Нүүр Зөвлөгөө Ээж минь 55 настай боловч 30 настай мэт харагддаг үүний нууц ердөө л энэ

Ээж минь 55 настай боловч 30 настай мэт харагддаг үүний нууц ердөө л энэ

0 секунд уншина
0
0
412

Бүсгүй хүн бүр топ модель Одгэрэл шиг залуу, сайхан харагдахыг хүсдэг. Гэхдээ залуу насны гоо сайхнаа хадгалахын тулд өөрөө өөрийгөө арчлах ёстой байдаг билээ. Гэхдээ арчилна гэдэг маань гоо сайхны хагалгаанд орох, эсвэл өдрийн ихэнх цагийг толины өмнө эргэлдэж өнгөрөөнө гэсэн үг биш юм. Та ердөө залуу, сайхан харагдах гэсэн хүсэл эрмэлзэл дээрээ нэмээд, доорх хялбархан 5 зүйлийг хийхэд болох аж.

1 Мөс
Өдөр болгон нүүрээ мөсөөр арчвал арьс өнгөлөг байдлаа хадгалж үлддэг. Үүний учир нь тун энгийн. Хүйтэн зүйл нүүрний арьсан дахь цусны эргэлтийг хурдасгаж, чангалдаг аж. Ингэснээр арьсны хөгшрөлтийг үгүй хийж, өнгөлөг болгодог байна.

2 А витамин
А витамин агуулсан тос түрхвэл эд эс сэргэдэг. Эмийн сангуудад худалдаалдаг А витаминыг нүүрнийхээ тосонд холивол “залуу насны шидэт бэлдмэл” болох юм. Тус амин дэмийг тосондоо хольсноор үйлчилгээ нь сайжирч, арьсанд илүү гүн шингэдэг ажээ.

3 Гуужуулагч
Нас нэмэх тусам арьс хуурайшиж, эд эс нь үхжиж байдаг. Үүний дүнд арьс гуужиж, шинэ арьс нөхөн төлждөг билээ. Тиймээс арьсаа гуужуулж, нөхөн төлжилтийг түргэсгэх нь зүйтэй. Ингэснээр арьс илүү залуу харагддаг байна.

4 Нарны хамгаалалт
Нарны хэт ягаан туяа арьсанд толбо үүсгэж, үрчлээтүүлж байдаг. Тиймээс “SPF” шүүлтүүртэй нарны тос өвөл, зунгүй түрхэж байх хэрэгтэй. Ийм тосонд витамин А, Е, Ц агуулагддаг билээ. Мөн нарны цацраг өдрийн цагаар маш хурц байдаг тул тосноос гадна малгай, нарны шил зүүж байх нь зүйтэй.

5 Усанд орох
Усанд орох үед хүний биеийн хор ялгарч, судас тэлдэг. Ингэснээр бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, арьс толигор, чанга болдог ажээ. Мөн хүйтэн шүршүүрт ороод, дараа нь халуун усанд орвол температурын өөрчлөлтөөс болж арьс өнгөлөг болдог гэнэ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *