Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “15-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “15-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
2,795

Одгэрэл угаалгын өрөөнд оронгуутаа утсаа гарган Цог руу залгах гэтэл цэнэг нь дуусаад унтарсан бололтой. Оройжин утсаараа зураг дарж бичлэг хийсэн болохоор арга ч үгүй биз. Гэнэт дотор нь муухай оргин

сонин болоход нойл руу ороод бөөлжихөөр тонгойн хий огитол хэн нэгний том гар нурууг нь илээд ~Хүүе хөөрхнөө гайгүй юу? гэх нь Бадрахын хоолой мөөн. Одгэрэл согтуу ч гэсэн санаа зовон гараа хий

савчаад ~Би зү-гээрээ гэж арайхийн хэлээд босохоор өндийтөл толгой нь эргэн хана шал дайвалзах шиг болов. Бадрах охиныг хурдхан шиг тэвэрч аван биедээ наагаад ~Чи бүр нилээн согтчихсон байна ш дээ.

Ах нь чамайг хүргээд өгье гэхдээ хоолой нь чичигнэж байлаа. Одгэрэл нүдээ онийлгон Бадрах руу харснаа ~Өө Бадрах ах байна ш дээ гэснээ хөгжилтэй гэгч нь инээх нь Бадрахыг бүр байж ядтал гижигдэх шиг л

болов. Одгэрэл яг тасрах нь уу гэлтэй инээж байснаа гэнэт больж толгойгоо унжуулаад ~Агаа та ма…най Цог руу залгаад… намайг ирж ав гээд хэлээд өгөөч гэснээ хөл нь биеэ даахгүй байгаа аятай сулран

гулжигнаж доош суун тусав. Охин яг одоо ухаан санаа нь нэг орж нэг гараад зүгээр л сайхан унтмаар санагдана. Бадрах охины нэг гарыг мөрөөрөө давуулан өөрөө бэлхүүсээр нь чанга гэгч тэврээд биедээ наахад хөх нь даашинзны цаанаас бумбалзан харагдаж хамаг сэрэл тачаалыг нь өдөөн тэсэхэд бэрх боллоо. ~Одоо хар шөнөөр хүн дуудаад яах юм бэ? Ах нь хүргээд өгье өө. Алив хоёулаа гаръя гээд хөл дээрээ ч тогтох тэнхэлгүй болсон охиныг бараг өргөсөөр гарлаа. Одко амандаа “Цогийг дуудах хэрэгтэй байна, Цог руу залгаад өгөөч” хэмээн үглэх ч биеэ нэгэнт удирдах чадваргүй болжээ. Хальт мультхан л “За Бадрах ах сайн хүн юм чинь хүргээд өгчих байлгүй” гэж бодож амжив. Яг энэ үеэр Дулмаа жаахан уучихсан тул дуудлагыг жолооч дуудчихаад машиндаа сууж байлаа. Үдэшлэг тарах арай болоогүй ч хүүдээ санаа нь зовоод өөрийг нь явуулахгүй гэж зууралдах хүмүүсээс арай хийн зугтах шахуу гарч ирсэн аж. Рестораны хаалга онгойн Бадрах шал согтуу нэг охиныг бараг үүрч дүүрэх нь холгүй гарч ирээд машин руугаа явах харагдлаа. Дулмаа урагш тонгойн сайтар ажвал өнөөх гоё нүдтэй Одгэрэл гэдэг охин дүрээрээ мөн. “Энэ охин яахаараа Бадрахтай? Найз залуу нь гээд хөөрхөн хүү орой болгон ирж аваад байдагсан. Бараг тасарчихсан бололтой. Арай энэ Бадрах гэж шалиг

амьтан…” хэмээн бодсноо гэнэт хөөрхий жаахан охинд санаа нь зовчихов. “Яах вэ? Очиж охиныг энэ новшоос салгаж авсан нь дээр үү? Өөрт хамаагүй юманд хошуу дүрээд дараа нь дэмий юм болох юм боловуу?” гэж бодсноо юутай ч очьё гэж бодоод машинаасаа буун араас нь гүйх шахуу очлоо. ~Хүүе та хоёр хаачихна вэ? гэх дуунаар Бадрах цочин эргэж хараад Дулмааг хармагц илт сандраад явчихав. ~Үгүй ээ нөгөө…юу…Одгэрэл харин нилээн муудчихаж. Тэгээд намайг гэртээ хүргээд өгөөч гэсэн юмаа… Та бас явах гэж байгаа юмуу? ~Би дуудлагын жолооч дуудчихсан. Чи яаж согтуу байж машин барих гээ вэ? Наад охиноо миний машинд суулгачих. Би хүргээд өгчихье. ~Өө зүгээр зүгээр зүгээр. Та эртхэн хүү дээрээ оч оо. Эдний гэр нилээн хол. Тэгээд ч та гэрийг нь мэдэхгүй ш дээ. Би жолооч дуудаж байгаад хүргээд өгчихнөө гэж хэлж дуусвуу үгүй юу Одгэрэл амандаа ямар нэг юм үглэх шиг болов. Дулмаа охин руу ойртон хацарнаас нь өргөж жаахан сэгсрээд ~Одгэрэл ээ! Алив миний дүү сэргээрэй! Юу гэнээ? Чанга хэл дээ. Одгэрэл нүдээ сүүмийлгэн нээснээ ~Миний найз залуу руу залгаад өгөөч. Намайг…намайг ирж ав гээд гэснээ зогьсож эхлэв. Бадрахын царай барайн юу гэж хэлэхээ бодон нүд нь эргэлдэнэ. Дотроо “Энэ нэг гайтай авгай зайлаад өгөөсэй. Жаргах замын садаа болсон муу шулам” гэж бодон уур нь хүрч байлаа. Дулмаа утсаа гаргаж ирээд ~Алив Одгэрэл ээ сэргээрэй! Эгчдээ дугаарыг нь хэлээтэх

гэхэд охин сонсохгүй байгаа бололтой толгой нь гулжийгаад таг чиг. Бадрах ч хурдхан шиг дөрөөлөн ~Харин ингээд байгаа юмаа. Би гэрийг нь мэддэг болохоор хүргээд өгчихье л гэж бодоод гэтэл Дулмаа ширүүн гэгч нь ~Хүний нялх охин үрийг согтуу байхад нь эрэгтэй хүнд өгч явуулж чадахгүй нь. Олон юм яриад байлгүй миний машинд суулгаад гэрийг нь надад тодорхой заагаад өгөөтөх гэснээ охины нөгөө талаас түшээд машин руугаа зүглэхэд Бадрах яаж ч чадсангүй дотроо Дулмааг хараасаар алхлаа. Одгэрэлийг машины арын суудалд эвтэйхэн хэвтүүлээд Дулмаа өөрөө урд суун Бадрахаар гэрийг нь заалгаж байтал Дуудлагын жолооч ч хүрээд ирэв. Дулмаагийн ганган цагаан тэрэг зогсоолоос хөдлөн одоход Бадрах харин амттай чихрээ алдсан хүүхэд аятай урвайсаар хоцроод уурандаа буцаж ресторан луу орон шилтэй вискийг амаар нь залгилаж гарлаа. Бадрахаар хэдий охины гэрийг заалгасан ч гэлээ манай хэд гэр хороолол дунд төөрч

орхив. Дулмаа охиныг сэргээх гэж оролдоод чадсангүй арга буюу хармаанаас нь утсыг нь олж машиндаа цэнэглэн асаатал “Миний хайр” гэсэн дугаараас хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэр дугаар луу нь залгатал бараг дуудав уу үгүй юу “Байна уу” гэх сонстов. Дулмаа Цогтой ярьж учир байдлыг тайлбарлаад гэрийг нь тодорхой заалган ярисаар гадаа нь очлоо. Цог аль хэдийн хашааны үүдэн дээрээ гараад ирчихсэн, аль түрүүнээс хойш зогссон бололтой хамар чих нь дэрчийтлээ улайчихаж. Машинаас Одког буулган тэвэрч аваад Дулмаад ахин дахин баярласнаа хэлсээр саллаа. Дулмаа нэг л сайхан зүйл хийчихсэн юм шиг сэтгэл хангалуун байрныхаа үүдэнд ирж машинаа зогсоолд тавиулчихаад орц руугаа ортол шатан дээр шал согтуу Бадрах сууж байх нь тэр. Уг нь тэдний орцны хаалга кодтой ч яаж ийгээд ороод ирсэн бололтой. Дулмаа гайхсан хэдий ч огт айсангүй, юм ч дуугарсангүй хажуугаар нь өнгөрөх гэтэл өнөө солиот чинь гуйван босч ирээд зам хөндөлсөнгүүтээ ~Уучлаарай, танайд орж ганц юм ууж болох уу хатагтай гэж дультраатан өгүүлээд сэжиг хүрмээр маасайн инээв. ~Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Харьж унт хөөе гээд түлхэн холдуулаад алхтал гараас нь ганцхан угз татсанаа тэврээд авах нь тэр. ~Чи муу яасан их зантай гичий вэ айн. Эр хүсээд өлбөрч явдгыг чинь мэдэхгүй хэн байсан юм. Би чамайг нэг хангаад өгье л дөө гэж заналтай өгүүлэнгээ бүсгүйн энгэр цээжийг

базлан дайрав. Дулмаа жаахан айсан ч мөчөөгөө өгсөнгүй тусламж дуудан чанга хашхирч тэврээс нь мултрахаар ноцолдож байгаад гарыг нь цус гартал хазаж тавиулаад шат өгсөн гүйв. Бадрах муухай хараал урсган араас нь пид падхийн гүйх сонстоно. Дулмаа гурван давхрын шатны эргэлтэн дээр Бадрахад бараг гүйцэгдэх шахаад огцом зогссоноо эргэж харан өнөөх новшийн улаан нүүр лүү хамаг хүчээрээ тийрч орхилоо. Гэнэтийн цохилтод өртсөн Бадрахын нүдэнд гал маналзах шиг л болж тэнцвэр алдан хойш өнхөрч унах хойгуур Дулмаа самбаачлан дөрвөн давхар луу гүйн гарч хаалгаа онгойлгон ороод хурдхан гэгч нь хаан түгжив. Зүрх нь амаар гараад ирэхнүү гэлтэй савчин хамаг бие нь чичирч байлаа. Хүү нь унтсан бололтой. Дулмаа утсаа гарган цагдаа руу залгаад дуудлага өгч дуусав уу үгүй юу хаалгыг нь пижигнэтэл нүдэв. Өндөр өсгийтөд хацраа хэгз уруулж цусаа савируулсан Бадрах галзуурсан аятай хашгичин хаалгыг нь өшиглөж балбасаар л. Хүү нь нүдээ нухалсаар өрөөнөөсөө гарч ирэхэд Дулмаа тэврэн энгэртээ наагаад “Миний үр унт унт, битгий айгаарай. Согтуу хүн хаалга нүдээд байна. Ээж нь цагдаа дуудчихсан” хэмээн тайвшруулж өрөөнд нь орууллаа. Хүүг нь харж байсан асрагч бүсгүй ч бас нойрноосоо сэрэн юу болоод байгааг ойлгохгүй бүлтгэнэн зогсож байв. Төд удалгүй цагдаа ирж Бадрахыг баривчлан Дулмаагаас мэдүүлэг аваад маргааш өглөө очиж өргөдөл бичиж өгөхийг сануулав.

Цагдаа харсан Бадрахын архи нь гарсан бололтой ханд нь хага дарагджээ. “Ёстой уучларай, одоо хариад амарлаа, намайг явуулчих тэгэх үү” гэж цагдаа нараас гуйн чирэгдсээр явлаа… Одгэрэл маргааш нь шартаж үхэх гээд хэвтэж байхдаа Дулмаагаар хүргүүлж ирснээ Цогоос сонсоод санаа зовсон гэж яана. Хайртынхаа хийж өгсөн бантанг идэн овоо сэхэж аваад орой хүлээн авалттай тул аргагүй ажилдаа явлаа. Энэ өдөр Бадрах харагдсангүй. Дулмаа харин Одгэрэлтэй таараад ~За гайгүй юу? Өчигдөр нилээн муудсан байсан… ~Өө харин тиймээ хэхэ танд маш их баярлалаа. Төвөг удсанд уучлаарай… ~За зүгээр дээ. Архийг ер нь тааруулж хэрэглэж сураарай. Эмэгтэй хүн хэтрүүлж хэрэглээд дэмий байдаг юм ш дээ. ~За ойлголоо эгчээ. Өө эгчээ гэнэ намайг уучлаарай хэхэ ~Эгчээ л гэж бай л даа. Болохгүй юм байхгүй ш дээ. ~Нээрээ болох юм уу? За баярлалаа эгчээ хэхэ Иймэрхүү яриа болж өнгөрснөөс хойш тэр хоёр өмнөхөө бодвол хаа нэг ярьж хөөрдөг болж овоо дотносоод авав. Бадрах ажлаас халагдаж хүн хүчирхийлэхийг завдсан, амь насанд нь заналхийлсэн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ. Дулмаа ч болсон явдлын тухай ажлынханд хэлээгүй ч нэг удаа ярианыхаа далимаар Одкод Бадрах мэтийн муу хүмүүсээс холхон байхыг захьсан билээ. Энэ явдлаас хойш онц ноцтой зүйл болсонгүй, өвлийн богино өдрүүд дорхноо урссаар урин хавар дөхлөө. Удахгүй ээж нь ирнэ, тэгээд хамт байхаа болино гэхээр Цог жаахан гунигтай. Гэвч ээжийгээ ирэхээр аяыг нь харж

байгаад Одкогоо танилцуулж хамт амьдрана гэж шийдсэн ажээ. Хоёр сарын дөрвөн. Одгэрэлийн төрсөн өдөр. Гадаа том том ширхэгтэй цас бударсан сайхан өглөө охин ээжтэйгээ уулзахаар эмнэлэгт очлоо. Яг энэ өдөр л охинтойгоо уулзмаар байна гэж Дулмаа эмгэн эмчид аминчлан захьсан учир эмч охин руу ярьсан билээ. Дулмаа эмгэн ухаан санаа овоо саруул байгаа бололтой охинтойгоо энэ тэрийг хүүрнэлдэн нилээн сууснаа ~Ижий нь чамайг өнөөдөр дуудсан нь нэг учиртай… Миний үр тайван байж дуустал нь сонсоорой. Ижий нь уг нь энийг хэлэхгүй гэж боддог байлаа. Гэхдээ одоо л энийг чамд хэлэхгүй бол нэг л өдөр нүд аньчихвал сүнс минь тайван амрахгүй биз… гээд охины гарыг туниа муутай атгав. Одгэрэл ч ээж рүүгээ хараад толгой дохин чимээгүй суулаа. Түүнд ч гэсэн ээждээ хэлээгүй маш аймшигтай томоос том нууц бий. Гэвч тэрийгээ хэлчихвэл ээжийнх нь зүрх шууд хаагдах бизээ. Охин яг энэ үед ингэж л бодон суув. Дулмаа хоолойгоо засаад аядуухнаар ярьж эхлэлээ. ~Тэртээ олон жилийн өмнө, яг энэ өдөр ээж нь чамтайгаа анх учирч билээ. Хүрэн алаг адьяаланд боолттой хөөрхөн жижигхээн улаан охин байсан. Ээж нь тэр үед баян айлд ажилладаг байлаа. Хэнд ч гэж юм мэдэхгүй цалингаа хураагаад ямар ч баяр баясал, утга учиргүй өдөр хоногуудыг өнгөрөөж явахад чи гарч ирээд л бүх юм өөрчлөгдсөн юм шүү дээ. Ээж нь тэр айлд ажиллаад яг тэр өдөр хаалга онгойлгож чамайгаа

олсондоо хамгаас их баярлаж явдаг. Төрүүлсэн ээж чинь хэн гэдэг ямар хүн байдгийг мэдэхгүй ч ийм сайхан үрээ надад өгсөн буянтай хүн л гэж ээж нь боддог юм. Тэр үед чамайг олчихоод цагдаад мэдэгдэж төрсөн эцэг эхийг чинь олж болох л байсан. Гэвч би тэгж чадаагүй нь миний буруу…Чамайг тээж төрүүлээгүй юм байж тавиад явуулахгүй зууралдаж энэ хэцүү амьдралаар амьдруулж өчнөөн их зовлон үзүүлсэнд тэнэг намайг өршөөгөөрэй охин минь гээд эмгэний хоолой сааралтан нулимс нь цийлэгнээд ирэв. Охин нэг ч үг дуугарсангүй. Сонссон зүйлдээ итгэж ядан хөшөө мэт суусаар байлаа. Энэ олон жилийн дараа ээжийгээ төрсөн ээж нь биш гэдгийг мэдэх ямар л олиг байхав. Дулмаа дахин дахин уучлаарай гэж үглэн нулимсаа арчсаар босч хаалга руу майжигнахад Одгэрэл ухасхийн

босч араас нь тэвэрч аваад асгартал уйлан ~Гэсэн ч би тандаа хайртай. Та миний ээж шүү дээ. Уучлалт гуйх хэрэггүй ээ. Би таны охин болсондоо хэзээ ч харамсахгүй, харин намайг л уучлаарай гэснээ цааш үргэлжлүүлсэнгүй амаа татав. Эмгэн ч уйлан охиноо тэвэрч хоёул баахан уйлалдаж байтал эмч орж ирэн Дулмаа эмгэнийг тайван байх ёстойг сануулж өрөө рүү нь дагуулан явлаа. Улайж бүлцийсэн нүдтэй Одгэрэлийг гарч ирэхэд гадаа хүлээж байсан Цог гайхсан ч юм асууж зүрхэлсэнгүй. Охин дуугаралгүй гудамжаар удаан гэгч нь алхангаа бас ч гэж тайвшран сонссон бүхнээ эргэцүүлнэ. “Төрүүлсэн ээж минь яагаад намайг орхисон юм болоо. Би хүсээгүй хүүхэд байсан юм болов уу? Аав минь ямар хүн байдаг бол? Тэр хоёр одоо амьд болуу? Намайг хайдаг болуу?” гэх мэт түмэн асуулт толгойд нь

эргэлдсээр. Цог ч юм шалгаалгүй хажууд нь чимээгүй алхаж байснаа сая нэг ам нээн ~Хайраа юу болсон бэ? Надад ярихгүй юмуу? гэхэд Одгэрэл сонсоогүй мэт урагшаа гөлрөн алхсан хэвээр. Зүрхэнд нь хязгааргүй их гомдол үерлэн хоёр алаг нүд нь нулимсаар дүүрээд ирэв. Цог сандран охиныг тэвэрч энгэртээ наагаад толгойг нь илэн тайвшруулахыг оролдоход охин бүр ч нялхарч нулимсаа сул тавилаа. “Ээж нь арай нас барчихсан…” гэж гэнэт толгойд нь орж ирэхэд Цогийн хамар ч шархираад ирэв. Нэг мэдсэн хоёулаа енгэнэтэл уйлан тэврэлдээд зогсож байв. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзтай том том харан зөрнө. Одгэрэл уйлахаа больж нулимстай нүдээр Цог руу дүрлийн хараад ~Хүүе хайраа чи яагаад уйлаад байгаан? гэхэд Цог нусаа шорхийтэл татан ~Ээж, ээж өнгөрчихсөн байхад би уйлахгүй яахын ий ий ий ~Юу яриад байгаан? Хэн чамд ээжийг өнгөрсөн гэж хэлсийн? гэхэд Цог гайхсан янзтай бүлтийгээд ~Тэгээд чи өөрөө яагаад уйлаад байсын? Ээж зүгээр юмуу? ~Хэхэ хөөрхөн ш дээ. Хайрыгаа

айлгачихсан байна ш дээ уучлаарай хайраа. Ээж зүгээрээ гэснээ нэг их том санаа алдчихав. ~Тэгээд яасан юм бэ хайраа? ~Тэр үү… дараа хэлье ээ. Одоо зүгээр болчихлоо гэснээ охин хөөрхөн инээмсэглэн Цогийн нүдийг арчаад ~Хоёулаа явж төрсөн өдрөө тэмдэглэе. Өнөөдөр чинь би ээждээ ирсэн азтай өдөр шүү дээ хэмээн цовоо гэгч нь өгүүллээ.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *