
Уян догдлол дүүрэн баглаа цэцэгсээ байн байн үнэрлэн орцныхоо шатаар өгсөж явахдаа аз жаргалтайгаар инээмсэглэсээр гэрийнхээ хаалганы өмнө ирж хаалгаа налан зогсож нэг хором саатан зогсохдоо
” Од минь ..би чамдаа хайртай” гэж өөрөө өөртөө шивнэн хэлээд гэр лүүгээ оров. Од хайрттайгаа албан ёсоор болзож сэтгэлээ илчлээд гэрт нь хүргэн өгөөд гэнэт үнссэндээ өөрийн эрхгүй баярлаж нэгэн хайрын
дууг чадамгай исгэрэн нүдээрээ инээмсэглэн алхах нь яг арван жилийн жаахан хүү үерхэх санал тавьсан охиноосоо зөвшөөрсөн хариу аваад хөөрөн догдолж буй дүр зураг шиг харагдана. Модод аль
хэдийн навчаа дэлгэж нов ногоон навчис өглөөн наранд баясан сэрчигнэлдэн , мөчир дамжин жиргэх болжморууд өнөөдөр их л дулаахан өдөр болохыг зарлан тунхаглана. Уян сургууль руугаа их л
баяр хөөртэй алхана. Урд өдрийн орсон борооны анхилам чийг , моддын нөвчисны үнэр, мандлын цэцэгс, хаврын цэнгэг агаар цээж дүүрэн сэлүүхэн орж сэтгэлийн орчилд нь аз жаргалын зөнтэй сайхан

мэдрэмж төрүүлж байлаа. Хичээл дээрээ сайн төвлөрч өгч чадахгүй Одыг л бодно. Хичээл хурдан тараасай. Одтойгоо уулзаж гудамжаар хөтлөлцөн алхах сан гэж бодоод л….Нэгдүгээр цаг …хоёрдугаар цаг….гэсээр өдөр хичээл нь тарлаа. Сургуулиасаа гарч СУИС руу алхаж очин гадна талын модон сандал дээр сууж хайрыгаа харуулдан сууна. Оюутнуудын орж гарах тоолонгоор өндөлзөж Од хэзээ гарч ирэх бол гээд л …тэгснээ хэсэг эрэгтэй оюутнууд гарч ирэхлээр ичингүйрэн өөр тийш харах…тэгснээ хулгайн нүдээр харна. Нилээн суулаа . Нааш цааш хөлхлөө… Од сургууль дээрээ байсан бөгөөд анги дотроо нэгэн жүжигт оногдсон дүрийнхээ үг буюу текстийг цээжлэн нааш цааш холхин явж байснаа цонхоор гадагш санамсаргүй хартал Уян доор нааш цааш холхиж ийш тийш харан ямар нэгэн юм эрэлхийлж байгааг ажаад ” Хүүе миний хонгор ирчихэж. Хөөрхөн гэдэг нь . Бодвол намайг л хайж байгаа биз хэхэ… очиж уулзая даа” гэж бодоод ангиасаа гарч шатаар уруудан гүйсээр гадагш гарвал Уян сандал дээр сууж байв. – Сайн уу? Хайраа – Сайн .. – Энд юу хийж яваа юм хө – Яахав дээ..чамайг л харах гээд -Аан… Ирээд удаж байна уу? – Жаахан л … – Өө…ороод жижүүрт хэлээд дуудуулахгүй дээ – Өө….харин санаа зовоод бас ичээд л .. -Тийм үү? Хөөрхөн гэдэг нь – Хм… – Хичээл нь тарчихсан юм уу ? Хонгор минь – Аанхан.. – Манайх тарж л байна …би нэг
жүжгийн дүрд орох гээд үг цээжилчихсэн анги дотроо нааш цааш алхаж яваад гэнэт цонхоор харсан чинь чи минь доор байж байдаг юм байна. Тэгээд л ухаан зүггүй гүйгээд л гараад ирлээ … – Тийм үү? За за. ..хичээл чинь тарах болоогүй бол ор доо. Би явлаа. – Миний хайрт эндээ түр хүлээж бай . Хайр нь гялс цүнхээ аваад гараад ирье – Болох юм уу? Хичээл чинь? – Зүгээрээ …бараг тарж байсан юм аа гээд Од Уянгийн хацар дээр нь шоп хийтэл үнсчихээд сургууль руугаа гүйгээд орчихов. Төд удалгүй Од цүнхээ мөрлөчихсөн инээсээр гарч ирлээ. Хосууд хөтлөлцөн хотын гудамжаар нилээн алхлаа. Цаг агаар янзын сайхан тааламжтай , нар халуунаар ээж , моддын мөчир дамжин болморууд жиргэлдээд л … Од: – Хайраа? – Айн – Хичээл ном нь сайн уу? – Сайн сайн …харин чинийх – Сайн. Улирлын шүүлэг эхлээд нэг сонгодог жүжгийн дүр дээр шүүлэг өгөх гээд дүрийн үг цээжлээд л байж байна. – Ямар жүжгийн дүр? – Лийр Ван жүжгийн Лийр Вангийн хэсгээс – Аан ….сонирхолтой л юм. Танай СУИС- ынхан их мундаг байх аа тээ? – Магадгүй ээ. Багш нарын хувьд бол ярилтгүй . Харин оюутнууд чиглэл чиглэл дээрээ чухам ямар гэдэг нь суралцаад төгсөх дөрвөн жилийн туршид л мэдэгддэг байх шүү -Тийм л байх даа тийм ээ? – Харин тийм . – Ингэхэд чи надтай яагаад дандаа албаны яриагаар ярьдаг юм бэ ? Хайраа – Ммм…мэдэхгүй ээ. Зүгээр л ярьдгаараа л ярьж байгаа маань л энэ шүү дээ . Яасан ? – Үгүй ээ Зүгээр л чи бид хоёр хосууд биз дээ ? – Аанхан – Тийм болохоор гоё энгийн дотно харьцаж
бай л даа – Яаж ? Ккк – Яахав дээ ..би чамайг хайраа гэж дотночилж харьцдаг шиг чи намайгаа хайраа гэж хэлж бай л даа …тэгэх үү ? Хайраа – Аан …тэр үү? Кккк..за за ойлголоо. Нээрээ өчигдөр их гоё байсан шүү баярлалаа хай..р..аа ….кккк – Зүгээрээ хайраа . Надад ч бас … Халуухан залуухан хос маань алхаж явсаар Ялалт кино театрын автобусны буудал дээр ирцгээлээ. Од хайрттайгаа хорооллын автобусанд сууцгааж хайртыгаа гэрт нь хүргэж өгөв. Орцных нь үүдэнд ирээд Уянгийн уруул дээр хоёр дахь удаагаа үнсээд гэр лүү нь үдэв. Яг энэ мөчийг нэг бүрчлэн цонхоор нь харж байсан Уянгийн ээж Одыг их л зэвүүцэнгүй харж байлаа. Уян инээмсэглэсээр хаалгаа тогшин гэртээ ортол ээж нь : – Охин минь …юун залуу вэ? – Аан… Ээжээ! Би танд нэг юм хэлье – За охин минь – Саяны залуу миний найз залуу. Бид хоёр бие биендээ сэтгэлтэй. Өөрөөр хэлбэл хайртай. – Өө… За ..бүр айн… – Тийм ээ ээжээ. Ирээдүйд бид хоёр сууж ч мэднэ. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй . – За охин минь. Нэгдүгээрт сургуулиа амжилттай төгс. Хоёрдугаарт мэргэжлээрээ амжилтаа тогтоо. Гуравдугаарт эхний хоёр чинь яагаа ч үгүй байхад юун хайр?майр вэ! – Үгүй ээ ээжээ! Энэ миний зүрх сэтгэлийн асуудал. Та яагаад охиноо ойлгохгүй байгаа юм бэ? – Хм …ойлгож ядаад юу байхав дээ ! Нэг сүр сархийсэн залуутай сэтгэлийн хөөрлөөр хөтлөлцөж алхаж яваад гэдсээ чирэв дээ! Одоохондоо би чамайг хариуцаж байгаагийн хувьд
энэ залуутай дахин дахин ойр ойрхон уулзахыг чинь хатуу хориглож байна ! Сайхан мэдээрэй чи! Юуны духанд ч хүрээгүй байж …юун ч нялуун юм билээ! – Ээжээ! … – Юуны чинь ээжээ гэж. . би чам шиг байхдаа эцэг шүү ухаантай юмнаас чинь болж алдаж явсан юм ! – Тэгээд би таны алдаа юм уу? – Дуугаа тат ! гээд ээж нь Уянг тас хийтэл нь алгадаж орхив. Уян ихэр татан уйлсаар өрөө рүүгээ гүйн орж , өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжин хааж, орон дээрээ түрүүлгэж харан уйлсаар нэг мэдэхнээ нам унтаад өгчээ. Орой болсныг ч анзаарсангүй …нойрмоглон сэрж ядан байтал өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшиж ээж нь – Уян миний охин …ээжийгээ уучил л даа. Оройн хоолоо ид. ..гараад ир л дээ миний охин гээд аяархан хаалганы завсраар шивнэж байлаа. Уян орноосоо өндийн хаалга руугаа очин түгжээгээ мултлан онгойлготол ээж нь цөхрөнгөө барсан янзтай өрөвдөлтэй царайлж охиныхоо хоёр хацрыг ээлжлэн үнсээд – Ээжийгээ уучил охин минь гэвэл -За за ээж …одоо болно . Би ойлгосон
гээд Уян угаалгын өрөө рүү орлоо. …. Өдөр хоног ээлжлэн улиран одсоор нэг мэдэх нь ээ хаврын төгсөлтийн шалгалтууд эхэлж Од,Уян хоёр ч зөв чөлөөгүй, тэр бүр уулзаж учирч чадахгүй явсаар зуны амралт эхлэв. Зургаан сарын нэгний өдөр Од баглаа цэцэг, баярын бялуу барьсаар Уянгийн гэрт очихоор болж гэрийнх нь гадаа ирээд танил шүглийн хэмнэлээр шүгэлдтэл Уян цонхон дээрээ гарч ирдэггүй ээ. Гайхаад орцоор нь орж гэрийнх нь хаалгыг зөөлөн тогшив. Нилээн удаан тогшлоо. Хаалганы цаана хариу байдаггүй ээ. Од гайхшран шатан дээр жаал суулаа. Орцоор дээш доош хүмүүс баярын уур амьсгалтай ,хүүхдүүдтэйгээ холхино. Нэг цаг…хоёр цаг …Од тэсвэр алдан гадагш гарлаа . Орцны үүдэнд байдаг сандал дээр сууж ийш тийш харан гэгэлзэж , өдөр их л баяр хөөр дүүрэн байсан царай нь барайж гунигтайхан харцандаа нэг л сонин дүр зураг төсөөлөн бодлогширов. Үдэш болжээ. Од сандлаас босон явах гэж байтал нэг машин орцны урд ирж зогсож машинаас Уян , ээжийнхээ хамт бууж ирлээ. Одын баярласан гэж жигтэйхэн. Явалгүй удаан хүлээсний эцэст ашгүй тааралдлаа. Тэгээгүй бол уулзаж чадалгүй өнгөрөх байж гэж бодоод инээмсэглэн зогсож тэр хоёрын угтан очоод : – Сайн байцгаана уу? Баярын мэнд хүргэе! – Сайн сайн байна уу? Баярлалаа . Уян
хайртыгаа хараад баярлан инээмсэглэж : – Хүүе ! Миний хайр …хэзээ ирсэн юм гээд ойртон үнсүүлэх гэтэл ээж нь бугалганаас нь татан : – Миний охин орж бай . Ээж нь найз залуутай нь албан ёсоор танилцая . – Ээж! – Би чамд хэлсэн шүү Уян гуай. Би яав л гэж …миний охин орж бай гээд их л муухай харав. Од их л сонин болж Урин руу харан – Хайраа энэ цэцэг ,баярын бялуу гэвэл Урингийн ээж зүгээр зүгээр ээж нь араас нь аваад оръё гэв. – За залуугийн нэр хэн билээ ? – Сайн байна уу? Намайг Од гэдэг. – Од …сайхан л нэр байна . Хаана юу хийдэг хүүхэд вэ? -СУИС – ийн жүжигчиний гуравдугаар дамжааны оюутан . -Аан за. Танилцахад таатай байлаа залуу минь. Хойшид миний охинтой уулзахгүй байвал дээр дээ. – Яагаад? Эгчээ. – Яагаад гээд байх юм байхгүй. Би зөвшөөрөхгүй. Тэгээд ч өөрөө надад таалагдахгүй байна. Ирээдүйн хүргэн маань чам шиг гэрийн бараа харахгүй , охиныг минь гэрийн буг болгох жүжигчин л биш байгаасай гэж хүссэндээ л тэр. – Эгчээ…тийм биш ээ. Би Уянд маш их хайртай. – Тэр хамаагүй ээ. Залуу явахад сэтгэлийн хөдлөлөөр алийг тэр гэхэв. Би охиныхоо ирээдүйг ,мэргэжлийн карьерийг бодсондоо л хэлж байна. Одоо хайр сэтгэл энэ тэр гэж годгонож гүйх цаг биш миний охинд. Тийм болохоор миний дүү чи үнэхээр охинд минь хайртай л юм бол уулзахаа боль! – Үгүй ээ эгчээ чадахгүй. – Тийм үү? Тэгвэл баяртай шив дээ. Харин миний охинтой уулзана гэвэл гонжийнжоо шүү ! гээд орц руугаа Урингийн ээж яваад орчихов. Од мэл гайхаж цэл хөхөрч , зүрх нь халуун шатаж
уур нь ч хүрэх шиг . .яах аа ч мэдэхгүй ..шүгэлдэж Уянг дуудав. Хайрт нь цонхон дээрээ гарч ирээд гар даллан ороод ир гэж дуудах шиг болохоор нь цэцэг ,бялуу хоёроо барин хоёр давхар руу гүйхээрээ гарч хаалгыг нь тогшлоо хаалга онгойн Уян гарч иртэл Од баясан инээж хайртдаа баярын мэнд хүргэн уруул дээр нь үнсээд цэцэг бялуу хоёроо өгвөл цаанаас нь ээж нь хүрч ирээд – Уян ! миний охин ор доо гээд татаж чангаасаар гэр лүү нь бараг үсдэх нь холгүй оруулаад хаалгаа тасхийтэл хааж янгинатал түгжлээ. Хаалганы цаана Уян ээжтэйгээ маргаж байгаа нь бүдэг бадаг сонсдов. Од их л сонин байдалд орсон ч хайртыгаа үнсэж, цэцэг, бялуу хоёроо өгсөндөө л баярлаж , дараа харин хэрхэн уулзахаа бодож орцноос гаран одов. Энэ явдлаас хойш Уян Одтойгоо уулзах гэж ээжтэйгээ нилээн ширүүн тэмцэл өрнүүлэн байж хааяадаа л уулзаж болздог байлаа. Залуу хосын гал халуун хайр ямар ч саад тотгорыг яаж ийж байгаад л даван туулж хоёр биендээ

эрхлэн жаргах нөхцлийг бүрдүүлж чаддаг байв. Нэг удаа бүр хоёул хөдөө амрахаар болж Уянгийн ээжийг эзгүйд Од хайртыгаа гэрээс нь оргуулан хөдөө машинаар зугаалан явахаар болжээ. Тухайн цаг үед одооных шиг гар утас хараахан дэлгэрээгүй байсан болохоор хосууд холбоо тогтоох хэцүү байсан ч яаж ийгээд уулзчихдаг ,хамтдаа нэг тийшээ явчихдаг байлаа …