Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “9-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “9-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
1,417

Дулмаа эмнэлгээс гараад нилээн хэд хонов. Аранзалаас сураг үгүй тул хэрүүл, зодоонгүй амар тайван байх ч эхийн сэтгэл цаанаа нэг зовиуртай. Одгэрэл харин саяхан булсан жорлонгийн хажуугаар явах

тоолондоо нэг л эвгүй оргино. Гэвч тэр одоо ч хийсэн зүйлдээ харамсахгүй л байлаа. Хичээл номондоо явдгаараа явж эгэл жирийн өдрүүд үргэлжилсээр. Үе үе тэр нэг аймшигт шөнийг бодон эвгүйцэх ч

өмнө нь гэртээ харих болгондоо айдастай, стресстэй байдаг байсныг нь бодвол бас ч гэж дээр байх болж. Арвижих бусдад гэм хоргүй мөрөөрөө архиа гударч хорвоогийн шар нар, бор хоногийг

өнгөрүүлсээр авай… …Аранзалаас сураг ажиггүй сар гаран болоход муу ч гэсэн төрсөн үр нь болохоор Дулмаагийн санаа нь зовж нэг л өдөр үзэж хардагаараа алдартай хувилгаан хүнээс асуухаар шийдэж

охиныгоо дагуулан явлаа. Далимд нь Арвижихыг архинаас гаргах арга чарга асууя ч гэж боджээ. Тэр хүн нь Налайхад байдаг тул ээж, охин хоёр баахан зүйл бэлдэж аваад автобусанд суун хөдлөв. Одгэрэлийн

дотор ямархан хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэр хүн нь үнэхээр сайн мэддэг хүн байж таараад бүх болсон зүйлийг ээжид нь хэлчих вий гэхээс айхдаа хаашаа ч хамаагүй зугтчихмаар санагдана. Айдас, шаналал дүүрэн замыг туулж зорьсон айлынхаа үүдэнд ирлээ. Ээж нь хашааны хаалгыг тогших үед охин одоо л бүгдийг нь өөрөө хэлчихдэг юм билүү гэж бодон сулхан дуугаар ~Ээжээ тантай ярилцах хэрэгтэй байнаа гэхэд Дулмаа гайхсан янзтай: ~Яасан бэ миний үр? Юу ярих гэсэн юм? ~Үгүй ээ харин…Тэр…Нөгөө…юу… гэж түгдэрч байтал хаалга торхийн онгойж бандгар улаан авгай шагайгаад орохийг урьлаа. Том зургаан ханатай монгол гэрийн хойморт нэг их сахал үс болсон ч нүдэнд дулаахан өвгөжөөр хүн сүүтэй цай тайван оочлон сууна. Ээж охин хоёрыг ороход аягатай цайгаа тавин амар мэндийг асуугаад цоо

ширтэн дуугаа хураав. Одгэрэл тэр хүнтэй харц тулгараад золтой л сөхрөөд уначихсангүй, хурдан шиг нүүр буруулан доош харж суулаа. Айлын эхнэр зочдод цай аягалж барин тавагтай идээ дөхүүлчихээд гараад явчихав. Дулмаа хурдан гэгч нь цайгаа оочилж дуусаад авчирсан идээ ундаагаа бурхан тахил дүүрэн залсан том эрээн авдар дээр тавиад буцаж байрандаа суун юу гэж эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой өвгөн рүү царайчлангуй харлаа. Өвгөн сахлаа нэг илбэснээ Дулмааг урдаа ирж суу хэмээн дохиод нүдээ анин бясалгах мэт хэсэг суув. Энэ нам гүм байдал, энэ орчин, өвгөний харц зэрэг охиныг галзууруулах шахна. Гэвч гаднаа юу ч болоогүй мэт тайван суух нь гайхалтай. Өвгөн алгуурхан нүдээ нээж Дулмаа руу харснаа ~Том хүүдээ санаа зовохоо боль. Аль хэдийн энэ хорвоогоос сүнс нь ангижирсан байна хэмээн палхийтэл хэлэх нь тэр. Ээж охин хоёр өвгөн рүү нэгэн зэрэг хараад хэн хэн нь юм хэлж чадсангүй. Дулмаа сонссондоо итгэж ядан хоолой нь зангирч хамрын угаар нь шархираад ирэв. Өвгөн тайвнаар үргэлжлүүлэн: ~Хүний амь бүрэлгэсэн гэм нүглээ өөрийн амиар төлөх учиртай байж. Одоо араас нь хэл ам, хэрүүл зарга хийх хэрэггүй. Буян үйлдэж хүүхэд нохой баярлуулваас зохилтой гээд ахиад л нүдээ аничихав. Дулмаа

чичигнэсэн хоолойгоор: ~Ядаж цогцос нь хаа байгаа бол. Хүний ёсоор оршуулчих юмсан гээд нулимсаа барьж дийлэхгүй асгарууллаа. Өвгөн нүдээ нээн Одгэрэл рүү цоо ширтэх нь “Хаана байгааг нь чи хэлээч” гэх мэт. Одгэрэлийн гар хөл бадайран дотор нь муухай оргиж эхлэхэд өөрийн эрхгүй өвгөний адил нүдээ анилаа. Дулмаагийн шуухитнан уйлах сонстоно. ~Цогцос нь аль хэдийн газар дор орж үйрч бутраад байгалийн нэгэн хэсэг болжээ гэснээ өвгөн ахиад л нүдээ аниачихав. Бүхнийг нэвт харах мэт хэлж буй өвгөний сүр хүчинд навс цохиулах мэт болсон Одгэрэлийн ухаан санаа жингүйдэн тэр нэг шөнө цогцосыг чирээд жорлон руу явж байсан нь тодхон гэгч нь санагдахад нуруугаар нь хүйт даан хоолой нь гашуу оргилоо. Өвгөн нүдээ нээгээд охин руу ширтэн сууснаа өндөр дуугаар: ~Охин нааш ир гэлээ. Одгэрэл цочин нүдээ нээгээд согтуу хүн аятай гуйвах шахуу хоёр гурав алхаад өвгөний урд өвдөг дээрээ бараг л уначихав. Одоо л хамаг үнэнийг

хэлэх нь, муу ээж минь сонсоод яаж цочирдох болоо, ядаж ээжийг гаргаж байгаад хэлчихэж болохгүй юм байхдаа гэсэн бодол толгойд нь эргэлдэн бачимдаж хивс рүү ширтсээр. Өвгөн дуугүй суугаад л байсанд охин гайхан толгойгоо өргөтөл харц тулж орхиод буруулж чадсангүй. ~Бурхан, чөтгөр хоёрын дундаас мэндэлж… Амьдралын зураас чинь уг нь өөр л байсан харагдах юм. Төрсөн, төөрсөн хоёр чинь л будилуулж орхиж дээ халаг гэж. Зориг цөс ихэдвэл зовлон дагуулж ч мэднэ, зол жаргал авчирч ч мэднэ. Цусандаа байгаа галыг хэт дэврээх хэрэггүй шүү охин минь… Өвгөн ийн өгүүлээд дуугаа хураан өөр тийш харлаа. Одгэрэл тайвшран хамаг бие нь сулбайж хэвтмээр санагдана. Гэнэт “Төрсөн, төөрсөн хоёр” гээд юу яричихав гэж гайхшран ээж рүүгээ харвал ээж нь нулимс дүүрэн нүдээр өөдөөс нь ширтсэнээ үг дуугүй толгойг нь татан үнэрлэв. Өвгөн бүр ч намуухан дуугаар: ~Дунд хүү чинь чөтгөрийн идээнд хордож дээ янз нь. Уг нь сэтгэлийн хатаар давсан ч босоо ороолонтой учраад сүр сүлдээ залгиулчихсан байна. Өвгөн миний чадал хүрэх ч өчүүхэн хүүгийн чинь чадал хүрэхгүй боловуу гэж айх юм. Хамаг тэнхээг нь хар мөртэй эм сороод зайлчихаж. Уг нь хорхойд хоргүй амьтан санж гээд санаа алдлаа. Дулмаагийн нулимс ахиад л асгарч юу гэж хэлэхээ мэдэхгүй эхэр татах шахам уйлна. Одгэрэл муу ижийгээ өрөвдсөндөө дагаад

уйлчих шахсан ч биеэ барьж чадлаа. Өвгөн энэ үеэр охин руу нухацтайгаар харснаа “Ямар ч их зориг тэвчээртэй төрсөн хүний үр вэ дээ, ийм жаахан байж хүний амь бүрэлгэж, түүнийгээ нуучихаад ингээд сууж байдаг. Цаашдын амьдрал нь ямар ч их ээдрээ нугачаатай юм бэ дээ” гэж бодож амжив. Дулмаа нус нулимсаа арчиж овоо тайвширсан бололтой зангирсан хоолойгоор: ~Бага хүү минь хаана яажшуухан явдаг юм бол… гээд өмөлзөв. Өвгөн дуугарсангүй Дулмаа руу өрөвдсөн янзтай харан сууснаа хоолойгоо нэгэнтээ засч: ~Хүний газар, гүний нутагт л яваа харагдана. Тэр элэг буруу амьтныг дурсаад яанам гэснээс өөрийг хэлсэнгүй, одоо болсон гэсэн аятай аль хэдийн зөөгтсөн цайгаа авч оочлов. Одгэрэл ээжийгээ түшин босгоод өвгөнд талархан мэхийсээр хоёул гэрээс гарлаа. Буцах замд ээж охин хоёр юу ч ярьсангүй. Одгэрэл өвгөний өөрт нь хэлсэн үгсийг эргэцүүлж бодсоор явлаа. Өмнө нь тэр нэг ч удаа аавын тухай ээжээсээ асууж байгаагүй билээ. Өнөөдөр харин тэр “Төрсөн, төөрсөн хоёр” гэдэг үгнээс болоод ч тэр үү асуучихмаар санагдавч олон хэцүү зүйл сонсож хямарсан ээжийгээ нэмж шаналгах байх гээд асууж зүрхэлсэнгүй. Дулмаа замаараа цөгц, шар тос, хөвөн зэргийг дэлгүүрээс аваад охиныгоо сугадан гудмаар алхаж явахдаа “Эцэг эхийн ганц охин үр болж төрөөд дэндүү дураараа сайхан өсч дээ. Өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэж ямар үнэн үг вэ. Одоо ингээд зовж яваа минь

эхийгээ ачлаагүйн хариу байхаас зайлахгүй. Хэдхэн жилийн дараа хаяад явахыг нь мэдэхгүй нэг хар юмыг дагаж саамагнаад хөөрхий эхийнхээ үгийг ч тоолгүй хар залуугаараа гэрээсээ яваад би юу хожив? Олон хүүхэдтэй сайхан гэр бүл болно гэж зүтгээд олдсоныг нь төрүүлээд л байлаа. Одоо гэтэл хоёр нь шороонд булуулж, нэг нь сураггүй, нөгөө нь хүний сүг болчихсон байдаг. Ач гучаа тойруулаад жаргаж суух нас минь биш гэж үү дээ. Өөрийнхөө үйл лайг өөрөө үрж дуусгахгүй, өрөөлийн энэ охин үрийг хажуудаа наачихаад зовоож байдаг би ер нь яачихсан муу ёр шүгэлчихсэн амьтан бэ” хэмээн бодож явлаа… Ээж охин хоёр дөчин есөн орой зул өргөн маань хөгжөөж, гудамны хүүхдүүдийг будаалан талийгаачийн буяны ажлыг гүйцээжээ. Аранзалын сүүлийн үед авхуулсан зураг хөрөг гээд байх юм үгүй тул багынх нь зургыг шинэчлэн угаалгаад бурхны хажууд тавьсан билээ. Охин нэг ч удаа тэр зураг руу эгцэлж харж үзсэнгүй.

Харин урд нь зул өргөөд нүдээ тас анин алгаа хавсарч суухдаа “Дараа төрөлдөө сайн хүн болж төрөөрэй” гэж л залбирдаг байв. Ямартай ч өдөр хоногууд өнгөрсөөр нилээн хугацаа өнгөрч хөгшин, залуу хоёрын сэтгэлийн шаналал бага багаар арилсаар л байлаа. …Одгэрэлийн арван зургаан нас хүрсэн өвөл тэдний гэр бүлд ахин нэг уй гашуу тохиожээ. Арвижих согтуу гудманд унтаад тэр чигтээ осгож үхсэн байлаа. Охин энэ удаад үнэн сэтгэлээсээ харуусан гашуудав. Эрүүл байсан нь цөөн ч гэсэн энэ ахдаа охин үнэхээр хайртай байж. Архи уудаггүй байхдаа ажлаа тараад орой бүр амттай юм авчирч өгөн өвөр дээрээ суулгаад эрхлүүлдэг байсан тэр л сайхан төрхөөрөө охины дурсамжинд үүрд хадгалдагдсан билээ. Ээжид нь бүр л хүнд цохилт болсон нь тодорхой. Хөөрхий эмгэн удаа ч үгүй бие нь дордож хоол унд ч олигтой идэхээ болив. Хүнтэй юм ярих дургүй, үргэлж гөлрөөд л сууж байдаг ярдаг нэгэн болжээ. Одгэрэл охин үеийнхэнтэйгээ гадуур зугаалж, үерхэж болзох гэдгийг ч үзэлгүй бүтэн хоёр жил хичээлээ тараад л хөгшин эх рүүгээ яарч гүйсээр нас биед хүрч ахлах сургуулиа ч төгсчээ. Одоо тэр хэн ч харсан харц булаам сайхан бүсгүй болж.

Хувцас хунар тааруу, гоёл чимэг үгүй ч цаанаасаа заяасан гоо үзэсгэлэн нь даравч далдайна гэгчээр нуухын аргагүй билээ. Залуус түүнд ухаанаа алдтал дурлах ч тэр баргийн илчилж зүрхлэхгүй дөлнө. Зориглон ойртсон ч охин нүүр өгдөггүй билээ. Одгэрэлд үргэлжлүүлэн их сургуульд суралцах бодол ч байсангүй, боломж ч байсангүй. Гэрээсээ холгүй цайны газар угаагч, бэлтгэгчээр ажилд оров. Өглөө долоон цагт босч ээждээ цай ундыг нь бэлдэж тавьчихаад ажил руугаа гүйнэ. Орой долоон цагт тараад яаран гүйсээр ирж хоолоо бэлдэнэ. Энэ маягаар элдэв хачин сонин зүйлгүй хэдэн сар өнгөрч тушаал дэвшин зөөгч болжээ. Ээж нь харин улам л дордсоор, зөнөөд ч тэрүү ганц охиноо аашлах нь ихэсч гэртээ тайван байх ч нөхцөлгүй болсон нь хэцүү. Одгэрэл өөрөө ажил хийж цалин авдаг болсон учир ээждээ эм тан, хүнс хоол авахын хажуугаар өөртөө ч хувцас хунар, будаг шунх авдаг болов. Эмэгтэй хүн л хойно ганган дэгжин явахыг хүсэлгүй л

яахав. Харин ээж нь түүнийг ойлгосонгүй, ойлгохыг ч хүссэнгүй. Түүнийг амь шигээ хайрлаж эрхлүүлдэг байсан сайхан ээж нь ор сураггүй болж, өмсөж зүүснийг нь гоочлон үргэлж харааж зүхдэг аймар ээж бий болжээ. Үнэндээ ээж нь хэтэрхий их сэтгэлийн хямралд орсноосоо болж сэтгэцийн өөрчлөлттэй болсныг залуу бүсгүй яаж гадарлах билээ дээ. Намрын сэрүү унасан нэгэн амралтын өдөр Одгэрэл хүнсний зах орж мах, ногоо аваад харьтал ээж нь галзуурсан аятай охиныхоо хамаг өнгөтэй өөдтэй хувцсыг зуух руугаа чихчихсэн шүдэнз зураад сууж байх нь тэр. Одгэрэл тортой юмаа газарт хаячихаад харайж очин эмгэний гараас шүдэнзийг булааж аваад: ~Ээжээ та чинь яачихаад байгаа юм бэ? Солиорчихсон юмуу хаашаа юм! хэмээн хашхираад зуухнаас хувцаснуудаа гаргаж эхлэтэл эмгэн хажуугаар нь дайран хувцаснуудыг буцааж хийхээр оролдонгоо: ~Муу босоо ороолон, муу босоо ороолон гэж үглэх нь цочирдмоор. Одгэрэл арай гэж хувцасаа бүрэн бүтэн салгаж аван чемодандаа хийж түгжээд дээр нь амьсгаадан суугаад ээж рүүгээ харвал сая л галзуу хүн мэт дайраад байсан эмгэн ноомойн суугаад шал руу гөлрөх аж. Охин аядуухнаар: ~Ээжээ гэж дуудтал эмгэн түүн рүү харсан ч юу ч хэлсэнгүй, хорсолтой гэгч нь ширтэх аж. Ээжийнхээ харцнаас айсан

охин юу гэхээ мэдэхгүй хэсэг байзнаад: ~Миний ээжээ одоо тайвшир. Охин чинь байна ш дээ гээд муухан инээхчээ аядав. Эмгэний булингартсан нүд, оюун ухаанд охин нь биш тээр жил хайртай дунд хүүг нь хоослоод хаяад явсан ганган хүүхэн харагдана. Энэ хүүхнээс болж л сайхан хүү нь дахин архинд живээд аврал үгүй болж үхсэн шүү дээ… Тэрээр гараа аажим өргөн мойног долоовор хуруугаар хүүхний зүг чичлээд: ~Муу босоо ороолон! Чи миний хүүгийн толгойг залгиа биз дээ! Муу ороолон чи хүүг минь надад буцааж өг хэмээн зүрх зүсмээр хахирган хоолойгоор хашхирч гарав… …Одгэрэлийн зүрх зогсчих шиг л болж нүдээ ч анивчиж чадахгүй хөшиж орхилоо. Эх нь түүний гарт үрэгдсэн хүүгийнхээ амийг нэхэн гаслаж байна гэж үү…

яаж? Яаж мэдсэн юм бэ? Яагаад одоо гэж? Дотор нь давчдан амьсгалах аргагүй болоход охин ухасхийн гарч гүйлээ. Өөдөөс нь газар босоод ирэх шиг, өнөө цогцос булаастай хуучин жорлон байсан тэр хэсэг газар илүү харлан харагдах шиг… Охин хаашаа ч хамаагүй зугтмаар санагдан ухаан жолоогүй гүйсээр, чихэнд нь “Миний хүүг надад өгөөтөх” гэсэн эмгэний хоолой сонстсоор байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *