгаар нь уруулаа будаж үзээд толинд харснаа галзуу хүн шиг тачигнатал инээх нь аймар.
Тэгснээ харц нь өөрчлөгдөн ширүүн болж гэнэт ухасхийн босоод хананд өлгөөтэй хуримын зурагны урд очсоноо Сайхнаагийн нүүрэн дээр будагны хэв үлдтэл үнсэж орхилоо… …Хэн нэгэн эрхтнийг нь зөөлхөнөөр үнсэн хөхөж эхлэхэд Сайхнаа сэрлээ. Нүдээ нээмэгц доош харвал тонтгор том өгзөг оцойн харагдав. Сайхнаа өөрийн эрхгүй инээд алдснаа нүдээ буцан анихад Намуун дээр нь гараад хөдөлж эхэллээ. Намууныг дур тавьсны дараа Сайхнаа түүний араас анус руу нь хийнгээ үсдэж хөхийг нь чимхэх, мөрнөөс нь хазах, өгзгийг нь улайтал алгадах зэргээр ширүүн авирласны эцэст сая нэг дур ханав. Нар жаргаж аль хэдийн харанхуй болсныг Сайхнаа сая л анзаарч Намууныг хөөж туух шахуу гаргаад удаагүй байтал Сувдаа орж ирлээ. Байрны буланд Сувдаатай таарсан Намуун их л сүртэй харан зогтуссан ч Сувдаа анзаарсангүй. “Хөх бөгс ч байхгүй, хачин жижигхэн л амьтан байна ш дээ” гэж Намуун бодоод саяхан гэрт нь, орон дээр нь жаргаснаа санан сэтгэл хангалуун явсан билээ. Сувдаа гэртээ ортол нөхөр нь өглөө үлдсэн чигтээ орноосоо босоогүй байв. Харин хажуугийн тавиур дээр нь пивоны лааз хөглөрчээ. “Гарч пиво авсан юм байлгүй” гэж гэнэхнээр бодсон Сувдаа хувцсаа солиод
шөлтэй хоол хийж эхлэв. Худлаа унтаж байсан Сайхнаа сая л сэрсэн дүр үзүүлэн эвшээсээр гал тогоонд орж ирээд эхнэрээ үнслээ. Өглөөний болсон явдлаас болоод тэр үү Сувдаа дуугаа хураасан хэвээрээ. Хоолыг нь аягалж өгчихөөд номоо уншихаар суулаа. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Сайхнаа ч дуугүйхэн хоолоо идчихээд юу ярихаа олж ядан тэрүүгээр хий дэмий хэсэг холхисноо нэг их сайн хүн болж уусан пивоныхоо савыг хурааж цэвэрлэн баахан түчигнэв. Сувдаа уншсан номоо ч ойлгосонгүй, нөхрөө яаж байгааг сэмхэн ажиглан инээд нь хүрч суулаа. Сайхнаа үргэлжлүүлэн гэрээ цэвэрлэж энэ тэрүүгээр баахан гүйж байгаад сая нэг Сувдаагийн урд ирж сөхрөн суугаад: – Хайрыгаа уучлаарай…өчигдөр арай их уучихжээ. Миний хань тэрэнд уурлаад байгаа юмуу? Хайр нь янз бүр болж зовоосон юм биш биз дээ? – Үгүй ээ. Чи зүгээр л тэр мессежний учрыг л надад тайлбарлаад өг. Би өдөржин тэрийг бодоод сэтгэл амарсангүй. Би тэнэг хүн биш ш дээ Сайхнаа. Урд шөнө чиний хувцсыг тайлж байхад яалт ч үгүй утсанд чинь мессеж ирсэн. Тэгээд өглөө тэр мессеж алга болчихсон байх юм. Ямар учиртай юм бэ? Сайхнаа шал руу харан худлаа санаа алдангаа юу гэхээ гялсхан бодож амжаад: – Заза намайг уучлаарай. Би бүгдийг нь үнэнээр нь хэлье. Чамайг ойлгоно гэж итгэж
байна. Харин чи уурлахгүй гэж амла! – Би чамд хэзээ тэгж нэг их уурлаад байсан юм бэ. Зүгээр хэл л дээ. Надад үнэхээр хэцүү байна ханиа – Өчигдөр манай найзууд уулзсан ш дээ. Чи мэдэж байгаа. Харин тэгсэн чинь манай ангид байсан нэг охин ирсэн юмаа. Тэгээд согтчихоод надад хайртай байсан энэ тэр гээд олон юм яриад байсан. Би ч нэг их тоогоогүй тэгэс гээд аргалаад өнгөрсөн юм. Тэгсэн харин хаанаас дугаар олсон юм бүү мэд, тэнэг тэнэг мессеж бичсэн байна лээ. Би үүрээр чамаас түрүүлж сэрээд уншингуутаа чамайг буруугаар ойлгох вий гэж айгаад устгачихсан юмаа. Чи итгэхгүй бол тэр хүүхэнтэй би чамайг яриулъя тэгэх үү? Манай найзууд ч нотолно. Сувдаа түүний энэ худал үгэнд бүрэн итгэж сая нэг санаа нь амарсан бололтой: – Тэгээд өглөө үнэн учраа хэлэхгүй дээ. Өдөржин л хачин хачин юм бодож шаналлаа ш дээ. – Үгүй ээ тэгээд хайр нь чамаас санаа зовсон доо л… Миний хань тэр хүүхэнтэй ярих уу? – За яах юм бэ… Юу гэж ч ярих юм. Миний хайр чинь сайхан залуу болохоор хүүхнүүд хайртай болох нь аргагүй ш дээ гээд Сувдаа цайлганаар инээв.
Сайхнаа ч худлаа яриа нь амжилт олсонд баярлаж эхнэрээ тэвэрч аван өргөсөөр орон дээр аваачингуутаа хувцсыг нь тайчин үнсэж эхлэв. Жижигхэн хатуу хөх, булбарай цагаан арьс, үргэлж түүнээс үнэртдэг тансаг үнэр… Түрүүхэн хурьцал үйлдсэн мөртлөө бэлэг эрхтэн нь дорхноо л босоод ирлээ. Намууныг эдлэж байснаас тэс өөрөөр зөөлхөн, эвтэйхэн хөдлөж энхрийлэн үнсэнэ. Сувдаад таалагдаж буй бололтой уруулаа зуун нүдээ аньжээ. Сайхнаад харин түрүүхэн хийсэн галзуу секс бодогдоод болсонгүй. Удалгүй Сувдаа дур тавьж Сайхнаа хүчлэн нүдээ аньж Намууныг төсөөлсөөр арайхийн дур тавилаа. Намуухан амьсгалан унтах эхнэрээ харан хэвтэх Сайхнаа сүүлийн үед бараг л хурьцал үйлдээгүйгээ сая гэнэт санав. Намуунтай хийсээр байгаад хөөрхий муу эхнэрээ бүр мартаж орхиж. Намирсан үсэн дээр нь зөөлөн үнэрлээд “Би ер нь юу л хийгээд байна даа. Энэ бүсгүйг ингэж байгаад алдчихвал яах вэ? Намуунтай амьдарвал…” гэж бодсон ч үнэхээр санаанд нь бууж өгсөнгүй… Амралтын өдрөөр гэртээ
их цэвэрлэгээ хийж байсан Сувдаа хуримын зурган дээрх уруулын будагны ормыг олж хараад гайхаж орхив. Яалт ч үгүй өөрийнх нь уруулын будаг мөн байсан ч энд ингэж үнссэнээ санахгүй байгаа нь хачирхалтай. Тэглээ ч тэр өлмий дээрээ зогссон ч тэнд уруул нь хүрэхгүй шүү дээ. Сувдаагийн толгой бүр эргэж орхилоо. Нөхрийгөө өөр бүсгүй гэртээ авчирсан гэж санаанд нь ч орсонгүй. Өөрийгөө сэтгэцийн өвчин туссан юм байхдаа гэж хүртэл бодов. Сайхнаад энэ тухай хэлсэн ч үгүй, хэд хоног л ганцаараа толгойгоо гашилтал бодолд автлаа. Яг долоо хоногийн дараа Намуун ахиад л Сувдааг ажилдаа явсан хойгуур эзгүйчлэн ирж Сайхнаатай заваарав. Хамаг тамир нь барагдсан Сайхнааг гүн нойронд дарагдаж байх үеэр Намуун утсаа барин хэсэг эргэлзэж сууснаа шийдэв бололтой мессеж бичээд явуулах товчин дээр дараад Сайхнаагийн хажуугаар орон хэвтлээ. “Сайн байна
уу? Нөхөр чинь өөр хүүхэнд хайртай болчихоод чамайг байхгүйд байнга тэрийгээ гэртээ аваачдаг болсныг та мэдсэн үү? Би олон удаа харсан болохоор тэсэлгүй таньд хэлэхээр шийдлээ. Яг одоо ч гэсэн тэр хүүхэн танайд байгаа” Танихгүй хаягаас ирсэн энэхүү чатыг уншаад Сувдаа балмагдаж орхив. Тэрхүү танихгүй хаяг руу орж үзвээс ямар ч зураг хөрөг байхгүй бөгөөд саяхан нээсэн хаяг бололтой. Сувдаа ажилдаа ч анхаарч өгөхгүй сэтгэл санаа нь тогтворгүй хэсэг сууж байснаа шийдэв бололтой босч хувцсаа өмсөөд гарлаа… …Хаалгаа түлхүүрдэн ортол үүдэнд эмэгтэй хүний өсгийтэй гутал, өлгүүрт танихгүй булган шуб… Сувдаагийн зүрхээр хатгах шиг л болов. Унтлагын өрөө рүү явах тэнхэл ч түүнд алга. Үүдний сандал дээр хэсэг сууснаа арайхийн босоод унтлагын өрөө рүү ортол… Хайрт хань нь шал танихгүй бүсгүйг тэврэн нойрсож байлаа. Сувдаагийн тэнхэл барагдан шууд доош суун тусаад гомдол цөхрөлийн гашуун нулимсаа чимээгүй асгаруулав. Энэ үед түүнийг хүлээн сэрүүн байсан Намуун
сэмхэн өндийж харснаа Сайхнааг цочиж сэртэл чанга гэгч хашхирлаа. Юу болоод байгааг ойлгоогүй Сайхнаа нүдээ нухлан Намуун руу эхлээд харснаа хаалга налан уйлж суугаа Сувдааг сая хараад халуун юман дээр суусан мэт огло харайн босов. Тэр яахаа мэдсэнгүй. Ийм нөхцөл байдалд бэлэн биш байжээ. Сувдаа нулимс дүүрэн нүдээр түүн рүү хараад хаалга түшин босч: – Арай ч дээ, арай ч дээ… Чи яаж, яаж ингэж чадаж байна аа. Сайханбаяраа би чамд итгэсэн шүү дээ… гэхэд Сайхнаад хэлэх үг олдсонгүй. Намуун жүжиглэн хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд “Уучлаарай, уучлаарай” гэж үглэнэ. Сайхнаа эхнэрийнхээ өмнө очин сөхөрч хөлнөөс нь зууран тэврээд: – Хайраа намайг уучлаарай. Би…би буруугүй шүү… Энэ хүүхэн…энэ хүүхэн гэснээ эргэж харан Намуун руу чичлэн заагаад – Энэ хүүхэн надаас салахгүй зууралдаад байсан юмаа. Хайрт минь, хань минь намайгаа уучлаач дээ гээд худал уйлан, хуурай нүдээ арчих нь инээдтэй. Сувдаа юу ч хэлсэнгүй цааш эргэн гарах гэтэл Сайхнаа хөлийг нь тас тэврээд
хөдөлгөсөнгүй. Намуун гэнэт хөнжлөөс гарч хоёр хөхөө савлуулан гүйж ирснээ – Миний буруу Сувдаа. Бүгд миний буруу. Нөхөрт чинь хайртай болсон нь миний буруу. Түүнийг минь битгий буруутгаач гээд бас л хөлд нь сөхрөн унав. Сувдаа сая л уйлахаа больж Сайхнааг тас хийтэл алгадаж орхиод гар дээр нь дэвслэн гарч гүйлээ. Сайхнаа шалан дээр хэвтсэн хэвээр. Намуун түүнийг тэврэн босгохоор таттал Сайхнаа гэнэт эргэн түүнийг унатал цохиж орхив. Намуун халуу дүүгсэн шанаагаа барьсаар Сайхнаа руу гайхан харлаа. – Чи муу пязда хүний амьдралд гай болсноо мэдэж байна уу! Одоо эндээс зайл гэж Сайхнаа аймшигтай бахирахад Намуун хурдхан шиг босч хувцсаа цуглуулаад санд мэнд гарлаа. Орцон дотор хувцсаа өмсөх зуураа “Ямартай ч санасан зүйл бүтлээ. Одоо тэр авгай нь хаяхгүй гээд хаачих вэ. Би ч гэсэн одоо хэд хоног Сайхнаатай уулзахгүй гүрийх хэрэгтэй.
Аргаа бараад чи над дээр ирж л таараа” хэмээн бодов. Сувдаа ажлаасаа чөлөө аваад ээж дээрээ иржээ. Ээж нь түүний харцнаас бүхнийг ойлгож юу ч асууж шалгаасангүй. Хоол унд ч олигтой идэхгүй, өдөржин цонхоор ширтэн гиюүрэх охиноо хараад сэтгэл нь өвдөнө. Сувдаа утсаа унтраасан тул гурав хоногийн дараа Сайхнаа хадам ээж рүүгээ аргагүй эрхэнд залгав. Жаргал түүнээс юу болсныг ч асуусангүй, “Охинд минь ганцаараа байж бодох хугацаа хэрэгтэй юм шиг байна. Түүнийг жаахан тайван байлгаад үз” гэж хэлжээ. Сайхнаа хэд хоног л гэртээ ганцаараа уун согтуурхав. Сувдаа ч утсаа авахгүй, Намуун ч утсаа авахгүй. Тэр үнэхээр бачуурсандаа солиорох шахна. Нэг өдөр шал согтуу амьтан Намууны гэрийн үүдэнд очиж баахан балбаад тасарч орхив. Нэг сэртэл Намуун түүнийг гэртээ оруулсан бололтой, зөөлөн орон дээр хэвтэж байлаа. Намуун гал тогооны өрөөнөөс ус авчирч хажууд нь тавиад цааш эргэхэд нь гарнаас нь шүүрч аваад өөр лүүгээ татан унагаж тэврэхэд үүнийг л хүлээж байсан Намуун уруул дээр нь үнслээ… Дарханд ирээд арван дөрөв хоножээ. Сувдаа гэрээс огт гарсангүй. Нэг өдөр дүүгийнх нь хүүхдийн
эцэг эхийн хурал болоод суух хүн байсангүй тул аргагүй Сувдаа суух болов. Ангийн хаалгаар ороод багштай мэндлээд суух гэтэл – Хүүе Сувд-Эрдэнэ мөн үү? гэх сонстлоо. Сувдаа гайхан толгой өргөвөл арван жилийн ангийнх нь Тэмүүлэн гэх залуу зогсож байлаа. Сувдаа бага зэрэг ичингүйрэн толгой дохиод – Сайн уу? Ямар сонин хүн бэ? – Сайн сайн. Чи харин сонин хүн байна даа. Хүүхэд чинь энд сурдаг юмуу? – Үгүй ээ хэхэ дүүгийн маань хүүхэд сурдаг юмаа. Чи харин…. – Аа энэ ангид миний охин явдаг юм. За тэгээд сонин сайхан юутай вэ? Ажил амьдрал сайн уу? Гэх мэтээр тэр хоёр хурал эхэлтэл баахан хууч хөөрөв. Хурал тарсны дараа Тэмүүлэн Сувдааг хүргэж өгөх замдаа хамаг амьдралаа илэн далангүй ярьж амжлаа. Тэмүүлэн гурван настай охинтойгоо хамт амьдардаг бөгөөд эхнэр нь өөр эртэй нийлж охиноо наймхан сартай байхад нь эцэгт нь орхин явсан аж. Анагаахыг төгсөөд одоо Дархандаа мэс заслын эмч хийдэг юм байна. Өнөөдөр охиныхоо цэцэрлэгийн хуралд суух гээд аавындаа охиноо орхисон гэнэ. Товчхондоо иймэрхүү. Арван жилд байхдаа Тэмүүлэн Сувдаад
хайрын захиа өгч байсан удаатай. Гэвч Сувдаа олон арван захианы адил түүнд татгалзсан хариу өгч байсан юм. Сувдаа түүнд нөхөртэй болсон гэдгээ хэлсэн ч юу болоод энд ирснээ хэлсэнгүй. Тэмүүлэн ч түүнийг хүргэж өгөөд охиндоо яарч буйгаа хэлээд явлаа. Сайхнаа гэртээ ч харихгүй Намууныд хоног төөрүүлэн ихэнхдээ тоглож, ууж идэн хононо. Сувдаа үе үе бодогдоод сэтгэл нь нэг л хоосон оргиод болохгүй тул өдөр бүр мессеж бичдэг боловч ганц ч хариу ирсэнгүй. Намуун харин одоо ингээд л Сайхнаа түүнийх болчихсон юм шиг баярлан ууж идэх, тоглож наадах мөнгийг нь олж өгсөөр байлаа. Сувдаа өдөр бүр хальтхан утсаа асааж Сайхнаагийн мессежийг уншаад баахан уйлдаг байв. Түүндээ одоо ч гэсэн хайртай хэвээр тул байнга санаж, шөнө бүр зүүдлэн сэрээд хажуудаа хайн тэмтэрнэ. Сайхнаагийн учраа үгтэй зурвасанд итгэн шууд л гараад очмоор

санагдавч тэр аймшигт өдрийн дүр зургийг бодохоор л гомдол төрж өөрийгөө хорьдог байлаа. Ингэж байсаар бүтэн сар өнгөрөв. Сайхнаагаас ирэх мессеж, дуудлага ч багаслаа. Сувдаа бүр турж эцэн нүднээс гарчээ. Нэг л орой ээжийнхээ хийсэн хуушуурыг хараад огьж бөөлжин сүйд болсныхоо дараа Сувдаа жирэмсэн болсноо мэдлээ…