Нүүр Сонин хачин АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

АНУ-ын шүүх Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинтогийн захирлуудыг яллагдагчаар татлаа

13 секунд уншина
0
0
163

АНУ-ын Холбооны Засгийн газрын хараат бус Үнэт цаас, биржийн комисс Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн, дэд Ерөнхийлөгч Брендан Лэйн, Санхүү хариуцсан захирал Люк Колтан нарыг яллагдагчаар татсан байна

Асуулдлыг эргэн сануулбал, 2017-2019 оны хооронд Рио Тинто компанийн Оюутолгой дахь стратегийн төслийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан Их Британи улсын иргэн Ричард Боули Их Британийн шүүхэд үндэслэлгүй ажлаас халагдсан, АНУ-ын шүүхэд Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулагчдаа мэхэлсэн гэх үндэслэлээр тус компанийн удирдлагуудын эсрэг нэхэмжлэл гаргаад байгаа юм

Ричард Боули АНУ-ын шүүхэд гаргасан өргөдөлдөө “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил геологийн хүндрэлийн улмаас удааширч, зардал нэмэгдэж болзошгүй гэдгийг тэрээр 2018 оны хоёрдугаар сард Рио Тинтогийн удирдлагуудад мэдээлсэн. Үүний дараа 2019 оны гуравдугаар сард Рио Тинто дахь ажлаа хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Харин Рио Тинтогийн удирдлагууд үүнээс дөрвөн сарын дараа буюу 2019 оны долдугаар сард Оюутолгойн өргөтгөлийн ажил хөрсний хүндрэлийн улмаас төлөвлөгөөт хугацаанаас 16-30 сар хоцорч байгаа бөгөөд зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх талаар мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн төсөлд учирсан эрсдэлийг жил хагасын турш хөрөнгө оруулагчдаасаа нууцалсан гэсэн үг юм

Харин Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагуудыг АНУ-ын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт яллагдагчаар татсан байна. Антони Франчи нь 2019 оны эхээр 167 ам.долларын үнэ бүхий Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааг худалдан авсан жижиг хөрөнгө оруулагч аж. Тэрээр 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд Туркойз Хилл Ресурс болон тэдний 50.79 хувийг эзэмшэгч Рио Тинто компани хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит нөхцөл байдалтай тохирохгүй, зохиомлоор өсгөсөн хувьцаа худалдан авахад хүргэсэн гэж мэдүүлсэн байна. Тухайлбал, Антони Франчи шүүхэд гаргасан өргөдөлдөө “2018 оны аравдугаар сарын 2-нд Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат зэсийн зах зээлийн талаар товч танилцуулга хийх үедээ Оюутолгойн төсөл төлөвлөсөн төсөв, хуваарьтаа нийцэж ажиллаж байгаа гэх мэдээлэл өгсөн. Мөн Туркойз Хилл, Рио Тинто нар 2018-2019 оны хооронд Монгол Улстай харилцаа муутай байсан

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн эдийн засгийн үр ашиг, орлого, зардалтай холбоотой асуудалд санаа зовж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Тиймээс Монголын Засгийн газар Оюутолгойн уурхайн үйлдвэрлэлийн хоцрогдол, ашиглалтын өртөг нэмэгдэх тухай асуудалд маш мэдрэмтгий байсан бөгөөд Монголын талын төлөөлөгчид далд уурхайн төслийн явц, нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь Рио Тинто болон Туркойз Хилл Ресурсын удирдлагууд хөрөнгө оруулагчдаасаа үнэнийг нуун дарагдуулах шалтгаан, хүчтэй хөршүүрэг болсон. Учир нь бодит баримтуудыг эрт дэлгэх нь Монголын Засгийн газарт төсөл дэх хяналтаа нэмэгдүүлэх боломж олгох байсан” гэжээ. Антони Франчигийн шүүхэд гаргасан хэмжлэлтэй бүрэн эхээр танилцах

Гэсэн ч Рио Тинтогийн зүгээс уг нэхэмжлэл бол “ямар ч ач холбогдолгүй” гэх байр суурь илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, Рио Тинто компани өмнө нь 2013 оноос эхтэй Мозамбик дэх нүүрсний ордтой холбоотой асуудлаар яг ийм нөхцөл байдалд орж байв. Тухайн үед, АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс Рио Тинто хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, бодит байдлаас давсан үнээр хувьцаагаа арилжаалсан асуудлыг нягтлан, 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч 2019 оны зургадугаар сард Рио Тинто энэхүү дуулиант хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг

Эх сурвалж: itoim.mn

Bloomberg, Australian Financial Review

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *