Home Зөвлөгөө ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЗҮГЭЭР БИШ МӨРТЛӨӨ “БИ ЗҮГЭЭР ЭЭ” ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЗҮГЭЭР БИШ МӨРТЛӨӨ “БИ ЗҮГЭЭР ЭЭ” ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

16 second read
0
0
152

Яагаад эмэгтэйчүүд орж хооллох газраа хурдан сонгож чаддаггүй вэ? Яагаад ариун цэврийн өрөө рүү олуулаа явдаг юм бол? Яагаад тэд дуугаа хураачихдаг байна? Эрэгтэй хүмүүст ийм төрлийн асуулт асуух үе олон. Тэгээд хариулт авч чадалгүй үлдэх нь дийлэнх тохиолдлыг эзлэх болно.

Яагаад эмэгтэйчүүд ямар нэгэн зүйл тэдэнд тохиолдсон байхад хүртэл “Юу ч болоогүй, яагаа ч үгүй, зүгээр” гэдэг үгсийг хэлдэг юм бол?

Тэгэхээр эмэгтэйчүүд яагаад “Би зүгээр” гэж хэлдэг болохыг бага ч болтугай ойлгох гэж хичээнэ үү.

Тэр өөрийгөө хэтрүүлэн аашлах гээд байна гэж бодсоноосоо болоод дарж байж мэднэ.

group of many cool modern girls friends in bright clothers together having fun isolated on white background, happy smiling lifestyle people concept close up

Галзуу юм уу? Өөрийгөө дараач. Битгий хэтрүүлээд бай. Эдгээр үгсийг эмэгтэйчүүдэд хүмүүс хэчнээн удаа хэлдэг гээч? Тайвшир, тайвшир гээд л. Эмэгтэй хүмүүсийн ихэнх нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх гээд байдаг талтай. Түүнээсээ болж хүмүүсийн хачин балай үгсийг сонсох нь ч их. Маягтай юм. Хэтэрхий юм. Хэрэв та сэтгэл нь хөдөлсөн охин, найз охин, зүгээр л нэг найз, дүү, эгч, ээждээ ийм маягийн үгс хэлдэг бол тэд яваандаа “Яагаа ч үгүй ээ, зүгээр” гэдэг хүн болж мэднэ. Учир нь тэд хэлсэн үг болгоноос тань шарх авч, яваандаа өөрийгөө бүрэн илэрхийлэхээ больж, дуугүй, хаагдмал нэгэн болон хувирч мэднэ. Тэр асуудлуудаа ярихаа больж, сэтгэлээ уудлахгүй болж мэднэ. Бусдыг тавгүй болгож байна гэх мэдрэмжээсээ болоод эмэгтэй хүн дуугүй болж, үүнийгээ хэлж чадахгүйгээсээ болоод бусдаас “ойлгомжгүй” гэх нэр зүүх нь бий гэдгийг сана.

Тэр үнэндээ ойлгохгүй байж мэднэ.

“Юу болсон бэ?”, “Юу тохиолдсон юм?” гэж асуухад тань зүгээр л мөрөө хавчаад, “мэдэхгүй ээ” гэж хариулж байгаа эмэгтэй хүн үнэндээ үнэхээр юу болсныг, яагаад ингээд байгаагаа ойлгохгүй байж мэднэ. Яагаад ингэж гуниглах болсон, юунаас болж дуугаа хураав гэдгээ гадарлаж ч чадахгүй байх үе бий. Заримдаа бүх зүйл утгагүй санагддаг. Заримдаа юуг ч ойлгох чадалгүй болдог. Өчигдөр найзтайгаа муудалцсанаас болоод сэтгэлд нэг л сэвтэй байгаад байна уу. Эсвэл хугацаандаа амжиж өгөөгүй зүйл маань тулчихсан болохоор ингээд байна уу. Хүн бүхэн ийм үе тохиодог учраас “Юу болсон юм бэ” гэж уцаартай асуухынхаа өмнө бодоорой. Тэр үнэхээр юу болсныг мэдэхгүй, зүгээр л ингэж гуниглаад, уцаарлаад байвал яах вэ гэж.

Тэр зүгээр л ямар ч хүчгүй, ядарсан байж мэднэ.

Харилцаанд байдаг нэг сонин зүйл бий. Заримдаа зарим асуудлыг ухаж ирээд л хэрэлдэж, ярилцах үе байхад заримдаа зүгээр л тоохгүй өнгөрч, тэр асуудал мартагдахыг хүлээдэг. Тэр эмэгтэйд яг ийм зүйл тохиолдсон байж мэднэ. Тэр зүгээр л энэ зүйлийн тухай ярилцмааргүй байгаа болохоор “мэдэхгүй ээ”, “зүгээр ээ, март” гэж хэлж болно. Хамт гэр бүлээрээ хооллох ёстой байсан ч тааруухан төлөвлөж эсвэл орох газраа одоо хүртэл сонгоогүй байж болно. Энэ бүхэнд маш их хүч зарцуулдаг болохоор тэр цааш юу ч хийх хүсэлгүй, тэнхэлгүй болсон байж мэднэ. Тиймээс зүгээр л тайван орхих нь зөв. Түүнд амрах, жаахан өөрийгөө зугаацуулах цаг өг. Магадгүй кино үзэх, ном унших ч юм уу.

Тэр асуудлын тухай аль хэдийнэ ярилцсан байж мэднэ.

Тэр магадгүй өчнөөн удаа таныг хогоо гаргаж хая, юмаа битгий ингэж хая гэж хэлсэн байж магадгүй. Гэтэл дахиад л бухимдаад байгаагийнх нь шалтгааныг ойлгохгүй асуувал хэн ч байсан дуугаа хурааж, энэ тухай ярилцахыг хүсэхгүй болно шүү дээ. Тиймээс нэмж хэлэх нь илүүц хэмээн бодож магадгүй. Тэгээд л бууж өгөн, “яагаа ч үгүй”, “зүгээр” үгсийг танд хэлэхээс өөр аргагүй болно.

Та сонсохдоо тааруухан байж магадгүй юм.

Хэрэв танд тэр асуудлаа ярьтал та сонирхолгүй болж, хүчилсэн хариултуудыг хэлээд, нээх их анхаарал хандуулахгүй байгаад байвал тэр дараа нь “зүгээр ээ” гэж хэлэх болно. Хэрвээ та асуудлыг тийм ч чухал гэж авч хэлэлцэхгүй байвал тэр өөрт тань ярих нь илүүц хэмээн үзэж, дуугүй байх болно.

Юу ч болоогүй байж мэднэ.

Зүв зүгээр байхад л “зүгээр үү” гэж асуух тохиолдол олон бий. Гэхдээ эрэгтэй хүмүүсийг “зүгээр үү” гэж асуухад эмэгтэйчүүд өөрийг нь анхаарч, анзаардаг юм байна гэдгийг мэдэрдэг. Хэрэв таныг үнэхээр чин сэтгэлээсээ сонсоход бэлэн хэмээн хэлсэн ч тэр зүгээр гэж хэлсээр байвал, бас түүний биеийн хэл, нүүр царайны хувирал үнэхээр “зүгээр” байх юм бол энэ том асуудал биш. Гол нь эмэгтэйчүүд биеийн хэлийг ихээхэн ашигладаг хүмүүс. Та түүнийг зүгээр гэж хэлсэн ч гэсэн ямар нэг байдлаар тийм биш гэдгийг нь мэдэрч болно. Харин бусад тохиолдолд зүгээр л ядарсан, хүнд өдөр тохиосон байх нь элбэг байдаг байна.

Эцсийнх буюу тэр танд төвөг удахыг хүсэхгүй байж мэднэ.

Хайртай хүмүүстээ төвөг удах нь хэнд ч таатай зүйл биш. Тийм ч учраас тэр үнэхээр хүнд хэцүү зүйл тохиолдлоо ч танд хэлж, хямраахыг хүсэлгүй дотроо нууж байж мэдэх юм. Зүгээр болно доо хэмээн найдаж, хайрладаг хүнээ зовоохгүй гэсэндээ асуудлыг нуух нь ихэнх эмэгтэйчүүдийн “зүгээр ээ” гэх үгийн ард нуугддаг хамгийн том асуудал билээ. Тиймээс ярилц, залуусаа, ярилц. Энэ л зөв зам. Ойлгохыг хичээнэ гэдэг хамгийн том итгэл найдвар өгөх үйлдэл юм шүү.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…