Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “11-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “11-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
2,465

“Миний охин цайгаа уугаарай” гэх ээжийнхээ намуухан дуугаар сэрсэн Одгэрэл таатайяа суниагаад өндийлөө. Өчигдөрхөн л алж идчих гээд байсан эмгэн өнөөдөр сүрхий налилзаад л цай хоол барин

охиныхоо урд бөндөгөнөнө. Охин ч олон юм ярьсангүй босч цай хоолоо идчихээд ээжээрээ ус хийлгэн толгойгоо угаав. Ээж нь нэг л юм хэлэх гээд дүлэгнээд байгаа нь илт байх бөгөөд охин ч өчигдөрийн

тухай, хүүгийнхээ тухай янз бүрийн юм ярих вий гэхээс битүүхэн түгшүүртэй. Үсээ хатаан арчиж байх зуур ээж нь сая нэг ам нээж: ~Ижий нь ер нь нэг эмнэлэгт үзүүлэхгүй бол горьгүй болсон юм шиг

байна… Одгэрэл юу гэхээ мэдэхгүй хэсэг ангайн зогсоод ~Би тэгвэл чөлөө авчихая. Хэзээ явах вэ? ~Өнөөдөр л явах санаатай. Миний охинд дарга нь чөлөө өгөх юм болов уу даа. Ээж нь ганцаараа явчихсан ч яах

вэ, зүгээр. ~Яаж ганцаараа явах вэ дээ ээж минь. Дарга чөлөө өгнөө. Угаасаа ойрд хүн муутай, бараг л хийх юмгүй байгаа. ~Заза тэгвэл одоо гарах уу? ~Тэгье, тэгье гээд охин хувцсаа солихоор чемоданаа

нээтэл ихэнх хувцас нь алга. Ганц өмд, хоёр цамц, хамгийн хайртай даашинз нь ашгүй байж байлаа. Ээж нь дуугүй гөлөлзөн гэм хийсэн хүүхэд шиг зогсохыг хараад учрыг ойлгож юу ч хэлсэнгүй байгаа юмаа өмсөөд гарцгаав. Дулмаа хэсэг дуугүй явснаа: ~Ижийнх нь тэтгэвэр өнөө маргаашгүй бууна. Миний охин бүгдийг нь аваад өөртөө хувцас аваарай… ~За тэгье ээ ээж. Угаасаа миний хувцаснууд ихэнх нь хуучраад муудчихсан байсан юмөө хэхэ… …Хэн хэнийх нь санаа бага ч атугай амарч гангар гунгар хийн алхсаар автобусанд суулаа. Бараг үүрээр харьсан Цог үд хэвийтэл нам унтаад өлсөхийн эрхэнд сэржээ. Сэвхийтэл үсрэн босоод дуу аялан гал тогооны өрөөнд орж хөргөгчөө уудлан өндөг хиам тэргүүтэн гаргаж ирснээ ганцаараа инээмсэглэн зогсохыг нь харсан хүн гайхмаар. Азаар гэрт өөр хүн байсангүй. Цог бол айлын бага хүү. Дээрээ нэг ахтай бөгөөд бага байхад нь аав нь нас барж ээж Саран нь ганцаар хоёр хүүгээ өсгөсөн билээ. Ээж нь ганцаар ч гэждээ яг үнэндээ Цогийн эцгээс хойш хэд хэдэн ч эртэй дэр

нийлүүлж, хамтран амьдарсан бөгөөд нэг жилээс удсан нь үгүй аж. Саран саяхнаас бас л өөрөөсөө нилээн хэд дүү залуутай уулзах болж удаа ч үгүй гэртээ авчирчээ. Хоёр хүү эхийн үгнээс зөрөх гэж мэдэхгүй тул энэ олон хойд эцгийн талаар ганц удаа гомдоллож, дургүйцлээ илэрхийлж байсангүй. Ээж нь л жаргалтай байвал болоо гэж үздэг сайн залуус болон өссөн нь гайхалтай. Цогийн ах Галт гэх залуу их сургуулиа төгсөөд одоо хувийн компанид мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд удаан үерхсэн бүсгүйтэйгээ хуримлахаар зэхэж буй билээ. Цог харин өнгөрсөн хавар сургуулиа төгссөн бөгөөд сонирхолынхоо дагуу бармены сургалтанд сууж төгсөөд саяхнаас ажиллаж байгаа нь энэ. Ээж нь овоо чинээлэг айлын охин тул хоёр хүүгээ идэх, өмсөхөөр дутаалгүй өсгөсөн бөгөөд одоо харин юм л бол түүгээрээ түрий барьж “Би та хоёрыг юугаар ч дутаалгүй тэжээж хүн болгосон. Одоо та хоёр миний ачийг хариулж, намайг жаргаах ёстой” хэмээн үглэдэг болжээ. Уг нь эх хүн гэдэг төрүүлсэн үрээ хариу нэхэлгүй л хайрладаг байлтай… Цог өндөг шарах зуураа гар утсаа нээн өчигдөр танилцсан хөөрхөн охин руу зурвас бичлээ. Өдөржин хүлээсэн ч хариу ирсэнгүй. Урам нь хугарч орой ажил дээрээ гэлдэрч очоод сүр сүлд нь тэнэсэн аятай амьтан л байв. Одгэрэлийн сууж

байсан булангийн ширээ рүү харахаар л цэнхэр туяатай өвөрмөц хөөрхөн нүд санаанд нь орж ирээд залууг амраасангүй. Манай хоёр эмчид үзүүлж харуулж өдөржин яваад Дулмаа сэтгэцийн онц ноцтой өөрчлөлттэй гэсэн оноштой нь батлагдаж шар хадны эмнэлэгт хэвтэхээр боллоо. Эмгэн ч өөрөө ухайн тас хэвтэхийн түүс болсон нь хөөрхий охиноо дахиад элдэвлэж зовоох вий гэхээс эмээсэндээ тэр билээ. Ээж охин хоёр орой нь гэртээ харьж сайхан хоол хийж идчихээд эмгэний хувцас хунарыг бэлдэх зуур ээж нь охиндоо баахан захиасаа хэлж, орой үдэш хаалга үүдээ сайн цоожлохыг, ажлаа тараад болгоомжтой явж байх гээд л хэлж захих зүйл мундахгүй олон. Хэн хэн нь биенээсээ хол байна гэхээр хэцүү байгаа ч ингэхгүй л бол бүүр хэцүү зүйл болж магадгүйг ойлгож байлаа. Дулмаа орондоо ороод унтаж чадахгүй сэрвэлзэн хэвтэхдээ ганц охиноо өрөвдөн надаас цааш яах бол гэж сэтгэлээ чилээнэ. Охин бас л унтаж чадахгүй хөрвөөн элдвийг бодож хэвттэл утас нь дуугаран зурвас ирэх сонстов. Догдлон нээж уншвал яг л бодож байсанчлан Цогоос иржээ. Өдөр уг нь “Сайн уу? Цог байнаа. Таньж байна уу? Юу хийж байна даа” гэсэн мессеж ирсэн ч охин хариу өгөөгүй билээ. Угаасаа өмнө нь ямар ч сайхан залуу байсан тоож хариу өгч байсангүй. “Үдшийн мэнд. Одгэрэл гэдэг хүний утас мөн үү?” гэсэн зурвасыг дахин дахин уншаад өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодров. Хариу бичих эсэхтээ бас л эргэлзэнгүй. Охин ер нь эрэгтэй хүнтэй ямар нэг харилцаа тогтоохоос эмээж явдаг билээ. Гэвч энэ удаа яагаад ч юм хариу бичмээр санагдаад, дотроос нь нэг юм хатгаад болсонгүй. “Мөн байна. Чамд ч бас үдшийн мэнд” гэж бичиж явуулчихаад зүрх нь догдлон булиглаж хэнээс ч юм ичих шиг болов. Хариу нь гэрлийн хурдаар ирлээ. ~”Унтах гэж байна уу? Өнөөдөр завгүй өдөр байв уу?” ~”Харин тиймээ завгүй байлаа. Унтах гээд л нойр хүрдэггүй ээ” ~”Аан. Би ажил дээрээ л хэхэ. Нойр чинь хүрэхгүй байгаа бол жаахан чатлах уу? Фб хаягаа өгөөч тэгэх үү?”… Тэр хоёр шөнөжин чатлаад бие биенийхээ талаар жаахан ч болтугай мэддэг болов. Мэдэх тусам улам ихээр бие биедээ татагдаж дахин уулзахыг хүсч байлаа. Цог өмнө нь хоёр ч охинтой үерхэж байсан ч тэр нь үнэхээр дурлал биш байжээ. Уулзаж танилцаад удаагүй хүнийг ийм их санаж, бас ингэж их догдолж,

баярлаж байсангүй. Тиймээ, тэр дурлачихжээ. Тэд дурлалцчихаж… Магадгүй энэ хэн хэнийх нь анхны хайр байж ч болох юм… Өдөр хоног өнгөрсөөр өвлийн улирал хаяанд ирлээ. Дулмаа эмнэлэгт хэвтээд арван дөрөв хоносон ч эмч нь гарах болоогүй гэж үзсэн тул хараахан гарсангүй. Одгэрэл ажилдаа явж, ээжийгээ эргэж очин завгүй гүйсээр. Оройд гэртээ ганцаараа эвгүй байх ч Цогтой чатлаж, ярьж байсаар нэг мэдэхэд унтаж орхисон байдаг байлаа. Өнөөдөр тэр хоёрын анхны болзоо болох тул охин хирдээ л гангалан үсчинд орж үсээ янзлуулаад шинэ куртик хүртэл авч өмсөв. “Би анх удаа эрэгтэй хүнтэй болзох гэж байна шүү дээ. Ямар байх бол…” гэж бодохоор л түгшмээр ч юм шиг. Тэсэн ядан хүлээсэн цаг болж охин болзсон газраа яг цагтаа ирлээ. Цог аль хэдийн ирчихсэн бас л догдолчихсон амьтан хүлээж байв. Тэр үдэш тэдэнд үнэхээр үгээр хэлшгүй сайхан болж өнгөрчээ. Хамт кино үзэж, хоол идэж, тоглоом тоглож… Орой нь хүн багатай газар ярилцан удаан суув… Цаг даанч хурдан өнгөрч шөнө дөл болсон тул Цог дурлалт бүсгүйгээ хүргэж өгөөд зориг гарган хацар дээр нь үнсчихээд гүйн оджээ. Одгэрэл дурлалдаа мансууран хөвсөөр гэртээ ормогц орон дээрээ унаад галзуу хүн шиг тачигнатал инээв. Тэр яг одоо жаргалтай байгаагаа мэдэрч байлаа. Өөр илүү юм хүсэхгүйгээр яг ийм л байх нь үнэхээр сайхан юм гээч… Ахин хэд хоносны эцэст Дулмаа эмгэн эмнэлгээс гарч гэртээ ирэн ээж охин хоёрын нар мандав. Эмгэн бүрэн эдгээгүй бөгөөд эмчийн зөвлөснөөр сэтгэл санаагаа тайван байлгаж, элдэв юм бодохгүй, эм тангаа цагт нь уугаад байвал өвчин нь сэдрэхгүй гэсэн аж. Охин ээждээ найз залуутай болсноо хэлж зүрхэлсэнгүй. Тэгж байгаад нэг мөсөн танилцуулъя гэж шийджээ. Тун удалгүй Одгэрэл ажилгүй боллоо. Цайны газарт нь хүн бараг орохоо больсон тул эзэд нь зарахаар болсон ажээ. Охин дахин ажил хайж эхлэв. Санаанд таарах боломжийн ажил олдохгүй л байлаа. Нэг өдөр Цогтой уулзахаар болж кофе шофд хүлээн сууж байтал өнөөх нь нүд

нь гялалзан амьсгаадчихсан “Чамд хэлэх ёстой гоё мэдээтэй” гэсээр орж ирэв. Цогийн ах Галтын найз бүсгүй нэг томоохон тансаг зэрэглэлийн ресторанд зөөгч хийдэг бөгөөд жирэмсэн болсон болохоор ажиллахаа болино, тэгээд оронд нь ажиллах хүн авна гэсэн аж. Тэр газар нь цалин хангамж сайтай, цаг нар нь ч тун боломжийн гэнэ. Мань хоёр бушуухан тэр газар луу нь явж очоод хүний нөөцтэй нь уулзаж Одгэрэл асуудалгүй тэнцэн маргаашнаас ажиллахаар болжээ. Ямар учир жанцангаар Цогтой тэр өдөр танилцаж, ямархан хувь зохиолоор энэ ажилд орохоор болсноо охин гадарласан ч үгүй. Маргааш нь аль болох цэвэрхэн аятайхан хувцаслаад ажлын цагаасаа нилээн өмнө ирлээ. Ажлын хувцсаа сольж өмсчихөөд сууж байтал өөртэй нь адилхан зөөгч бололтой өндөр цагаан охин шагайснаа “Шинэ хүнийг Зохион байгуулагч өрөөндөө дуудаж байна” гэх нь тэр.

Одгэрэл ч шалавхан босч нөгөө охиноор заалган өрөө лүү очоод хаалгыг тогшив. “За ороорой” гэх эмэгтэй хүний намуухан хоолой сонстоход охин болгоомжтой хаалгыг онгойлгон орлоо. Харахад гуч гарч яваа боловуу гэмээр нүдэнд дулаахан, царайлаг эмэгтэй ширээний ард ямар нэг юм бичин сууж байснаа Одгэрэлийг сандал руу суу хэмээн толгойгоороо дохиод үргэлжлүүлэн юмаа бичсээр. Охин сандал дээр цомцойн суугаад өрөөг тойруулан ажив. Эмх цэгцтэй, цэвэрч хүн гэдэг нь илт харагдана. Өнөөх эмэгтэй сая нэг

бичиж байсан юмаа дуусав бололтой толгой өндийгөөд хоолойгоо засахад Одгэрэл түүнрүү харлаа. ~За сайн байна уу. Манайд ажиллахаар болсонд тань таатай байна. Би энэ рестораны ерөнхий зохион байгуулагч Дулмаа гэдэг хүн байна гээд гараа сарвайлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *