Нүүр Өгүүллэг “ХООСОН” өгүүллэг “4-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“ХООСОН” өгүүллэг “4-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
3
2,598

Намуун гэгч хүүхэн гаднаа тачаангуй харагддаг шигээ ор хөнжлийн ажилдаа ч гаргууд нэгэн байлаа. Буудлын өрөөнд ормогцоо л Сайхнааг ор руу түлхэж унагаад нөхцөл байдлыг гартаа аван өөрөө хувцсаа нэг

нэгээр нь янаг гэгч нь тайчаад дараа нь Сайхнаагийн хувцсыг тайлах зуураа үнсэлцэх эрдмээ гайхуулаад амжив. Аль хэдийн байлдааны бэлэн байдалд очсон Сайхнаагийн бахархалыг хараад Намуун

баярласан гэж жигтэйхэн. Яг л түүний төсөөлж байснаар мунаг эд байсанд шууд л амаараа энхрийлэн таалж гарлаа. Энэ ажилдаа ч бас төгсөрсөн нэгэн тул Сайхнаад үнэхээр таалагдаж хэсэгхэн хугацааны

дараа өөрийн эрхгүй аман дотор нь дур тавьж орхилоо. Өмнө нь нэг удаа эхнэрийнхээ аманд дур тавихад өнөөх нь огиж бөөлжөөд сүйд болсон удаатай. Харин Намуун тоосон шинжгүй үрийн шингэнийг нь

залгиж орхиод үргэлжлүүлэн хөхөж гарахад Сайхнаа гайхсан ч энэ нь маш их таалагдав. Бүсгүй эрхтнийг нь хоолойндоо тултал хийн буцаж гаргаад хоёр төмсгийг нь хэлнийхээ үзүүрээр долоож ирвэгнүүлэн

байснаа хоёуланг нь үмхэж гарган наадна. Саяхан тавьж шолхойсон эрхтэн нь дахиад л годойгоод ирэхэд Намуун аман ажиллагаагаа дуусгаж дээр нь мордоод авав. Эвсэлтэй гэгч нь урагш хойш, дээш доош хөдлөхөд нь хэлбэрээ алдаж унжаагүй том сэргэр хөх нь булцагнан дур булаам харагдаж авай. Сайхнаа ч бүсгүйн хондлойноос базлангаа доороос нь угтуулан нэгэн хэмээр цохиж гарлаа. Намуунаа уянгалуулан гиншиж байснаа хөдөлгөөн нь хурдсан бие нь чивчирсээр нэг их орь дуу алдаад дур ханасан бололтой хоёр том хөхөө залуугийн нүүрэнд наан унав. Сайхнаа хөхийг нь нялх хүүхэд шиг л сорон хөхөнгөө доороос нь хөдөлсөөр төд удалгүй дахин дур тавьлаа… Сувдаа ганцаараа тул унтаж чадахгүй сэрвэлзэн хэвтсээр. Цаг харвал хэдийн шөнийн гурван цаг болжээ. “Өдийд уг нь

ирмээрсэн. Ойрд бүр арай л их тоглоод байх юм. Яая даа байз. Хэлэхээр хэрүүл болчих гээд…хэцүү ч юмаа даа. Хүүхэдтэй болсон хойноо ч ингээд засрахгүй байх юм биш биз дээ? Уг нь миний хань чинь цагаахан сэтгэлтэй шүү дээ. Үр хүүхдээ гараад ирэхээр арай хариуцлагатай болох байлгүй дээ. Спирал байхгүй байж яагаад жирэмсэн болохгүй байгаа юм болоо. Маргааш эмчид үзүүлье байз” гэж бодон хэвтсээр нэг мэдэхэд унтаж орхив. …Шөнөжин янаглаж ядарсан хоёр сая нэг дугхийлээ. Сайхнаа энэ шөнө ёстой нэг бах таваа ханатал секс гэгчийг мэдэрчээ. Намуунаад мэдэхгүй байрлал, чадахгүй зүйл ч гэж алга. Бүх л боломжит хувилбараар Сайхнааг жаргааж хамаг шингэнийг нь дуустал дур тавиулсан бөгөөд өөрөө ч бас сэтгэл хангалуунаар барахгүй Сайхнаад улам ч дурлаж орхисон байлаа. “Өөр эртэй сугадалцан аз жаргалтай инээж яваа Сувдааг

хараад гайхах, уур нь хүрэх зэргэцэн араас нь гүйж очин гарнаас нь татав. – Чи муу намайг хуураад ингэж заваарч явдаг болоо юу хэмээн Сайхнаа багтарсандаа мэнчийтэл улайн хашхирвал Сувдаа түүнийг тасхийтэл алгадаж орхиод – Миний амьдралаас зүгээр зайлаад өг. Би чамд одоо хайргүй. Өчнөөн олон жил чамайг хайрласан хайран цаг хугацаандаа харамсаж байна гээд цааш эргэн явж одлоо. Сайхнаа араас нь гүйх гэтэл хөл нь хөдлөхгүй, хашхирах гэтэл хоолой нь ч гарсангүй…” гэж хар даран зүүдэлсэн Сайхнаа цочин сэрээд шууд өндийн манарсан ухаандаа Сувдааг хайж хажуу тийш хартал урд шөнөжин жаргаасан Намуунаа нь зөөлөн хурхиран унтаж байв. Дөнгөж үүр цайж буй бололтой нарны бүдэгхэн туяа нимгэн хөшгийг нэвтэлж ядан сүүмэлзэнэ. Зүгээр л зүүд байсныг ухаарсан Сайхнаа урт амьсгаа аван эргэж хэвтэх гэснээ сая л нэг гэртээ хоноогүйгээ ухаарч яаран босоод хувцсаа өмсөж эхлэхэд Намуун сэрж түүнийг харснаа: –

Явлаа юу хонгороо? – Харихгүй бол болохгүй нь ээ. – Таксины мөнгө байгаа юмуу? – ….хнн байхгүй ш дээ… – Миний машиныг бариад явчихаа. Би өдөржин энд унтах байх. Орой ирж намайг аваарай за юу – Аан… юу… заза тэгье. – Дугаараа утсан дээр тэмдэглээрэй хонгороо. Мессеж бичье за… Сайхнаа эргэлзэн хэсэг зогсов. Энэ хүүхэн цаашид түүнтэй холбоотой байхыг хүсээд байх шиг. Гэхдээ өмнө нь Сайхнаа унтсан бүсгүйдээ дугаараа өгч, дахин уулзаж барьж байгаагүй болохоор яахаа мэдэхгүй байлаа. Намуун түүнд таалагдсан нь үнэн, гэвч дахин дахин уулзаж байгаад эхнэртээ баригдах вий гэхээс Сайхнаа айна. Уг нь ингээд л түүнд дугаараа өгөхгүй, машиныг нь ч

унахгүй зүгээр л баяртай гээд явчихвал асуудал үүсэхгүй шүү дээ… “За үхсэн, юу л болвол болог. Хэн хар хүйтэнд алхаж байдаг юм. Тэглээ ч энэ сайхан амьтантай хааяа нэг уулзаж өөрийгөө эрхлүүлээд байхад юу л болов гэж” хэмээн бодоод шүүгээн дээрх утсан дээр нь дугаараа бичээд хажууд нь байсан машины түлхүүрийг авч хармаалан эргэтэл – Намайг үнсэхгүй юм уу даа гэх наалинхай хоолой сонстов. Сайхнаа гялсхан эргэж хараад хурдан гэгч нь шопхийтэл үнсчихээд өрөөнөөс гарлаа. Хаалгаа сэмхэн түлхүүрдэн ороод шууд угаалгын өрөөнд орж хамаг хувцсаа тайлахдаа толинд өөрийгөө сайтар нягтлав. Өөр хүүхэнтэй байсан гэх ямар ч ул мөр алга. “Тэр ч ухаантай хүүхэн юм гээч. Давгүй шүү. Төмсөг хоосорсоныг л мэдэхгүй юм бол Сувдаад мэдэгдээд байх юм алга” гэж дотроо ярин мушилзаад Намууны үнэртэй ус өөрөөс нь үнэртэж магадгүйг санан тавиур дээрх өөрийнхөө уснаас цацлаа. Шөнө дундлан арай гэж унтсан Сувдаа ухаан мэдрэлгүй нам унтаж байв. Сайхнаа сэмээрхэн хажуугаар нь орж хэвтээд дөнгөж нүдээ анив уу үгүй юу Сувдаагийн утасны

сэрүүлэг цочтол нажигнаж гарахад нүдээ аньсан чигтээ худлаа хурхирч гарлаа. Сувдаа арайхийн нойрноос сэрж сэрүүлгээ унтраагаад шал нойрмог юм нүдээ нухлан өндийснөө цааш харан хурхирах нөхрөө олж харав. “Хэзээ ирсэн юм болоо. Намайг унтсаны хойно л ирж дээ. Хамраа задартал хурхирч байгааг нь ээ. Ингэж ядартлаа шөнө орой болтол тоглож яадаг байнаа” хэмээн бодоод босч ажилдаа явахаар бэлдлээ. Эхнэр нь ажилдаа гарахаасаа өмнө өөрийг нь сэрээх вий гэсэндээ гэтэж ирэн хацар дээр нь зөөлөн үнсчихээд гарахад одоо болтол худлаа нүдээ анин хэвтэж байсан Сайхнаа сая нэг санаа амрав. Эхнэрийгээ хуурж шөнөжин заваарч ирсэндээ харамсах сэтгэл түүнд огтхон ч төрсөнгүй, харин ч огт баригдалгүй түүнийг мангартуулж чадсандаа ялсан баатар адил баясан хэвтэж байснаа жинхнээсээ хурхирч эхлэв ээ. Намуун ч мөн адил шөнөжин үүлэн борооны ажил хийгээд нойргүй хоносон тул нам унтаад арван хоёр цагт буудлын утасны жингэнэх дуунаар сэрлээ. Зочид буудлын ресепшин бүсгүй

түүний өрөөгөө суллах цаг болсныг сануулахаар залгажээ. Намуун өрөөгөө сунган хоол захиалчихаад шүршүүрт орж сэргэлээ. Бие хаа нь урд шөнийн жаргалаас үүдэн хөндүүр орсон байсан ч сэтгэл санаа нь харин хөнгөн шингэн гэж жигтэйхэн сайхан байв. Тэр өмнө нь Сайхнаа шиг ийм чадалтай, чалхтай дээрээ царайлаг, нуруулаг залуутай бараг л учирч байсангүй. Гаднаа нэг л их булчин шөрмөс болсон сайхан бие хаатай, царайлаг залуутай танилцаад оронд ормогц бэлэг эрхтэн нь хэтэрхий жижигхэн, эсвэл янагын ажилд эвсэлгүй, хөлдүү байх тохиолдол цөөнгүй. Одоо явалдаж байгаа алтан шүдэт залуу ч гэсэн ганганаас цаашгүй амьтан. Намуун ер нь хар багаасаа л бэлгийн ажилд ханцуй шамлан орсон гэхэд хилсдэхгүй. Аав, ээж хоёр нь архины хамааралтай хүмүүс байсан тул Намуун болон түүний ах Дамбий эцэг эхийн хараа хяналт муутай өсчээ. Шал согтуу аав ээж хоёр нь хүүхдүүдийнхээ хажууд хамаа намаагүй

бэлг.ийн ажил хийдэг байсан тул Намуун охин дэндүү эрт с.екс гэгч юу байдгийг мэдэж авсан билээ. Түүнийг арван хоёр настай, ахыг нь арван тавтай байхад ээж нь жирэмсэн болоод төд удалгүй зулбаж хүүхдээ алдаад зогсохгүй өөрөө ч нүд аньсан аж. Өмнө нь ч тэр олон удаа үр хөндүүлж, зулбаж байсан болохоор бие нь дийлээгүй биз. Ингээд муу ч сайн ч ээж нь л юм хойно хоёр хүүхдээ хүүе хаая гэдэг байсан ганц хүн өнгөрч, хүүхдүүд нь нохойн замаар орлоо. Хаа нэг тусламж үзүүлдэг байсан ээжийнх нь хамаатнууд ч эхээс нь хойш нүүр буруулав. Ах нь шууд сургуулиа хаяж энд тэнд ажил хийн хэд гурван төгрөг олж ирнэ. Намуун харин хичээлдээ үлгэн салган явсан болж өдөр хоногийг өнгөрөөсөөр, аав нь архиа уусаар л… Дөнгөж арван дөрвөн нас хүрсэн Намуун охин ахынхаа найзуудтай нийлж ар.хи уу.ж, та.мхи та.тдаг болсон төдийгүй нэгэнтэй нь үерхэн с.екс хийдэг болжээ. Түүний биеийн хөгжил ч эрт эхэлж үеийн охидоос түрүүлэн хөх, өгзөг нь ургасан байсан тул танхай хөвгүүдийн анхаарлыг их татдаг байв. Арван найман насанд хүрэхдээ Намуун

унтсан залуусынхаа тоог алдсан байлаа. Хичээлийн эрхлэгч хөгшин эртэй унтдаг байсныхаа хүчинд сургуулиа ямартай ч сайн дүнтэй төгсөж чаджээ. Тэр бүр хэд хэдэн ч удаа өөрөө хүсээгүй байхдаа бэлг.ийн харьцаанд орж хүчин.дүүлж байсан удаатай. Гээд яалтай билээ, цаг.даа хэрэгс.эхгүй, ар гэр нь тоохгүй тул хөөрхий охин хувь заяандаа, өөртөө гомдон уйлаад л өнгөрдөг байжээ. Гэхдээ хүн бүр түүнд муухай хандана гэж юу байхав, хорооных нь ажилтан бүсгүй байнга тэднийхийг эргэж тойрон Намуунд анхаарал тавьдаг байсан боловч Намуун түүнийг нь ойшоодоггүй байлаа. Сургуулиа төгсөнгүүт нь өнөөх бүсгүй хөөцөлдөж гүйсээр их сургуульд оруулж сургалтын төлбөрөөс чөлөөлөх бичиг баримтыг нь ч бүрдүүлж өгсөн билээ. Намуунд гэвч түүний хайрыг даах ухаан байсангүй. Аль л болж бүтэхгүй гэсэн хүмүүстэй нөхөрлөн шоу цэнгээн хөөж явсаар жилийн дараа сургуулиа хаяв. Энэ үеэр аав нь гудманд тасарч унаад осгож

үхэн, төд удалгүй ах нь тан.хайн хэр.гээр шор.онд орлоо. Намуун харин нэг бүтэхгүй залуутай үерхэн яажийж унах шахсан гэртээ хамт амьдардаг болов. Өнөөх нь бас өөртэй нь таарсан хэнэггүй амьтаан чааваас. Хоёул алдаг оног амар хялбар гэсэн ажил олж хийн олсон хэдэн төгрөгөөрөө наргиж цэнгэсээр өөдөлж дээрдсэн ч юмгүй гурван жилийг ардаа орхисны эцэст салсан ажээ. Намуун хашаагаа хямдхан зарж, эсгий туурга нь нар салхинд идэгдэн өмхөрч, унь тооно нь элэгдэж муудсан жижигхэн бор гэрээ буулгаж хураасан ч үгүй тэр чигт нь орхин явсан билээ. Айлын хажуу өрөө хөлсөлж элдэв янзын цэнгээний газар зөөгч хийнгээ үйлчлүүлж буй баян эрчүүдтэй учир ургуулан амраглаж хэд гурван төгрөг салгадаг болсноор хажуу өрөө хөлслөхөө ч больж хоёр өрөө байр хөлслөн, машин авч, үнэтэй чимэг зүүлт хэрэглэдэг болжээ. Олсон хэдэн төгрөгөө хурааж хуримтлуулан өөрийн гэсэн орон гэртэй болъё гэсэн ухаан түүнд даанч байсангүй. Хэтэрхий олон эртэй учирч явсан тул тэрээр эр хүнд дурлах, сэтгэл алдрахыг ч бараг мартаж байлаа. Хэд хэдэн удаа жирэмсэлж үр

хөндүүлсэн бөгөөд хүүхэдтэй болохыг хүсдэг ч үгүй ажээ. Ийм нэг бүсгүй Сайхнаа гэгч залуутай учраад удаан амтлаагүй дурлалын баланд согтож орхих нь тэрээ. Сайхнаа унтаж унтаж өлсөхийн эрхэнд сэрээд өчигдөрийн хоол халааж идэн суутал Намуунаас мессеж ирэв. – Юу хийж байна хонгороо. Өглөөхөн салсан мөртлөө дахиад л чамайг хүсээд байх юм кк хэд гэж ирэх юм бэ? – Унтаж байгаад сая л сэрлээ. Чи ч ханаж цаддаггүй шуналтай хүүхэн юмаа хаха одоо очоод хүслийг чинь дараад өгөх үү? – Чалх чинь хүрэх юмуу кк урд шөнө чи чинь хэдхэн хийчихээд унаад өгсөн ш дээ… – Хаха харж л байхгүй юу. Биеэ бэлдээд байж бай хонгор минь – Эхнэр чинь гайгүй юу? Гэртээ хоноогүй байж ахиад л гараад явчихаар чинь боож үхнэ биз дээ айн кк – Эхнэр ажилдаа явсаан. Орой л ирнэ биз. Тэр болтол зай ч байна, лай ч байна. Чамайг лав хэд хангаж амжих байх хаха – Кк за тэгвэл

хүрээд ир л дээ, хөх өгзгөө бэлдээд байж байя… Намууны том хөх, тонтгор зузаан өгзөг нүдэнд нь харагдах шиг болоход Сайхнаагийн сэрэл хөдлөн хувцсаа хам хум өмсөөд гэрээс гарлаа… Янаг хоёрын энэхүү учралаас хойш даруй хоёр сар өнгөрч шинэ жилийн баяр хаяанд иржээ. Энэ хугацаанд Сайхнаа Намуунтай бараг өдөр бүр уулзаж янаглах бөгөөд Сувдаа үүнийг нь огтхон ч мэдсэнгүй. Намуун харин алтан шүдэт баян залуугаасаа салсангүй, түүнээс авсан мөнгөө Сайхнаад өгч Сайхнаа тэр мөнгөөр нь тоглодог болов. Өөрөө машин автлаа унаж бай гээд машинаа хүртэл Сайхнаад зээлдүүлжээ. Сайхнаа харин машинаа зараад ийм машин авсан гэж Сувдаад хэлсэн билээ. Өөрийнх нь машинаар нааш цааш давхиж, өгсөн мөнгөөр нь тоглож үрэн таран хийсэн ч Намуун харамсдаггүй байлаа. Тэр Сайхнаад хэтэрхий хурдан, хэтэрхий их хайртай болжээ. Хамтдаа жарган нялуурч байгаад Сайхнааг гэр лүүгээ явах үед сэтгэл нь хоосрохыг мэдэрч, түүний азтай эхнэрт атаархан байж ядна. Эхэндээ зүгээр л Сайхнаатай уулзаж учирч байя гэж боддог байсан ч яваандаа түүнтэй хамт амьдрахыг, эхнэрээс нь салгаад үүрд өөрийн болгохыг хүсдэг болсон ажээ. Сайхнаа харин Намууны халамж, ор дэрний янаглалд нь

улам бүр дассаар, тэдний гэрт байхдаа өөрийн гэрт байснаас ч тухтай байх болов. Хоёр хүүхний хооронд гүйж хайр халамж, сексээр дутагдахгүй, хажуугаар нь мөнгөөр тасрахгүй дуртай юмаа тоглон явах түүнд дэндүү таалагдана. Эхнэр нь байнга л түүнийг тоглоомоо болихыг ятгаж ядаргаа болдог байхад, Намуун харин тоглохыг нь дэмжиж, бүр мөнгө төгрөг олж өгдөг болохоор Намуунд эхнэрээсээ ч илүү сайн ханддаг болжээ. Түүнд одоо Сувдаа дэндүү уйтгартай, ядаргаатай, сонирхолгүй санагдана. Яагаад энэ бүсгүйн араас дөрөв таван жил гүйсэн юм болоо гэж хүртэл боддог болсон нь харамсалтай… …Яг шинэ жилийн өмнөх орой шал согтуу Сайхнаа гуйвж дайван унах шахсан амьтан гэртээ ирэв. Сувдаа түүнийг түшиж тэвэрсээр орон дээр аваачиж хэвтүүлээд хувцсыг нь тайлж байтал Сайхнаагийн гар утсанд мессеж ирэх нь тэр. Сувдаа угаасаа ямар ч

харгүй хүн болохоор түүний утсыг өмнө нь шалгаж байсан удаагүй. Энэ удаад ч нэг их юм бодсонгүй хармаанаас нь утсыг нь гаргаад мессежийг нь нээж харахгүй шүүгээн дээр дөнгөж тавьтал ахин нэг мессеж ирлээ. Цоожтой утасны дэлгэцэн дээр мессежний эхний хэдэн үг харагдаад гэрэл нь унтрахад “Хайрт минь” гэсэн үг Сувдаагийн нүдэнд шууд тусав. Буруу харсан байлгүй дээ гэж бодсон Сувдаа утсыг шүүрч аваад нээх гэтэл нөхөр нь аль хэдийн кодоо сольчихсон байлаа. Уг нь Сайхнаа түүний төрсөн өдрөөр код хийдэг бөгөөд хэдэн жилийн турш огт солиогүй юм. Гэтэл… Харын сэтгэл хормын зуурт л үерийн ус мэт сэтгэл зүрх рүү нь асгарч “Арай үгүй байлгүй дээ” гэж үглэн тайвшрахыг оролдовч чадсангүй. Кодыг нь тайлах гэж баахан үзээд болоогүй тул Сайхнааг зөөлөн алгадан сэрээхийг оролдов. Гэвч шал

сог.туу амьтан сэрэх шинж алга. “Маргааш өглөө сэргэхээр нь л болохоос” гэж бодсон Сувдаа нэг л түгшүүртэй, сэтгэл нь зовинон хэвтлээ. Харин энэ үед Сайхнааг гэрт нь оруулчихаад тэдний байрны гадаа машинд сууж байсан Намуун хоёр мессеж дараалан явуулчихаад “Эхнэр нь уншаасай, уншаасай” хэмээн үглэж суув…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *