Home Сонин хачин 13 настай А.Гэгээн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

13 настай А.Гэгээн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

4 second read
0
0
618

Үзэгч та 13 настай охины хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг харж байна. Эдгээрийг 8-р ангийн сурагч А. Гэгээн бүх насныханд зориулан өөрийн гараар хийдэг. Хагас жилийн өмнөөс эхлэн “Үнсье beauty” нэртэй брэндээ гаргаж, одоогоор дөрвөн нэр төрлийн 10-аад бүтээгдэхүүнтэй болжээ.

Охин интернэтээс бичлэг үзэж, уйгагүй оролдсоны эцэст энэ бүгдийг хийж сурсан байна. Одоогоор зөвхөн урууланд зориулсан бүтээгдэхүүн гаргадаг. Уруул өнгөлөгч, тэжээл, гуужуулагч, тос гээд эмэгтэй хүн бүрт хэрэгцээтэй эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ чанарыг чухалчилдаг байна. Чанараас гадна өнгө үзэмж, сав, баглаа боодлоос эхлээд нарийн зүйлүүдийг ч орхигдуулахгүйг хичээдэг гэлээ. Өнөөдөр гэхэд л уруулын тос шинээр хийжээ. Нэг бүтээгдэхүүн хийхэд л чамгүй хугацаа шаардагддаг байна. Мөн хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн өнгө, үнэр, амт, сав, баглааг ч бусдын сэтгэлд нийцүүлэн гаргадаг гэсэн юм. Уруул өнгөлөгч, тэжээл, тос, гуужуулагч зэргийг багц болгон гаргадаг. Ингэхдээ чихрийн цуглуулгыг ч багцлан боодог байна.

Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хэргэхийн тулд “Үнсье beauty” нэртэй фэйсбүүк пэйж ажиллуулан, захиалга авах, хүргэх гээд чамгүй ажилтай. Юм бүхэн амаргүй, үүний ард асар их цаг хугацаа, хөдөлмөр шаарддагддаг гэдгийг охин ярилаа.

А. Гэгээн биедээ баймгүй хэрсүү, ухаантай, хөдөлмөрч, тууштай нэгэн. Ирээдүйд эзэмших мэргэжлээ аль хэдийн бодоод олчихсон. Эрхлэх бизнесээ 13 настайдаа эхлүүлчихсэн дараа дараагийн төлөвлөгөөгөө гаргаад сууж байна. Дизайнер болох хүсэлтэй тэрбээр “Үнсье beauty” брэндээ нэрд гаргаж, хүн бүрийн мэддэг, хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр өргөжүүлнэ гэлээ.

Одоогоор зөвхөн урууланд зоиулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч тун удахгүй хөмсөг, сормуусны ургалтыг дэмжих бүтээгдэхүүн гаргахаар бэлтгэж байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Tv5.mn

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…