Нүүр Өгүүллэг “АМИН ҮРС” өгүүллэг “2-р хэсэг”

“АМИН ҮРС” өгүүллэг “2-р хэсэг”

11 секунд уншина
0
0
384

Буурай эмээ нь Мөнхөөд зөндөө их боорцог /өөрийн гараар хийсэн гэрийн боорцог байв/ чихэр, ундааг хамар хашааны ахаар дайлган өгч явуулжээ. Баярласандаа золтой л уйлчихсангүй. Үүнээс хойш хэзээ ч

эмээгийнхээ үгнээс гарахгүй, дандаа үгэнд нь орж, эмээдээ тусалж баярлуулж байна даа гэж өөртөө хэлжээ. Мөнхөө өөртөө амласан амлалтандаа хүрч оюутны гурван жилд эмээдээ гар хөлийн үзүүрт нь

зарагдан чадлынхаа хирээр тусалсан билээ. Мөнхөөгийн найз охиныг Туул гэх бөгөөд тэр хоёр гэрээс ирсэн зүйлсээс ангийнхандаа амсуулаад үлдсэнийг нь нандигнан хадгаллаа. Сангийн аж ахуйд

очсон эхний өдрүүдэд тал шуудай төмс үүрээд даадаггүй байсан бол одоо 40-50 кг шуудайтай төмсийг хээвнэг өргөөд нуруун дээрээ тавьчихаад зоорь луу зөөдөг болжээ. Ажилд гаршина л гэж энэ дээ

хөөрхий. Төв аймгийн Баянчандмань сумын сангийн аж ахуйд сар гаран ажиллаад буух үед САА-н дарга гэх өндөр нуруутай, ширвээ хар сахалтай, хүүхдүүдийн төлөө үргэлж сэтгэл гаргаж дутуу юм юу байна

хэлээрэй, хүүхдүүд даарах вий дээ багшаа! Нөмрөх одъял илүүчилж болно шүү, жасын няравт хадгалж нөөцөлсөн юм бий, Хоол унд хүрэлцэж байна уу? гэх зэргээр байнга асууж явдаг сайхан зантай буурал тэргүүнтэй хөгшин ирж ангийн багш болон бүх оюутнуудад баярласан талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлэв. САА-н дарга гараасаа офицер бор цүнхээ огт салгадаггүй /охидууд САА-н дарга эхнэрээ биш цүнхээ өвөртөлж унтдаг байх гэж ярьцгаан залуу насны аагаар тас тас хөхрөлдөцгөөнө/ үргэлж барьж явдагсан. Тэр цүнхэнд нь энэ сангийн аж ахуйн бүх нарийн нандин зүйл багтаж байгаа мэт сэтгэгдэл ямар ч хүнд төрмөөр. Намрын налгар сайхан өдөр ажлаа дууссан оюутнууд ЗИЛ-130 машины тэвшин дээр сууцгаан гэрийн зүг хөдөлцгөөлөө. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд хичээлдээ орцгоож сангийн аж ахуйд болсон сонин, содон, хөгтэй явдлуудыг ярьж инээлдэцгээнэ. Тэд өвгөн даргаа дурсахаа мартсангүй. Оюутан нас гэж гэнэн бөгөөд цайлган, цолгиун сайхан үе юм даа. Ангийн багш санал болгосноор оюутнууд дэмжин ангийн анхны хурлаар Мөнхөөг ангийн даргаар сонгожээ. Мөнхөө охин хичээлийн хажуугаар сургуулиас зохион байгуулагддаг олон нийтийн

ажил, уралдаан тэмцээнд анги хамт олноо удирдан зохион байгуулж амжилттай оролцдог байв. Тэр ч байтугай хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдийг тусгайлан анхаарч Завхан аймгаас ирсэн өнчин охинд бусдаас арай дотно хандаж найз Туултайгаа ярилцаж байгаад оюутны амралтаар гэртээ харихад нь дотуур байрныхаа хүүхдүүдэд аваачиж өгөөрэй гэж чихэр, боов авч өгөхөд тэрээр маш ихээр баярлаж билээ, хүнд үнэн сэтгэлээсээ өгсөн тус хамгийн том бэлэг байдаг аж. Оюутны гурван жил юу юугүй жирийн өнгөрч нэг мэдэхэд төгсөх болжээ. Сургуулиа төгсөн хуваариа сонсохоор Мөнхөөгийн ангийхан сэтгэл нь тогтож ядан багшийгаа хүлээн сууна. Ангийн багш нь шулуун шударга зантай, айлын олон охид, хөвгүүдийг алагчлалгүй сайхан хандаж, үнэн сэтгэлээсээ хайрладаг, дөлгөөнхөн зантай, даруухан сайхан эмэгтэй, хүүхдүүд бүгд багшийгаа хүндэлж хайрлана. Тэд энэ 3 жилийн хугацаанд багшдаа үнэхээр их дасжээ. Багш нь хэдийгээр мэргэжлийн хичээл заадаггүй ч /эхний 2 жил ерөнхий эрдмийн хичээл заасан/ хүүхдүүдийнхээ хичээлийг ойлгох гэж хамтдаа сууж даалгавраа хийн, тэр байтугай тэднийг дадлага хийхээр энд тэнд тараан хуваарилагдахад бүх хүүхдүүдээ эргэн очиж тэдэнтэй хамт адилхан суралцсан гэхэд болно. Багшийгаа орж ирэхгүй удаад байхаар Мөнхөө охин гайхан багш нарын өрөө рүү орохоор гарахад багш нь ангийнхаа үүдэнд уйлчихсан зогсож байв. Мөнхөө сандран: -Багш аа! Та зүгээр үү? гэж асуухад -Багш нь зүгээрээ. За орцгооё гээд Мөнхөөг

мөрөөр нь дотно гэгч тэврэн алхлаа. Багш алгуурхан алхсаар авч орж ирсэн бичиг баримтуудаа ширээн дээр тавиад самбарын өмнө ирж хэсэг зогссоноо урт гэгч амьсгаа аваад: -За хүүхдүүдээ. Та нар минь үнэхээр мундаг байлаа. Ерөнхий эрдмийн хичээлийн дүн тавигдсан та нарынхаа дипломыг хараад багш нь та нараараа үнэхээр их бахархаж байна. За мэргэжлийн хичээлийн тухайд ярих зүйл алга, бүгд гайхалтай. Гурван жилийн өмнө 8-р ангиа төгсөөд 16-хан настай ирж байсан аав, ээжийн сайхан охид, хөвгүүд өнөөдөр аль хэдүйнэ 19 нас хүрч сургуулиа төгсөн мэргэжил боловсрол эзэмшин нутаг нутгийн зүг хүлгийн жолоогоо залахад бэлэн болжээ. Үр жимсээр бол та нар минь боловсорч гүйцжээ. Багш нь та нартаа үнэхээр их дассан байна, хүүхдүүд минь цаашид эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, эх орондоо ихийг бүтээж, аав ээждээ ачлалтай яваарай. Та нар минь барилгын нарийн засал чимэглэл гэх энэ сайхан мэргэжлээрээ бахархаж яваарай хүүхдүүд минь гээд хоолой нь зангиран чимээгүй болчихов. Ангид нам гүм хэсэг боллоо. Багш нь инээмсэглэснээ: -Уучлаарай багш нь та нарыгаа явуулна гэхээр хэцүү санагдаад гэхэд хүүхдүүд босож багшийгаа тойрон бүчиж авав. Тэд зөвхөн харцаараа, зүрх сэтгэлээрээ бие биенээ ойлгож байлаа. Мөнхөө Эрдэнэт хотын ТТБУК /Техник туслалцааны барилга угсралтын контор гэж байсан/-т хуваарилагдан очжээ. Гэртээ харихаар явахад нь Мөнхөөг хамаатных

нь хоёр дүү галт тэргэнд суулган өгөв. Галт тэрэг шөнөжин явсаар өглөө 08.20 цагт Эрдэнэт хотод ирэхэд аав, ах хоёр нь тосон авчээ. Гэртээ ирэх сайхан байлаа, дүү нар нь эгчийгээ их санажээ. Мөнхөө дээрээ нэг ахтай, охидоосоо бол том нь, дүү охид нь үнэхээр том болжээ. Мөнхөөд бас гурван сайхан эрэгтэй дүү бий. Амьдрал гэдэг сайхан шүү. Мөнхөө ээжийнхээ авч өгсөн гоёмсог цагаан саарал даашинзаа өмсөн, сайхан урт гэзгээ суналзуулан сүлжиж, гинжин оосортой хар цүнхээ үүрч /оюутан болоход ээж нь авч өгсөн/ сургууль төгссөн дипломоо барьсаар тосгон /Эрдэнэтийнхэн “Тосгон” гэж нэршиж сурсан/ хороололд байрлах ТТБУК-ын боловсон хүчинтэй уулзахаар орлоо. Боловсон хүчин өвгөн нүднийхээ шилэн дээгүүр нэг харж, диплом руу нь нэг харснаа: -За тэгээд охин минь, ийм туяхан

байж барилгачин юм биз дээ. Нэг шуудай цемент өргөж даах уу? гэж асуухад нь: -Нэг шуудай төмс үүрээд зөндөө хол зөөдөг байсан юм чинь чадах байхаа гэхэд: -За за ах нь тоглосон юм. Яасан гэж ийм жаахан амьтнаар бүхэл бүтэн шуудайтай цемент зөөлгөх билээ дээ гээд инээснээ: -Чамайг залуучуудын бригадад хуваарилсан, одоо танай дарга ирж сайхан охиноо хүлээн авна биз гээд ийшээ суугаад хүлээж бай хүүхээ гэлээ. Мөнхөө өрөөн доторхийг эргүүлэн тойруулан

сонирхон харж суув. Манай хамт олон гэсэн бичигний доорх олноороо авахуулсан зураг холоос тод харагдахгүй байлаа, харин манай сайчууд гэсэн бичигний доорх хүмүүсийн зураг, овог нэртэйгээ тодоос тод харагдана. Би сайн ажиллаад энэ самбарт заавал ингэж нэрээ бичүүлнэ дээ гэж дотроо бодож суулаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *