Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг төгсгөлийн “10-р хэсэг”

6 секунд уншина
0
0
761

Хүн хүлээх тэр тусмаа хайртай хүнээ хүлээхэд цаг өнгөрч өгөхгүй хэцүү байдаг аж. Гэгээлэн зассан ширээгээ нэг тойруулан хараад “За боллоо. Одоо усанд ороод хувцасаа солих л үлдлээ” хэмээн бодож

угаалгын өрөөгүүгээ жаргалтай алхлаа. Уснаас гаран хувцаслаж дуусаад утсаа хартал “Хайрт минь” гэж хадгалсан дугаараас мессэж ирсэн байлаа. Нээвэл “Чи бол миний амьдралд учрах ёстой учрал

минь юм. Чи надад ирснээр баяр баясгалан хийгээд гуниг цөхрөлийг ухаарлын хамч авчирсан сахиусан тэнгэр минь юм. Чамдаа маш их баярлалаа. Би дахиад чиний амьдралыг үрмээргүй байна.

Өнгөрсөнтэй чинь хамт хайрлах ирээдүйд чамайг ганцаардуулахгүй байх тийм хүнтэй учирч сайхан амьдраарай. Энэ хүрээд хоёулаа бүгдийг дуусгая. Би бүгдийг чиний ачаар ойлгосон. Баяртай” гэсэн

байв. Хорол хувцасаа эмхэлж байхдаа Ганбүүвэйтэй өнгөрүүлсэн амьдралаа нэхэн санав. Аз жаргалтай байжээ. “Хүний юманд хүрч болохгүй” гэж өвөг дээдэс минь захиж өсгөсөн билээ. Гэтэл би хүний

юманд хүрэхдээ 5 хүний хувь заяаг өөрчилчихөөд сайхан амьдарна гэж эндүүрч явж. Хүний юм хүнийх л байдаг аж. Хүний юм хэзээ ч минийх болохгүй хүний зовлонгоор жаргадаггүй гэдэг үнэн ажээ. Хүссэн хөрөнгө мөнгөө авч чадсан ч хүний ёсоор жаргаж чадсангүй дээ би. Миний амьдралдаа хийсэн зөв алхам маань хоёр хүүгээ салгахгүй аавтай нь үлдээх. Ядаж энэ шийдвэр маань зөв байгаасай гэж хүснэ. Ганбүүвэйгийн хүүхдүүдийг салгасан минь хангалттай. Дахиад хоёр хүү минь салж амьдраад яахав дээ. Халиуны амссан бүгдийг би биеэрээ мэдэрч байж ойлгох байж хөөрхий. Арай илүү ухаантай байсан бол…….. гэж харамсан бодов. 881……. утасны дугаар цуглуулаад ногоон товчийг дарахдаа гар нь чичирч зүрх нь амаараа гарах нь уу гэлтэй хүчтэй цохилж байлаа. -Байна уу? -Байна -Сайн

байна уу? би Ганбүүвэй байна. -Тиймээ би чамайг таньж байна. -Надад чамд хэлэх зүйл байна. Боломжтой бол нэг цагийн дараа Солонго ресторанд уулзья. – За ойлголоо. Нэг цагийн дараа уулзъя гээд Халиун утасаа таслав. Хаалгаруу харсан хоёр хүний ширээнд Ганбүүвэй хаалга ширтэн сууна. Тэр уулзах цагаасаа нэг цагийн өмнө ирсэн байлаа. Хөгжмийн ая зөөлөн эгшиглэнэ. 18 цаг. Халиун хаалгаар орж ирлээ. Ганбүүвэй сандал тавьж өгөөд өөдөөс нь харан сууж, хэн хэн нь ам нээлгүй хэсэг чимээгүй. Арга ч үгүй биз. Тэр хоёр хэн хэн нь хэрэв сүүлийн удаа уулзвал тэгж хэлнэ дээ тийм юм асууна даа гэж боддог байсан ч цагаа тулахаар хаанаас эхлэх юу гэж ярихаа мэдэхгүй балмагдацгаав. Эр хүн болоод тэр үү эсвэл эхлүүлсэндээ ч тэр үү Ганбүүвэй эхлэн ам нээлээ: -Та хэд маань сайна уу? -Сайн байгаа бага

хүү хичээлдээ яваад байж байгаа Том хүү эхнэр авч гэл бүлтэй болсон. Бэр минь жирэмсэн. Харин чи сайн уу? -Би сайн. Сайн ч гэж дээ гээд түгдэрсэнээ -Хорол бид хоёр салсан хоёр хүүгээ би авч үлдэхээр болсон. Би бүгдийг ойлгосон. Хүнд хөрөнгө мөнгө эрх мэдлээс илүү элэг бүтэн амьдрал чухал гэдгийг маш сайн ойлгосон. Хэрэв чи намайг уучлавал би би……гээд түгдрэхэд Халиун -Үгүй дээ Ганбүүвэй минь галт тэрэг аль эрт хөдөлсөн шүү дээ. Хүнд хүн илүүддэггүй юм. Харин хүнээр хүн хийх хамгийн хэцүү ажил. Би Хоролоос гарсан хүүхдийг ээжээс нь илүү хайрлаж хэзээ ч чадахгүй. Тэгээд ч нар манддагаараа мандаж Маргааш болдогоороо болдог шиг чамгүйгээр амьдралаа би мөлхөөд ч болов босгосон. Одоо миний амьдралд чиний орон зай байхгүй. Хожим ч гэсэн ойлгосон чинь харин сайн байна. Одоо үлдсэн амьдралдаа хүүхдүүдэдээ “аав” болж амьдраарай баяртай хэмээгээд гарч одов. Ганбүүвэй “Тийм дээ би чинийхээ хүсэл мөрөөдөл аз жаргал

залуу сайхан нас гээд авч болох бүгдийг аваад арилсан хүн шүү дээ. Надаас өөр хүнтэй учирсан бол чи минь хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрчихсэн сайхан амьдрах байсан биз. Цаг хугацааг ганц л удаа буцааж болдог бол би чамдаа сайн сайхныг хүсээд чиний амьдралд орохгүйгээр бүгдийг чамдаа үлээх байсан. Эрүүл байж урт наслаарай хань минь” хэмээн шивнэв. Халиуны араас хаалга зөөлөн хаагдах нь өнгөрсөн бүхэн нь Ганбүүвэйтэй хамт ард үлдэх шиг тийм хөнгөн мэдрэмж төрүүлэв. ” Ийм амархан байж. Уучилчихад л сэтгэл минь хөнгөрөх байж. Гэтэл хичнээн жил шаналж хүнд муугаа үзүүлэхгүй гэж нүд дүүрэн гунигтай нүүр дүүрэн инээмсэглэж амьдарлаа даа. Чин сэтгэлийн инээд ийм сайхан байдаг гэдгийг ч мартах дөхөж. Чи минь маш сайн хань байсан юм шүү. Чамдаа аз жаргал сайн сайхныг хүсье “хань минь” гэж өөртөө хэлээд машин руугаа алхав.

Төгсөв.

Хүссэн хүн бүр “хань” болж чаддаггүй юм. Хань гэдэг үг зүрхэнд орших, зүрхнээс амаар гарахдаа хайртай хамт ундарч гардаг ДУУДЛАГА аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *