Нүүр Өгүүллэг “ХООСОН” өгүүллэг “3-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“ХООСОН” өгүүллэг “3-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
1,295

Нөхөр нь сүүлийн үед ор дэрний ажил хийхдээ их л түрэмгий, ширүүн байх болсонд Сувдаа гайхна. Бүр цахилгаан шатаар явж байхдаа түүнийг оролдож секс хийхийг шаардсаныг яана. Мөн нэг удаа

бэл.гийн ажил ид дундаа орж байх үеэр эрх.тнээ сугалан ан.ус руу нь хийхээр оролджээ. Сувдаа энэ бүхнийг нь нэг их эмзгээр хүлээж авсангүй, зүгээр л шинэ зүйлс туршиж үзмээр санагдсан юм байлгүй

гэж бодоод ийм зүйл хийхэд бэлэн биш гэдгээ хэлэн эвтэйхэн татгалзсан билээ. Ер нь Сувдаа амархан уурлаж бухимдаад байдаггүй дөлгөөн ааштай хүн. Багад нь аав, ээж нь хааяа нэг ам мурийсан ч

айхтар хэрэлдэж уралцаад байдаггүй тайван ярилцан асуудлаа шийдчихдэг байсан болоод ч тэрүү Сувдаа болон түүний хоёр эрэгтэй дүү бүгд л тайван, соёлтой хүмүүс болж төлөвшжээ. Тийм ч болохоор

Сайхнааг уурлаж бухимдах, эсвэл уур цухал хүргэмээр үйлдэл хийсэн ч Сувдаа түүнийг нь асааж дэвэргэлгүй ухаалгаар хандан хэрүүл уруул болгож байсангүй. Магадгүй энэ зан чанарт нь л Сайхнаа улам ч их

татагддаг бизээ. Сексийн хувьд ч гэсэн Сувдаа нөхөртэйгөө аль болох нээлттэй байхыг хичээдэг болохоор сүүлийн үед гаргаад байгаа хэрцгий ч гэмээр үйлдлүүдийг нь хүндээр тусгаж авахгүй л байлаа. Гэвч нэг орой хурьцаж байх үедээ хоолойгоо боолгуулан ухаан алдах шахсан Сувдаа нөхрөөсөө үнэхээр их айж баахан ярилцсаны эцэст Сайхнаа дахиж ийм үйлдэл хийхгүй хэмээн амлалт өгсөн билээ. Сайхнаа харин хаа очиж гадуур хонодгоо больж тоглосон үедээ шөнө голцуу ирнэ. Сувдаа түүнийг мөрийтэй тоглоомноос салгах гээд бараагүй. Анхандаа хаа нэг найзуудтайгаа тоглолоо гэхэд нь тоодоггүй байж. Гэтэл яваандаа улам их тоглох болж, түүнийхээ хирээр их ч мөнгө олдог болсон. Ажлаасаа гарах үед нь л Сувдаа болохоо больж байгааг нь ойлгож янз бүрээр үзсэн ч Сайхнаа аль болох аятайхан

шалтаг, тайлбар хэлээд тоглохоо больсонгүй. Тэр хоёрыг хуримаа хийхэд нь Сайхнаагийн аав хотын төвд иж бүрэн тавилгатай хоёр өрөө байр авч өгсөн билээ. Харин Сайхнаа үүнд тун сэтгэл дундуур байсан бөгөөд мөрийтэй тоглож овоо мөнгөтэй болоод байраа томруулан дөрвөн өрөө болгосноор зогсохгүй үнэтэй машин өөртөө авсан нь уг нь бахархууштай гэмээр. Гэвч энэ мөнгө нь буруу замаар орж ирсэнд л Сувдаагийн сэтгэл эмзэглэдэг байлаа. Хоёр гурван орой тоглосон Сайхнаа дараагийн хэдэн өдөр нь гэрээс ч гарахгүй бүгэж, Сувдааг ажлаа тараад ирэхэд халуун хоолтой угтана. Дарааллан олон орой тоглож алга болсонд нь бухимдаж байсан Сувдаа энэ хэдэн хоногийн энхрийлэл халамжинд нь уяраад хайлчихна хөөрхий. Тэгээд дахиад л ганцаараа цонхоор ширтсэн хүлээлттэй үдшүүд хөвөрсөөр… Нэг л мэдэхэд Сувдаа энэ байдалд дасч, Сайхнааг хүлээхээ ч больж дуртай киногоо үзэх, ном унших зэргээр өөрийгөө саатуулах болов.

Сайхнаа ч бүр олон хоногоор тоглон байнга оройтох болжээ. Дурлалт хосын гал халуун хайр бөхөж, дунд нь ан цав үүссээр байгааг хэн хэн нь гадарлаж байлаа. Гэвч өчүүхэн цучил нэмэх л юм бол хайрын гал нь дүрэлзэн асахаар бие биедээ хайртай хэвээрээ л байсан юм. …Оройжин хожигдож хамаг байдгаа сэгсрүүлсэн Сайхнаа дахин тоглох мөнгөгүй болсон тул аргагүй гэртээ ирэв. Сувдаа түүнийг санаснаас эрт ирсэнд гайхсан янзтай дуугүй босч хоол халааж өгчихөөд уншиж байсан номоо барин суулаа. Хамаг мөнгөө алдчихаад бухимдуухан байсан Сайхнаа эхнэрийнхээ эл тоомжиргүй байдалд улам ч зэвүү нь хүрч халааж өгсөн хоолонд нь ам хүрсэнгүй цааш түлхээд: – Чи бүр намайг нохойноос дор үздэг болжээ гэж ёжтой хэлээд муухай харав. Сувдаа нүдээ томруулан түүн рүү хараад: – Яачихав аа? Гэнэт юу яриад

байгаа юм бэ? – Жонхуу шиг юм хийчихээд шавхруугаа халааж өгч энэ тэр. Хэнийг доромжлоод байгаа юм? Чи ядаж нөхрийгөө ирлээ гээд инээж хөхрөөд хэдэн үг хэлчихэж болдоггүй юмуу? – За Сайхнаа гуай багахан давраарай. Тийм л сайхан шинэ, халуун хоол идмээр байгаа юм бол, миний инээж хөхрөхийг хармаар байгаа юм бол тэр гайтай тоглоомоо болиод гэр орондоо эртхэн ирж байхгүй юу! – Гайтай тоглоом гэнээ? Чи тэр гайтай тоглоомныхоо буянд ийм элбэг хангалуун байгаагаа мэдэж байна уу? Би жаргал хөөж яваа юу? Чамайг л дутах гачих юмгүй сайхан амьдруулах гэсэндээ ингэж явна. – Би чамаас мөнгө төгрөг, эд хөрөнгө нэхээ юу? Зүгээр ажлаа хийгээд энгийн амьдарвал болоо бишүү? Халамж хайр байхад ядуу байсан ч сайхан амьдарч болдог юм гэж ээж минь хэлдэг үнэн үг шүү. – Хнн. Тэгээд л ээжтэйгээрээ гайхуулдаг юм. Миний аав тэгвэл эд хөрөнгөтэй л байвал сайхан амьдрана гэж заасан юм за юу! Сувдаа ахин

дуугарсангүй унтлагын өрөө лүүгээ явлаа. Сайхнаа харин хөргөгчнөөс пи.во гарган залгилж тайвшрахыг хичээн сууна. Өөрийнх нь буруу гэдгийг мэдэж байвч яагаад ч юм буулт хиймээргүй санагдан бухимдсаар, хар багад нь хаяад явсан ээжийгээ, хатуу гараар өсгөсөн аавыгаа, хамаг мөнгийг нь шулсан залуусыг, хайртай эхнэрээ хүртэл үзэн ядаж зүхсээр байлаа. Сувдаа орон дотроо нулимс урсган хэвтэхдээ элдвийг бодон шанална. Салдаг юмуу гэж анх удаа бодов. Гэхдээ тэр хөнгөн хуумгай хандахыг хүссэнгүй. Яагаад өөрсдийнх нь харилцаа ийм болсныг эхнээс нь авхуулаад нэгд нэгэнгүй тунгаасны эцэст хүүхэдтэй болоогүйгээс гэсэн гаргалгаа гарч ирэв. Сувдаа охин биеэ Сайхнаад өгснийхөө дараа жирэмснээс хамгаалах спирал тавиулсан юм. Гэрлээд спиралаа авахуулъя гэж бодсон ч нэг их түвдэлгүй л яваад

байж. “Одоо спиралны хугацаа бараг л дуусч байгаа юм чинь угаасаа л авхуулъя. Хүүхэд гэдэг гэр бүлд аз жаргал, хайр нэмдэг гэдэг дээ. Сайхнаа минь хүүхэдтэй болчихвол энэ муухай тоглоомноос салж, бид хоёрын харьцаа ч буцаад халуун дулаан болно. Үгүй бол ингэж явсаар хайран сайхан босгосон амьдралаа нураах нь” хэмээн бодож шийдэлд хүрээд бага ч болов тайвшрах шиг боллоо. Сайхнаа орж ирэн гэрлээ унтраачихаад цааш харан хэвтээд өгөв. Пивоны эхүүн үнэр хамар цоргин байснаа төд удалгүй жигд хурхирах сонстлоо. Сувдаа “Хөөрхий дөө. Жаахан бухимдуу байхад нь би бас нэмээд баахан уурыг нь хүргэчихлээ. Аятайхан аргадаад тайвшруулчихаж болох л байсан шүү дээ. Дэмий л хэрүүл хийлээ” гэж цайлганаар бодоод араас нь тэврэн хэвтэв. Маргааш өглөө нь Сувдаа ажилдаа явах замаараа эмнэлэг орж спира.лаа авхуулж байх үеэр Сайхнаа харин байраа барьцаалдан зээл

авахаар банкинд оочирлож зогслоо. Энэ удаад ахиухан мөнгөтэй болж аваад зэрэглэл өндөртэй газарт том гаруудтай тоглохоор тэр шийджээ. Сувдаад үүнийгээ хэлэхийг ч хүссэнгүй. Өөрийнхөө мөнгөөр авсан байраа яах нь миний дур, тэглээ ч энэ мөнгөө хэд нугалж олоод зээлээ хаачих юм чинь Сувдаа мэдэх ч үгүй өнгөрнө гэж бодсон байлаа. Гэвч Сайхнааг азын тэнгэр бүр мөсөн хаясан байх нь тэр. Ердөө гуравхан хоногын дотор тэр бүх мөнгөө алдав. Одоо хаанаас мөнгө олох вэ? Машинаа зарах уу? Шууд байраа зарах уу? гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Баргар царайлан орж ирсэн нөхрөө хараад учрыг гадарласан Сувдаа аль болох сайхан аашлан хоол унд зөөж гүйн тайтгаруулахыг хичээв. Сайхнаа ч овоо түүнд уураа гаргасангүй, дуугаа хураан хүрлийж баахан пиво гүзээлж байгаад тасран унаад өглөө. “Аав гэж новш авч өгсөн байраа буцаагаад авна гэнэ. Байраа зараад мөнгийг нь өгөхөөс. Хоёулаа түрдээ байр хөлслөөд, удахгүй хайр нь энэнээс гоё байр авна за юу” гэж тайлбарлах нөхрийнхөө

үгэнд Сувдаа эргэлзэв. Хадам аав нь ямархуу сонин, хэцүү хүн гэдгийг тэр мэднэ. Сувдаа хадам аавыгаа хуриман дээрээ ганц л харсан бөгөөд өмнө нь ч дараа нь ч уулзаж байсангүй, Сайхнаа хүсдэггүй болохоор л тэр. Аав, хүү хоёрын харилцаа ямар гэдгийг мэдэх ч…ганц хүүдээ өгсөн байраа буцааж нэхсэн гэхээр нэг л санаад оромгүй. Мөрийтэй тоглоомноос болоод байна уу гэж нэг бодсон ч арай ч үгүй байлгүй гэж бодлоо. За аль нь ч байсан гэлээ байраа зарах нь тодорхой болсон тул Сувдаа дуугүйхэн л толгой дохьсон билээ. Сайхнаа байраа авсан үнээсээ ч доогуур хурдхан шиг зарж зээлээ хаагаад уг нь цаана нь хангалттай нэг өрөө байр авчих мөнгө байсан ч бас л тоглож эхлэв. Тэр хоёр хотын төвд Сувдаагийн ажилтай ойрхон хоёр өрөө байр түрээслэн амьдрах болжээ. Нөхөр нь гэр орны хүнс хоол, хэрэглээний мөнгө бараг өгөхөө больсон тул Сувдаа цалингаасаа хамаг юмаа

болгоно. Амьдрал улам л доройтож, гэр бүлийн уур амьсгал ч дээрдэхгүй хэвээр байсан ч Сувдаа шантарсангүй, бүх зүйл сайхан болно гэж итгэн нөхрөө аль болох аятай тухтай байлгаж, халамжлан хайрласаар байлаа… Нэг хэсэг овоо хожиж байснаа гэнэт огцом доошилсоор бас л хамаг байдгаа тавиад туучихсан Сайхнаа хор шарандаа багтрах шахан байсан ч биеэ барин тайван царайлж суув. Өөдөөс нь харан сууж байсан үүдэн шүдээ алтаар бүрүүлсэн ганган цагаан залуу доогтой мушийнгаа: – За яасан бэ сайхан залуу минь. Дахиад тавих юм үлдсэнгүй юу? гэж Сайхнаад хандан хэлээд алтан шүдээ гайхуулах гэсэн мэт ангасхийтэл инээлээ. Түүний өвөр дээр эрхлэн дарс шимж суусан аюулын царайлаг, махлагдуу шар хүүхэн

Сайхнаа руу өрөвдсөн, шохоорхсон холилдсон харцаар ширтэнэ. Сайхнаа дотор нь бачимдсан хэдий ч баясгалантайгаар чанга инээж: – Сайхнаа хүү шавхрана гэж байдаггүй юмаа. Бэлэн мөнгө дууссан ч бэл бэнчин байна шүү. Машинаа тавиад нэг үзчих үү хөгшөөн гээд түлхүүрээ ширээний гол руу шидлээ. Алтан шүдэт дахиад л дарвайтал маасайснаа: – Удахгүй миний хөгшин эхнэрээ тавиад тоглоё гээд ирэх вий дээ хаха за яахав болноо болно, болохгүй юм гэж байхгүй ш дээ хамаа гэснээ бандгар шар хүүхнийхээ бүдүүн гуяыг иллээ. – За арай ч тэгэж доошоо орохгүй ээ хөгшөөн. Миний эхнэр чинь үнэлж барахааргүй сайхан амьтан ш дээ хаха – Аа хэн мэдэх вэ цус. Миний хонгорыг гүйцэх сайхан амьтан лав ховор байх гээд бүсгүйнхээ бандгар том өгзгийг иллээ. Бүсгүй жингэнэтэл инээн залууг хүзүүдэж аваад шуналтай үнсэлцэнгээ нүднийхээ булангаар Сайхнаа руу

хялмалзах аж… …Ганц сайхан гангараа болсон төмөр хүлгээ алтан шүдэтэд алдчихсан Сайхнаа нууц өрөөнөөс урамгүйхэн гарч текэн дээр очоод байсан мөнгөөрөө хатуу юм авч уун өөрийгөө аргадаж хэсэг суулаа. Тэр муу новшийн алтан шүдийг нь хуга цохих юмсан гэж бодохоор л… “Ер нь би энэ тоглоомонд ёндоогүй болчихсон юм байна. Хайран сайхан байр, машинаа алдчихлаа. Одоо л больё. Сувдаад удахгүй шинэ байр авна гээд хэлчихсэн байдаг яая даа байз. Хуучин ажилдаа ороод Сувдаагийн хэлснээр ер нь энгийн амьдарсан ч яадаг юм. Энэ новшийн тоглоомыг л больчихвол…” гэж дотроо эргэцүүлэвч ингээд шууд шийдчихэж чадахгүйгээ өөрөө мэдэрч байв. Жаахан халамцуу, толгойгоо ганзагалан уушийн газраас гараад зам даган алхлаа. Хармаанд нь таксины мөнгө ч байсангүй. Ядаж байхад өвөл болж байгааг хэлэх үү, хүйтэн гэж жигтэйхэн. Сайхнаа өмнө нь ингэж даарч харан явган алхаж байсангүй. Хамаг юм утгагүй санагдан дотор нь давчидна. “Яагаад бурхан надад ингэж хатуу хандана вэ” гэж огт байхгүй бурхан гэгчид дотроо өширхлөө. Хажууд нь жижигхэн цагаан

машин зогсоход Сайхнаа харсан ч үгүй, такси л биз гэж бодон гараа савчаад цааш алхав. Цагаан машин түүнийг гүйцэж ирээд бүсгүй хүний: – Хүүе сайхан залуу минь хүлээж бай л даа гэх сонстоход Сайхнаа гайхан эргэж хартал түрүүний алтан шүдэтийн бандгар шар хүүхэн байх нь тэр. Сайхнаа юу гэхээ мэдэхгүй дороо зогсоод асуусан янзтай бүсгүй рүү харав. – Юугаа хараа вэ? Суучих л даа. Гадаа хүйтэн байна ш дээ. Сайхнаа дотроо алтан шүдэтийн гичий гэж зэвүүцэнгүй бодон татгалзах гэснээ гэнэт бодлоо өөрчлөн юу ч хэлэлгүй машинд орж суулаа. Ямар ч сайхан дулаахан, яасан ч сайхан үнэр танартай юм бэ дээ. Бүсгүй аажуухан хөдлөн нэгдүгээр эгнээгээр удаан гэгч нь явангаа: – Сэтгэл санаа жаахан тиймхэн байна уу? Аргагүй аргагүй. Гэхдээ юунд гунихав дээ, дахиад л нэг машин авчихна биз тэ гээд Сайхнаа руу дотноор мишээв. Сайхнаад хэлэх үг олдсонгүй толгой дохимор аядаад цонх руу ширтлээ. Бүсгүй дахиад л ам нээж: – Хоёулаа

танилцъя л даа. Намайг Намуун гэдэг гэнгүүтээ тормозоо гишгэн зогсоод гараа сарвайв. – Сайханбаяр… – Яг л тохирсон нэр байна даа хихи чи одоо хаачих вэ? Завтай бол хоёулаа нэг газар жаахан сууж юм уух уу? – Завнаас их юм алга. Харин уух юмны мөнгө алга даа. Яагаад гэдгийг нь чи хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. – За зүгээр дээ. Уриснаараа би даана ш дээ гээд Намуун жингэнэтэл инээлээ… …Шинэхэн танилцсан хоёр маань хүн цөөтэй нэгэн газар орж нилээн ууж суув. Намуун гэх энэ бүсгүйн ааль аяг, яриа хөөрөө эр хүнийг ховсдохоор аж. Цангинасан инээд, жоготой харц, булцгар том хөх нь Сайхнаад таалагдаж байна гэж жигтэйхэн. Түрүүн тоглоомондоо улайраад ийм сайхан амьтныг анзаараагүйдээ гайхан байлаа. Уг нь тэр өмнө нь цахилгаан шатанд хурьцсан бүсгүйгээс хойш эхнэрээ

ара.ар нь тавиагүй бөгөөд гаж хүслээ дарахыг хичээн, өөр хүүхэн сонирхож харахаа ч больж байсан юм. Гэтэл…гэтэл энэ махлаг шар хүүхэн гэнэт замд нь гарч ирчихээд аазгайг нь хөдөлгөөд болдоггүй. Угаасаа халуухан хүүхэн болохоор ч тэр юмуу, зэвүү хүргэсэн алтан шүдэтийн хүүхэн бодохоор ч тэр юмуу Сайхнаа ямартай ч энэ хүүхнийг эзэмдэхээр шийджээ. Намуунд ч Сайхнаа үнэхээр их таалагдаж байв. Алтан шүдэтэд Намуун ч бас дургүй. Гэхдээ л мөнгөнд нь болоод зууралдсаар яваа билээ. Харин өнөөдөр Сайхнааг хараад л анхны харцаар дурлачихсан гэхэд хилсдэхгүй. Түүний эхнэртэйг мэдэж байсан ч нэг их тоосонгүй. Зүгээр л энэ залуутай дотносохыг,

хамт байхыг туйлын их хүсчээ. Нилээн халамцсан Сайхнаа Намуунааг тэврэн зоч.ид буудал руу орж байхдаа гэртээ ганцаараа өөрийг нь хүлээн суугаа эхнэрийнхээ талаар огт бодсонгүй. Алтан шүдэтийн гайхуулаад байсан царайлаг бүсгүйг нь шөнөжин эдлэж хариугаа авах ганц бодол л манарсан толгойд нь эргэлдэж байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *