Нүүр Өгүүллэг “АМИН ҮРС” өгүүллэг “4-р хэсэг”

“АМИН ҮРС” өгүүллэг “4-р хэсэг”

6 секунд уншина
0
0
238

Сангийн аж ахуйд ажиллах гэж ирсэн оюутнуудын дундаас Мөнхөөг анх хараад сэтгэл алдарч билээ. Өөрөөсөө дүүмэд гэдгийг мэдэж байсан болохоор учиргүй хурдан ойртож танилцахыг төвдөөгүй

билээ, намрын ажил дуусаж оюутнууд буцах үеэр нэг уулзах гэснээ бас л зориг нь хүрсэнгүй. Аяндаа мартагдах биз, тэгээд ч залуу сайхан охин намайг тоохгүй байх даа гэж Мөнхөөг харах тоолондоо өөрийгөө

голонгуй бодно. Мөнхөөг сангийн аж ахуйд ажиллаж байх үед Нандин хэд хэдэн удаа ирж Туулаар дамжуулж түүнд захиа биш амттан өгснийг Туул түүний гуйсан ёсоор Мөнхөө найздаа хэлэлгүй хоёулаа

амтархан идэцгээж билээ. Цаг хугацааны уртад Нандин Мөнхөөг мартагдах байх гэж бодтол санаснаар болсонгүй, харин ч эсрэгээрээ бүр их санах болжээ, тиймээс тэр сургуулийн амралт эхлэнгүүт

Эрдэнэт хот руу Мөнхөөтэй уулзахаар зориглон ирсэн нь энэ билээ. Нандин замын туршид Мөнхөө аливаад тууштай ханддаг, зарчимч болохоор мэдээж мэргэжлээрээ ажилд орсон байж таарна, тэгэхээр

барилгын контороос нь очиж асуугаад олчихно, харин Мөнхөө хүнтэй суучихсан байвал яана? Эсвэл намайг бүр танихгүй байвал яана? 2 жил гаран өнгөрлөө их өөр болсон байх даа? Сайхан урт үсээ тайрчихаагүй байгаа даа? Бусад охидоос тэс өөр нүүрэндээ огт оо, энгэсэг түрхдэггүйсэн, хэвээрээ болов уу? яг л өөрөөрөө сайхан харагддаг, сайн ч бүсгүй дээ гэж элдэв бодол хөврүүлсээр Эрдэнэтэд бууж билээ. Мөнхөө хааяа ирж оюутнуудад ажлын багажыг нь засаж сэлбэж өгдөг сургуулийн багш залууг олонтаа харсан бөгөөд оюутан охидын “Биднээс жаахан л ах юм, түүнээс биш гарын ур дүйтэй, олон таван үггүй, нүдэнд дулаахан сайхан залуу шүү, та нар цамцаа тайлсан үед нь цээжийг нь нэг хараарай…/охид нэг нэгнээ нудран нуг нугхийн инээлдэв/ мань мэт шиг годгоносон охидыг тоохгүй дүү шигээ л санадаг биз, нутгийнхаа нэг сайхан хүүхнийг авч суух байх даа” гэх зэргээр ам уралдан ярихыг сонсоод “Заавал нутгийн хүүхэн байх даа ч яах вэ дээ? гэж бодсоноо “Үгүй би чинь юу болоод тэр багш залууг хүнээс харамлаад байнаа” гэж Мөнхөө өөрийгөө гайхаад өнгөрсөнсөн. Гэтэл Мөнхөө Нандинг өөртөө “Сайн” байсан гэдгийг зөн совингоороо мэдэрдэг байсан мэт, сургуулиа төгсөж очсоны дараа олон залуучууд эргүүлдэг байсан ч Нандинг хүлээх ёстой мэт, түүнийг ирнэ гэдгийг хүлээсэн мэт, тэднийг анзаарч хараагүй билээ, бас олон

хүүхэдтэй айлын том охин болохоор ажил хийж аав ээждээ туслах ёстой одоохондоо гэрлэх гэж яараад яах вэ гэж боддог байв. Нандин ойр, ойрхон ирэх болж тэд бие биенээ зүрх сэтгэлээрээ ойлголцон, тэр жилийнхээ намар Мөнхөөгийн аав, ээжтэй нь танилцжээ. Мөнхөөгийн аав, ээж хоёр өмнөө суух дунд зэргийн нуруутай, бадриун чийрэг биетэй, хараажаар амьдралд нухлагдаж сайн муу, сайхан муухай бүхнийг давж туулсан байрын, жаахан сонин аялгаар ярьж байгаа залууг сайтар ажиглан тухтай гэгч сонсож байв. Мөнхөөгийн аав нь зарим ярьсан зүйлийг нь ойлгохгүй Яасан гэнээ хүүхээ? гэж дахин дахин асуухад нь Мөнхөө өмнөөс нь ичиж, ээж нь аав руу нь сүрхий том харж ширээн доогуур хөлийг нь цохиж боль гэсэн дохио өгнө. Нандингийн хамаг бие нь чийхарч хөлрөн, духан дээгүүр нь хөлс бурзайн, байн байн арчина /угаасаа ч их хөлөрдөг тул анх удаа хадмуудтайгаа уулзахаар ирж байгаа учраас сандарна гэдгээ мэдэж

бүр хоёр ч алчуур бэлдэж иржээ/ халуухан яриа нэг өндөрлөж тэд хоол цай болцгоолоо. Монгол ёс жаягаар бол хоол цай болно гэдэг нь охины эцэг эх Нандинг ямар ч байсан цаашаа гэж хэлээгүйн дохио ажээ. Нандингийн санаа сая нэг амсхийж бие нь чилж, хөл нь бадайрч, хөлс нь завсар зайгүй цувж бараг л наалдах шахсан сандлаасаа арайхийн өндийж угаалгын өрөө рүү зүглэлээ. Нандин ажлаа хүлээлгэн өгч, хэдэн жил амьдарсных хурааж цуглуулсан бага сага эд хогшлоо /ихэнх нь өөрийн гараар хийсэн/ машинд ачин Эрдэнэтийн зүг хөдлөвөө. Түүний хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, уг хүний байгаа байдал зэргийг анзаарсан олон жилийн ажлын туршлагатай боловсон хүчин Нандинг олон таван үг хэлэлгүй уухайн тас шууд ажилд авч өнөөдрөөс эхлэн ажиллана шүү гэж тулгалаа. Ийнхүү Нандин Эрдэнэт хотод томоохонд тооцогдох гурван үйлдвэрийн нэг болох Хүнсний үйлдвэрт /нөгөө хоёр нь Хивсний үйлдвэр, Уулын баяжуулах үйлдвэр/ засварын механикчаар ажилд оржээ. Мөнхөө орой ажил тараад гэртээ ирэхэд Нандинг өглөө гараад одоо болтол ирээгүй байгааг дүүгээсээ сонсоод гайхасхийн цайгаа уугаад сууж байтал Нандин: -Хань нь ажилд орчихсон шүү гэсээр малийтал инээн хөлсөө дуслуулсаар орж ирлээ. Ингээд нэг

жилийн дараа сайн ажилласан хэмээн сайшааж Нандинд үйлдвэрээс нь 5-р хороололд 1 өрөө байраар шагнажээ. Энэ сацуу тэр хоёр мантайсан цагаан, өхөөрдөм хөөрхөн анхны хүүгээ өлгийдөн өвчээ. Мөнхөө нилээд хүндрэлтэй төрсөн болохоор аав, ээжийнх сэтгэл ихэд зовниж охиноо эмнэлгээс гарангуут нь гэртээ авчран хажуудаа байлгаж дүү нараар нь хүүхдийн даавуу угаалгаж, өөрсдөө ажлын зав зайгаар шөл усыг нь таслахгүй өгч, охиноо тойглож байлаа, ээ дээ ээж аавын ачыг хүн гэдэг амьтан энэ насандаа хариулж барамгүй юм даа. Цагийн эрхээр хорвоогийн жамаар өөрсдөө аав, ээж болж бас л үр хүүхдээ хайрлан хамгаалж, асарч бөөцийлнө ингээд бодохоор хүмүүний амьдралын бүх зүйл харилцан зохидолгоотой мэт. Мөнхөө хүүгээ ой хүрэнгүүт яслид өгчихөөд ажилдаа орлоо, хүүгээ орой авч нөхрөөсөө түрүүлэн ирж, хоол ундаа бэлтгэн, гэрээ толийтол цэвэрлэнэ, энэ их ажлыг яаж амжуулдаг юм бол гайхмаар. Дүү нар нь үе үе эгчийндээ зочлон очно, ажлын өдөр ч, амралтын өдөр ч хэдэн цагт ч орсон, тэднийх толийгоод л байж байна, ямар сайндаа л дүү нь “Эгээ та унтдаг юмуу? танайх дандаа л ийм гоё цэвэрхэн байх юм, шөнөжин цэвэрлэдэг юмуу” гэж асууж хүмүүсийг инээлгэж байх вэ дээ. Үүнээс хойш долоон жилийн дараа буюу 1992 оны өвөл Нандингийнд хоёр дахь хүү нь мэндэлжээ. Дүүгээ төрөхөд ах нь баярласан гэж, өлгийтэй дүүгээ байн байн харж, дэргэдээс нь холдохгүй, дүүгийнхээ даавууг зөөн шээж, баах болгонд нь уйгагүй угааж, ээждээ цай аягалан гүйж, ээжийнхээ гар хөлийн үзүүрт

зарагдаж байгаадаа их баяртай байгаа нь илт. Оргил хүү энэ жил долоон настай, том алаг давхраатай нүдтэй, сэргэлэн цовоо, аавыгаа дуурайсан бондгор, хөөрхөн хүү, харин нүд бол яах аргагүй ээжийн хорголжин алаг нүд. Охиноо жирэмсний хожуу үеийн хордлого өгч хавагнаад эхлэнгүүт ээж нь гэртээ авчирчээ, төрөх дөхчихсөн тогоон чинээ гэдэстэй, алхаж гишгэх нь хүртэл зовиуртай байгаа охиноо харах тусам ээжийнх нь зүрх шимширч, сэтгэл нь зовж шаналан яаж нэг аятайхан хоёр яс салгана даа гэж зовнино. Аав, ээж хоёр нь гавъяаны амралтандаа гарч, хэдэн мал авч хөдөө гарсан байсан хэдий ч охиныхоо байдлыг хараад ээж нь төвийн байрандаа иржээ. Төрөх хоног нь дөхөх тусам охин нь их ядарч байгаа нь илт, гэвч ээжийнхээ сэтгэлийг зовоочихно гэж бодоод ил гаргаж хэлэхгүй байгааг ээж нь зөн совингоороо мэдэрч байлаа. Ээж нь өглөө эртлэн босож зузаан аравчаараа цонхоо хаалаа, орой нь өвдөлт эхэлж түргэн дуудлаа, түргэний эмч ирж үзээд шууд эмнэлэг рүү авч явахаар болов, эмч гарахдаа: -Та яаж мэдэж цонхоо хааваа, даралт ихтэй хүнд нар үзүүлж болдоггүй юм гэхэд ээж нь: -Охины минь хоёр дахь төрөлт, урьд нь бас хүндрэлтэй төрсөн юмаа хүүхээ гэсээр хурдхан хувцасаа өмсөн дагаж гарлаа. Мөнхөөгийн ээж эмнэлэг хүрэх замдаа эмчид хандан: -Очингуутаа яаралтай хийсвэр хийхийг бодоорой хүү минь, охин маань угаасаа өөрөөрөө төрж чадахгүй, их удвал хүүхдэд нь гэмтэй

шүү гэж аминчлан захижээ. Залуухан эмч бүсгүй эргэлзэлгүйгээр анхны тусламжийг охиндоо сайн үзүүлж чадсан эх хүнд итгэн тасгийн эмчид өөрийн саналаа хэлэн Мөнхөөг шууд хагалгаанд оруулжээ. Эмнэлгийн үүдэнд Мөнхөөгийн аав, ээж, ах, дүү нар, нөхөр, алаг нүдэн хүү нь гээд бүгдээрээ эмчийг хаалгаар гарч ирэхийг хүлээн түгшин сууцгаана. Тасгийн эрхлэгч эмч хаалган дахь жижиг цонхоор шагайснаа: Мөнхөөгийн ээж нь байна уу? ороод ир гэв. Тэнд зогсож байсан хүний өөрийн бүх хүмүүс цочин хирдхийлээ. Тасгийн эрхлэгчийн үүдийг зориг муутайхан, айдастайгаар зөөлөн тогшив. -Ороо ор гэсэн дуу сонсогдоход ээж нь өрөөнд орлоо. Тасгийн эрхлэгч босож ирснээ ээж рүү нь дөхөн ирж гарыг нь чанга гэгч атгаснаа: -Та ёстой мундаг ээж юмаа, бид танаар үнэхээр бахархаж байна, та охиныхоо биеийн байдлыг түргэний эмчид тэгж сайтар тайлбарлан хэлээгүй байсан бол эрсдэл үүсэх магадлал маш өндөр байлаа. Та санаа зоволтгүй охин, зээ хоёрын биеийн байдал сайн байгаа, охинд

тань асаргаа маш их хэрэгтэй байгаа шүү, та чадна, ийм мундаг ээж юм чинь, охин тань одоохондоо унтаж байгаа, удахгүй сэрнэ тэгэхээр нь уулзаж болно оо, танд баярлалаа гэж дахин дахин хэлж байлаа. Мөнхөөгийн ээжийн хацрыг даган уярал хайрын нулимс урсаж байлаа, дахиад хүү төржээ, хүү төрж…эвий дээ миний муу охин, одоо сэрээд ямар их өвдөх бол гэж л бодож амжлаа. Нэг мэдэхэд ээж нь эмнэлгийн хонгилд зогсож байв, тэгснээ бушуухан эргэж тасгийн эрхлэгчийн өрөөний хаалгыг түрүүчийнхийг бодвол баяртай, зоригтойгоор тогшингоо хариу ч хүлээлгүй шуудхан орж: -Иш эмч

минь, охин минь юун надад баярлах, эгч нь гэж мунгинасан хүн, баярласандаа болоод бүр ухаанаа алдчихаж, та нар биш бид нар та нартаа “Баярлалаа” гэж хэлэх ёстой юм шүү дээ. -Үнэхээр их баярлалаа алтан гарт эмч нар минь, охиныг сэрэхээр хэлээрэй бид хүлээгээд сууж байя гэсээр гарлаа. Төрөх тасгийн хаалга дуугарах болгонд Мөнхөөгийн гэрийнхэн бүгд айсан, түгшсэн нүдээр харцгаана.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *