Нүүр Сонин хачин Хавдартай хүүгээ зоригжуулахаар эмнэлгийн гадаа бүжиглэдэг аав

Хавдартай хүүгээ зоригжуулахаар эмнэлгийн гадаа бүжиглэдэг аав

5 секунд уншина
0
0
185

Аав нь чамтайгаа хэзээд хамт. Энэ үгийг нэгэн аав хавдартай хүүдээ зориулж үйлдлээрээ илэрхийлдэг. Учир нь эмнэлэгт коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар гаднаас хүн оруулахгүй байгаа учир аав нь хүүгийнхээ хэвтэж буй эмнэлгийн гадна, хүү нь цонхоороо харах боломжтой газар бүжиглэдэг байна.

Чак Уилдингийн 14 настай хүү Айден нэгэн төрлийн хавдартай болох нь оношлогдож АНУ-ын Техас мужийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 48 настай аав Чак “Хүүгийн минь яснууд янгинаж тэсэхүйеэ бэрх өвдөхөд нь түүнд хүрж ч чаддаггүй байлаа. Одоо бол миний хийж чадах зүйл бол хүүгээ хөгжөөж, түүнийг инээлгэх юм. Хүү минь аавыгаа өөртэй нь хэзээд хамт гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Айдений ээж Лори тус эмнэлэгт сувилагч хийдэг бөгөөд хүүтэйгээ хамт эмнэлгийн гадаа нөхрөө бүжиглэхийг мөн хардаг гэнэ. Айден “Өмнө нь энгийн үед ч намайг жаахан гуниглачихсан байх үед аав минь хөгжөөж, сэтгэл санааг минь өргөх гэж хичээдэг. Бид өөрсдөө зохиосон, хамтдаа хийдэг нэг бүжигтэй юм” хэмээжээ.

Бичлэгийг эндээс: https://www.facebook.com/watch/?v=406514170335860

Аав нь бүжиглээгүй үедээ ч эмнэлгийн гадаа машиндаа суун зөөврийн комьпютероороо ажлаа зайнаас хийдэг байна. Аав хүү хоёрын бичлэгийг үзсэн хүмүүсийн зарим нь “Жинхэнэ эр хүн, жинхэнэ аав байна даа”, “Дэргэд нь байж чадахгүй ч хүүгийнхээ сэтгэлийг ингэж өргөнө гэдэг ёстой мундаг аавын хийх зүйл” гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг бичжээ. Хүүгийн ээж Лори “Чак үргэлж л Айденийг инээлгэж байдаг юм. Тэдний харилцаа маш бат бөх, дотно. Хоёулаа хамт бүжиглэхээрээ нэг саванд хийсэн хоёр шош шиг л нэг ч зөрөхгүй хийдэг” гэжээ. Айдений өвчний урьдчилсан дүгнэлт харьцангуй сайн байгаа ба түүний эмчилгээг дор хаяж хоёр жил гаруй хугацаанд хийх шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: Today

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *