Нүүр Сонин хачин Уранхолбоо: “Миний бие нэг ч ашиг хонжоо харалгүй сайн үйлсийн аян хийдэг

Уранхолбоо: “Миний бие нэг ч ашиг хонжоо харалгүй сайн үйлсийн аян хийдэг

10 секунд уншина
0
0
106

ШӨХТГ-аас цахим орчинд дур мэдэн азтан шалгаруулвал эpvvгийн xapиyцлaгa хүлээлгэхээр шийдвэрлэсэн. ШӨХТГ-аас нэг хүнд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй машин өгөхийн тулд олон хүнээс 60 гаруй сая төгрөг цуглуулаад машиныг нь хонжворт өгөх тохиолдол гарч байна гэж үзсэн юм. Харин энэ мэдээллийн дагуу дуучин Ану болон хөтлөгч Одзаяа нар 3aлилaн хийдэг тул тэдний энэ үйл ажиллагааг үүгээр зогсоох хэрэгтэй гэж үзэж буй иргэд байсан юм. Харин талаар дуучин Ану ийнхүү тайлбар хийжээ.

Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг дээ… Өнөөдрийн сошиалаар өрнөсөн асуудлыг ажиглаж харлаа. Уул нь чимээгүй байгаад үр дүнгээр хариулт өгөх хүсэлтэй ч заримдаа чимээгүй байж болохгүй тохиолдол байх юм. Хичээсэн боловч зарим нэг хүмүүсийн дopoмжлoл хирээс хэтэрч хүмүүсд буруу ташаа ойлголт түрүүлж байгаад харамсаж, тайлбар оруулах нь зүйтэй гэж шийдлээ.

Хавтгай болчихсон дэлхийд үй түмэн мэдээллийн үер хаа сайгүй бууж байхад хамт урсаж живэхгүйн тулд үргэлж цензуртэй байдлыг олж авах хэрэгтэй байдаг. Аливаа нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарангуут тухайн мэдээллийн агуулгыг бүрэн уншиж ойлголгүй нэг нэгнийгээ чичилдэг, бyрyyшaaдaг, үгүйсгэдэг хандлагаа хэзээ бид болих вэ??? Тэр дундаа нэг төрлийн ажил мэргэжил хийдэг хүмүүс бие биенээ хэмлэх нь бүр ч зохимжгүй юм. Би өөрийнхөө одоо хийж байгаа ажилдаа өдөр бүр дурлаж, шимтэн хичээнгүйлэн хийдэг. Яагаад гэвэл би хүмүүсийг баярлаж байгааг харах дуртай. Би үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг иргэн хүн. Би дотоодын байгууллагуудаа таниулан дэвжихэд гар бие оролцож байгаадаа үргэлж талархалтай ханддаг.

Энэ бол миний хувь хүний онцлог бөгөөд зарчим. Нэг хүнийг баярлуулснаар тэр хүний цаана хичнээн олон хүн давхар баярлаж байдгийг бид төсөөлөшгүй. Миний бие цахим орчинд хувийн ашиг сонирхлоо түрүүнд тавилгүй, ашиг хонжоо харалгүйгээр нэг ч гэсэн гэр бүл унах унаатай болчихоосой гэдэг цагаахан сэтгэл өвөртлөн сайн үйлсийн аянгуудаа явуулдаг. Бид тусгай хөтөлбөрүүдээ Urankholboo пейж дээрээ зарлахдаа заавал аудитын компанийн хяналтан дор явуулах эсвэл албан ёсны Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй газруудтай хамтарч ажиллладаг гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн хэн ч хуулийн дор захирагдаж, холбогдох дүрэм журмыг баримтлан ажиллах учиртай гэж би боддог. Тиймдээ ч иргэн миний хувьд хийж байгаа бүхий л ажлуудаа хууль, дүрэм журмын дагуу явуулж ирсээн. Цаашид ч ямар нэгэн хууль, эрх зүйн зөрчилгүй олон сайхан арга хэмжээг явуулж, олон олон гэр бүлүүддээ тус нэмэртэй явна гэж боддог юм. Хүмүүсийн боддог төсөөлдгөөс өөр ертөнцийг бүтээмээр байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *