Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “7-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “7-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
1
4,517

Дулмаа авгайн том хүү Аранзал хорин жилийн өмнө бүлэг та.нхай, хүн ам.ины хэргээр цэл залуугаараа хори.гдсон билээ. Эцэг нь ээжээс нь салж хаяж явснаас хойш л эц.эггүй хүний толгой том гэгчээр

бүтэхгүй хүүх.дүүдтэй нөх.өрлөн энд тэнд хэр.эг тарьж эхийнхээ чихийг багагүй халамцуулдаг байж. Хөөрхий эх нь ар гэрээ авч явах гэж ажилд дарагдан гүйсээр том хүүгээ ямаршуухан араатан болж

байгааг анзаарсангүй. Аранзал ажил хийнэ гэсэн нэрийдлээр сургуулиа хаясан ч ажил хийж ээждээ тус болсон юмгүй гадуур дэмий тэнэн зодо.он цохион, ху.лгай дээ.рэм хийх болов. Эхэндээ ч ээждээ

ажил хийж байгаа гэж худал хэлдэг байснаа сүүлдээ цагаандаа гарчээ. Дулмаа ч сохор дүлий хүн биш тул хавь ойрынхны ярианаас хүү нь ямар үл бүтэх хүн болсныг ойлгон засч залруулж авахаар нилээн л их

гүйж. Гэвч хүү эхийн үгэнд орсонгүй… Арван найм хүрмэгц нь цэргийн албанд явуулж нэг хэсэг чих амрав. Жилийн дараа хүүгээ халагдаад ирэхэд нь одоо л нэг эр хүн болоод ааш авир нь засраад ирээ

байлгүй гэтэл өмнөхөөсөө ч ширүүн дориун, зэрлэг балмад нэгэн болчихсон байх нь тэр. Гэртээ согтуу ирээд хоёр дүүгээ зодож занчин дэглэж бахаа хангана. Эхийн үгийг нохой хуцсан дайнд тоохгүй бөгөөд гэрт байгаа үнэтэй цайтай гэснийг хулууж аваачин үрэн таран хийгээд хэд хоногын дараа шал согтуу ирэн агсам тавих нь хэвийн үзэгдэл болжээ. Яг энэ хэдэн жилд Дулмаа огцом хөгширөн бууралтаж үрчлээ нь хэд дахин нэмэгдсэн билээ. Заримдаа ингэж зовж байхаар зүгээр үхээд өгмөөр санагдах үе байсан ч үхтэл үр харам гэгчээр үлдэх хэдэн үрдээ хорогдоод үхэж ч чадахгүй хорвоогийн тоосыг хөдөлгөн явсансан. Том хүү нь хүний аминд хүрч шоронгийн хаалга татсан тэр өдөр Дулмаа өөрийгөө буруутган зүхэж нулимсандаа живэх шахан сууж билээ. Эхэндээ тэр хүүгээ тогтмол эргэж очдог байсан ч аажимдаа цөөрсөөр нэг л мэдэхэд очихоо ч больж. Сүүлдээ бараг тийм хүүтэй байснаа бараг мартсан гэвэл хилсдэхгүй биз. Харин энэ олон

жилийн дараа нэг л өдөр өнөө хүү нь гэнэт ороод ирэх юм гэж яахин санах билээ… Одгэрэл охин хичээлээ тараад гэртээ орж иртэл огт танихгүй хүн хойморт нь суучихсан эжий нь урд нь хоол цай зөөн бөндөгнөж байв. Тэр хүний сорви дүүрэн халзан толгой, хав хар нүүр, ширүүн харц зэргээс охин огт айж сүрдсэнгүй “Сайн байна уу та” гэж цовоо дуугаар мэндчилээд хажууд нь суун цай уулаа. Эмгэн нүдэнд нь дүүрэн хургасан айдсаа нуухыг хичээж худлаа инээмсэглэн “Миний охион танилц, том ах Аранзал гэдэг хүн чинь” гэж дорой гэгч нь дуугарав. Аранзал охин руу тоомжиргүй хяламхийгээд ~Хэзийдээ бас хүүхэд төрүүлчихээв. Над дээр ч очих завгүй харчуултай саамагнаад явж байж л дээ гэж зэвүүцэлтэй хэлэхэд эмгэн юу ч хэлсэнгүй санаа алдаад цааш эргэн тогоон дээр буцлах хоол руугаа тонгойлоо. Охин харин дотроо “Ямар муухай ааштай ах вэ” гэж бодсон ч жижигхэн цагаан гараа сунган ~Намайг Одгэрэл гэдэг ахаа гээд хөөрхөн гэгч нь инээмсэглэв. Аранзал түүнлүү дахиад л нэг том муухай харснаа хөөрхөн инээдэнд зөөлрөв бололтой парвигар том гараараа охины турихан хурууг сулхан атгаад ~Аран-зал гэж сунжруулан хэллээ. Эмгэн тэр хоёр луу хулмалзан харж сууснаа тайвшрав бололтой нүд нь гялалзан инээж “За ижий нь сайхан хоол хийчихлээ. Миний хүүхдүүд хоолоо ид” гэж цангинуулаад хоол аягалж эхэллээ. Ууртай ах баахан хоол идэж тамхи баагиулж аваад баруун талын орон дээр нужигнатал хурхиран унтаж эхэллээ. Дулмаа түүн рүү ширтэн суухдаа “Эвий дээ,

муу ч гэсэн үр минь шүү дээ. Ямар ч их царай алдаав дээ. Одоо юу л болдог бол доо бурхан минь. Муу юм л холуур байгаасай” гэж залбиран байв аа… Шөнө нь Арвижих шал согтуу ирээд орон дээр нь хүн унтаж байсан тул газраар ээжийнхээ дэвссэн гудсан дээр унаад нам жим боллоо. Өглөө нь харин ахдаа өшиглүүлэн цочиж сэрээд эхэндээ таньсангүй. Ах нь баахан дөвчигнөж аваад гайгүй гэсэн хувцас хунарнаас нь шилж өмсөөд гарч одов. Айдас дүүрэн бүлтгэнэн суусан эх нь Аранзалыг гармагц л Арвижихд үглэж эхэлсэн ч өнөөх нь шартаад юу ч ойлгох сөхөөгүй амьтан дотроо засахаар гараад явчихав. Эхийн сэтгэл нэг л түгшүүртэй. Орой энэ хоёр хоёулаа битгий ирээсэй гэж бодно. Болдогсон бол охин үрээ аваад явчих юмсан ч гэж бодлоо. Даанч…Даанч болохгүй юмдаа… Орой нь эхийн айж байсанчлан хоёр хүү хоёул согтуу ирцгээж бөөн зодоон боллоо. Дулмаа амьхандаа салгахыг хичээвч яаж чадал нь хүрэх билээ. Одгэрэл хаалганы араар орчихоод айн бүлтгэнэж зогсоно. Хоёр хүү эцгийн голомтыг орвонгоор нь эргүүлчихээд хоёр талд унаад өгөв. Дулмаа уйлан хайлан ундуй сундуй болсон гэр орноо цэвэрлэж, охин нь туслангаа хөөрхий муу ээжийгээ өрөвдөн хоёр ахыгаа үзэн ядаж байлаа… Энэ өдрөөс хойш зодоон цохион, цус нөж хэвийн үзэгдэл болов. Хоёр хүүгийн аль нэг нь ирж хоноогүй үед юмуу, аль нэг нь эрүүл үед л арай нэг тайван

хононо. Одгэрэл охин Аранзалд аль хэдийн дургүй болж, битгий ирж хоноосой хэмээн дотроо залбирах нь өрөвдмөөр. Арвижих ах нь хэдий уусан ч чимээгүй унтаад өгдөг атал энэ Аранзал гэгч зүгээр унтана гэж үгүй. Хөөрхий эхийгээ үгийн муугаар дайрч доромжлон харааж зүхнэ. Архи тамхи авчир гэж дарамтлана. Гарт таарснаа авч шидлэнэ гээд л бөөн айдас, дарамтан дунд хэдэн сар өнгөрлөө. Охин аль хэдийн арван таван нас хүрчээ. Үргэлж инээж баясаж явдаг байсан охин одоо бол дуугаа хураасан, муухай ааштай нэгэн болж. Харж явдаг хөвгүүн нь түүнээс үерхэхийг гуйсан ч охин ар гэрийнхээ амьдралаас ичиж санаа зовоод зөвшөөрсөнгүй. Түүний толгойд сүүлийн үед нэг аймшигтай бодол эргэлдээд салахаа болив. Энэ бол Аранзал гэх араатныг цааш нь харуулах хүсэл байлаа… Орой болохоор л ээж, охин хоёр чимээ чагнан түгшүүртэй суудаг болсон байв. Согтуу Аранзалын дуу гудмаар нэг хадан ноход хуцалдаж эхэлвэл хамаг хутга шөвөг, сүх хөрөөгөө нуугаад зуухны хажуугийн харанхуй буланд сууцгаана. Энэ мөчид л охин хаалганы дэргэд анаж зогсож байгаад өнөө муу новшийг ороод ирмэгц ямар нэг зүйлээр үхтэл нь цохичих юмсан гэж ямагт бодно. Гэвч энэ бяцхан зүрхэнд яаж тийм их зориг байхав дээ. Согтуу новш орж ирмэгцээ хараал урсган хамаг юм өшигчиж байгаад гавьяа байгуулсан аятай хойморт залрахад охин аягатай хоол барин чичирсээр очдог билээ. Энэ үеэр хэрэв Арвижих согтуу байж таарвал

тэгээд л шууд бөөн хэрүүл зодоон болно. Ээж, охин хоёр ихэнхдээ зодооны үеэр гадаах амбаартаа бүгэж байгаад заримдаа тэндээ унтаж орхидог байв. Маргааш нь гэр орон гэж авах юмгүй. Охин энэ бүхнээс залхсандаа эндээс бүрмөсөн явчихмаар санагдавч ээжийгээ хаяад хаашаа ч явах билээ дээ. Зүгээр л одоо Аранзал гэгчийг үхээд өгөөсэй гэх чин хүсэл л охинд байлаа… …Тэр нэг хар өдөр… Ээж охин хоёр амралтын өдөр угаалга хийж байлаа. Угаалгын машин энэ тэр гэж ямар байх биш, том төмөр баннанд ус халааж хийгээд хамаг хувцас хунараа угаадаг байв. Хоёр ах нь бас л архи уудаг ажлаа хийгээд эзгүй. Гэнэт хаалга сархийн онгойж хөмсгөө хэгз цохиулан цусаа садруулсан Аранзал гуйвсаар орж ирлээ. Дулмаа уулга алдан тосч очоод “Ээ хүү минь нүүрээ яагаа вэ, алив ижий нь” гэтэл хүү нь улаанаараа эргэлдсэн аймшигтай нүдээр өөдөөс нь хараад “Чиний тэр зулбасга намайг ийм болголоо” гэнгүүтээ ээжийгээ унатал нь цохиж орхив.

Одгэрэл ухасхийж очин ээжийгээ түшиж босгоод “Муу араатан минь зайлаад өгөөч” хэмээн чарлаад үсэртлээ алгадууллаа. ~Муу гичийнүүд намайг зайлуулаад сайхан амьдрах санаатай юу хаха би тэгвэл та нарыг бүгдийг чинь тонилгочихоод нэг мөсөн зайлаад өгье гэснээ охиныг үсдэж авахад Дулмаа өмнүүр нь орон гартай нь зууралдав. Аранзал охиныг тавиад Дулмааг боож унаган мордоход Одгэрэл хувцас тээх гэж байсан нарийн олсыг шүүрч аван Аранзалын хүзүүгээр хоёронтоо оосорлонгуутаа хойш нь чирэн унагаад тэр чигтээ чирсээр хаалгаар гармагцаа хаалгыг гаднаас нь хааж хөлөөрөө тэвхдэн түлхээд хамаг чадлаараа олсоо татсаар байлаа. Хаалганы цаана боолгож буй Аранзал амь тэмцэн хаалга руу нүдэж хөлөө дэвслэн тийчигнэх сонстоно. Охин хорсол дүүрэн нүдээр олсруу

ширтэнгээ уруулаа хэгзэртэл зуужээ. Нарийн олсоор ороосон гар нь аймшигтай өвдөж арьс нь хуулран цус нь шүүрсэн ч охин улам чангалан татсаар байв. Энэ олсыг л сулруулах юм бол тэр үхнэ гэдгээ мэдэж байсан учраас тэр биз. Төд удалгүй нөгөө талаас татаж байсан хүч суларч нам гүм боллоо. Аранзал амь тавьжээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *