Нүүр Өгүүллэг “УЛААН ШҮХЭР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

“УЛААН ШҮХЭР” өгүүллэг төгсгөлийн “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
332

Уян ээжийгээ ажилдаа явсан хойгуур хайрт Одтойгоо хуйвалдан уулзаж,хэд хоног хөдөө нутгаар аялахаар тохиролцсон байлаа. Товлож уулзаж ,тойрон аялалаар зуны хоёр сар гаран хугацаанд Монголынхоо

үзэсгэлэнт байгальтай газар ,орон нутгаар зугаалах Од төлөвлөсөн байв. Болзоот өдөр ч болж мань хоёр тус тусдаа аялалаар явах хувийн бэлтгэлээ маш сайн базаацгаасан байлаа. Зуны тэргүүн сарын

шинийн гуравны билэгт сайн өдөр Уян ээжийгээ ажилдаа явах цагийг тэсэн ядан хүлээж, эрт боссоныг ч хэлэх үү байж ядан байв. Уянгийн ээж нь : – Миний охион ..босоорой . Ээж нь дуртай хоолыг нь

хийчихлээ ..гэвэл Уян : – За ээжээ… одоохон босож байнаа .. Уян гялс гар нүүрээ болон шүд амаа угаачихаад ямар ч сэжиггүйгээр гал тогоо руугаа унтлагын хувцас дээгүүрээ гэрийн халадаа нөмрөн орвол ээж

нь инээмсэглэн : – Миний охин …сайхан амарсан уу? – Сайхан амарлаа. Та минь харин сайхан амрав уу? – Сайхан амарлаа… Наашаа суу . – За… Ямар гоё үнэртэж байнаа …мммм…гоё гоё…идэж өгье өө – Ммм…нана

…нялх юм байгаа шд. Ээжийн муухай охин чинь. Гэрээ сайн сахиад сууж байгаарай. За миний охин . – Аанхан …санаа зоволтгүй ээ ээж… Өдий том болчихсон охин нь яав л гэж гээд инээмсэглэн хамтдаа өглөөний хоолоо идэцгээв. Уянгийн ээж сургууль тарснаас хойш хэд хоногийн дараа охиныхоо гэрийн түлхүүрийг юмыг яаж мэдэхэв гээд хураагаад өөрийнхөө түлхүүртэй хамт холбоод цүнхэлж явдаг болсон бөгөөд Уянг байнга гаднаас нь цоожилж явдаг байжээ. Харин олон хоногийн өмнөөс Одтой оргохоор шийдсэн Уян өнөөдөр л боломж гаргаж түлхүүрээ салгаж авахаар сиймхий гарахыг хүлээж байлаа. Цайлж дуусчихаад Уян ширээнээс босож ариун цэврийн өрөө рүүгээ орж бие засахаар явах дүр эсгэн гал тогоонд ээжийгээ аяга таваг угааж

байх хойгуур гялс том өрөө рүүгээ орон ээжийнхээ гар цүнхнээс гэрийн түлхүүрээ салгаж аваад ээжийнхээ гэрийн түлхүүртэй ширэн жижиг арьсан уутны цахилгааныг нь татаж цүнхийг нь байсан байранд буцааж тавиад юу ч болоогүй юм шиг ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байгаа юм шиг суултуурын усыг татан гарч ирэхэд ээж нь аль хэдийн цүнхээ аваад ажилдаа явах гээд үүдэнд гутлаа өмсөөд тольдоод зогсож байлаа . Уян : – Ээж ! Цаг чинь болохоо байлаа . – Хүүе ..яанаа тийм байна шд .. за за ээж нь явлаа …үнсье гээд уруулаараа охиноо үнссэн дүр үзүүлээд яаран гарлаа… Яагаад юм гаднаас нь түгжээгүйг бодоход яарсандаа болоод мартсан бололтой. Уян гайхсан боловч ” мммм… яарсандаа гаднаас түгжсэнгүй дээ…тэр нь ч болсон юм …хэрвээ түлхүүрээ гаргаж ирээд түгжсэн бол миний түлхүүр байхгүйг анзаарч гай болох байсан ч юм бил үү …ашгүй ашгүй ” гэж бодоод Од нээрээ хэдэн цагт ирнэ гэсэн билээ. Яанаа би ялс юмнуудаа бөөгнүүлье гээд өрөөндөө орж хувцасаа солин , аялалд явах бүх зүйлээ яв цав дахин нэг шалгаад үүд рүүгээ бөөгнүүлээд байж байтал нөгөө л танил дотно шүгэл исгэрэн дуугарч Од доор ирснээ мэдэгдэв. Уян цонхон дээрээ очин инээмсэглэн гадагш харвал Од доор инээсэчихсэн гараад ир гэж дохив. Харин Уян цонхоо онгойлгон : – Хайраа ороод ир ээ гээд дуудчихаад цонхоо хаав. Төд удалгүй хаалгыг нь зөөлөн тогшиход нээж өгвөл Од гайхамшгийн эргэлзээгүй орж

ирэхэд нь Уян хайрынхаа хүзүүгээр тэврэн үнсэлцэхэд хэсэг хором хайрт хосууд дурлалынхаа мансууралд автлаа. Од гэнэт : – Хайраа …ээж чинь түгждэг гэсэн биш бид үү? Эсвэл миний хайр түлхүүрээ авчихсан юм уу ? – Мм… Хайр нь түлхүүрээ авчихсан л даа .. гэхдээ ээж ажилдаа яараад түгжилгүй яваад өгсөн …ккк…гээд эгдүүтэй нь аргагүй инээхэд нь Од бас хүд хүд ..гээд даган инээв. – За тэр ч яахав. Эртхэн гарцгаая. Хайр нь бүгдийг төлөвлөсөн. – Аанхан. Би бэлэн гээд цэрэг шиг ёслон хөгжилтэйгээр хэлээд ачаа тээшээ энэ миний авч явах зүйл гэхэд нь Од инээмсэглэн Уянгийн ачааг аван гарлаа. Уян гарахаасаа өмнө аль өчигдөр бичиж бэлдсэн зурвасаа ээжийнхээ нүдэнд ил харагдахаар гал тогооны өрөөнийхөө ширээн дээр дэлгэж тавиад гэрээсээ гаран хаалгаа цоожлоод гадагшлав. Од орцны үүдэнд түүнийг хүлээнгээ машины зогсоол руу хамт очвол нэг нөхөр ногоон өнгөтэй өвгөн Бенз гэдэг машин дээр Од очиж түүний ачаа тээшийг багаж руу хийн , Уянг урд талын суудал дээр суухыг урьлаа. Од аавдаа найз охинтойгоо Монголынхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар аялаад ирье гээд үнэнгээ хэлж машиныг нь гуйж авчээ. Од өөрөө жолооны үнэмлэхтэй тул аав нь ч зөвшөөрсөн бөгөөд болгоомжтой яваад сайхан аялаад ирэхийг захьжээ. Ийнхүү дурлалт хос маань холын замыг зорихоор аяны жолоо татав. Мань хоёр ойр зуурын хоол хүнсээ замын дэлгүүрээс базааж аваад цааш хөдлөв. Нар ээсэн дулаахан өглөө байлаа. Зам жаахан хэцүүхэн энхэл донхолтой байсан

ч манай хоёр аз жаргалтайгаар хөдөө замыг туулж явлаа. Явсаар явсаар нар жаргахын алдад Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд ирэв. Зургийн аппаратаар амжиж маш гоё гоё зураг авахуулав. Тэндээ хоноглоод маргааш өглөө эрт хөдөлмөрөөр болжээ. Дариймаа орой ажлаа тараад гэртээ ирвэл охин нь алга , харин гал тогооны ширээн дээрх зурвасыг уншаад нүдэнд нь гомдлын нулимс бүрхэж том том дусал ганц нэгээр зурвас дээр дуслахад охиныхоо зурвасыг базан ,нулимсаа гараараа шудраад ” Арай ч дээ Уян минь. Яаж чадаж байнаа чи…” гээд өрөө рүүгээ хөлөө зөөж ядан орлоо. Алтан шаргал нар торгон шаргал элсэн дээгүүр гэрлээ цацруулж, хангай газрын элсэн манхан өвөрмөц сайхан харагдана. Од Урин хоёр өглөө нар мандангуут сэрж гол дээр очин нүүр гараа угааж өглөөний цайгаа уугаад цааш хөдлөхөөсөө өмнө тэмээн дээр сууж ганц хоёр зураг апратаараа дараад цааш хөдөллөө. Нэгэн жигд хурдалсаар Архангайн Тариат сумаар дайран өнгөрч Тэхийн Цагаан нуур, Хоргын тогоон дээр очин зураг даруулан байгалийн өвөрмөц тогтолцоо ,сайхан нуур үзчихээд буцаж Өвөрхангай аймгийн Хужиртаар дайран өнгөрч Орхоны хүрхрээ орон Монголынхоо үзэсгэлэнт байгалиар бахархан жинхэнэ сэтгэлийн таашаал эрх чөлөө аз жаргалыг мэдэрч байлаа. Хайрт хосууд ямар ч зүйлд санах зоволгүй баруун аймгуудаар тааваараа аялж явсаар сар гарны хугацаа өнгөрчээ. Хөвсгөл далайг

үзэн хэмжээлшгүй гоёмсог байгаль эхээрээ бахархахгүй байхын аргагүй аз жаргалын тесторан нь дээд зэрэгтээ хүрсэн хоёр хайр сэтгэл нь ч улам оргилж байв. Хөвсгөл далайн эрэг дээрх нэгэн кемп амралтын газар манай хоёр яг бал сараа тэмдэглэж яваа хос хоёр шиг аз жаргалтай харагдана. Анхнаасаа холын замд гарч байгаагаа мэдэж байсан болохоор аялалд хэрэгтэй бүх зүйлээ бэлдсэн байсан учраас дутагдах гачигдах зүйлгүй сайхан аялж байв. Тэр хоёр нар жаргах үеэр далайн эргээр хөтлөлцөн зугаалж яван ирээдүйн тухайгаа ярилцан инээлдэцгээн алхана … Од : – Хайраа би юу ч тохиолдсон бай хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж чамайгаа зовоохгүй жаргааж явах болно – Хайраа …би чамдаа итгэж байна . Тийм болоод ч би зоригтой алхам хийж ингээд чамтайгаа энд ингээд л явж байна шүү дээ – Чи минь ямар үзэсгэлэнтэй юм бэ – Ммм…/ичингүйрэн/ – Ичингүйрэх чинь бүр хайр хүрэм эгдүүтэй – Ккк…битгий хүн бүр ичээгээд бай л даа … – Хайраа би чамдаа маш их хайртай – Би ч бас чамдаа хязгааргүй их

хайртай Од Уян хоёр байрлаж буй монгол гэр кемпдээ очин үдшийн зоогоо бариад хөнгөн хөгжмийн аянд бүжиглэн халуун дотноор бие биенээ ширтэлцэн дурлал хайрын хүсэл шунал,тачъяал нь асаж Од хайртыгаа янаглан хайрлах эхлэлийг тавьж ухаа ягаан жимс шиг уруулын нь шимэн озож, аажмаар амьсгаа нь дээрдэж зүрх нь улам хүчтэй цохилж тэсвэр аль аль нь алдан хувцасаа тайчин үүлэн борооны явдалд янаглан жаргаж сэрэл мэдрэхүйн дээд таашаалыг амтлан жаргахдаа Уян охин биеэ хайрт Оддоо өгчээ. Од ч үүнийг мэдсэн болохоор Уянгаа улам хайрлаж , хотод буцаж очоод эцэг эхдээ хэлэн хуримаа хийх тал дээр санаа тавих бодолтой байлаа. Зуны сар зургаа биш болохоор буцах замдаа орж Улаанбаатар руугаа аяны жолоо чиглүүлсэн. Хот ойртох тусам Уянд айдас төрж санаа нь зовж байгаа нь илт санагдахад Од хайртыгаа тайвшруулж хайр нь хотод очоод бодсон юм бий гэж хэлсээр гарын нь атган замаа харан жолоо мушгина. Яван явсаар хотод орж ирлээ. Нар дөнгөж мандаж байхад мань хоёр Улаанбаатар руу орж ирэн Уянгийн гэр лүү биш Од шууд гэр лүгээ хамт ирэв. Уян гайхан : – Од оо …яагаад шууд танайд хүрээд ирэв ээ? – Тайвшир даа хайраа. Чи гэрээсээ гарсан тэр өдрөөс хойш миний эхнэр болсон . Одоо ээжээсээ айж амьдрах хэрэггүй – Айн? Шууд л ингээд үү ? – Аанхан ..оръё хань минь гээд гараас нь хөтлөн гэр

дүүгээ орлоо. Од орцондоо орж хармаанаасаа хайрцагтай бөгж гарган Уянгийн өмнө сөгдөөд – Хайраа чи надтай гэрлээч гэвэл айх гайхах зэрэгцэн шоконд орсон Уян толгой дохин инээмсэглэв. Од шууд мөнгөн Хаан бугуйвч хатан сүйх бөгж харилцан зүүлцээд лифтэнд суун гэр өөд дээшлэхдээ Уяныгаа шууд уруул дээр нь озон үнслээ. ……………….. Бүх зүйл болдгоороо болж Од эцэг эхдээ Уяныгаа танилцуулж,учир явдлаа хэлэн аав ээжийгээ дагуулан бөөнөөрөө Уянгийн ээжийг шахаанд оруулж тэр намраа хурим найраа хийн нэг гэртээ оржээ. Аз жаргалтай залуу хос жилийн дараа анхны хүүхэдээ манцуйлж аван охинтой болжээ. Охин нь эрүүл саруул мэндэлсэн хэдий ч тэр нэгэн өдөр гэнэтийн зовлон гай таарч охин нь үхэл амьдралын зааг дээр очин эх нялхаст сэхээнд орлоо. Уян уйлж унжиж бөөн юм болсоор л Од охиныхоо амь насыг аврах гэж байдаг бүхнээ барах … Үхэх сэхэх нь мэдэгдэхгүй дээсэн дөрөөн дээр сар гаран боллоо. Од эхнэртээ болон эцэг эхчүүддээ хэлэн дам хүнээр Солонгос руу виз гаргуулан охиныхоо эмчилгээнд зарцуулах мөнгө олох гэж нисэв. Дахин нэг сар хоёр сар …Со- гоос мөнгө ирээд л охиныхоо эмчилгээнд зарцуулсаар … Энэ хооронд цөхрөнгөө барсан Уянгийн ээж Дариймаа Гандан хийд, лам бөөгөөр гүйж зээ охиныхоо амь насыг

даатгуулж ном судар уншуулж, бөө удганы зан үйл хийлгүүлж яваад санамсаргүй хурд хэтрүүлж явсан автобусанд мөргүүлж хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Уй гашуу ,оршуулга, дөчин ес хоног гэсээр Уян бүр сэтгэл санаагаар унаж охиноо бас алдчих вий гэсээр бүр царай зүс алдаж нүднээс гарсан хүн харахын эцэсгүй амьд сүг шиг явахад хадам аав ,ээж хоёр нь л өмөг түшиг болж байлаа. Од Солонгосоос холбогдоно мөнгө төгрөг хэрэгцээтэй бүхнээр хангана. Нөхрийнх нь уйгагүй хөдөлмөрлөж олсон бүх мөнгөө Уян руу явуулж охиныхоо эмчилгээнд цаг алдалгүй зарцуулсанаар ашгүй охин Энхлэн нь сэхээнээс гарч эмчилгээ нь үр дүнтэй болж эрүүл саруул болжээ. Бөөн баяр хөөр,аз жаргалаар бүгд бялхаж байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр л ..нэг мэдэхэд хоёр жил өнгөрчээ. Од овоо сураг чимээтэй байснаа сүүлийн хэдэн сар огт сураггүй таг чиг болов. Бүр санаа зовон Солонгост байдаг танил талуудаас ах асууж сураглана. Харамсалтай нь сураг гарахгүй л байлаа. Охин нь өдрөөс өдөрт улам хайр эгдүү хүргэм өсөж өндийсөөр л .. Уян мэргэжлээрээ төгсөөд хотын төвийн нэгэн сургуульд хөгжмийн багшаар ажиллаад удаагүй байлаа. Хаа

очиж хадам эцэг эх нь их сайн хүмүүс байсан тул Уянгийн бүхий л зовлон жаргал дунд хамтдаа байдаг болохоор муу ч сайн ч ханьдаа итгэн хүлээсээр л … Хотын төвийн нэгэн хорооллын дугаар байшингийн хоёрдугаар давхрын нээлттэй нэгэн цонхоор орчныг эзэмдэн төгөлдөр хуурын тансаг аялгуу эгшиглэнэ. Гэнэт хаалганы хонх дуугарч тэрхүү төгөлдөр хуурын аялгуу тасарч Уян бүсгүй хаалгаа нээвэл хайрт нөхөр Од нь инээмсэглэн зогсож байлаа.

Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *