Home Өгүүллэг “АНХНЫ ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

“АНХНЫ ХАЙР” өгүүллэг “2-р хэсэг”

14 second read
0
0
1,079

-Сайн байна уу? гэж Жаргал мэндлэнгээ гараа өгөхөд Марал гарыг нь зөөлөн атгаснаа: -Сайн гэж ганц үгээр хариулахад нөгөөх найз нь бас гараа өгөн “Чи сайн уу?” гэж асуув. Марал гайхасхийн гараа өгч

“Сайн” гэж бас л ганц үгээр хариуллаа. Жаргал Марал руу харснаа өөрөө хайж явсаар олсон юм шиг чамайг олох гэж зөндөө хайлаа Маралаа гэв. Марал энэ одоо Жаргалын дагуул юм байх даа, хаана ч

явсан цуг л явж байх юм гэж дургүйхэн бодлоо. -Гурвуулаа гадуур жаахан алхангаа кино үзэх үү? бид хоёр маргааш буцна гэж Жаргал хэлэв. -Манай ангийхан номын санд намайг хүлээж байгаа би явахгүй

бол болохгүй гэж хэлээд Маралыг явах гэтэл Жаргал өмнүүр нь орж хөндөлдөн зогсоод: -Найзаа гуйж байна шүү дээ, тэр холоос зориод ирсэн сэтгэлийг минь бод л доо гэж хэлэхэд Маралд “Сэтгэлийг минь

бод л доо” гэсэн үг таалагдсан тул инээмсэглэснээ: -Тэгээд хаашаа явах юм? гэв. Тэр гурав алхаж явсаар Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрч явтал Жаргал гэнэт: -Гурвуулаа зургаа авахуулах уу? гэсэн

санал тавихад Насан тэгье гэж хэлээд Марал руу харахад муухай харж байгаа юм шиг санагдсан тул чимээгүй болов. Ихэнх мөчид Жаргал ярьж тэр хоёрыг инээлгэнэ. Кино үзэхээр орж суудлаа эзлэхэд Марал эхэлж суунгаа Насанг ирж дэргэд нь суухад гайхан харвал Насан сандарсандаа огло харайн босоход Жаргал хажууд нь сууж Насан цаад талд нь дуртай дургүй суулаа. Марал сургуулиасаа хоёр дамжин Толгойтод байх буурай эмээгийндээ амьдардаг тул оройтоод унаагүй болчихно гэж учраа хэлж хүргүүлэхээс татгалзсан боловч Жаргал, Насан хоёр зүтгэсээр хүргэж өгөхөөр болов. Нилээн орой болсон тул автобусанд сэлүүхэн Жаргал, Марал хоёр зэрэгцэн сууж, арын суудалд Насан сууж байсхийгээд тэр хоёрын голоор толгойгоо оруулж ирэн

хэрэгт дурлах нь Маралд таалагдахгүй байлаа. Эцсийн буудалд буун өвлийн цасан дээгүүр шир ширхийлгэн удаан алхах нь Маралд таатай сайхан санагдаж байлаа, би урьд нь яагаад цасан дээр гишгэхэд ийм дуу сайхан гардгийг мэддэггүй байсан юм бол гэж Марал өөрөөсөө асуунгаа инээмсэглэхэд Жаргал: -Юу бодоо вэ? гэхэд: -Юу ч бишээ гэж Марал хариулаад одоо дахиад жаахан алхаад л манайд очлоо, та хоёр даарч байна уу? гэж асуухад тэр хоёр зэрэг шахам “Үгүй” гэж хариулав. Хашааны үүдэнд дөхөж очоод та хоёр эндээсээ буц даа, цаг ч нилээн орой болчихлоо, буудал руу хурдан явбал сүүлийн автобусанд амжиж сууж чадна, одоо буц буц гэхэд Жаргал: -Маралаа гэснээ ойртон очоод Насан бид хоёр хар багын найзууд л даа, цэцэрлэгээсээ нэг ангид явсан, хамт сургуульд орсон, одоо бас хамт сурч байгаа, манай найз Насан “Чамд сайн, манай найзыг ойлгоорой, тэр их сайн залуу шүү” гэж хэлэхэд нь Марал Жаргал руу харснаа: -Чи тэнэг үү?!гэж хэлчихээд цааш эргэн алхсаар хашаа руугаа орж хаалгаа тасхийтэл хаалаа. Насан Жаргал дээр хүрч ирснээ “За юу болов? Миний тухай хэлэв үү? Марал юу гэж байна? гэж амьсгаадан угсруулан асуулаа. Марал гэртээ орон хувцсаа сольж хоол идэлгүй цай уучихаад унтахаар ороо засахад эрхээ барин маань уншиж суусан буурай эмээ нь: -Миний охин зүгээр үү? Бие нь зүгээр биз? Битгий

оройтож бай охин минь гэсээр өөр олон юм ярилгүй эрхээ эргүүлэн мааниа үргэлжлүүлэв. Марал өглөө эртлэн босож эмээдээ цай чанаж өгчихөөд хичээлдээ явахаар гарлаа. Марал хамгийн эхний автобусаар явна, эцсийн буудлаас суун /Толгойт/ эцсийн буудалд буун /Оёдлын үйлдвэрийн нэгдэл/ мөнгөө хэмнэн цааш аажуухан алхсаар сургуульдаа очдог байв. Хичээл эхлэхээс бараг 1 цагийн өмнө очдог түүнийг сургуулийн жижүүрүүд андахаа байжээ, цонх тогшиход ирж хаалга онгойлгож өгдөг, тэр холоос алхаад даараа байлгүй гэж халуун байхуу цайгаар дайлдагсан. Марал эхэндээ жижүүрийн дэргэд суун хичээлээ хийдэг байсан бол сүүлдээ жижүүрүүд түүнд итгэн ангийн түлхүүр өгч тэр тухтайхан хичээлээ хийдэг болжээ. Сургуулийн ээлжийн гурван жижүүр Маралд “Эртэч шувуухай” гэж нэр хайрлажээ. Марал цонх тогшиход жижүүр хаалга онгойлгон: -За “Эртэч шувуухай минь” сайхан амарсан уу? ор ор гэлээ. Марал ангийн

түлхүүрээ аван дээш гарахаар эргэхэд: -Охин минь цай уухгүй юмуу? Сайхан халуун цай чанасан гэхэд “Болсон идээнээс бүү зайл, Болох болохгүй хүний үгэнд бүү ор” гэж аавынх нь захидаг үг санаанд орж: -Тэгье, би бүүр даарчихлаа гэсээр суув. Марал өнөөдрийн хувьд хичээлээ огт ойлгосонгүй, ангийнхантайгаа ч юм ярьсангүй, хичээл бушуухан тараасай гэж бодож суутал хонх дуугарлаа. Ангийнх нь ам Сарнай бусдаас түрүүлэн: -За Маралаа охин /охин гэдэг үгийг шүдээ зуун их л нухацтай хэлэв/ яагаад дуугаа хураачих ваа? Өчигдөр номын санд ч очоогүй ангийнхныгаа удаан хүлээлгэж хулхидсан, та одоо буруугаа хүлээхгүй юу гэж худлаа хэлэх гэж байна гэхэд ангийнх нь хүүхдүүд Маралыг өмөөрөн: -Сарнай чи яах гэж ингэж байдаг юм, нэг ангийнхан байж…Хүнд ажил гарч болдог юм байгаа биз дээ? учрыг нь олоогүй байж нэгнийгээ тэгж хэлж болохгүй гэж шуугилдацгаав. Марал ангиас чимээгүйхэн гарч явлаа. Цасан дээр гишгэн алхахад өчигдрийн сонсогдож байсан тэр эгшиглэнтэй чимээ алга болчихсон мэт Маралд санагдлаа. Жаргал арай ч дээ, гомдмоор юм, миний найз чамд сайн гэнэ шүү…мэргэжлээ буруу сонгож дээ тэр, бас ямар ч мэдрэмж байхгүй, малын эмчийн ангид сурдаг юм гэсэн анагаахын сургуульд сэтгэл зүйчээр сураад хүнд зуучлагч хийгээд явж байвал таарна гэж дургүй нь хүрэн алхаж явтал: -Маралаа гэж хүн дуудахад

давхийн цочлоо. Марал эргэж харсангүй, энэ мэдээж нөгөө мангар Жаргалаас өөр хэн байх вэ дээ? гэж бодлоо. Марал түргэн түргэн алхсан ч Жаргал түүнийг гүйцэн ирж: -Маралаа намайг уучлаарай…Би…Би…чамд гэхэд: -Яасан одоо чи надад сайн болчихсон уу? Би та нарын тоглоом болчихмоор юм шиг харагдаад байна уу? гэж ширүүхэн хэлчихээд хоолой нь зангиран бушуухан холдлоо. Жаргал Маралааг хашааных нь үүд хүртэл дагаж хичнээн уучлал гуйсан ч Марал түүнийг үгийг огтхон ч хайхраагүй царай гаргаж байлаа. Марал хичээл амрангуут гэр лүүгээ яаран явлаа. Жаргал амралтаараа ирж Маралыг 1-р сургууль төгссөн, угийн даруухан дөлгөөн зантай, найз нөхөдтэйгээ эвсэг, аливаа зүйлийг шулуун шударга хэлчихдэг охин гэдгийг нь сонсож мэдэн, сураглаж явсаар гэрийг нь олж мэджээ. Жаргал байрных нь гадуур нилээн хэд хоног эргэлдэв, яваад орох зориг түүнд байсангүй, зуны намуухан үдэш орцных нь үүдэнд сууж байтал Марал гэнэт гараад ирэв. Тэр хоёр бие биенээсээ цочив тэгснээ

инээлдэцгээлээ. Жаргал орой болгон Маралтай уулзахаар ирж байрны хүүхдүүдэд чихэр, жимс өгч дуудуулдаг байв. Жаргал Маралтайгаа уулзахаар яаран яаран байрны гадаа ирэхэд хүүхдүүд түүн рүү уралдан гүйлээ…Жаргал халаасандаа ахиухан хийсэн амтатнаа хүүхдүүдэд өгөхөөр тэднийг тосон очлоо…Марал эгчийг түргэний машин ирээд аваад явсан гэхийг сонсоод Жаргал чихэндээ итгэсэнгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…