Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “17-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг төгсгөлийн “17-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
1,903

Одгэрэл хоол хийх зуураа бодно. “Яавч энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Байгаа байдлыг нь харваас Аранзалаас дээрдэхгүй амьтан бололтой. Төрсөн эхтэйгээ ирж уулзахгүй бүхэл бүтэн хорин жил

болчихоод гэнэт юу ч болоогүй юм шиг ирнэ гэдэг…дэндүү хүйтэн сэтгэлтэй юмаа. Яасан ч байсан энэнтэй амьдрана гэж лав байхгүй. Тэгээд харин яах вэ? Энэ ах лав явахгүй нь ойлгомжтой байна. Би л

явахаас… Гялс хоол хийчихээд хамаг юмаа аваад ажил дээрээ авааччихаад хөлслөх байр хайя, цалингаас илүү гаргаж хадгалсан хэдэн төгрөг маань одоо л хэрэг болох нь, ер нь тэр нь л зөв байх”

хэмээн сэтгэл шулуудлаа. Шөлтэй хоол буцалж байх хойгуур охин өөрийн гэсэн бүхнээ боож баглан бэлэн болгоод гадаа тавьчихав. Тэр Банзрагчид юу ч хэлэхгүй явахаар шийджээ. Банзрагч сайхан хоолны

үнэрээр сэрэн босч суниагаад хойморт тухлан сууж хоол идэнгээ охиноос яриа өдөв. ~Зиа бүсгүй ажил хийдэг үү? Сурдаг уу? Одгэрэл үнэнээр хариулах гэснээ гэнэт муу санаалах нь тэр. Одоохондоо

нэрнээс бусдыг энэ хүн мэдэхгүй байгаа. Угаасаа мэдэгдээд ч хэрэггүй гэж цаанаасаа зөн совин нь татаад ~Сурдаг. Гурав дугаар курс гэж хэнэг ч үгүй заллаа. ~Аан зөв зөв. Ээжээс хойш яажшуухан болгож байна даа? Гэснээс ээж нээрээ хадгаламж энэ тэр үлдээсэн үү? ~Үлдээгээгүй ээ. Би яахав хичээлийн заваар цагийн ажил энэ тэр хийгээд л… ~За одоо тэгээд хоёулаа болгоно доо тэ хихи найз залуу энэ тэр байгаа юу? ~Байгаа байгаа Банзрагч юм хэлсэнгүй аяганы ёроол дахь шөлийг шорхийтэл сорж дуусгаад авдар налан хөлөө жийж тамхи асаав. Охин босч аягануудаа хаман гал тогоо хавиар эргэлдэх зуураа Банзрагчийг буцан унтахыг хүлээнэ. Цааш харан аяга угааж зогсоо охины гоолиг бие хаа хэдэн сар хагсарч яваа Банзрагчийн арааны шүлсийг асгаруулах шиг л болж аазгай нь хөдлөвч улаан

цайм дараад авчихаж чадсангүй. Өлөн нүдээрээ охины өгзөг, гуяыг баахан ширтэж хүслээ дэвтээгээд “Аятайхан дамшиг юм гээч. Өргөмөл юм чинь ямар хамаа. Чамайг нэг янзлаад авахаа мэдье ээ. Ашгүй харин гэр оронтой, хоол унд хийгээд өвөр дулаацуулчих хүүхэнтэй ч болж авлаа. Банзрагч хүү ингээд амьдраад байж дээ” гэж сэтгэл хангалуун бодоод ор луугаа шургав. Банзрагчийг хурхирч эхэлмэгц охин өссөн гэр орноо нулимстай нүдээр нэг тойруулан харчихаад эргэж буцалтгүй үүрд тэндээс явлаа… Одгэрэл таксинаас буугаад хоёр чемодантай юм чирсээр орохыг цонхоор харсан Дулмаа санаа зовнин доош бууж хувцас солих өрөө рүү орвол Одгэрэл чемоданаа зайчилж тавих гээд мунгинаж байв. Дулмаа түүнд туслангаа ~За юу болвоо Одко минь? Хамаг юмаа чирээд хаачихнав? ~Аа харин нэг юм болоод оо хэхэ нөгөө хашаа байшингийн маань эзэн нь ирээд…Тэгээд би харин хажуу өрөө ч юмуу, нийтийн байр түрээслэдэг юмуу. ~Айн? Тэр чинь талийгчийн байшин биш байсан юмуу? Одгэрэл яг юу гэж тайлбарлахаа мэдсэнгүй. Бүгдийг ярьвал дэндүү урт учир дараа болъё гэж бодоод ~Үгүй ээ харин нэг тиймэрхүү л юм болчихлоо. Би гадуур явж байр хайж байгаад оройн ээлжнээс өмнө амжаад ирнээ. За түр бака гээд гарав. Дулмаа гайхасхийн хоцроод “Чааваас бас яасан юм

болоо. Тулж түших хүнгүй хүний охин үр яасан ч хэцүү юм бэ дээ. Ядаж нөгөө найз залуу нь хурдхан шиг хүрээд ирээсэй” гэж бодон шатаар өгсөж байснаа гэнэт зогтусан духаа алгадав. Өрөө рүүгээ яаран орж утсаа аван Одгэрэл рүү залгалаа. Одгэрэл ойрхон байх супермаркетаас зарын сонин авахаар алхаж явтал утас нь дуугарав. Дулмаа Эгч гэсэн дугаар. ~Байна уу? ~Байна аа. Одко чи хаана явна? буцаад ороод ирээ. Ярих юм байна. ~За би супермаркет яг орж явна. Зарын сонин авчихаад яваад орьё. ~Үгүй ээ, сонин авах хэрэггүй. Зүгээр ороод ир миний дүү. ~Заа-за Охин гайхан утсаа салгаад буцаад л алхав. Дулмаа охиныг өрөөнд нь орж ирмэгц үгийн зөрөөгүй ~Миний дүү байр энэ тэр хайгаад яахав. Манай нэг өрөөнд байчих. Уужим бид хоёр угаасаа нэг өрөөгөө ашигладаггүй ш дээ. ~Нээрээ юу?

Болох юмуу? ~Нээрээ дээ нээрээ. Чамайг манайд байна гэхээр цаад Уужим чинь бөөн баяр болох байлгүй хэхэ ~Ёо ашгүй дээ. Тэгвэл байр хайхаа болилоо шүү. Дүү нь үнэ хөлсийг нь сар сард нь өгнөө. ~За юун үнэ хөлс мөлс вэ. Зүгээр л бай мэдэв үү. Тэгээд Цогийгоо ирэхээр нэг учир олдоно биз. ~Хэхэ заза баярлалаа аниа орой тэгвэл хоёулаа хамт явах уу? ~Тэгье тэгье тараад хамт юмыг чинь аваад харья. Банзрагч өдөржин ногоороод орой хирд өлсөхийн эрхээр сая нэг сэрэв. Нөгөө хөөрхөн дүү нь байгаа шинж алгаа. Босч хөргөгч уудлан талх масло идэж тамхиа баагиулж аваад буцаад хэвтлээ. Нойр нь ханасан бололтой. Баахан мөнгө олох арга бодон хэвтэж байтал аль хэдийн

шөнө дунд болов. Охин байдаггүй. “Өө энэ нэг золбин гичий чинь хааччихдаг байнаа. Надтайгаа таарсан юм. Уг нь өнөө шөнө өврөө дулаацуулая гэж бодсон юмсан. За яах вэ чамайг. Гэртээ ирэхгүй хаачихав чи.” гэж бодсоор унтлаа. Ингээд Одгэрэл төрсөн ээжийндээ төрсөн дүүтэйгээ гурвуулаа амьдрах боллоо. Даанч энэ гэр бүл өөрийнх нь байх ёстой, жинхэнэ гэр бүл нь гэдгийг хараахан мэдэхгүй, мэдэх ямар ч боломж гарахгүй л байв. Тэдний байр тансаг, тохилог гэж жигтэйхэн. Том хөргөгчинд амттай шимттэй зүйлс дүүрэн. Дутагдах гачигдах зүйлгүй, дээрээс нь гаднах орчин нь ч цэвэрхэн, тайван. Одгэрэл үнэхээр баяртай байлаа. Дулмаа гэх энэ эмэгтэйтэй учирсан нь ямар их аз вэ гэж бодон түүнд талархаад ханашгүй. Үе үе харин нөгөө Банзрагч гэгч өөрийг нь хайж эрж сураад олоод ирэх вий гэж айна. Гэхдээ үүнийгээ нэг ч хүнд хэлсэнгүй. Цогтойгоо хаа нэг боломж гарвал утсаар ярьж санасан сэтгэлээ дэвтээсээр. Дулмаагийнд амьдрах болсныг нь сонсоод Цогийн санаа ч амрав. Дулмаа, Одгэрэл хоёр хамт амьдардаг болсноос хойш яг л эгч дүүс шиг дотно болжээ. Дулмаа олон жил хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн ресторан нээх гэж байгаагаа ажлын хэнд ч хэлэлгүй байж байгаад Одкод ганц аминчлан ярьж энэ ажил нь бүтвэл охиныг тэндээ ажиллахыг урив. Охин ч дуртайяа зөвшөөрлөө. Тун удалгүй Дулмаа нэг үйлчилгээний төв байсан газар худалдаж авахаар бараг шийдэж байтал өнөөх нь бүтэхээ больчихлоо. Тендерт оролцож үзлээ.

Ялсангүй. Ажил төрөл, санасан зүйл нь нэг л бүтэмжгүй байсан тул нэг өдөр ганцаараа гандангаар баахан явж засал ном уншуулав. Орой нь гэртээ ламын өгсөн арцийг уугиулж суутал Одгэрэл ажлаасаа таран ирлээ. Гурвуулаа ширээндээ суун хооллож байхдаа Дулмаа ~Эгч нь өнөөдөр гандан орж баахан ажил үйлс бүтээх ном уншуулж засал хийлгэлээ. Уг нь би чинь энэ бурхан шашинд огт итгэдэггүй хүн ш дээ хэхэ ажил төрөл бүтэхгүй болохоор аргагүй лам хар гэж гүйдэг л юм байна хүн чинь… гээд санаа алдахад Одгэрэл ~Нээрээ лам гэснээс нэг аягүй сайн үзэж хардаг хүн байдаг юм байна лээ ш дээ. Би ээжтэй хамт очиж байсан юм. Юу ч хэлээгүй байхад л бүгдийг нь харсан юм шиг хэлдэг юм байна лээ. Та тэр хүн дээр очих юмуу? ~Тийм үү? Харинээ яадаг юм билээ. Тийм сайн хүн юм бол очиход яах вэ дээ тиймээ? Уг нь би саяхан нэг аятайхан газар олсон, хүмүүс даанч ам муутай байх юм. Тэрийг асуучихмаар л байна. ~Одоо яг тэндээ байдаг үгүйг нь сайн мэдэхгүй л байна. Олон жилийн өмнө очиж байсан юмаа. Гэхдээ юмыг яаж мэдэхэв очоод үзэх юмуу? ~Хоёулаа тэгвэл энэ амралтын өдөр хамт явах уу? ~Тэгье тэгье… Одгэрэл тэр хүн дээр очихдоо өөрөө ч асуух нэг зүйл байгаа билээ. Төрсөн эцэг эх нь одоо амьд байдаг эсэх, хэзээ нэг цагт уулзах болов уу гэдгийг мэдэхсэн гэж тэр хүсчээ. Харин Дулмаа шөнө оронд орсон хойноо “Үнэхээр сайн мэддэг хүн юм бол охиноо хаана яажшуухан явааг, уулзах тавилан байгаа эсэхийг асуух юм шүү” гэж бодов. Охиноосоо хагацсанаас хойш ажил амьдрал

тогтоод ирмэгц Дулмаа олон ч үзмэрч, төлөгч хүмүүсээс охиноо асуусансан. Зарим нь өөд болсон байна гэж сэтгэлээр унаган, зарим нь өнөө маргаашгүй уулзах нь хэмээн догдлуулж байсан. Тэгж явсаар тиймэрхүү хүмүүст ч итгэлгүй болсон билээ. Хагас сайны өглөө манай хоёр эртхэн босч цайлаад Уужимыг Дулмаагийн дүүгийнд хүргэж өгчихөөд налайх руу давхилаа. Аль хэдийн намар болсон ч тэнгэрт бүртийх ч үүл үгүй нар ээсэн сайхан өдөр. Тун удахгүй ямархан гайхамшигтай зүйл болохыг хэн хэн нь төсөөлөх ч үгүй явсаар зорьсон газраа ирэв. Хэдэн жилийн өмнө ирэхэд байсан тэр хашаа, хаалга яг л хэвээрээ. Одгэрэл бага зэрэг догдлол, түгшүүртэй хаалгыг тогшлоо. Нилээн удаан тогшсоны эцэст хаалга онгойн нүдэнд дулаахан танил царай үзэгдэхэд Одгэрэлийн өвдөг чичрэх нь өөрт нь

мэдрэгдэв. Өвгөн зочдыг уриалгахан орохийг уриад хашааны хаалгаа хаан гэр лүү алхахдаа “Мөн ч зоригтой охин юм. Өмнө ирэхдээ ухаан нь зайлчих шахаад явсансан. Дахин ямар хэрэг тарьчихаад ирж байгаа моньд бол” хэмээн бодож амжлаа. Гэрт орвол бүдүүн бор авгай тогоо дүүрэн банштай цай хийчихсэн яг аягалж байв. Өвгөн хүд хүд инээн хоймортоо очиж суугаад ~Хоёр хүүхэд морьтой л яваа юм байна даа. Яг халуун идээн дээр таарлаа, гал түлчихсэн халуун байгаа шүү. Хувцсаа нимгэлээд тухалцгаа… Бүгд дуу шуугүй хөлсөө гартал банштай цайгаа идэж уун сууцгаана. Өвгөн хоёр бүсгүйг харан цайгаа оочлохдоо “Үгүй ээ энэ чинь ямар сонин хэрэг вэ. Төрсөн ээжийгээ олчихсон хамт яваа хирнээ надаас асуух гэж байдаг. Нэгнээ олчихсон атлаа мэдээгүй яваа хоёр байх нь” хэмээн бодов. Өнөө хоёр хоолоо идчихээд хэсэг дуугүй суулаа. Өвгөн юу ч юм бодоод дуугарах шинжгүй тул Дулмаа түрүүлэн ам нээж ~Би нэг газар худалдаж авах гэж байгаа юмаа. Тэрийг харин ямархуу газар вэ? Боломжийн байхаар юм байна уу? Гэдгийг танаас асуух гэсэн юмаа… ~Хмм… тэрнээс өөр чухал юм байхгүй юу? ~…Юу л даа…байх нь байгаа… ~Төрүүлсэн үрээ танихгүй айлын үүдэнд орхичихдог мөн бөх зүрхтэй хүн ээ чи. Тэр үр чинь төөрсөн хувь тавиландаа ямар их зовлон нулимс үзсэнийг чи мэдэж байна уу ер нь! Дулмаа өөрийн эрхгүй шуухитнан уйлагнаж,

Одгэрэл юу ч ойлгохгүй нүд нь бүлтгэнэн сууна. Өвгөн үргэлжлүүлэн ~Одоо уйлаад яахав. Араас нь хичнээн их гэмшиж харууссаныг чинь мэдэж байна. Хорин жил хайгаад олоогүй үр чинь өөрөө чамайг олоод ирчихсэн байна шүү дээ бүсгүй минь гэхэд Дулмаа гайхан өвгөн өөд бүлтийтэл харах нь “Та сая юу гэчихэв ээ?” гэсэн харц. Өвгөний ууртай болсон царай зөөлрөн гэрэлтэж Одгэрэл өөд харснаа ~Буруу санаатны гараар орж амьдралаа буртаглах гэж байсныг чинь төрсөн ээж чинь тасалсан байна охин минь. Өмнө миний харснаар ирээдүй чинь тун бүрэнхий байж билээ. Санасныг бодвол чи азтай охин юм. Гэнэтийн учралаар амьдралын чинь төөргийг өөрчлөх заяаны ханьтайгаа учирч. Тэр залууд баярлаж яваарай. Гэм хор бүхнийг зөнгөөрөө мэдэрч хариулах эх дээр чинь хөтөлж аваачаад өгсөн байна шүү дээ… Одгэрэл, Дулмаа хоёр ангайн өвгөний хэлсэн ярисныг бүрэн сайн ухаарсангүй янзтай байснаа бие бие рүүгээ гайхан харлаа. Өвгөн чанга инээгээд ~Үгүй ээ та хоёр чинь ямар хачин хүүхдүүд вэ дээ. Төрсөн ээж, охин хоёр гэдгийг чинь энэнээс илүү би яаж хэлэх вэ айн гээд инээсээр байлаа. Мань хоёр чихэндээ ч итгэхгүй байгаа бололтой ширтэлцэн сууж байснаа тэврэлдэн уйлж эхэллээ. Одгэрэл “Ээжээ” гэж Дулмаа “Охин минь” гэж үглэн биесээ улам чанга тэвэрсээр. Түрүүнээс хойш чимээгүй бүхнийг сонсон суусан бүдүүн бор авгай ч уярчихсан бололтой нулимсаа арчин сууна. Өвгөн харин инээсээр л… Ээж охин хоёр баахан уйлалдаж аваад арайхийн тайвширцгааж өвгөнд

баярласан талархсанаа илэрхийлэн явахаар завдав. Хэн хэнд нь асуух, ярих маш их зүйл байсан тул хоёулхнаа байхаар яараа бизээ. Өвгөн харин тэр хоёрыг түр сууж бай гэж дохиод Дулмаад хандан ~Хүн амьтны хэл амнаас айлгүй тэр газраа аваад хүссэн зорьсноо хэрэгжүүлээрэй. Саад бэрхшээл бага сага байна. Гэвч зоригтой байвал бүхнийг даваад л гарна гээд Одгэрэлд хандан ~Юу ч тохиолдсон, яаж ч хэцүү байсан тэр хүүгээс салж болохгүй шүү охин минь. Эх нь чамд ихээхэн таагүй ханддаг бололтой. Бүсгүй хүн, эх хүн хичнээн наанаа хатуу ч цаанаа өр зөөлөн байдаг юм. Жаргах цаг ирнээ үр минь. Одоо юунаас ч бүү ай. Бүхнээс хамгаалж хайрлах ээж чинь дэргэд чинь байна гээд тун сайхан инээмсэглэн духан дээр нь үнэрлээд үдлээ. Хоёул машиндаа орж суугаад нэг нэгэн рүүгээ харснаа ахиад л нулимс нь урсан тэврэлдэцгээж аз жаргалдаа бялхан бялуурсаар тэндээс хөдлөв. Нар улам ч их ээх шиг, тэнгэр бүр ч цэлмэг хөхрөн шиг, зүрхэнд баяр хөөр дүүрээд нэг л сайхан. Асгараад тогтохгүй байгаа нулимсаа үе үе арчин жолоо барих ээжийгээ Одгэрэл хажуунаас нь нүд салгалгүй хайр дүүрэн ширтэнэ. ” Миний ээж ямар хөөрхөн юм бэ” Дулмаа шинэ ресторанаа нээж охин Одгэрэлээ хүссэн мэргэжилийг нь эзэмшүүлэхээр их сургуульд оруулжээ. Одгэрэлийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөв. Одоо тэр ахин ганцаардахгүй болсон. Бүх зүйл үлгэрийн гэмээр нэг л итгэмгүй санагдана. Ээж нь түүнд төрсөн

аавынх нь тухай, болж өнгөрсөн бүхнийг нэгд нэгэнгүй ярьсан билээ. Охин ч эцгийгээ олж уулзахыг хүсэхээ болив. Түүнд ээжийгээ олсон нь л хангалттай байлаа. Аз жаргалтай өдөр хоногууд өнгөрсөөр, хайртай ээж, хөөрхөн дүүтэйгээ үнэхээр сайхан, цоо шинэ оноо угтлаа. Шинэ он гараад удаагүй байхад Цогоос дуудлага ирж таагүй мэдээ сонссон Одгэрэл хичээлээ таслан эмнэлэг рүү явлаа. Цогийн ээж Саран хамт олонтойгоо шинэ жил тэмдэглээд харьж явахдаа авто осолд оржээ. Нуруундаа бэртэл авсан тул өөрөө босч чадахгүй нэг хэсэг хэвтрийн дэглэм сахих учиртай гэнэ. Том хүү Галтын эхнэр саяхан төрсөн учир Одгэрэл, Галттай ээлжлэн Саранг асарч сахьдаг болов. Өнөө залуухан амраг нь бараа сураггүй. Саран хүний гарт орсондоо жаахан бухимдуухан шинжтэй. Одгэрэлд хатуурхан байнга үглэх ч охин үг дуугүй тэвчин өтгөн шингэнийг нь зөөж, хоол унд хийн гүйсээр нилээн хэд хонолоо. Сарангийн үглэж янших ч татарч ааш зан нь зөөлөрч эхлэв бололтой. “Эвий дээ миний адайр аашийг тэвчээд асраад байж байдаг. Зовлон үзсэн хүний үр гэдэг өрөвч зөөлөн байдаг бололтой. Бас ч гэж хүний үг даадаг охин юм гээч. Галтын эхнэр ч анхандаа хоёр хатуухан үг хэлэхэд л уйлж унжаад гүйчихдэг байж билээ. Одоо ингээд намайг асраад байхыг бодвол хүүг минь хүлээгээд л байгаа юмаа даа. За яршиг, болох юм болдгоороо болно биз. Үнэхээр л биедээ хайртай дуртай болчихсон юм бол би мянга эсэргүүцээд

яахав” гэж бодон дотроо Одгэрэлийг аль хэдийн зөвшөөрчээ. Дулмаа харин Саранг эргэж очих эсэхтээ эргэлзэн хэд хоноод нэгэнт л худ ураг болох хүн дээрээ очсон нь дээр гэж бодоод эмнэлгээс гарахынх нь яг өмнөх өдөр очив. Саран харин Дулмааг Одгэрэлийн ээж гэж өөрийгөө танилцуулахад гайхаж орхилоо. Одгэрэл учрыг тайлбарлан ойлгуулж бөөн инээд болцгоон хоёр ээж баахан ярьж суугаад Дулмааг явсны дараа Саран бүр охинд сүйд гэж. Миний охин, миний охин гээд л сүрхий сүрхий. Бүхэл бүтэн рестораны эзний охиныг бэрээ болгохоор болсондоо бөөн баяр байх нь аргагүй бизээ. Цог цэргийн албанаас эрүүл саруул, эсэн мэнд эргэн ирлээ. Ээж, ах, бэр эгч, ирээдүйн хадам нь, эхнэр болох Одгэрэл нь гээд бүгд л баяр хөөр дүүрэн түүнийг угтаж авав. Одгэрэл нь бүр ч хөөрхөн болчихсон мэт, тэврээд үнсээд

ханамгүй сайхан санагдана. “Одоо хайр нь чамаасаа дахиж холдохгүй ээ” гээд хайртыгаа чанга тэврэхэд хажуунаас нь Саран “Тэгэлгүй яахав, одоо миний хоёр үр хурдхан шиг хуримаа хийгээд нэг гэртээ орж ав” гэх нь чихнээ чимэгтэй сонстоно. Одгэрэл охин үнэн сэтгэлээсээ, аз жаргал дүүрэн гэгч нь инээсээр инээсээр инээсээр…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *