
Одгэрэл “Хөөх манай ээжтэй адилхан нэртэй юм байна. Ямар хөөрхөн эгч вэ” гэж бодон гараас нь атгаад “Намайг Одгэрэл гэдэг. Танилцсандаа таатай байна” гээд хөөрхөн инээмсэглэв. Охины
өвөрмөц өнгөтэй гоё нүдийг сая л анзаарч харсан Дулмаа өмнө нь хаа нэгтээ яг ийм нүд харж байсан санагдсан ч яг хэн гэдгийг нь оноож санасангүй, саная ч гэж хүчилсэнгүй, хальтхан зуур л “Гоё нүд вэ” гэж
бодоод өнгөрлөө. Нэгэн цагт хүйгээр холбоотой арван сар явсан эх үр хоёр халуун гараа атгалцаж, харц юугаа солилцоод ч бие биенээ таньсангүй нь үнэхээр харамсалтай… Дулмаа Одгэрэлд ажлын талаар
мэдэх ёстой зүйлсийг тодорхой тайлбарлаж өгөөд амжилт хүсэн гаргасан хойноо хэсэг бодолд автан гиюүрч суулаа. “Яг л энэ охины насан дээр гэнэн томоогүй, зоригтой бас тэнэг явж дээ. Тэр үед л буруу
алхам хийж сургуулиа хаячихсан бол одоо ингэж яваа ч уу, үгүй ч үү… Айдаа залуу нас гэж сайхан шүү. Анхны хайртайгаа учирчихаад л догдолж гүйгээд л…” Гэнэт Михайл санаанд нь ороход инээмсэглэж

байсан царай нь илт урвайчихав. Амьдралд нь хамгийн сайхан мөчүүдийг бэлэглэсэн ч бас хамгийн муухай дурсамж үлдээсэн хүн. Түүнийг Дулмаа ухаан бодлоосоо авч хаяад дурсахыг ч хүсдэггүй билээ. Гэвч тэр хоёрыг холбосон хэзээ ч мартаж болохгүй, мартъя гэсэн ч чадахгүй охин үр нь байнга санаанд ордог, тэр бүрт өөрийн эрхгүй тэр хэцүү үеийг бодон гунихарсаар ирсэнсэн. “Одоо охин минь насанд хүрээд сайхан бүсгүй болсон байх даа. Хаана яажшуухан явдаг юм болдоо, учрах тавилан гэж байдаг бол ганц удаа ч болов уулзаад урд нь сөхрөөд уучлалт гуйхсан…” Яг арван есөн жилийн өмнө дотуур байрны өрөөнд энгэр нь сүүндээ нэвт норчихоод уйлан хэвтэж билээ. Долоо хоног галзуу хүн шиг л өрөөнөөсөө ч гарахгүй, хоол ч идэхгүй хий гөлрөн хэвтэж, нулимс нь урсаад л, урсаад л байсан. Буруу зүйл хийснээ ухаарч охиноо буцааж авахаар очсон ч нэгэнт оройтсон
байлаа. Баян айлын ааштай эзэгтэйд зад загнуулж сүүлдээ бүр нөхрийнх нь нууц амраг гэсэн нэр зүүж зодуулангаа алдаад бараг зугтах шахуу тэр айлаас гарч билээ. Охин нь лавтай тэр айлд үлдээгүйг мэдэж авсан. Сэтгэл санаа гэж бүр авах юмгүй доройтож, дээрээс нь хоол ундгүй олон хоног явсныг хэлэх үү ухаан алдаж унасан байсныг нь буянтай хүмүүс олоод эмнэлэгт хүргэсэн байж. Аав, ээжийнхээ сэтгэлийг чилээхвий гэсэндээ охин ганц удаа зовж буйгаа ярьж хэлсэнгүй. Тэр үед л зориг гаргаад хэлчихсэн бол хүний эцэг, эх л болсон хойно үр хүүхдээ өрөвдөж ойлголгүй л хаачих билээ дээ. Эмнэлэгт долоо хоног хэвтээд гарангуутаа л дахиад нөгөө айлын үүдэнд оччихоод яахаа мэдэхгүй өдөржин гадаа нь суужээ. Оройхон хирд гэрийн эзэн залуу ажлаасаа ирэхэд нь машинд нь дайруулах шахан зогсоож учир явдлаа уйлан хайлан ярьж гуйгаад ч олигтой юм сонссонгүй. Охиныг орхисон тэр өдөр залуу гэртээ байгаагүй юмсанж. Гэвч залуу эхнэрээсээ асууж сураг гаргаж өгөхөөр амлалаа. Өөрөө утасгүй тул дотуур байрны комендат авгайн дугаарыг өгөөд салжээ. Дахин хэд хоног хүлээсний эцэст тэр айлд үйлчлэгч хийж байсан Дулмаа гэх эмэгтэй аваад явсан байж магадгүй гэсэн таамаг төдий зүйл сонсов. Тэр эмэгтэйн гэрийн хаяг, утасны дугаар гээд байх юм ч өгсөнгүй, нэрнээс өөр зүйлгүй хоцорлоо. Хөгшин, залуу хоёр Дулмаад
угаасаа алинд нь ч гар утас байсангүй, уулзаж учрах тавилан ч байсангүй. Огт оргүйгээс бий болгосон охин үрээ орчлонгийн хаа нэгтээ өөрөөсөө төөрүүлж орхичихоод хаана, хэнд хандахаа мэдэхгүй манарч мэнэрч явах яг энэ үед нь дахин нэг гай нөмөрч эцэг нь тэнгэрт хальжээ. Бүсгүй хичээлээсээ жилийн чөлөө аваад ижийдээ түшиг болохоор нутаг буцсанаар төрүүлсэн үрээ олох нь нэгэнт бүтэшгүй болсон билээ… Хаалга тогших чимээнээр Дулмаа сая нэг гүн бодлоосоо салж нулимсаа арчлаа. Дурсамжиндаа автаад бүр уйлж орхиж. Бушуухан тольдон нүд нүүрээ янзалж төв царай гаргаад “За ор ор” гэж тайван гэгч нь хэлэв. Гурван зуун хүн хүлээн авах чадалтай дээд зэрэглэлийн ресторан, гучин хүн ороод л дүүрчихдэг байсан цайны газрынх нь хажууд дэндүү том сүрдмээр санагдана. Гэвч Одгэрэл түүртэж сандарсангүй эхний өдрийг тун амжилттай даваад баяр хөөртэйгөөр гэртээ харив. Азаар өдрийн ээлжинд ажиллаж байгаа болохоор эрт тарж байгаа ч өвөл аль хэдийн болсон тул түгжирч явсаар байгаад бүрий болсон хойно гэртээ ирлээ. Ээж нь хоолоо хийчихэж. Хоолоо идчихээд хайртай залуутайгаа өнөөдрийн сонин хачинаа хуваалцан чатлаж хэвтэхдээ охин дэндүү жаргалтай байлаа. Одоо л нэг бүх зүйл сайн сайхан болж байх шиг, ээж нь эргээд сайхан ааштай болж, дажгүй ажилд ч орчихлоо, дээрээс нь хайртай хүндээ хайрлуулаад л… Хоёр согтуу ах нь зодолдож, ээжтэйгээ амбаарт
дааран суудаг байсан, дараа нь ахыгаа хөнөөчихөөд харанхуй шөнө чирээд явэ байсан гээд л аймшигтай үеүд зүгээр л хар дарсан зүүд байсан шиг санагдана. Цогтойгоо хоёулаа сайн ажиллаж мөнгөө хураагаад сайхан хурим хийж, цаашлаад гоё байранд нүүж ороод олон хүүхэдтэй болчихоод жаргалтай амьдрана даа гэсэн сайхан мөрөөдөлд автан хэвтсэн охин нэг л мэдэхэд нам унтжээ. Маргааш өглөө нь охин үүрээр босч галаа түлэн цай чаначихаад ажилдаа гарлаа. Эртхэн явахгүй бол ажил, гэр хоёр нь нилээн зайтай. Ажлын хоёр дахь өдөр гэхэд давгүй шүү. Өглөөгүүр хүн багатай тул нэг их ачаалалгүй байдаг аж. Өдрийн хоолны цагаар харин энэ хавийн баячууд битүү орж ирнэ. Одгэрэл сурамгай гэгч нь ширээнээс ширээ рүү гүйж захиалгаа аван, хоолоо зөөсөөр. Зарим нэг шалиг эрс залуухан хөөрхөн зөөгч охид руу эрээ цээргүй харц шидлээд зогсохгүй, сээтгэнэсэн үг чулуудах нь олонтаа. Одгэрэл иймэрхүү зүйлсийг огт тоож эмзэглэхгүй. Тэр байтугай жижигхэн муу гуанзанд нь ч иймэрхүү юм болдог хойно. Одгэрэл ажилдаа дорхноо дасч үеийн хэдэн охидтой дотносоод амжив. Өмнө нь эмэгтэй найз гэж бараг байгаагүй тул хэн нэгэнд найзаа гэж дуудуулах нэг л таатай, шинэ мэдрэмж. Өглөө ажил руугаа, орой гэр лүүгээ яарч өдөр хоногууд тайван сайхан үргэлжилж байлаа. Рестораны ахлах тогооч Бадрах гэх гуч дөхөж яваа махлаг том биетэй эр Одгэрэлийг аль хэдийн олоод харчихсан хоол авахаар орж ирэх бүрт нь өлөн харц унаган байхыг охиноос бусад нь аль хэдийн анзаарчээ. Бадрах угаасаа хүүхэмсэг, явдалтайгаараа алдартай нэгэн. Шинээр ямар л дажгүй охин орно,
түүнийг эргүүлж азаа үзнэ. Зарим нэг үйлчлүүлж буй сайхан бүсгүйчүүдийг ч найрах гэж оролдоно. Өөрөөс нь үе мултарсан зохион байгуулагч Дулмааг хүртэл оролдож байгаад амаа ардаа гартал алгадуулж байсан түүхтэй. Уг нь эхнэртэй байсан ч шалиглаж араар нь тавин гардуулаад салчихсан аж. Ийм нэг цуутай эр шинэхэн согоо Одгэрэлийг тоочиглосон байхыг гал тогоо, заалныхан бүгд мэдэцгээн зарим нь бүр аль хэдийн мөрий тавьцгаасан байлаа. Гэвч хашир чоно шиг Бадрах яаран ямар нэг алхам хийсэнгүй. Охиныг битүүхэн ажиглан, хаа нэг сайн ахын дүрээр санаа тавьсаар… Өдөр хоног урссаар, Улаанбаатар хот цасанд дарагдаж, утаа униаран дундаа хөлхөлдсөөр л. Одгэрэл, Цог хоёрын уулзах нь тоотой. Одгэрэл нь өдөр ажилтай, Цог нь орой ажилтай тул яалтчгүй зөрөөд хаа нэг амарсан үедээ болзоонд явна. Заримдаа Цог найз охиноо санаад болохоо байхаараа өдөр ажил дээр нь ирж харан санаагаа амраана. Энэ маягаар хаа нэг уулзан сэтгэлээ дэвтээх ч энэ нь залуу хосд үнэхээр амттай, жаргалтай цаг хугацаа байлаа. Бадрах өдөр бүр бусад ажилчдаас тусгайлан өөр өөр хоол хийж Одгэрэлд өгдөг болов. Ажилчид нэг дор хоолоо идэж амжих биш, зав заваараа гал тогоо руу орж хооллодог тул охин бусдаас өөр амттай сайхан хоол идэж буйгаа мэдсэнгүй. Бадрах харин түүнийг орж ирэхэд малилзан угтаж өөрөө хоолыг нь барьж очоод “Ах нь чамд гээд өөрөө гараа гаргаж хийсэн
шүү” хэмээн шивнээд нуг нуг инээнэ. Одгэрэл ч цайлганаар баярласнаа хэлээд амтархан идэх хооронд Бадрах хажууд нь суугаад энэ тэрийг чалчих зуураа эвтэйхэн гэгч нь охины талаар бага багаар мэдэж авсаар байдаг байлаа. Одгэрэл бол Бадрахыг өөрт нь хандтай байна гэж төсөөлсөн ч үгүй, угаасаа өөрөөс нь үе мултарсан болохоор ажлын газрын сайхан ааштай ах л гэж харна. Бадрах харин охин өөрөөс нь цэрвэж зугтаалгүй найрсаг сайхан харьцаад байхаар өөрт нь бас хандтай байна гэж ойлгоод байгаа аж. Гэвч юу юугүй охинтой улаан цайм ангалзаж чадахгүй л байлаа. Өдөр ирэх тусам Одгэрэлийг л харах гэж ажилдаа яваад байгаа юм шиг санагдах болж, шөнө нь охинтой үнсэлцэж хурьцаж байгаагаар зүүдлээд л… Дурлал гэхүү, дур хүсэл гэхүү нэг тийм хачин мэдрэмж Бадрахыг нэгэнт нөмрөн авчээ… Одгэрэл шинэ ажилдаа орсноос арван дөрвөн хоногын дараа ээлж солигдон оройн ээлжинд ажиллах болсноор сайхан зүйл нь гэвэл өдөр бүр Цогтой уулздаг болов. Тэр хоёр аль аль нь үерхэж байгаагаа ар гэрийнхэндээ хэлээгүй байгаа билээ. Нэг өдөр Цогийн гэрийнхнийг эзгүй хойгуур Одгэрэл тэднийд анх удаа зочиллоо. Тэгэхэд л энэ залуу өөрөөс нь огт өөр нөхцөлд өссөн, өөр зиндааных гэдгийг Одгэрэл ойлгожээ. Цогийн өөрийнх нь өрөө л гэхэд охины гэрийн том өрөө шиг хэмжээтэй юм. Гэвч охин гэр орноосоо хэзээ ч ичиж байсангүй.
Цогийн өрөөнд оронгуутаа л дуу алдан “Хөөх чи тэгээд энд ганцаараа унтдаг юмуу? Ямар том юм бэ? Бараг манай байшин шиг хэмжээтэй юм байна ш дээ” гэж нүдээ томруулах нь өхөөрдмөөр. Цог хайртыгаа өхөөрдөн тэвэрч эргүүлээд хоёул орон дээр унав. Өмнө нь ингэж хамт нэг орон дээр хэвтэж байсангүй. Хэн хэн нь дуугаа хурааснаа чимээгүй уруулаа нийлүүлэн үнсэлцлээ. Гар нь тэнүүчлэн биесээ илж таална. Цогийн хамаг сэрэл мэдрэмж дээд цэгтээ тулан охиныг эзэмдэх хүсэлдээ галзуурах шахавч биеэ барьсаар. Тэр өмнө нь хэд хэдэн удаа секс хийж үзсэн, харин Одгэрэлийг үзээгүй гэдгийг мэдэх учир хайрлаж нандигнаж байв. Охин өөрөө хүссэн цагт л би түүний эр хүн болно… Харин Одгэрэл ч ялгаагүй бэлгийн бойжилт нь явагдаж дууссан хүн тул дурын шингэн нь асгарч, хамаг бие нь жирвэлзэн өөрийн эрхгүй хүсч байв. Гэвч дотроо битүүхэн айдас, болгоомжлол байлгүй яахав. Гэхдээ л уруулаа салгаж чадахгүй, биеэ холдуулж чадахгүй, ингээд л улам чанга тэврэлдээд озолцоод л баймаар санагдана. Цогийн гар охины бэлхүүсээр тэнүүчлэн байснаа өөрийн эрхгүй доошилж өгзгийг нь базлаж эхлэхэд охин дургүйцсэнгүй. Харин ч охины туяхан гар залуугийн цамцан доогуур шурган ороод хирэндээ булчин суусан цээжийг нь илбэж эхлэв. Цог ч зориг орж охины цамцан доогуур гараа оруулаад хөхөвчийг нь доошлуулан халуу дүүгсэн хөхийг нь илэн тааллаа. Охины хөхний товч хүсэл тачаалдаа болоод сэрийсэн л юм байна. Цог сая нэг охины уруулаас уруулаа салгаад цамцыг нь бүр дээш сөхөөд хоёр хөхийг нь базлангаа
үнсэж, хэлээрээ товчийг нь долоон хөхөж гарав. Одгэрэл тачаадан гийнаж залуугийн үснээс хоёр гараараа зуурчээ. Эр бэлэг эрхтэн дээд чинээндээ тултал босч хөвчрөн өмдөө зад татахнуу гэлтэй болсон байлаа. Цог охины хөхнөөс салж уруул дээр нь үнссэнээ чичирхийлсэн хоолойгоор “Би чамайг хүсээд галзуурахнээ. Одоо болих уу” гээд хариу хэлэхээс нь өмнө ахин нэг шуналтай гэгч нь озов. Одгэрэл харин түүнийг нуруугаар нь тэврэн өөр лүүгээ наагаад “Би ч гэсэн хүсч байна, миний бүх зүйл чинийх” хэмээн чихэнд нь шивнэх нь тэр ээ. Одгэрэлийн энэ үг залууг мансууруулах шиг л болж цамцаа тайлж шидээд охины цамц, хөхөвчийг ч бас тайлав. Нүд булаам сайхан харагдана. Залуу нэгэнт биеэ барих ямар ч чадваргүй болжээ. Охины булбарайхан хүзүү, цээж, хөхийг шуналтайгаар үнсэж сорон доошилсоор хөөрхөн хүйсний нүхийг нь ч үлдээлгүй энхрийлээд өмдийг нь тайлах үедээ хоёр гар нь өөрийн эрхгүй салгалан чичирлээ. Одгэрэл харин үнэхээр л түүнд бүхнээ зориулахад бэлэн байгаа бололтой гоолиг сайхан биеэ сул тавин хэвтэнэ. Цонхоор тусах өвлийн нарны бүүдгэр гэрэлд орон дээр эхээс төрснөөрөө хэвтэх охины бие хаа яг л уран зураг мэт үзэгдэж байлаа. Яг энэ үед гадна хаалганы

цоожийг түлхүүрдэх чимээ гарч хүмүүсийн яриа сонстох нь тэр. Хоёул сандран бие биерүүгээ хараад охин годхийн босоход Цог түүнд бүтээлэг нөмрүүлээд өөрөө цамцаа углах зуураа “Наашаа орж ирэхгүй ээ. Чимээгүй сууж байгаарай. Би хэн байна харчихаад ороод ирье” гэж шивнэснээ духан дээр нь шопхийтэл үнсчихээд гарч хаалга хаалаа.