Нүүр Сонин хачин С.Ганбаатар гишүүн Ч.Отгочулуу эдийн засагчийг 5:0-длоо

С.Ганбаатар гишүүн Ч.Отгочулуу эдийн засагчийг 5:0-длоо

3 секунд уншина
0
0
483

С.Ганбаатар гишүүн Ч.Отгочулуу эдийн засагчийг 5:0-длоо. Гишүүний хувиар ОТ-ээс санхүүгийн тайланг нь авч асар их алдагдалтайг баримтаар гаргалаа. Зэсийн үнэ өндөр, ашигтай ажиллаж байгаа гэж

миний бие бодож байв. Мөн Дубайн гэх далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөний зүйл заалт бүрийг нь гаргаж алдааг нь тайлбарлаж өгөв. Ч.Отгочулуу Оюу-Толгойн ТУЗ-д Монголын засгийн газрыг

төлөөлж байсан хүний хувьд илүү мэдээлэлтэй, С.Ганбаатар гишүүний тайлбарыг факт, баримт, аргументүүдээр няцааж чадах байх гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь бялба нүдүүлээд

гарлаа. #Мэтгэлцээний дүгнэлт: Тиймээ, ОТ төсөл бол том. Монголын макро эдийн засаг, нийгмийн амьдралд том нөлөө үзүүлэх төсөл. Рио нь ч байна уу Трио нь ч байна уу хэн ч байсан ажлын байр, ханган

нийлүүлэлт, татвараар нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй хүн бүр санаа нийлэх байх. Өнөөдрийн гол проблем бол Монгол улс 34%эзэмшигчийн хувиар ашиг хүртэхгүй, алдагдалд орж, улмаар

хүүгээс хүү тооцох өрийн гинжинээс салах арга замыг л хайгаад байна. ОТ ХОГ гэрээнд энэ хүүгээс хүү тооцох тухай ер байдаггүй. Хэн ийм балай юм хийв? Эрдэнэс Оюу Толгойн захирлууд уу? Хэн хийв? Үүний цаана асар том авилга байхыг үгүйсгэхгүй!!! Эзэн нь олдох биз. Хариуцлага тооцох хэрэгтэй. Ч.Отгочулууд шийдэл байсангүй. Харин С.Ганбаатар гишүүнд шийдэл байна. “34%ийг 10-15% Роялтигаар сольж борлуулалтын орлогоос шууд авъя” гэдэг нь гарц юм. Гэхдээ 10 байх уу? 15 байх уу? Хэд байх вэ гэдгийг талуудын яриа хэлцэл, харилцан нүүдэл л шийднэ. Бас Рио энэ нөхцлөөс бултана, булгина, мушгина. Би өмнө С.Ганбаатар гишүүнтэй санал нийлнэ гэж ёстой бодож явсангүй. Хайгаад олддоггүй, хаанаас ч харж чаддаггүй Оюу Толгойн санхүүгийн тайлан балансыг нь 2019 оны байдлаар ч болов С.Ганбаатар гишүүний ачаар зурагтнаас олж харлаа, гол зурчихлаа…Одоо мэдээлэлтэй боллоо, судалгаа дүгнэлтээ ОТ дээр удахгүй гаргана.

Хэмээн Лүндэгийн Наранбаатар цахим хуудсандаа онцолсон байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *