
Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ.




Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm“ брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Хосууд ханилаад багагүй хугацааг үдэж байгаа ч зарим нэгэн хүмүүс түүний нөхөр Одбаярыг эр, эм эсэхийг нь ялгадаггүй гэнэ шүү. Энэ тухай нэгэн твитер хэрэглэгч “Энэ одоо эр үү, эм үү? Жинхнээсээ асууж байна шүү“ хэмээжээ.

Харин түүний энэ жиргээ мань эрийн хараанд өртөж тэрэээр:
“Body shaming одоо хүртэл байгаа байх л даа. Миний эр эм байх нь хүмүүст хамаатай бас чухал байдаг бололтой. Санаа зовоод асууж байгаа бол хамгийн сүүлд шээхэд нэг юм баригдсан шүү. Гайхах юм алга. Нээх хүнд гай болчихгүйхэн шиг мөрөөрөө мeeм yнжyyлaxгvй бooBoo унжуулаад явдаг. Дасгал жим нтр хийдэг. Гэхдээ надад миний энэ физийк гоё байдагын. Хүн хүний сонирхол өөр л дөө. 2 жилийн өмнөх галбир. Одоо даруй 10кг илүү байгаа. Эсвэл надад өөрт асуудал байгаам болов уу хаха өөртөө эргэлзтэл авах юмаа. Байнга тэмтэрч байхаас одооноос. Заза угаасаа ийм хүмүүс зөндөө байгаа байх өө. Тэр болгонд олон 7 юм онхолдоод яахав. Та бүхний зав зай, сэтгэл санааг хүйсээрээ чилээсэн бол уучлаарай“ хэмээв.


