Нүүр Өгүүллэг “АМИН ҮРС” өгүүллэг “1-р хэсэг”

“АМИН ҮРС” өгүүллэг “1-р хэсэг”

4 секунд уншина
0
0
380

Цэцгэн хээтэй эрээн даашинз дэрвүүлсэн, эргэлдсэн алаг нүдтэй, урт гэзгээ хоёр салаа сүлжиж үзүүрт нь цэнхэр өнгийн тууз уяад түүнийгээ дээш нь шууж цэцэглэсэн нь даашинзных нь өнгөтэй

хосолж түүнийг бүр ч хөөрхөн харагдуулна. Хоёр дүүгээ алдчихвий гэсэн шиг хоёр гарынхаа алгыг хөлөртөл чанга атган аав, ээжийнхээ араас алхана. Хүүхдийн баяраар гэр бүлээрээ баяраа тэмдэглэхээр явж

байгаа нь энэ. Мөнхөө охин олон дүүтэй болоод тэр юмуу эсвэл охин хүүхдийнхээ зөн совингоор тэрүү дүү нартаа байнга санаа тавьж, тэднийгээ асран хамгаална. Тэд аварга том гулсуур дээр гулгаж

наадахаар дээш өгслөө, Мөнхөө хоёр дүүгээ ээлжлэн авч явах нь мэдээж тул эхлээд бага дүүгээ хөтлөн явав. Овс овсхийн гулгах нь дүүд нь таалагдаж байгаа бололтой тэр их өндрөөс бууж ирж байгаа гэхэд

ямар ч айсан шинжгүй инээд алдан, доош буусны дараа “Дахаад гулгая, дахаад гулгая” гэж шулганан эгчийгээ шавдууллаа. Энэ шулгануур жаахан охин бол 3 настай, Мөнхөөгийн бага охин дүү

Цэцгээ юм. Эгч нь дүүгээ аргадан үлдээгээд Энхээг дагуулан дахин дээш өгслөө. Гулгуурын дунд явж байтал зогсчих шиг санагдахаар нь өндрөөс дахин гулгаад дотор эвгүйрч байгаа юм болов уу? гэж бодтол дүү нь учиргүй чанга уйллаа. Мөнхөө сандран хартал дүүгийнх нь өмсөж явсан тирко нь гулгуурын хажуугийн сөрдийсөн хадаасанд тээглэсэн байлаа, нэг гараараа салгах гээд чадсангүй, дүүгээ алдчих гээд байлаа. Дүү нь уйлаад л…яг гулгуурын голд байсан учраас хоёр талаас нь хүмүүс туслахаар тэр хоёр луу зүтгэлээ. Энхээ бол Мөнхөөгийн бас нэг охин дүү нь, эгчээсээ сална гэж байхгүй, Мөнхөөг сургуульдаа явахад нь би эгчтэйгээ цуг явж сургуульд орно хэмээн дагаж бөөн шуугиан дэгдээж байсан дэггүй охин. Харин бага дүү нь тэднийг буун очиход “Би дахаад гулгахгүй” гээд айсан мэт зогсож байв. За ингээд зайрмаг идэж, бэлгээ авсанаар тэдний хувьд баяр дуусаж гэртээ харьцгаалаа. Мөнхөө охин хурдан шаламгай хөдөлгөөнтэй тул ямар ч ажлыг түүртэхгүй хийчихнэ, ээжийн баруун гарын үнэнч туслагч нь байж чаддаг байлаа. Мөнхөө охин хичээл номондоо сайн, нөхөдтэйгээ эвтэй найрсаг, даруухан нэгэн билээ. 1980 оны зун Мөнхөө охиныг 7-р ангиа төгссөн жил гэр бүлээрээ Эрдэнэт хот руу шилжиж тэнд 8-р ангид үргэлжлүүлэн суралцав. Ингээд дунд

сургуулиа төгсөн Улаанбаатар хотод суралцахаар болж ээжтэйгээ хамт галт тэргээр явж өглөө эрт хотод ирэв. Буурай эмээ нь гэх сайхан зантай хөгшин тэднийг хараад хөл алдан охиноо үнсэж дараа нь Мөнхөө охиныг ямар том болоо вэ гээд үнэрлэлээ. Сургуульдаа бүртгүүлсний дараа ээж нь гэртээ харьж, Мөнхөө эмээгийндээ үлдэж намрын ажилд явах бэлтгэлээ хангахаар зэхэв. Буурай эмээ нь: -Ээдээ дулаан л яваарай хүү минь, дулаан явбал мянган лан гэдэг зүгээр нэг гарсан үг биш шүү халууцахад учир нь олдоно хүү минь тайлаад л тавьчихна, даарахад хэцүү хэмээн бэлдсэн хувцсыг нь харах гэж модон авдар луу нь үе үе шагайна. -Хоол идэх саваа авсан уу? хүүхээ гэхэд нь: -Аягаа авсаан эмээ гэж хариулахад –Алив нэг хараадхая гэв. Мөнхөө гэрээсээ авчирсан тагтай аягаа харуулахад эмгэн: -Хм гэсээр цаашаа эргэж шүүгээгээ ухаж байгаад хөнгөн цагаанаар хийсэн том таваг гаргаж -Үүнийг аваад яв, наад хумсын чинээ аягаар чинь хоол идвэл яаж цадаж, ямар хүчээрээ ажил хийх гээ вэ? хэмээн асууж

зэмлэхийн хооронд хэлэв. Мөнхөөгийн ичсэн гэж “За эмээ” гэж хэлчихээд яг явах үедээ тэр тавгийг нүүрсний амбаарын дээд талын тавиур дээр нууж орхилоо. За ингээд оюутан нас эхлэвээ…Ургацын далай…ургацын далай…ёстой мах багатай ногоотой шөлөөр бөмбөгдлөө дөө хөөрхий. Мөнхөө жижиг аягаараа идээд ажилдаа гарахад л өлсчихсөн байна, эхэндээ нэмүүлэхээсээ ичдэг байсан бол сүүлдээ өлсөхийн эрхэнд нэмүүлдэг болов, заримдаа нэмүүлэхээр очиход аль хэдүйнэ дуусчихсан байдаг байв. Энэ үед буурай эмээгийн

өгч байсан нөгөө том таваг үе үе нүдэнд нь харагддаг байлаа. Өвөрхангай аймгаас ирсэн нэг охинтой /Мөнхөөгийн аав ээж хоёр нь Өвөрхангайн хүмүүс/ нутгийнх гээд найзалж дотносов. Нэг өдөр Мөнхөөгийн гэрээс хүн ирлээ дуудаж байна гэхэд нь гайхасхийн бас ганцаараа очихоос эмээж найзыгаа дагуулан очлоо.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *