Нүүр Сонин хачин Д.Нямхүү эмч Завхан аймагт ажиллангаа амраад сайхан байна даа

Д.Нямхүү эмч Завхан аймагт ажиллангаа амраад сайхан байна даа

3 секунд уншина
0
0
371

Хэдхэн хоногийн өмнө ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалаасаа буусан Д.Нямхүү эмч Завхан аймагт урилгаар ажилласан байна.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч, доктор Д.Нямхүү цар тахалтай энэ цаг үед орон нутгийн иргэд юуг анхаарах, хэрвээ хөдөө орон нутагт халдвар дэгдвэл яаж хохиролгүй даван туулах вэ, заавар зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн иргэдэд зөвлөгөө өгчээ. Түүнтэй хамт ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч, мэргэжилтнүүд очжээ.

Туршлагатай доктор эмч Д.Нямхүү “Нүүр номоор худлаа мэдээлэл явуулна гэдэг коронавирусээс илүү хортой гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. ДЭМБ-аас өгч байгаа бүх зөвлөгөө зааварыг дагаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хотод тусгаарлалтад оруулж байгаа. Тэрэн шиг орон нутагт ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаад хамт олон гэр бүлдээ орох ёстой” гэв.

Дашрамд дурдахад, албан бус эх сурвалжийн хэлж буйгаар шинэ бүрдсэн Засгийн газраас ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг албан тушаалд нь эргүүлэн томилох асуудал яригдсан байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *