Home Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “13-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “13-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 second read
0
1
5,432

Одгэрэл илүү дутуу ямар ч хөдөлгөөн хийсэнгүй нүд нь л хөдлөн суусаар байлаа. Зүрх нь түг түг цохилно. Саяны болсон сэтгэл догдлом явдлаас болоод уу, гэнэт хүн ирснээс ч үү бие нь бага зэрэг чичирсэн

хэвээр. Тээр цаана хүмүүсийн яриа бүгтхэн сонстож байснаа хүний хөлийн чимээ наашлан ирэх сонстлоо. Охин сандран босч хаана нуугдахаа мэдэхгүй самгардан нааш цааш үсчиж байтал хаалга

онгойн Цог орж ирээд нүд нь байдгаараа бүлтийн хөшиж орхисон Одгэрэлийг хараад өөрийн эрхгүй инээв. Охин сая нэг тайвшран амьсгаа аваад хаалгаа түгжихийг дохиод хувцсаа цуглуулж эхлэлээ.

Цог хаалгаа түгжээд охиныг тэврэн орон дээр унангуутаа аяархнаар: ~Ах найзтайгаа ирсэн байнаа. Чи ахтай танилцах уу? ~Одоо юу? Үгүй ээ үгүй, ёстой үгүй шүү. Дараа л болъё. ~Заза өөрөө л мэддээ гэснээ

охиныг өөртөө шахан тэвэрч уруул дээр нь үнслээ. Одгэрэл ч нүдээ аниад угтан үнсэлцэхэд ахиад л хоёулангийнх нь сэрэл хөдөлж… Цог ганцхан эргэнгүүтээ охины бүтээлгийг хуу татан нүцгэлээд дээр нь

гаран бүх л биеийг нь үнсэн таалангаа өөрийнхөө хувцсыг ч нэг нэгээр нь тайлан нүцгэрэв. Одгэрэл нүдээ тас анин уруулаа зуугаад хоёр гараараа ор хөнжилнөөс базлан тэчьяадна. Хажуугийн өрөөнд хүмүүс ярилцан инээлдэх сонстовч Одгэрэлд харин ч ийм нөхцөлд буй нь илүү их сэрэл тачаал хөдөлгөх мэт санагдаж өөрийгөө ч Цогийг ч хорьсонгүй. Цог түүний биеийг үнсэн таалж байснаа тэсэхээ больсон бололтой хоёр хөлийг нь өргөн алцайлгаад эрхтний үзүүрээ аажимхан бага багаар шургуулж эхлэв. Халуу дүүгсэн, бариухан, бамбалзсан зүйл эрхтнийг нь угтан авч буй нь солиормоор сайхан мэдрэмж төрүүлнэ. Одгэрэл эм хүнийхээ зөнгөөр хоёр хөлөөрөө залуугийн нурууг ороогоод өгзгөө өргөж өглөө. Маш их хүсэж тачаадан дурын шингэн нь ялгарч бэлгийн уруул нь шал нойтон болсон учир санасныг бодвол залуугийн эрхтэн амархан оров. Одгэрэл өвдсөндөө үл мэдэг ярвайн ёолоход Цог санаа нь зовж “Болих уу

хайраа” гэвэл охин толгой сэгсрэн залуугийн нуруугаар тэврээд уруулыг нь янагаар озон үнсэв. Цог үнсэлцэнгээ охины зөөлөн булбарай өгзгийг базалж зугуухан хөдлөхөд энэ орчлонгоос тасран мансуурч эр хүн болон төрснийхөө жаргалыг амсаж авай. Нэг их удсангүй Цог яаж ч хичээгээд барьж чадсангүй хамаг шингэнээ асган дур тавьж орхилоо. Хоёулангынх нь хөлс асгарч амьсгаадан байв. Цог хайр дүүрэн нүдээр охиныг ширтээд “Би чамдаа хайртай” хэмээн шивнэж уруул дээр нь үнсээд хажуу тийш болон хэвтлээ. Охин юу ч хэлэхгүй инээмсэглэн түүн рүү ширтэнэ. Харцнаас нь дүүрэн хайр энхрийлэл мэдрэгдэж байв. Хоёул тэврэлдэн хэсэг чимээгүй хэвтэж байснаа Цог түрүүлж ам нээн: ~Чи намайг хэзээ ч орхихгүй биз дээ хайраа ~Чи л намайг хаяхгүй бол би лав чамайг орхихгүй ~Би юу гэж чамайгаа хаях юм бэ? Ийм хөөрхөн охин намайг тоосон байхад хэхэ чамайгаа заавал эхнэрээ болгож аваад сайхан амьдарнаа… ~Би тэгвэл чамд зөндөө олон хүүхэд төрүүлж өгнө хихи ~За чи өөрөө хэлсэн шүү. Дөрвөн охин төрүүлж өгөөрэй за ~Дандаа охин уу? ~Тхх. Би багадаа охин дүүтэй болохыг их хүсдэг байж билээ. Одоо харин охидтой болохыг хүсдэг болсон. ~Заза тэгвэл хайр нь дөрвөн охин төрүүлж өгнөө хэхэ ~Би тэгвэл одооноос өгөх нэрээ бодноо хихи хамгийн том охиндоо ямар ч байсан Солонго гэж нэр өгнөө. ~Яагаад Солонго гэж? Чиний анхны хайрыг Солонго гэдэг юмуу? ~Үгүй ээ зүгээр Солонго гэдэг нэр гоё санагдаад л. Юун анхны хайр майр вэ. Чи миний анхны хайр ш дээ ~Яг ш дээ. Эрэгтэй хүмүүс чинь охинтой болохоороо хайртай байсан охиныхоо нэрийг өгдөг гэсэн. Чи Солонго гэдэг охинд хайртай л байсан байна ш дээ Цог тэсэлгүй чанга гэгч нь инээхэд Одгэрэл сандран амыг нь дараад хажуугийн өрөө рүү нүдээрээ дохив. Ашгүй ах нь сонсоогүй ч юмуу, сонссон ч тоогоогүй бололтой. Цог

өөрийг нь огт байхгүй Солонго гэгчтэй хардан нүдээ эргэлдүүлж эгдүүг нь хүргэх хайртыгаа тэвэрч аваад нүүр нүдгүй үнсэж гарлаа. Одгэрэл инээдээ барьж ядан тийчилж мултрахыг оролдсоор. Баахан ноцолдож ноололдсон хоёр маань ахиад л биесээ хүсч үүлэн борооны ажлыг гурвантаа хийн тавираад сүүлдээ эцэж ядран амьсгаадан хэвтэж байтал хаалга тогшсоноо “Цогоо ах нь явлаа шүү. Сая ээж ярьсан. Ирж байна гэсэн шүү” гэх Галтын хоолой гараад цааш явах нь сонстов. Үүдэнд байсан танихгүй эмэгтэй хүний гутлыг ах хүү анзааралгүй л яахав. Тэгснээ үргэлж онгорхой байдаг хаалгаа гэгээн цагаан өдрөөр түгжээд, ганцаараа байна гэсэн мөртлөө гэнэт чанга инээгээд л, ор нь чихарч дуугараад байх нь сонсогдоод байхад тэнэг хүн л биш бол юу болоод байгааг ойлгохоор байлаа. Тиймдээ ч ээж нь ирж байгааг дүүдээ анхааруулж буй нь энэ билээ. “Ээж ирж байгаа” гэснийг сонссон хоёр маань түргэн аван хувцаслаж, буулгаж орхисон ор дэрээ янзлаад хамтдаа гэрээс гарлаа. Энэ л өдөр хэн хэнийх нь хувьд хэзээ ч мартамгүй онцгой, аз жаргалдаа мансуурсан үнэхээр сайхан өдөр байв. Хоёул хамт хоолонд ороод Цог Одкогоо ажлынх нь гадаа хүргэж өгөөд уруул дээр нь үнсэн хагацаж ядан байсаар аргагүй явлаа. Болдогсон бол шууд л хамт амьдрахсан гэсэн хүсэл хос зүрхэнд цохилж буй билээ… Хэд хоногийн хугацаатай гадагшаа яваад ирсэн Дулмаа үүдэн дээр Одгэрэлтэй мөргөлдөж орхив. Хоёул духаа барин ухраад Одгэрэл түүнийг хармагцаа сандран бушуухан уучлалт гуйлаа.

Ажлынхан нь зохион байгуулагч Дулмааг хатуу чанга, ааштай хүүхэн гэж ярьдаг тул замаа харахгүй салгалж яваад улаан нүүр лүү нь мөргөж уурыг нь хүргэчихлээ хэмээн айжээ. Дулмаа харин уурласангүй инээд алдан духаа илэнгээ ~Зүгээр зүгээр, эгчийгээ харин уучлаарай. Чи чинь юу билээ? Манайд ажилладаг билүү? ~Тийн. Зөөгчөөр ороод удаагүй байгаа… ~Аан тийм байхаа. Нэг л харсан царай байсан юм. Оройн ээлжинд гарч байгаа юмуу? ~Аанхан… ~Заза ажилдаа ор миний охин гэснээ инээн миний дүү гэж залруулж хэлээд цааш явж одлоо. Одгэрэл түүнийг “Муухай ааштай гээд л байсан. Харин ч гоё ааштай эгч юм бишүү, бас ямар гоё үнэртэй юм бэ” хэмээн бодсоор оров. Энэ орой бие хаа нь нэг л сонин оргиод өмнөхөөсөө сулбагар байлаа. Арга ч үгүй шүү дээ, охин насаа үдэж бүсгүй хүн болсон хойно доо… Дулмаа харин Одгэрэлээс салаад цааш явж байхдаа “Ямар ч өвөрмөц гоё нүдтэй юм бэ дээ. Нэг л харж байсан…” гэж бодсноо нэг зүйл санаанд нь орсон бололтой зогтуслаа. Олоон жилийн өмнө шөнийн клубын ариун цэврийн өрөөний үүдэнд өөрийг нь нэвт ширтэн солиоруулах шахаж байсан тэр нүд…Яг ийм цэнхэр ч гэмээр ногоон ч гэмээр туяатай өвөрмөц гоё нүд… “Тиймээ, Михайл яг ийм нүдтэй байсан шүү дээ. Би яагаад санасангүй вэ. Тэр нүдэнд л татагдаж ховсдуулаад хамаг бүхнээ тэр хүнд зориулчихсан” гэж бодоод тэртээх

хорин жилийн өмнөх рүү өнгийн сэтгэл нь уймарч орхилоо. “Энэ охинтой таарахаар л хуучин дурсамжууд бодогдоод гуниглаж орхих юм, завхарсан юм. Одоо юуг нь бодож гиюүрэх вэ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг” хэмээн бодоод цааш хурдан хурдан алхлаа. Үүнээс хойш Дулмаа ажил дээр Одгэрэлтэй таарахаараа нүд рүү нь харахгүй гэсэн мэт дөлөх болов. Энэ л нүд гунигтай дурсамжийг нь сэдрээж тэр өдөржин хачин болгочихдог болохоор тэр биз. Одоо Дулмаад амь шигээ хайрладаг ганц хүү бий. Хүү Уужим нь арван настай бөгөөд ээж хүү хоёр гурван өрөө тохилог байранд хангалуун амьдарна. Дулмаа Михайлаас хойш эр хүнд итгэхээ байж сургууль соёл, ажил мэргэжил гэж гүйсээр гуч дөхөж явахдаа хүүгийнхээ эцэгтэй танилцаж дотносчээ. Гэвч тэр дахиад л буруу хүнээ сонгосон байлаа. Жирэмсэн болсноо хэлэн сюрприз бариад хариуд нь “Наадахаа авахуул” гэсэн гашуун үг сонсож. Арван жилийн дараа олсон үрээ хэн үгүй хийх билээ. Дулмаа тэр муу өөдгүй эрийг амьдралаасаа хөөж явуулаад ахин

нэг ч эртэй амьдрахгүй гэж хатуу шийдсэн аж. Энэ удаад харин нас явсан болоод ч тэр үү, тэр эрд тийм их хайртай биш байсандаа ч тэр үү нэг их шаналаж зовсонгүй. Хэвлийд нь бойжих нандин үрээ энэ удаад юу ч болж хамгаалж чадахаар байгаадаа сэтгэл хангалуун байсан гэлтэй. Арван жил голоос нь гогдоод салдаггүй байсан шаналгаант тэр бодлыг Уужим хүү нь л сарниан зөөлрүүлж ээжийнхээ сэтгэлийг дэвтээсэн билээ. …12 сарын 1… Дулмаа эмгэний өвчин дахин сэдэрч охин руугаа хутга барин дайрснаар эмнэлэгт хүргэгдэв. Одгэрэл маргааш нь очиж уулзах гэтэл өвчтөн өөрийн ухаангүй байгаа тул уулзуулахгүй, эрүүл ухаантай болмогц нь уулзаж болно гэсэн хариу авлаа. Мөн эмч хэлэхдээ “Дулмаа гуайн нас дээр гарсан. Сэтгэцийн өвчин нь бүр өмнөхөөсөө хүчтэй илэрсэн бөгөөд байнга эм тариа хийгээд байвал бие нь дийлэхгүй. Тийм болохоор урт хугацааны эмийн бус эмчилгээ хийх хэрэгтэй. Гэртээ мөд харихгүй байх гэжээ. Одгэрэл сэтгэл санаагаар унан тэр оройжингоо унжийсан юм явлаа. Бадрах ч энэ боломжийг алдсангүй охинд сүрхий халамж тавин гүйсээр ар гэрт нь юу болсныг мэдэж авав. Хөөрхий охиныг өрөвдөхөөс илүүтэй гэртээ ганцаараа байх болсон нь түүний чихэнд тун таатай сонстож аль хэдийн төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Маргааш өдөр нь Одко найз залуутайгаа уулзахдаа бүхнийг ярьж баахан уйллаа. Цог яаж аргадахаа ч мэдэхгүй дэмий л толгойг нь

цээжиндээ наан илж суухдаа бүгдийг ээждээ хэлж, Одког танилцуулаад хамт амьдарч эхлэх тухай бодно. Гэхдээ тэр ээжийнхээ ааш занг мэдэх учир нэг л зориг хүрэмгүй, эвтэйхэн л үзэхгүй бол байдал бүр хэцүүднэ гэдгийг мэдэж байлаа. Ах нь өмнө нь найз охиноо хамт амьдрах гээд гэртээ авчирсан биш гэрт нь байнга хэрүүл уруул гарч тэр хоёр хэд хэдэн ч удаа салж нийлсэн билээ. Тийм болохоор ээжийгээ ямар нэг аргаар зөвшөөрүүлээд Одгэрэлийнд амьдарсан нь дээр гэж шийдэв. Ажлын цаг болсон тул яалтчгүй хоёр тийш салж Цог ээждээ хэрхэн эвтэйхэн хэлж зөвшөөрүүлэхээ бодон алхлаа. Оройжин толгойгоо гашилгаад шөнө харьсан тул ээжтэйгээ ярилцаж чадсангүй. Өглөө нь эрт гэгч босоод гал тогоо руу орвол ээж нь ашгүй сайхан зантай чанга чанга инээн утсаар ярьж сууна. Цог хөргөгчнөөс сүү гарган уунгаа утсаар ярьж дуусахыг нь хүлээж зогстол чихэр шиг сайхан үг чих дэлсэх нь тэр ээ. ~Аанхан найз нь сониноос гадагшаа явах гэж байгаа…Үгүй ээ зүгээр амрах маягаар дулаан орон луу явдаг юмуу гээд л. Энэ утаа униаранд бүр толгой тархи өвдөөд гадуур ч гарч болохгүй хэцүү юм байна ш дээ… Юу шалив гэждээ хоёр сар гаргаад л ирнэ…хэдэн сая л болно биз… Аанхан хоонийтойгоо л явна ш дээ мэдээж… Хахаха чи атаархаад байвал хар юмандаа хэлээд яваач… Хэлээд юүхэв ээ хүүхдүүд том болчихсон

сайхан байнаа… Манай хоёр хүү чинь цалин сайтай юм чинь ээжийгээ жаргаана л гээд байдгын ш дээ… Цогийн нүдэнд оч гялалзан гараа сэмээрхэн атгаж дотроо хашхирсаар өрөөндөө ороод жоохон хүүхэд шиг баярлан цовхчив. “Ашгүй өчигдөр хэлээгүй нь болсон байна шүү. Чимээгүй байж байгаад ээжийг явангуут хайрыгаа аваад ирдэг хэрэг” гэж бодон баярласандаа янз бүрийн хөдөлгөөн хийн ганцаараа баахан тэнэгтэж байтал “Цогоо миний үр наашир” гэх сонстлоо. Ээж нь долоо хоногийн дараа найз залуутайгаа халуун орноор аялах болсноо хэлж хоёр хүүгээ мөнгө нэмэрлэхийг тушаахад Цог үг дуугүй зөвшөөрөв. Ах нь ч өчигдөр аль хэдийн зөвшөөрсөн гэнэ. Цог баяртай мэдээгээ Одгэрэлдээ хэлсэнгүй, гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Одгэрэл ажлаа тараад такси барихаар гар өргөтөл том хар машин ирж зогсохоор нь гайхан тонгойж харвал Бадрах байлаа. Бадрах түүнээс эрт тарсан ч тарахыг нь хүлээн анаж байсныг Одко яаж мэдэх билээ. ~Ах нь хүргээд өгье, суучих ~Зүгээрээ ахаа эртхэн харьж амар. Дүү нь таксидаад харьчихъя ~Ийм хүйтэн, харанхуй байхад хэр удаан такси хүлээх вэ дээ. Зүгээр суучих аа, одоо түгжрэлгүй юм чинь дорхноо давхиад оччихно ш дээ Одко зам руу

харвал нээрээ л такси мөд олдох шинжгүй, гар өргөсөн хүмүүс их харагдана. Охин Бадрахыг муугаар огт бодсонгүй, зүгээр хүнд төвөг удна гэж санаа зовон хэсэг эргэлзсэнээ Бадрах явах шинжгүй тул машинд орон суулаа. Зальт эр ямартай ч эхний алхам бүтсэнд баярлан малилзсаар хөдлөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…