Нүүр Өгүүллэг “УЛААН ШҮХЭР” өгүүллэг “1-р хэсэг”

“УЛААН ШҮХЭР” өгүүллэг “1-р хэсэг”

0 секунд уншина
0
0
325

Армаг тармаг газар хүрэнтээд, хайлсан цас усан шалбааг татаад, урин цаг наашлан буйг ойрын өдрүүдийн дулаан эерүү цаг илтгэнэ. Улиас моддын мөчрүүд гөлөглөх гээд хариугүй дэлгэрэх гэж ядан нов ногоон

навчны үзүүр үүцнээсээ цухуйна. Хотын гудамжаар хүмүүс нааш цааш холхилдон , өдөр тутмын амьдралынхаа түмэн асуудлуудыг зохицуулах гэж хаашаа ч юм яаран алхацгаана. Хавар болсон болоод ч

тэрүү , ирж яваа цаг болоод ч тэр үү юм бүхэн шинэ содон эерэг сайхан мэдрэмж хүн бүрт мэдрэгдэнэ. Их хотын нэгэн хорооллын дугаар байшингийн нэгдүгээр орцны хоёр давхрын цонхоор төгөлдөр

хуурын тансаг яруу аялгуу хавь орныг нэлэнхүйд нь эзэмдлээ. Онгорхой цонхоор үе үе зүггүй салхи сэвэлзэн орж таазнаас шал хүртэл унжсан нимгэн торгон хөшгөөр элдэвлэн наадна. Өрөөний

голд том хар төгөлдөр хуур байх агаад хуурын ард дугариг цагаан царай, дуран хар нүдтэй, тайрмал хар хүрэн үстэй, хараацайн жигүүр адил нарийхан хар хөмсөгтэй, намрын ойд боловсорч гүйцсэн аньс

шиг час улаан уруултай, нарийн гоолиг бие, тэгш сайхан хөлтэй , цагаан торгон цэцгэн хээтэй нимгэн цамц, богино улаан юбкатай ,царайлаг бүсгүй суугаад түрүүний сайхан аялгууг сүмбэн цагаан урт хуруугаараа шаламгай гэгч нь мэргэжлийн түвшинд бүжиглэх мэт яралзтал тоглон сууж байлаа. Энэ бүсгүйг Уян гэх бөгөөд хотын төвийн хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын багш . Ганц бие бөгөөд гурван ой хүрч яваа цэцэг цэврүү шиг нэг охинтой. Уян ер нь улаан өнгөнд их дуртай бөгөөд нийлэмж зохицох өнгөтэй нь уусгаж чамин цэвэрхэн хувцаслана. Өөрөө ч тэгээд эрч хүчтэй амьдралд идэвхитэй байх дуртай нэгэн. Охиныг нь Энхлэн гэх агаад нуль хайр эгдүү ,Уянгийн амь амьдрал,утга учир нь . * Залуухан бүсгүй гэр сургууль хоёрынхоо дунд гүйнэ. Хар багаасаа л төгөлдөр хуур хэмээх хөгжимд дурлаж , хичээж зүтгэсээр энэ чиглэлээрээ мэргэжлийн дээд түвшинд

хүрч алдартай төгөлдөр хуурч болно гэж хүсэж мөрөөдсөөр яваа нь энэ. Уян хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцдаг оюутан байлаа. Найман настайгаасаа арван зургаан нас хүртлээ мундаг сайн багшийн шавь байж , дотоод гадаадын олон тэмцээн уралдааны Гранпри шагнал хүртэж , олон хүүхдүүдийн атаа жөтөөг хөдөлгөж , нэр алдрын оргилд хүрч яваа залуухан төгөлдөр хуурч баяр хөөр , зовлон жаргал хослуулан туулах л ёстой хувь тавилангийн замаар нэг өгсөж заримдаа багахан шиг уруудан явсан ч өөрөө өөртөө сэтгэл хангалуун явдаг байв. Их л хатуу сахилга бат, хүмүүжлийнхээ ачаар өдий зэрэгт хүрсэн хэдий ч эмэгтэй хүн л бол эмэгтэй хүн учраас тэр нэг хавар яах ч аргагүй гал халуун дурлалын суманд өртөж, хайр сэтгэл гэдэг агуу мэдрэмжийг бүхий л бие сэтгэлээрээ амссан билээ. Түүнийг уярааж хайлуулж зүрх сэтгэлийг нь догдлуулж , түүнгүйгээр амьдарч чадахгүй болтол нь өөртөө дурлуулсан хайрын ханхүү бол Од хэмээх өндөр залуу юм. Энэ хоёр хэрхэн танилцаж ,хайр сэтгэлтэй бололцсон нь бас их сонирхолтой ,романтик бөгөөд хэн ч энэ хоёрын хайр сэтгэлд атаархам тийм аз жаргал асаж дүрэлзсэн дүр зураг байв. Уян Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанд оролцоод нэг хоёрдугаар шатаа даваад хагас финалын тоглолтондоо бэлдэж , өдөр бүр багш дээрээ олон цагаар дасгал сургууль хийж,

тоглох аялгуун дээрээ анализ хийдэг байлаа. Нэг удаа дасгалаа тараад сургуулиасаа гараад цүнхээ дааж ядан явж байтал гэнэт гар дахь цүнхийг нь хүн авах шиг болоход нь цочин гайхахдаа : – Хүүе ! Яанаа …юу вэ? гэвэл – Уучлаарай уучлаарай…надаас бүү ай. Би өөрийн чинь шүтэн бишрэгч гээд өндөр залуу инээмсэглэн хажууд нь зогсож байв. Намайг Од гэдэг. СУИС -ын оюутан гээд гараа сунган танилцах гэвэл – Та чинь ямар сонин хүн бэ! Таны Од нь ч байна уу? Сар нь ч байна уу? надад ямар хамаа байна. Алив цүнх өгөөд орхи. Миний суух унаа ирчихлээ гээд хум хумгүй цүнхээ булааж аваад автобусанд годхийн үсрээд суун одов. Од түүний араас инээмсэглэсээр гар даллан хоцорлоо. ” Энэ нээрээ янзын хөөрхөн охин шүү. Яагаад миний зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй өөртөө татна вэ. Ёстой хайр эгдүү хүргэсэн янзын охин юм аа. Яаж ийж байгаад чамайгаа өөрийн болгож авна даа” гэсэн шүү юм бодсоор автобусны буудал дээрээс Од өөрийн суух унаандаа суун одлоо. Уян саяны болсон гэнэтийн явдалд сэтгэл санаа нь сонин болж “Юу юу гэнэ вэ? Би таны шүтэн бишрэгч ч гэх шиг …ккккк…солиотой амьтан бэ?кккк…гэхдээ яагаад ч юм гоё ч юм уу? Өөрийгөө хэн гэчихэв ээ….Од гэл үү?…ямаршуухан залуу байлаа? Бүр ичээд олигтойхон царайг нь харж чадсан ч үгүй” гэж эмэгтэй хүн гэсэндээ дотроо догдлон бодов. Уян тэмцээндээ ялж тэргүүн байр

эзлэхэд маш том сагстай баглаа цэцэг бэлгэнд ирсэн нь Одын илгээмж байлаа. Энэ явдлаас хойш Од байсхийгээд л захиа занаа, чихэр ,шоколад , өхөөрдөм зөөлөн тоглоомоор Уянг бялхуулсаар үерхэхээр зөвшөөрүүлжээ. Анхны болзоо тэр хаврын анхны бороо зөөлөн шивэрсэн үдшээр Уян урт цагаан цув, улаан шүхрээр гангаран болзоондоо ялимгүй хоцрон очвол Од час улаан сарнай цэцгийн баглаатай , хар костъюм пиджак, цагаан цамц , ягаан зангиа зүүж, гялгар хар ботинкоор гангаран уулзах газраа торойтол бороонд норчихсон, танан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэл тодруулсаар зогсож байлаа. – Хайрт минь …энийг чамд гээд цэцгийн баглаагаа өгвөл Уян: – Баярлалаа гээд цэцгийн баглааг авч таатай нь аргагүй үнэрлэн инээмсэглээд хөтлөлцөн алхав. Тэр хоёр гал халуунаар ширтэлцэн ,инээмсэглэн ярилцаж, бороонд алхаж яваа нь яг нэг романтик хайрын симфони хөгжим шиг , Франц стиль шиг гоёмсог

харагдаж байлаа. … Од: – Уян ? – Аан.. – Чи минь анх намайг их цочир хүлээж авсан тээ? – Хэхэ….хэн ч тийм тохиолдолд тэгнэ шүү дээ – Нээрээ ч тэгэх байх даа тээ? За тэр ч яахав . Хайраа хоёулаа үдшийн зоог барья л даа. – Харин …чи л мэднэ шүү дээ . – Ок хайраа. Энэ ресторан руу орцгооё . – Аанхан…океу. Тэгье. Тэр хоёр орсон ресторандаа тухлан сууж үдшийн зоог хамтдаа барьж ,улаан дарс шимэн үнэхээр гэгээлэг сайхан үдшийг хамт өнгөрүүлжээ. Болзооны дараа Од хайрт бүсгүйгээ гэрт нь хүргэж өгөхдөө орцных нь үүдэн дээр өөд өөдөөсөө харан зогсож байхдаа гал дүрэлзэх мэт дурлалын халуун харцаар бие биесээ ширтэн байх агшинд Од өөрийн эрхгүй Уянгийн ухаа яв ягаахан, хэнд ч үнсүүлж байгаагүй булбарай , амтлаг зөөлөн

уруулыг хайрын гал халуун үнсэлтээр үнсэхэд Уян өөрийн мэдэлгүй нүдээ анин , баруун хөл дээрээ өлмийгөө багахан өргөсхийн зүүн хөлнийхөө өвдгөөрөө хөлөө хагас нугалан өргөж Одын дотно үнсэлтэнд мансууран зогсохдоо зүрх нь маш хүчтэй ойр ойрхон түргэн цохилж байлаа .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *