Нүүр Өгүүллэг “АНХНЫ ХАЙР” өгүүллэг “1-р хэсэг”

“АНХНЫ ХАЙР” өгүүллэг “1-р хэсэг”

28 секунд уншина
0
1
1,140

Галт тэрэгний буудал дүүрэн хүнтэй, нааш цааш хөлхөлдөн ачаа бараагаа янзалж, зарим нь тасалбар авахаар дугаарлан зогсоно. Галт тэрэг хөдлөх цаг болж байгааг зарлахад дотор байсан хүмүүс галт

тэргэндээ суухаар гадагш гарцгаалаа, цас ихтэй учир хальтиргаа гулгаа ихтэй, дээрээс нь галт тэрэгний эхний хэсэг зассан тавцангаас өнгөрч зогссон тул суухад бэрхтэй, зарим охид ачаагаа өргөж

дийлэхгүй ойр хавьд байгаа хүмүүсээс гуйж дотогш оруулж байв.Үнэгэн захтай хар пальто өмсөн, цагаан малгай ороолт зүүсэн охин ачаандаа түүртэн явна, Жаргал хажуугаар нь гарч эргэн

харснаа:-Хэддүгээр вагонд /галт тэрэг/ суух юм, би дөхүүлээд өгье гэхэд Марал баярласандаа:-Өө ашгүй, би ачаагаа даадаггүй, 11-р вагонд сууна гэв. Жаргал: -Чи бид хоёр цуг суух юм байна гэж хэлээд ачааг

авлаа.Оюутны амралт дуусаад буцаж байгаа тул хүн ихтэй байлаа, доод эгнээний сандал дээр багтах чинээгээрээ шахцалдан сууцгаав. Галт тэрэгний суудлын доор Маралын ачааг хийж өгсөн Жаргал гэнэт

гарч ирсэн шигээ гэнэт алга болчихов.Марал гадуур хувцсаа тайлан цонхны дэргэд очиж тухлан суулаа.Галт тэрэг яг цагтаа хөдөлж оюутнууд дуу шуу орцгоон галт тэрэгний үйлчлэгчийн чанасан байхуу цайг амтархан ууцгааж гэрээсээ авч гарсан хоол хүнсээрээ бие биенээ дайлцгаав. Тэд хэзээний танил, яг л нэг ангийнхан явж байгаа мэт бие биедээ найр тавин, хууч хөөрцгөөн, сурч байгаа сургуулийнхаа тухай ам уралдан ярьж, талцаж хуваагдан хөзөр тоглоцгоолоо.Марал хэсэг зүүрмэглээд сэртэл хажууд нь сууж явсан охин:-Найзаа чи унтмаар байгаа бол дээшээ гараад хэвтээч, суугаагаараа унтахаар ядарчихдаг юм гэлээ. Марал инээмсэглэн “Баярлалаа, зүгээрээ” гэв.Марал яагаад ч юм түрүүн ачааг нь өргөж тусалсан нөгөө залууг нүдээрээ хайсан боловч байсангүй, сонин юм даа, чи бид хоёр цуг суух юм байна гээд байсан яасан юм бол гэж

бодоод өнгөрөв. Жаахан шахаад сууцгаачих уу? гэсэн дуу гарахад Марал уншиж байсан номоо орхин дээш харвал өнөөх гайхал Жаргал нэг найзынхаа хамт зогсож байв.Хүүхдүүд хоёр талд шахан зай гаргаж өгөхөд Жаргал:-За талцаад тойроод тоглоод явчих уу? Эхнээсээ хасагдаад, торгуультай шүү гэж инээхэд бүгд толгой дохин зөвшөөрлөө.Марал харин нөгөө буландаа номоо уншин чимээгүйхэн сууна.Тэд чанга чанга ярилцан, хэн хэн нь хожигдохгүйг хичээн тоглоомондоо улайран Маралыг харах сөхөөтэй хүн алга. Жаргалтай цуг ирсэн найз нь Марал руу байн байн харж Насаа “Чи ямархуу байна? Ганц татах уу? Чи толгойгоо даах юмуу? гэж асуух болгонд л “Айн, Айн” гэж Жаргалын уурыг барчихав.-Насаа чи ерөөсөө тоглохоо боль гэснээ Марал руу харж:-Чи манай багт орж тоглох уу? гэж Жаргал асуухад: -Үгүй гэдгээ илэрхийлж толгой сэгсэрлээ. Марал номоо уншсаар…Үдшийн 22.00 цаг болоход галт тэрэгний гэрэл бүдгэрч, үйлчлэгч “Хүүхдүүд одоо дуугаа намсгана шүү, хүмүүс амрах гэж байна” гэж анхаарууллаа.Удалгүй Марал зүүрмэглэж эхэллээ. Томчууд хүүхдүүд унтаж байгаа ч оюутнууд унтах янз алга, тэгээд ч хүн ихтэй байгаа учраас хүн болгон хэвтэж унтах боломжгүй байв.Оюутнууд тоглоомоо дуусгалаа, хожигдсон тал нь суугаагаараа хот орж, хожсон талынх нь унтаж явахаар мөрий тавьсан ч тэд тэгсэнгүй, доод талын орон дээр хоёр хоёроороо хэвтэж, дээд талын ор нарийхан тул ганц

хүн амрахаар хэвтлээ.Жаргал, Насан хоёр галт тэрэгний хаалганы дэргэдэх жижигхэн зайд ярилцаж зогсоно.-Цонхны хажууд ном уншаад сууж байгаа охин хөөрхөн юмаа, даан ч хэлгүй юм шиг байна тиймээ? гэж Насанг асуухад Жаргал писхийтэл инээснээ: -Цэнхэр өмд цамцтай охин уу? гэв.-Тиймээ-Тэр охин зүгээр л ярьж байсан шүү дээ, би галт тэргэнд суухад ачааг нь оруулж өгсөн юм, чамд таалагдаад байгаа юмуу? -Тэгээд яагаад ярихгүй байсан юм бол? Яг бүжигчин шиг хөөрхөн охин тиймээ? гэж Насанг хэлэхэд Жаргал:-Чамд таалагдаад байгаа юмуу? гэж би асуугаад байна гэж ууртай хэлэв. -Тиймээ ярьж чаддаг бол тэгээд л болоо шүү дээ, цэвэрхэн цагаан царайтай, гоё нүд, хөмсөгтэй, бие хаа гэж ёстой дагина л гэсэн үг, чи найздаа аль сургуульд сурдагийг нь мэдээд өгөөч тэгэхүү найзад нь үнэхээр их таалагдаж байна гэж гуйсан харцаар Насанг харахад:-Чи тэгээд хүний

охиныг гомдоов доо, яг Өлзийг гомдоосон шигээ, тэгвэл би уучлахгүй шүү гэж түс тасхийтэл хэллээ..-За юу гэж дээ найз нь тэгэхгүй, андын ёсоор тангараглая хэмээн Насангийн нүд гялалзлаа.Уг нь Марал, Жаргалд таалагдсан болохоор тэрбээр бид нэг вагонд суух юм байна шүү дээ гэж худал хэлэн 9-р вагоноос нааш найзыгаа дагуулан ирсэн билээ, Жаргал найзынхаа баярлаж догдолсон харцыг хараад Марал надад таалагдсан чи оролцох хэрэггүй гэж найздаа хэлж чадсангүй.Тэр хоёр буцаж ирэн суудалдаа сууцгаалаа. Хүүхдүүд ихэнх нь суудлаа налан унтацгаажээ. Марал цонхны цаана юу ч харагдахгүй түнэр харанхуй байгаа хэдий ч цонх руу ширтэн сууж явлаа. Жаргал Марал руу дөхөсхийн суугаад хүмүүсийг сэрээхээс болгоомжлон бараг шивнэх шахам: -Намайг Жаргал гэдэг хоёулаа танилцая гэхэд Марал дуугарсангүй.-Ядрахгүй байна уу? унтаж амрахгүй юмуу? гэж асуухад:-Үгүй гэж толгой сэгсэрлээ.-Чи хотод сурдаг уу? гэхэд:-Тийм гэж толгой дохилоо.-Аль сургуульд сурдаг юм бэ?-Чи яах гэсэн юм гэсэн асуултанд Жаргал нам цохиулан дуугаа хураалаа.Марал суудлаа налан хойшилж нүдээ аньлаа. Энэ нь чамтай ярих юм байхгүй гэж байгаа мэт Жаргалд санагдав.Жаргал, Насан хоёр хажуугийн суудалд

суух / тэднээс арай эгчмид аж/ эгчтэй танилцаж яриа дэлгэлээ бид хоёр Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн ХАА-н техникумд сурдаг, хар багаасаа найзалсан найзуудаа одоо хүртэл салахгүй л явж байна, бид хоёр Дарханд буугаад цаашаа дамжиж сууна… гэж харилцан нилээн удаан ярьцгаав.Эцэст нь Жаргал “Содоо эгчээ та тэр цонхны хажууд сууж байгаа охины хаана, ямар сургуульд сурдагийг нь бид хоёрыг буухаас өмнө мэдэж өгч туслаач” гэж гуйлаа.-Тэр даруухан охин уу? Ямар ч байсан манай сургуульд сурдаг, 2-р курс байхаа, яг юуны ангид сурдгийг нь мэдэхгүй байна, өөрийнхөө тухай надад хэлэх болов уу даа? гэж Содоо хэлэв.Дархан хотод ирж хүмүүс бууж сууцгаан нилээн хөдөлгөөн оров. Марал сэрэх шинжгүй унтаж байлаа. Содоо түүнийг зөөлөн татаж сэрээв. Марал гайхан том харахад:-Чи манай сургуульд сурдаг тиймээ гэж асуухад:-Тийм гэж толгой дохилоо.-Намайг таньж байна уу?-Тиймээ, та төгсөх курс. -Чи юуны ангид сурдаг билээ? Гэхэд Марал дуугарсангүй. Содоо дахиад зөөлхнөөр: -Чамайг хэн гэдэг вэ? гэв.-Та яах гэсэн юм?-Мэдэх хэрэг байнаа. Марал дуугарсангүй дотроо инээд нь хүрч чимээгүйхэн нүдээ аньлаа.Содоо амарч байгаа хүнийг чилээж дахин сэрээхээс санаа нь зовон эргэн шууд үүд рүү алхлаа.Жаргал, Насан хоёр түүнийг хүлээн галт тэрэгний үүдэнд зогсож байлаа. Жаргал тэсэлгүй:-За яав? Юу болов? Асуувуу эгчээ? гэлээ.-Ямар ч байсан манай сургуульд сурдаг нь үнэн юм байна,

намайг таньж байна, тэгэхдээ аль ангид сурдгаа хэлсэнгүй, эгч нь УБДСургуулийн сэтгүүлчийн 4-р курст сурдаг, та хоёр энэ охинтой танилцахыг үнэхээр хүсэж байвал яваад очоорой гэв. Галт тэрэг ч хөдөллөө…Галт тэрэгний буудал гэрэл гэгээтэй тул Жаргалыг найзтайгаа зогсож байгааг Марал сайтар харжээ.Марал сургууль дээр галт тэргэнд хамт явж ирсэн сэтгүүлчийн ангийн төгсөх курсын эгчтэйгээ байнга тааралдаж мэндлээд инээгээд өнгөрдөг байлаа.Марал өөрийн хүсэл сонирхлоороо УБДСургуулийн /Улсын багшийн дээд сургууль/ хэл уран зохиолын ангид багш мэргэжлээр 2 дахь жилдээ

суралцаж байгаа багаасаа хатуу хөтүүг туулсан, амьдралын сайн сайхан, муу муухайг ялгахтайгаа болсон хэрсүү охин.Марал хичээлээ таран ангийхантайгаа номын санд суухаар тохиролцож ангийн жижүүр байсан тул араас чинь очьё гэж хэлээд ангиа цэвэрлэн үлдлээ.Яаруухан цэвэрлэж дуусаад гарах гэж байтал нөгөө төгсөх курсын эгч үүдэнд инээмсэглэн зогсож байв.-Өнөөдөр жижүүр хийж байгаа юмуу гэж мэдээжийн асуулт асуугаад одоо харих нь уу? гэв.

-Үгүй номын сан руу явна, манай ангийнхан тэнд хичээлээ хийж байгаа юм гэлээ. Содоо үүдэнд чамтай хүн уулзая гэж дуудуулж байна гэж хэлчихээд цааш эргэн хурдан хурдан алхлаа.Марал ангиа цоожилж түлхүүрээ үүдний жижүүрт хүлээлгэн өгөөд сургуулийн үүдэнд гартал Жаргал өнөөх найзтайгаа нилээн даарсан шинжтэй зогсож байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *