Нүүр Өгүүллэг “БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

“БИ Ч ГЭСЭН ЖАРГАМААР БАЙНА” өгүүллэг “4-р хэсэг” /ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД/

0 секунд уншина
0
0
4,390

Дурлалд сохорсон Дулмаа бүсгүй хий хардалтаасаа болж хоёр найзтайгаа харьцахаа больсноор барахгүй, хичээл номондоо ч суулгүй явсаар хаврын улирал дуусчээ. Ээж, аав хоёр нь том охиноо

ингэж явааг гадарласан ч үгүй олсон хэдэн төгрөгөө шилжүүлж түүгээр нь охин наргиж цэнгэн дуусгана. Дороо олон дүүтэй, амьдралын боломж тааруу өссөн охинд Михайлтай сайхан байранд

амьдарч тансаг машинаар зугаалан явах үнэхээр таалагдаж байлаа. Харин Михайл түүнээс аль хэдийн залхсан ч улаан цайм хөөчихөж чадахгүй зууралдсаар байгаа билээ. Ашгүй хичээл сургууль амарч

Дулмаа хөдөө гэр лүүгээ явах болсон нь Михайлд сайн юм болох нь тэр. Дулмаа хайртаасаа хол байна гэхээр л муухай санагдаж аав ээждээ худлаа хэлээд хотод байя гэсэн ч Михайл өөрөө бас Орос руу

явж ирэх ёстой гэж шалтагласаар явуулахаар болж санаа амрав. Төрсөн гэртээ очсон эхний хэд хоног сайхан байсан ч Михайлыг санаад хэцүүхэн л байлаа. Ээжийнхээ утсаар өдөр бүр шахуу л

түүнрүүгээ залгаж ганц минут ч болов хоолойг нь сонсон жаргана. Хайрандаа шатаж буй гэнэхэн охин хэвлийд нь шинэ үр бүрэлдэн бий болж буйг ч мэдэхгүй, сүүлийн сарын тэмдэг нь ирээгүйг анзаарахгүй явсаар гэнэт мэдэж бөөн айдас, баяр хөөр давхцлаа. Эцэг эх нь мэдчихвэл бөөн юм болох учир хэлж зүрхэлсэнгүй, юутай ч Михайлд хамгийн түрүүнд хэлье гэж бодон залгасан боловч утас нь холбогдохгүй сар гаран болов. Орос руу явна гээд байсан, тэгээд л холбогдох боломжгүй байгаа байх хэмээн Дулмаа өөрийгөө тайвшруулсаар явтал зун бараг дууслаа. Гэдэс нь үл ялиг бондойсон ч нэвсгэр хувцас өмсөөд ээждээ баригдсангүй, азаар гэхүү хордлого ч өгч сүйд болсонгүй. Тэсэн ядан хүлээсэн найман сарын сүүлч болж Дулмаа бүсгүй хотын зүг хөдөлжээ. Автобусны цонхоор ширтэн

явахдаа одоо очоод хайртайгаа уулзаж аав болсон гэдгийг нь дуулгахаар яах бол гэсэн түгшүүр, догдлол төрнө. …Мэдээж тэр минь маш их баярлаж хөөрөх байх, тэгээд хоёр талынхаа эцэг эхтэй танилцаад хурим найр гээд л… төрчихөөд хуримаа хийх үү? Өмнө нь хийсэн нь дээр болов уу? Аав, ээж намайг чинээлэг айлын хүүтэй сууна гэхээр зөвшөөрөх нь гарцаагүй… Оройн 21 цагийн үед хотод ирсэн Дулмаа гудамжны цагаан утаснаас Михайл руу залгаж үзтэл бас л холбогдох боломжгүй. Горьдлого тасарсангүй шууд байр луу нь явж очоод хаалгыг нь тогшлоо…нилээн удаан тогшсоны эцэст хаалганы цаана хөлийн чимээ сонстов. Михайлын найз Өөжий гэх залуу хаалга онгойлгоод нүдээ нухлан бүсгүй рүү харж таньж ядан зогсоно. ~Хүүе сайнуу Өөжий. Мийш байнуу? гэснээ хариу хүлээлгүй шурдхийн зөрж дотогш ороод өрөөнүүдийг нэгжтэл хэн ч байсангүй. Өөжий сая л нэг нойрноосоо бүрэн сэрж түүнийг хэн гэдгийг санав бололтой араас нь орж ирээд ~Ээе Думаашка ямар сонин хүн бэ? Хэзээ ирээ вэ? гээд нэг их дотно царайлан тэвэрч аваад үнслээ. Дулмаа эвгүйрхэнгүй тэврээс нь мултраад ~Сая л ирлээ. Михайл хаачсан юм бэ? гэнгүүтээ горьдлого дүүрэн харцаар дүрлийтэл ширтэв. ~Цаадах чинь эх орон луугаа явчихсан ш дээ. Чи мэдээгүй юмуу? ~Уг нь ч явна гэж байсан л даа. Хэзээ ирэх юм бол? Холбоо барьж чадсан уу? ~Чөөтгөр бүү мэд. Би ямар юмаараа холбоо барихав дээ. За тэр яахав. Ядарсан биздээ? Хувцас хунараа солиод усанд орооч хө. Танихгүй хүмүүс байгаа биш, юунд санаа зовох вэ дээ… Дулмаад үнэндээ энэ харанхуй шөнө өөр яваад очих газар байсангүй тул татгалзаж чадсангүй. Хувцсаа

сольчихоод сайхан шүршүүрт орж хөнгөрч аваад гартал Өөжий хоол хийчихсэн байлаа. Тэр хоёр хамт хооллонгоо ойр зуурын сонин хачин ярьж суусаар унтах цаг ч болов. Өөжий пиводох санал тавьсан ч Дулмаа зөвшөөрсөнгүй. Михайлтайгаа унтдаг байсан орон дээрээ хэвтэж байхад улам л түүнийгээ үгүйлж өөрийн эрхгүй нулимс дуслуулан гунихраад авлаа. Нэг мэдэхэд нам унтаж орхижээ. Хөнжил нь сэвхийтэл сөхөгдөн хэн нэгэн өвөрт нь орж ирэхэд цочин сэртэл гайхал Өөжий чармай нүцгэн ороод ирчихсэн амьсгаадан дайрах нь тэр. ~Хүүе чи чинь ямар солиотой амьтан бэ, зайлаачээ гээд түүнийг түлхсэн ч яаж хүчрэх билээ. ~За зүгээр, зүгээр…зүгээр шдээ. Чи ч гэсэн хүсч л байгаа биз дээ. Найз нь чамайг жаргаанаа гэж Өөжий үглэнгээ хувцсыг нь тайлах гэж ноцолдоно. Дулмаа нилээн ноцолдоод дийлэхгүйгээ мэдмэгц енгэнэтэл уйлж гарлаа. ~Чи ямар муухай юм бэ? Би жирэмсэн ш дээ. Чиний найзын хүүхэд миний гэдсэнд байгаа ш дээ хэмээн уйлангаа хэлтэл хамаг хувцсыг нь тайлаад яг эрхтнээ шургуулах гэж байсан залуу зогтусан хөшиж орхилоо. Дулмаа дахин дахин би жирэмсэн ш дээ гэж үглэн гиншсээр… Өөжий түүний дээрээс сая нэг холдож орны булан дээр сууснаа ~Би…Би мэдсэнгүй уучлаарай. Одоо битгий уйлаа гэж гэмшингүй хэлснээ гараад явчихав. Дулмаа уйлахаа больж чадахгүй эхэр татсаар нилээн удаж байж тайвшраад

унтлаа. Дулмаа оюутны байрандаа орж, хичээлдээ явсаар дахин хоёр сар өнгөрч юу юугүй өвлийн улирал хаяанд ирлээ. Алимаа, Оюумаа хоёр огт танихгүй хүмүүс мэт аашлах учир найз нөхөд ч үгүй, хайртай залуу нь хэзээ ирэх нь мэдэгдэхгүй таг чиг болохоор ганцаардсандаа галзуурах шахна. Хажууд нь гэдэс нь улам томроод эмчийн хяналтанд ч ороогүй, гэрийнхэндээ ч хэлж чадахгүй үнэхээр хэцүү байв. Хэд хоноод л Михайлыг ирж үү гэж шалган гэрт нь очоод урам муутай буцна. Нэг очиход нь Өөжий халамцуу байж таараад “Чамд л гэж хэлэхэд наад хүүхдээ эртхэн авхуулсан нь дээр дээ. Михайл ирэх ч юмуу, үгүй ч юмуу” гэж ам алдсан ч Дулмаа тоосонгүй. Тэр минь надад хайртай юм чинь заавал ирнэ гэж бодсоор, найдсаар байлаа. …Анхны цас орсон тэр нэг жихүүн салхитай өдөр Дулмаа хичээлээ тараад өнөө л явдаг замаараа Михайлын гэр лүү явлаа. Автобуснаас буугаад гэдсэндээ түүртэн аажуухан алхсаар байрны булан тойртол хүслийн эзэн, хүүхдийнх нь эцэг гэгээн дүрээрээ машинаас бууж байх нь тэр. Дулмаа баярласандаа бараг л хашгирчих алдтал Михайлын араас шар үстэй, харваас гадаад төрхтэй ганган хүүхэн бууж ирээд хайртыг нь сугадан гунхсаар орц руу ороод явчихваа хөөрхий. Шоконд орсон бүсгүй яахаа мэдэхгүй гацаж орхив. “Энэ юун хүүхэн бэ? Арай…” гэж бодсноо “Үгүй ээ. Тийм байх ёсгүй. Эгч нь ч юм билүү” гэж өөрийгөө тайвшруулаад юутай ч орж уулзахаар шийдлээ. 4 давхар

луу амьсгаадсаар мацаж гараад хаалгыг тогших үед зүрх нь амаар гарчих шахан булгилах аж. Өндөр өсгийтийн чимээ дуулдсанаа цоож торхийн дуугарч түрүүний ганган бүсгүй хаалга нээв. Үнэхээр харц булаам, өө сэвгүй хөөрхөн бүсгүй юм. Дулмаа дахиад л тэр бүсгүйг хараад юу ч дуугарч чадахгүй хөшиж орхилоо. Ганган бүсгүй гадаадаар ямар нэг хэлсэн ч Дулмаа ойлгоогүй царайтай ангайн зогсох тул хэл нэвтрэлцэхгүйгээ ойлгосон бололтой цааш эргэн Михайлыг дуудав. Дулмаа харин бүлтгэнэсэн, амьсгаадсан хэвээр яг тэр байрнаасаа хөдлөлгүй зогсоно. Михайл инээмсэглэн гарч ирснээ Дулмааг хараад эхлээд бараг таниагүй бололтой ~Танд юу хэрэгтэй вэ? гэж боловсноор асуув. Арга ч үгүй дээ. Том гэдсэн дээрээ нэвсийсэн том куртка өмсөөд, толгойгоо зузаан алчуураар ороочихсон, даарсандаа хоёр хацар, хамар нь час улайсан Дулмааг удаан хараагүй хүн бол танихааргүй байлаа. Дулмаа харин үг хэлэлгүй шууд л Михайлыг тэврээд авахад залуу гайхсан ч жирэмсэн бүсгүйг түлхэж чадсангүй түр хүлээзнэн зогстол өнөөх нь ~Би чамайгаа ямар их санав аа. Чи яагаад ингэж их удаж байгаа юм бэ гэх нь тэр ээ. Хэдхэн сарын өмнө өвөр түрийндээ орон нялуурч явсан бүсгүйгээ Михайл сая л нэг юм танив бололтой сандран хаалгаа хаагаад ~Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Энд юу хийж яваа юм? ~Айн? Чи…Чи юу гэнээ? Энэ хүүхэн чинь хэн юм? Арай чиний… ~Тиймээ миний эхнэр. Ойлгов уу? Тийм болохоор хүний амьдралд гай бололгүй алга болж үз. ~Чи ямар өөдгүй

новш вэ? Би хүүхдийг чинь тээгээд өчнөөн удаан чамайг хүлээж байхад намайг яаж байгаа юм бэ? Арай ч дээ гээд бүсгүй асгартал уйлж эхлэв. ~Яахаараа миний хүүхэд байдаг юм. Хэнтэйгээ ч заваарч яваад жирэмсэн болсныг чинь би яаж мэдэх юм. Жаахан хүн итгэмээр юм ярь хөөе! ~Би чамаас өөр ямар ч эр хүнтэй унтаагүй! Чи миний охин биеийг аваа биз дээ. Тэгээд яаж ингэж хэлж чадаж байнаа? Би одоо яах юм бэ? гээд л хашгичиж гарлаа. Михайлын эхнэр гэх өнөөх ганган бүсгүй гайхсан янзтай хаалгаар шагайхад Михайл оросоор хэдэн үг хэлэхэд өнөөх нь Дулмаа руу өрөвдсөн янзтай харснаа хаалгаа хаачихав. “Энд амьдарч байсан найзын маань жирэмсэн эхнэр нь нөхрөө хайж яваа юм гэнээ” хэмээн худал хэлснийг Дулмаа даанч ойлгосонгүй. Михайл яаж энэ гайгаас салахаа эргэцүүлэн хэсэг дуугүй зогссоноо огцом зөөлөрсөн хоолойгоор ~Заза одоо битгий уйлаа. Энэ миний эхнэр биш ээ. Чи сая хараа биз дээ, юу ч хэлэлгүй орчихож байгааз. Эгч маань юмаа. Одоо аав ээж эд нар араас ирж байгаа. Тийм болохоор чи ингээд уйлаад зогсож байж болохгүй ш дээ. За алив орьё гээд мөрөөр нь тэвэрсээр дотогш орлоо. Дулмаа ч уйлахаа больж байдал гэнэт ингэж эргэсэнд гайхах баярлах зэрэгцэх нь өрөвдмөөр. Михайл Дулмааг гал тогоонд оруулж суулгаад нөгөө бүсгүйд ямар нэг юм хэлтэл өнөөх нь хөргөгч онгойлгон жимсний

шүүс хийж өглөө. Дулмаа ундаанаас залгилан тайвшраад гэмгүй нүдээр өнөөх бүсгүй рүү харж инээмсэглэхчээ аядав. Михайл дэргэд нь ирж сууснаа ~Би чамайг эцэг эхтэйгээ ийм байдалтай танилцуулмааргүй байна аа Дулмаа ойлгоорой. Ганц хоёр хоногоос аятайхан газар албан ёсоор танилцуулъя тэгэх үү? гээд царайчлангуй ширтлээ. Дулмаа нээрээ л өөрийнхөө байгаа байдлыг сая анзаарч санаа нь зовнин ~Өө тэгэлгүй яахав. Би одоохон ирэхээс нь өмнө явья.

Чи намайг хүргээд өгөх үү? Замдаа ярих юм байна… ~Яанаа уучлаарай хонгороо. Би харин аав ээжийг тосохгүй бол болохгүйнээ. Газар мэдэхгүй хүмүүс хэцүү ш дээ, ойлгож байгаа биз дээ? ~Ммм заза би өөрөө явчихъя даа тэгвэл. Чи харин орой зав гарвал над дээр очиж уулзах юм байгаа биз дээ? ~Зав гарангуут л нисээд очноо. Өнөө орой амжихгүй бол маргааш очьё за. ~За тэгээрэй, хүлээж байя…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *