Home Өгүүллэг “АНХНЫ ХАЙР” өгүүллэг “3-р хэсэг”

“АНХНЫ ХАЙР” өгүүллэг “3-р хэсэг”

7 second read
0
0
1,039

…Марал эмнэлэгт сэрлээ…юу болсныг санахгүй байлаа…нүүрээ угаах гэж угаалгын өрөөнд орсноо бүдэг бадагхан санаж байлаа…Эмч “Марал зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд байна, биеийг нь

одооноос анхаарал тавьж сайн эмчлүүлэх хэрэгтэй, хүүхэд төрүүлж чадахгүй, тийм боломж байхгүй, та нар одоо охиноо л бодох хэрэгтэй” гэж хэлжээ. Маралыг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Жаргал

гэрийнхэнтэй нь хамт сахиж дэргэдээс нь холдохгүй байв. Маралын аав гэх насаараа нягтлан бодогч хийж саяхан тэтгэвэртээ гарсан Бямбаа нэг өдөр Жаргалыг уулзая гэсээр хоёул эмнэлгийн сүүдрэвчинд

очиж сууцгаав. -Хүү минь аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ? Хаана, ямар мэргэжлээр сурч байна даа? гэж асуув. -Манайх Архангайн айл. Би Сэлэнгийн Алтанбулгийн техникумд малын эмч мэргэжлээр сурч

байгаа гэв. -Марал та хоёр хэзээ танилцсан юм. -Өнгөрсөн өвөл оюутны амралтаар буцаж явахдаа галт тэргэнд танилцсан, манай Марал их шударга гээд цагаахнаар инээв. -Хүү минь чи залуу хүн,

эртхэн замаа бод. Марал нь хүнд өвдсөн. Удах тусам хэн хэнд нь хэцүү байх болно. Бид чамайг буруугүй гэдгийг охиндоо сайн ойлгуулж хэлж өгнө гээд хоолой нь зангиран буруу харлаа. Жаргал гайхасхийн: -Та юу яриад байнаа? Марал маань хэд хоноод зүгээр болчихно. Би одоо Маралаасаа салж чадахгүй гэж шулуухан хэлэв. -Эртхэн учраа олсон нь дээр дээ хүү минь чи залуу байна, уртаас урт амьдралын зам чамайг хүлээж байна шүү дээ гэж Бямбааг дахин дахин учирлан хэлэхэд Жаргал: -Хэцүү байх тусам би Маралаасаа холдохгүй. За хоёулаа орох уу даа? гэж хэзээний том хүн шиг хэлээд түрүүлэн алхлаа. Марал сургуулиа “Онц” төгсөн хонхны баярт нь нөхөр Жаргал, ах, дүү нар, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байв. Жаргал Маралаас түрүүлж сургуулиа төгссөн ч хөдөө ажиллах боломжгүй тул /Маралыгаа орхиж явж чадахгүй/ мэргэжлээрээ ажилласангүй, хотод нэг гэрэл зургийн студид ажиллах болжээ. Нэгэнт Марал сургуулиа төгссөн болохоор тэр хоёр Эрдэнэтэд амьдрахаар шийджээ. Марал төрөлх сургуульдаа багшлахаар болж, Жаргал “Коника” гэрэл зургийн

студид ажилд оров. Залуу хос ажил таран хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийж, гэрээ цэвэрлэн нэг нэгнийгээ тэсэн ядан хүлээж суудаг байв. Жаргалын гэрийнхэн Маралын аав ээжтэй уулзаж хүүхдүүд минь сургууль соёлоо төгсчихлөө, тус тусын ажил төрөлтэй болчихлоо, одоо юундаа санаа зовох вэ, сүй тавих өдрөө сонгоё, хурим найрыг нь ч хийе гэсэн боловч Маралын аав хойшлуулжээ. Охиныхоо өвчний талаар худ болох хүмүүстээ хэлэх гэснээ охиноосоо асууж байж болъё гээд хэлэлгүй явсаар өдийг хүрчээ. Үнэндээ жаргалтай сайхан амьдарч байгаа хүүхдүүдээ харсаар байж дундуур нь орж элдвийн хар барааныг ярих муухай сэтгэл Бямбаад яаж байх билээ. Маралыг хүүхэд төрүүлж чадахгүйг мэдсээр байж охиныг нь ойлгон үнэн сэтгэлээсээ хайрлаж яваа Жаргалд хэмжээлшгүй ихээр баярлаж, төрсөн хүү шигээ санан хайрласаар иржээ. Жаргал, Марал хоёрыг очих болгонд хадам ээж нь “Хүүхэд” нэхнэ. Жаргал нэг удаа тэсэлгүй:

-Амьдралд бие биенээ хайрлаад явж чадаж байвал заавал хүүхдээр яах юм. Бид бие биедээ хайртай болоод л байна, тэгээд ч бид залуу байна, юундаа яарах вэ дээ гэхэд ээж нь: -Хүүхэд хамгийн чухал. Та хоёрт байр орон байна, ажил төрөл байна, өөр юу хэрэгтэй юм, одоо хүүхэдтэй бол, та хоёр чинь бараг 25 нас хүрлээ, хүүхэд чинь оройтлоо гэж бараг л хашгирлаа. Та хоёр нэг гэрт ороод өчнөөн олон жил болж байхад яагаад хүүхэд гардаггүй юм, чи тэр Насан найзыгаа хар одоо хоёрын хоёр хүүхэдтэй, тэгэхэд танайх ганц ч хүүхэд байхгүй, энэ ганган багш хүүхэн чинь /охин минь гэдэг байсан хүн одоо араатан мэт/ нойтон сормуустай юмны бараа харуулж чадахгүй юм бол насны залууд салж амьдралаа бодооч чи гэх ээжийнх нь хахирган дуу… Жаргал ээжтэйгээ маргалдаж байгаад Маралыг гараад явсныг анзаарсангүй. Жаргал сандран гэр лүүгээ залгахад утсаа авсангүй, яаран гарч хамаг хурдаараа гэр лүүгээ гүйлээ. Гэртээ ирж хаалгаа

тогшиход чимээ гарсангүй, түлхүүрдээд гэртээ ортол Марал байсангүй. Жаргал хадмынхаа гэр лүү гүйлээ. Аав нь хаалга онгойлгон өгч “Өө миний хүү ор ор” гэлээ. Аавын гэр гэдэг цаанаа л нэг дулаахан, бас нөмөр нөөлөгтэй, хар нялхаасаа энд л өсөж торнисон болохоор тэр биз , Марал танхил багадаа дүүгээ өвөртлөн унтдаг байсан орон дээрээ яг л жаахан хүүхэд шиг бөх гэгч нь унтаж байлаа. Жаргалын санаа амарч Маралыг сэрээсэнгүй, харин ч сэрээчих вий гэж зөөлөн үнэрлэчихээд өрөөнөөс гарч хадам аавынхаа сууж байгаа өрөөнд өөрөө гэм хийсэн мэт зориг муутайхан орлоо. Юу болоо вэ? хүү минь гэж хадам аав нь хэзээний тайван зангаараа намуухан асуухад Жаргалын дотор уужирч: -Ээж бид хоёр жаахан муудалцаад,

Маралыгаа гомдоочихлоо, би яах вэ ааваа? гэж асуугаад аавынхаа өмнө очиж сөхрөн суулаа. Аав нь хүүгийнхээ толгойг үнэрлэн “Зүгээр дээ хүү минь, та хоёр минь л муудалцаагүй бол болох нь тэр, миний хүүхдүүд хоорондоо эвтэй байвал болох нь тэр, одоо унтаж амардаа миний хүү минь, өглөө сэргэг гэдэг” дээ гээд хүүгээ дахин дахин хайрлан шунаг гэгч нь үнэрлэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…