Нүүр Өгүүллэг “АНХНЫ ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

“АНХНЫ ХАЙР” өгүүллэг төгсгөлийн “5-р хэсэг”

10 секунд уншина
0
0
491

-Мэс засал амжилттай хийгдлээ, ихэр хүүхэдтэй боллоо, та нарт баяр хүргэе. Харин ээжийн бие тааруухан одоохондоо ухаан ороогүй байна хүлээх л үлдлээ дээ гэж хэлээд дотогшоо орлоо. Жаргал аав болж, аав,

ээжүүд нь өвөө эмээ болсон баяр тохиосон ч Маралыг ухаан ороогүй байгаа болохоор тэд бие бие рүүгээ харснаа чимээгүйхэн буцаад сууцгаалаа. Жаргал Маралаас холдохгүй гарыг нь барин сэтгэл дотроо

“Хань минь сэрээч, бид хоёр аав, ээж болсон, бүр ихэр гээч, чи минь ямар мундаг юм бэ дээ? одоо сэрээрэй, босох цаг болсон шүү дээ хань минь. Чи минь бидэндээ хэрэгтэй, бид гурав чамгүйгээр яаж амьдрах

юм бэ? Чи минь ухаантай шүү дээ, сэрээрэй хайрт минь гуйя” гэж шивнэсээр байлаа. Гурав хоногийн дараа Жаргал болон өвөө, эмээ нарыг нь угжаар хооллож байгаа ихрүүдээ харж болно гэж хэлэхэд тэд

эмнэлгийн хувцас өмсөн ариун цэвэр сахиж ээлжлэн дотогшоо орцгоолоо. Маралын аав, ээж хоёр ихрүүдийг хараад өөрийн эрхгүй уйллаа, өлгийдөө тайван унтах хоёрын нэг нь өвөө, эмээгээ орж

ирснийг мэдсэн юм шиг үнэгчилэхэд Маралын аав Бямбаа: -Хөгшөөн энэ сайны дохио шүү, охин маань ухаан орох нь, эвийдээ энэ нялх амьтан хүртэл бидэнд сайн сайхныг ерөөж байна шүү дээ гэж ихэд билэгшээлээ. Маралын ангийн хүүхдүүд ирж гадаа тойрог үүсгэн зогсож “Багшаа багшаа багшаа” гэж дуудна. Ээлжинд гарч байсан эмч, сувилагч нар, төрөх тасагт төрсөн болон төрөхөөр ирсэн ээжүүдийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж Маралыг хурдан ухаан орж, сэрээсэй гэж сэтгэл дотроо залбирцгааж байлаа. Ээжийнхээ ангир уургийг санасан нялхсын дуунаар уу? Ханийнх нь хайрын гуйлтаар уу? Аав, ээжийнх нь охиноо гэсэн сэтгэлийн залбирлын хүчээр үү? Хиргүй тунгалаг хүүхдүүдийн “Багшаа” гэсэн дуудлагаар уу? Тэнд

байсан олон мянган ээжүүдийн сүүн цацлын дэмээр үү? Марал нүдээ нээлээ. Хажууд нь долоо хоног нойр хоолоо умартан сахисан хань нь Маралын гарыг атган түүнийг сэрэхийг мэдэж байсан гэсэн шиг тайван унтаж байлаа. Марал гэдсээ тэмтэрч үзлээ…ямар ч байсан өөрөөрөө биш ч гэсэн төржээ, хань минь аав болж, би ээж болсон байна. аав, ээжүүд минь ямар их баярлаж байгаа бол? хүүтэй болсон болов уу? охинтой болсон болов уу? гэж бодон инээмсэглэлээ. Марал ямар их эрсдэлтэйг мэдсээр байж хүүхдээ тээсэн, мэс засалд ороод үүрд сэрэхгүй байж магад гэдгийг ч бас мэдэж байсан, тэгэхдээ ханьдаа энэ бүхнийг мэдэгдэхгүйг хичээн тэвчиж ирсэн. “Хайр” гэж ийм л аугаа юм. Жаргал цэцэгт хөндийд Маралтайгаа хамт алхаж явна, тэрээр цэцгээр нямбайлан сүлжиж ханьдаа титэм хийж өгөн хоёулаа цэцгэн хаалганы доор хөтлөлцөн зогсоход: -Жаргал та Маралыг хууль ёсны эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу? гэж асуухад нь: -Тиймээ тийм гэж орилон сэрлээ. Жаргал нүдэндээ ч итгэсэнгүй, түүний анхны хайр, насны хань Марал нь гараа түүнд атгуулан нөгөө л дулаахан сэтгэлд дотно, ялдамхан инээдээрээ угтлаа. -Бурхан минь, бурхан минь баярлалаа, ээ тэнгэр минь, миний гуйлтыг сонссонд баярлалаа баярлалаа гэж үглэн Маралыг нүүр нүдгүй энхрийлэн үнслээ. Жаргал

энэ баярт мэдээг дуулгахаар эмнэлгийн үүдний өрөө рүү тэнхээ мэдэн гүйлээ, үүдэнд очиход нүдэнд нь хамгийн түрүүнд хадам аав нь харагдлаа, өнгөрсөн он жилүүдэд тэдний дэргэд байж, тэдэнд сэтгэлийн дэм өгч, тэдний төлөө зүрх сэтгэлээ зориулж охиноо өвдөхөд нь хамт өвдөж, инээхэд нь хамт инээж байсан хүн бол мэдээж Маралын аав Бямбаа мөнөөс мөн билээ, ухаант аавын тус дэмгүй бол Жаргал, Марал хоёрын амьдрал юу болох байсныг таашгүй. Жаргал гүйн очиж аавыгаа тэврэн аваад: -Ааваа ааваа Марал маань сэрчихсэн шүү гээд одоо л нэг сэтгэл нь онгойв уу гэлтэй нулимсаа дураар нь тавилаа. Эмч Маралыг удаан гэгч нь тухтай үзээд өрөөнөөс гарлаа. Төрөх тасгийн болон нарийн мэргэжлийн эмч нарыг яаралтай цуглуулан хуралдлаа. Ерөнхий эмч: Маралын биеийн байдлыг сайтар үзлээ, ухаан орсон гээд бид санаа амарч анхаарлаа сулруулж болохгүй, эмчилгээг үргэлжлүүлье, биеийн байдлыг сайн тогтворжуулах шаардлагатай гээд төрөх тасгийн эмч рүү харахад: -Ихрүүд дажгүй, сайн байгаа. Ээжийн биеийн байдал сайн тэнхрээгүй байгаа болохоор ихрүүдийг хөхүүлэх гэж яарахгүй байна, нярайн сувилагч нар сайн асарч байгаа гээд цааш үргэлжүүлэн энгийн хүний ойлгохгүй мэргэжлийн хэлээрээ ярьцгаалаа. Жаргал ихрүүдээ тэвэрсээр өрөөнд орж ирэхэд Марал гайхан харлаа. Жаргал орны хажууд ирэн: -Хайрт минь хүүхдүүдээ хар даа, ийм сайхан хөвгүүд төрүүлж өгсөн чамдаа

баярлалаа, миний нандин сайхан хайр минь гэж хэллээ. Марал өөрийн эрхгүй уйлсаар, эмч нар түүнийг одоохондоо өндийж болохгүй гэсэн болохоор гараа өргөхөд Жаргал ихрүүдээ ээлжлэн ээжид нь үнсүүллээ. Марал хоёр хүүгээ /Жаргалыг Маралын аав нь хайрлан үнсдэг шиг/ шуналтай гэгч нь үнсэж үнэрлэлээ, дахиад нэг гэж зөөлөн хэлэхэд Жаргал бас нүд дүүрэн баярын нулимстай Маралыгаа хэмжээлшгүй их хайраар хайрлан өдөржин хоёр хүүгээ үнсүүлэхэд бэлэн байлаа. Бие биедээ ижилдэн дасаж, хиргүй тунгалаг анхны хайраа бие биедээ харамгүй зориулж, бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрлаж, хүндлэн амьдарсан 5 жилийн хугацаанд тэд хэн хэн нь хичнээн хүсэж байсан ч хүүхдийн тухай яриа нэг ч удаа дэлгэж байсангүй, энэ их хүндэтгэл бол аугаа хайр юм. Жаргалын ээж нэг бус удаа “Эр хүн гэдэг чинь үр хүүхэдтэй болж, орчлонд удмаа үлдээн амьдрах гэж хүмүүний тавиланд ирдэг болохоос биш хэн нэгэн хүнд толгойгоо мэдүүлчихээд “Хайр” гэсэн хий хоосон үгээр хоол хийж явах, тэр хоосон үг чинь чиний удам угсааг залгадаггүй юм” гэж орилж байсан нь саяхан гэтэл одоо Жаргал, Марал хоёр “ААВ-ЭЭЖ” гэх

эрхэм алдрын эзэд болж Жаргал удам залгах нуган үрстэй болжээ. Сар гаруй эмчлүүлсний дараа алтан гарт эмч, ачит сувилагч, халамжит хань болон олон хүний хүч хөдөлмөр, сайхан сэтгэлийн дэм, ерөөлөөр Марал хөл дээрээ зогсож чадлаа, гэртээ гарахыг нь зөвшөөрсөн тул тэд хөл хөөрцөг болон Маралыг баярлуулахаар бэлдэцгээлээ. Эмнэлгийн үүдэнд цэнхэр, цагаан өнгийн бөмбөлгөөр чимэглэж, “Ханьдаа баярлалаа”, “Чамдаа хайртай” гэсэн Жаргалын сэтгэлийн илэрхийлэл болсон үгтэй, сувдан цагаан өнгийн машин ирж зогслоо. Эмнэлгийн цонхон дээр багтаж ядан зогсох хүмүүс бие биетэйгээ нааш цааш түлхэлцэн байгаагаа үл анзааран бөөгнөрөлдөхөд: -Сайхан юмаа, энэ залуу ёстой халамжтай, ухаантай сайн залуу юмаа, эхнэрээ эмнэлэгт хэвтэхээс нь эхлээд бүтэн сар гаруй сахихын хажуугаар эмч, ажилчид, ээжүүдэд байнга тусалж байсан, бас тэгээд царайлаг гоё юмаа, эхнэр нь ч бас сайхан бүсгүй гэж залуухан сувилагчийг санаа алдан хэлэхэд хажуунаас нь хүүхдээ төрүүлэхээр хэвтэж байгаа дөч гаран насны нэгэн ээж: -Чамд ч бас ийм сайхан хань заяанаа охин минь, хүмүүст тусалж байдаг энэ сайхан ажлын буян байлгүй яах вэ дээ гэхэд дэргэд байгаа хүмүүс бүгд л зэрэг шахам: -Мэдээж тэгэлгүй яах вэ! -Чи залуу сайхан байна, бас хөөрхөн. -Ээ дээ залуу нас гэж сайхан шүү дээ. -Залуу хүн ханиа л зөв сонгох хэрэгтэй гэх мэтээр ам уралдан ярьцгаалаа.

Марал эхлээд гишгэхэд толгой нь бага зэрэг эргэж байсан ч шүдээ зуун хэд алхахад дотор нь онгойн арай дээрдлээ. Жаргалын гэр бүлийнхэн эмч, ажилчдад талархсан сэтгэлээ илэрхийлж Маралын хэвтэн эмчлүүлж байсан тасагт засвар хийж, бүрэн тохижуулж өгөхөө амлалаа. Жаргалын дүү нартайгаа хамтдаа чимэглэсэн гоёмсог машинд Марал ихрүүд болон аав, ээжийнхээ хамтаар суун гэрийн зүг хөдөлцгөөлөө. Марал хадам аав, ээж хоёр яагаад ирээгүй юм бол, эд нар маань эвлэрсэн л баймаар юм гэж гайхасхийн дотроо бодож явлаа. Аав, ээж хоёр нь ихрүүдийг тэвэрч, Марал голд нь сууж байсхийгээд аав, ээж хоёртоо үнсүүлэн эрхэлж, ихрүүдээ харж үнэхээр жаргалаар халгиж, цалгиж байлаа. Тэднийг гэрт ороход Жаргалын аав, ээж, дүү нар нь “Гэртээ тавтай морил” гэж нэгэн дуугаар хэлэн Маралыг тосон авлаа, хадам ээж нь бишүүрхэж байгаа хүүхэд мэт зориг муутайхан дөхөж ирснээ Маралыг тэврэн духан дээр нь үнэрлэн: -Ээжийгээ уучлаарай, охиндоо “ЭЭЖ” болсонд нь баяр хүргэе гээд эв хав муутайхан инээмсэглэн охиноо үнслээ. Жаргал, Марал хоёрт энэ амьдралд тэвчээртэй, сэтгэлийн хаттай, бие биедээ үнэнч байсны шагналыг харамгүй өгчээ… Марал гэртээ гарсан болохоор Жаргал ажилдаа орж хоёр талын ах дүүс бараг л цагийн хуваарь гарган ээлжлэн гэрт нь ирж хоол цайг нь бэлдэн, эмч нарын

зөвлөснөөр ойр ойрхон чийгтэй цэвэрлэгээ хийж, ихрүүдийг цагаар угжин Жаргалыг ажлаасаа таран ирэхэд өдрийн тайланг тавьж хүлээлгэн өгнө. Марал нэг үеэ бодвол өөрөө босож суудаг болж угаалгын өрөө рүү хэний ч тусламжгүйгээр орж гарахтайгаа болжээ. Жаргал Маралыг “Хайрт минь сэрээч дээ, гуйж байна” гэж байсан бол одоо юм л бол “Ханиа хэвт, ханиа унт унт, сайн унт, бие чинь амарна гэж байнга үглэн урдуур хойгуур нь гүйн бүхнийг амжуулах аж. Жаргалын хоёр хүү ээжийгээ ядруухан байгааг эх үрийн холбоогоор мэдэрч байгаа мэт шөнө сэрж уйлдаггүй болохоор Жаргал сайн унтаж амран өглөө эртлэн босож эхнэрийнхээ хоол цайг бэлтгэн, ихрүүдээ хуурайлж, хооллочихоод дараагийн ээлжийн хүн ирэхэд бүх зүйл

бэлэн амар байдаг байв. Гэрийнхэн нь Жаргал ахаас ээлж авахад амар байдаг юм гэж инээд наргиан болгоно. Анхны цас солонгорон орж эргэн тойрныг нэвсийтэл дарж байгал эх цагаан дээлээрээ гоёсон нь үзэсгэлэнтэй агаад тансаг. Шинэхэн орсон цасан дээр аялгуу эгшиглүүлэн алхах мөрүүд аль хэдүйнэ дөрвөн хос болжээ. Амьдрал үргэлжилсээр…

Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *