Нүүр Сонин хачин Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны цалин бага байхад шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй

Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны цалин бага байхад шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй

1 секунд уншина
0
0
111

Манай улсад эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмж маш муу байгаа нь шинжлэх ухааны салбарын хөгжилд нөлөөлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзах үеэр ийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа, төсөлт ажлын үр дүн, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгоё.

Эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 800-960 мянган төгрөг. Ийм бага цалин үнэлэмжтэй байж шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй. Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана. Энэ салбарт бодлогын баримт бичиг, төлөвлөгөө багадаагүй. Гагцхүү санхүүжилттэйгээ холбоотойгоор гүйцэтгэл хангалтгүй байна. Тиймээс энэ салбарын санхүүжилтийн тогтолцоог өөр түвшинд гаргана” гэж бичжээ.

Түүнчлэн салбарын сайдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны бүх хүрээлэнгээр очиж, эрдэмтэн, судлаачдынхаа ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэдгээ мөн илэрхийлжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *