Нүүр Сонин хачин Л.Оюун-Эрдэнэ: Өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг байх ёстой

7 секунд уншина
0
0
669

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзаж байна.Тэрбээр цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулснаар иргэдийнхээ цагийг хэмнэхэд ихээхэн ач холбогдолтойг уулзалтын үеэр онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал нэг цаг 55 минут орж байна. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой гэв.

https://www.facebook.com/watch/?v=2769532559963454

223 сум дижитал дэд бүтцэд холбогдсон. Гэхдээ зөөлөн дэд бүтцийг анхаарах шаардлагатай. КОВИД-19-ийн дараа хамгийн том тэсрэлт хийх салбар бол аялал жуулчлал. Тиймээс бид аялал жуулчлалын системийг цахимжуулах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт картдээр гараар бичдэг байдлыг халах ёстой.

Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, мөн Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *