Нүүр Сонин хачин Хүк Еөк 2-ын алалцааны цаадах нууц…

Хүк Еөк 2-ын алалцааны цаадах нууц…

12 секунд уншина
0
0
494

-У.ХҮРЭЛСҮХ ОГЦРОХООСОО САРЫН ӨМНӨ ЦАГДАА, ТАГНУУЛД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭЕрөнхий сайд асан У.Хүрэлсүх ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж буй төмөр замын төслүүдийг Сангийн яам, Үндэсний аудитын газар оролцуулан шалгах чиглэл өгсөн байдаг.

Энэ бол У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээс буухаасаа сар хүрэхгүй хугацааны өмнө өгсөн лүндэн нь юм. Тэрбээр Ерөнхийлөгчтэй “андлалцаж” явахдаа төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр барихыг зөвшөөрч улмаар засагт хамаарах бүх эрхээ Ерөнхийлөгчийн хүмүүст шилжүүлж өгсөн хүн нь У.Хүрэлсүх өөрөө билээ.

Гэвч сүүлийн саруудад ҮАБЗ дээрх төрийн гурван өндөрлөгийн эв түнжин таагүй уур амьсгал руу шилжиж, У.Хүрэлсүх гэдийсээр эцэст нь танхимаа өгч гарч одов.

Тэгвэл тэсэрч бас тэнэглэж чаддаг У.Хүрэлсүхийн хаврын улс төрийн тоглолт юу байх вэ. Эдгээрийн хамгийн эхэнд төмөр замын төслүүд тойрсон “но”-той асуудлууд сөхөгдөх нигуртай. Учир нь, Ерөнхийлөгчийн үлэмж их нөлөөлөлтэйгөөр ҮАБЗ-ийн дэргэд төмөр хариуцсан ажлын нэгж байгуулж, тендерийн сонгон шалгаруулалтгүй ихэнх ажлуудыг явуулсан гэгддэг. Тэдний ямар ч хяналтгүй төмөр зам руу урсгасан мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан.

Нэгэн үес Ерөнхийлөгчийн хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн учрыг олж чадахгүй мунгинасан удаа ч бий. Гэвч эцэстээ Гавьяатаар энгэрийг нь цоолох замаар амыг нь барьсан зэрэг маш олон хардлага дагуулах кэйсүүд энд нэрлэгдэнэ. Б.ГАНХУЯГ: ЭТТ САНХҮҮЖИЛТИЙН 95.8 ХУВИЙГ ГАРГАСАН, МӨНГӨ ҮРСЭН ХҮМҮҮСИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуягийн хувьд ч тэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд “2019, 2020, 2021 оны санхүүжилтийн 95.8 хувийг манай компани гаргасан. Тэгэхээр бидний өгсөн мөнгийг үрж байгаа нөхдийг шалгах ёстой” гэх агуулгыг хэлсэн байдаг. Хөшигний ард төмөр замын ажил гүйцэтгэж, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж буй МТЗ-ын захирал Р.Батсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Б.Ганхуяг, Ерөнхийлөгчийн нэрээр мөнгөний зарцуулалтад өндөр нөлөөтэй оролцсон хэн бүхнийг ирээдүйд заавал шалгагдана. Шоронд орох ч тодорхой” гэж яригдах болсоор нэлээд удсан нь нууц биш. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр зам дээр хувийн шунал гаргаагүй, шахаа хийх зэргээр чичрээгүй гэгддэг. Тэр ч утгаар “Төслийн нэрээр төрөөс хулгай хулгай хийгсэд байж болохгүй. Маш сайн шалга” гэж Тагнуул, цагдаад бардам үүрэгдсэн гэх. Түүнчлэн өнгөрөгч намар Засгийн газраас төмөр замын төслүүд дээрх Ерөнхийлөгчийн нөлөөг багасгахын тулд зарцуулалтыг нь хянаж, олголт хийдэг тусгай сан байгуулах хувилбар хүртэл яригдаад өнгөрсөн билээ. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ОВОГЛОГДОЖ, ЗАСГААС МӨНГӨ НЬ ГАРСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД Хачирхалтай нь, Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гараад байгаа мөртлөө Ерөнхийлөгчөөр төслүүд нь овоглогдсоор ирэв. УИХ-ын харьяаны бус, дээрээс нь чиг үүргээс нь өөр аж ахуйн асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, төмөр замын төслүүдтэй танилцсан удаатай. У.Хүрэлсүх бол газрын тос боловсруулах үйлдвэр дээрээ л очиж, хэдэн сүржин үг хэлчихээд ирснээс цаашлаагүй. Харин Ерөнхийлөгч байсхийгээд л амралтын өдрүүдээр төмөр замаа эргэж явсан.Бүр орон нутгийн сонгуулиар АН-ын гишүүдийг улсын өнцөг бүрээс авчирч, ЕТГ-ын зардлаар төмөр зам үзүүлсэн түүхтэй. Ерөнхийлөгч ингэж үлэмж хүч гаргах замаар ЗүүнбаянТавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажилд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 750 тэрбумыг өгөх шийдвэр гарч байв. Мөнхүү 800 тэрбумаар босох өртөгийн тооцололтой ТавантолгойГашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замыг бариулах ажилд ч үлэмж мөнгө гаргасан. Улмаар Тавантолгой дээр IPO босгох ажил гацсан тул төмөр замын төслүүдийг “Эрдэнэс Тавантолгой”г түшиглэж явуулахаас өөр аргагүй болж, 2020 онд дахиад л мэрэв. Гэвч ҮАБЗ-өөс чиглэл гаргаж, Засгийн газар, УИХ-аар асуудлуудаа шийдүүлсэн цаг нь У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын найрамдалт харилцааны алтан үе дуусч байна. СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: У.Хүрэлсүх ер гэнэт огцормоор санагдаад, тугаа өргөчихсөн юм биш.

Кабенитаараа огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх суурь тавих план нь бүр эрт зурагдсан байснаа хугацааг нь наашлуулсан гэх хувилбар нэлээд үнэмшилтэй. Угаас түүний улстөрд өгсөж ирсэн арга барил нь том эрх ашигтай хамаарлаас түдгэлзэж байгаад “үздэг” агуулгыг хадгалж ирсэн. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа буухын өмнөхөн Цагдаа, Тагнуулд чиглэлд өгч, Б.Ганхуягийг “Зарцуулсан мөнгөний учраа олоорой чи, шоронд оров” гэж загнасан нь санамсаргүй хэрэг биш юм.

Тэр үүнээс цааш жаахан “шатахад” л ҮАБЗ дээр яригддаг байсан төмөр замын нууц гэгддэг агуулгуудыг ил гаргаад шидчихнэ. Нөгөө талд төмөр замын төслүүдийг хэт хүчилж, худалдан авах ажиллагааны хууль дүрмүүд төдийлөн мөрдөлгүй, өөрийгөө хүрээлсэн юу ч хийж мэдэх хэдэн “эвгүй” улсад хариуцуулж, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Р.Батсүх тэргүүтэй МАН-ын цүнх баригчдыг ТӨХК дээр нь шууд “базсан” зэрэг Ерөнхийлөгчийн үйлдлүүд ч хэрээс хэтэрсэн. Яг зориод, хуулийнхан шалгах л юм бол хүрээний бузраас ч их зүйл төмөр замын төслүүдээс гарах нь тодорхой юм. Ирээдүйд ч энэ төслүүдийн зарцуулалт өнөөгийн Ерөнхийлөгчийг ихээхэн хэмлэх биз ээ. Сонгуулийн зэвсэг болгон ашиглах гаргалгаагаа ч У.Хүрэлсүхийн багийнхан хэдийнэ бодчихсон л байгаа.

Эх сурвалж:Eguur.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *