Home Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “9-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “9-р хэсэг”

0 second read
0
0
1,417

Байна уу? За юу болов. Ялсан уу? Тиймээ яг бодсоноор боллоо. Дуртай хоолыг чинь хийж байна замаараа оргилуун дарс аваад ирээрэй. Хайртай шүү…. дийд дийд утас тасарлаа. Ганбүүвэйг ирэхэд Хорол

баярын ширээ засаж хүлээж байлаа. Хоолоо идэж дуусаад, оргилуун дарсаа буудуулж ирээдүйн төлөө гэж тулган эрхлэлдэн суух тэр хоёрыг харахад үнэхээр амьдрал баялаг юм аз жаргалтай амьдраарай

гэж ерөөмөөр сайхан. Ганбүүвэй миний хайр үнэн мундаг ухаантай юмаа. Чиний хэлдгээр машинаа зараад шинээр худалдан авахдаа чиний нэрээр авсан нь болсон байна лээ. Шүүх зөвхөн баримт

үндэслэн дүгнэлт гаргадаг юм байна. Хөрөнгийн лавлагаагаар Ганбүүвэй нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй нь үнэн болно гээд гараад ирэхээр шүүгч хариуцагч тал болох Ганбүүвэй нь хуваах эд

хөрөнгөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлого болгосугай гэсэн дүгнэлт гарсан. Ухаантай шүү миний хайр хэмээн хошуун дээр

нь үнсэв. Хорол харин дотроо одоо байрыг нь суллуулж аваад Халиуныг гудманд гаргах хэрэгтэй. Яаж Ганбүүвэйд эвтэйхэн эвийг нь олж хэлэх вэ? За хэд хоног Ганбүүвэйгийн ая талыг харж байгаад эвтэйхэн хэлээд зохицуулахаа мэдьеэ би хэн билээ дээ гэж бодон жуумалзав. Халиун Монголд ирээд долоо хонолоо. Ганбүүвэйг өдөр бүр дуудан “Ярилцъя” гэж байж ирүүлэв. Ганбүүвэйг орж ирэхэд Халиун цай аягалж өгөөд өөдөөс нь харж суугаад “Сайн сууж байв уу? Ажил нь сайн биз дээ. Одоо цаашид яах гэж байна. Энэ чиний гэр орон тиймээс чамайг ирнэ гэвэл энэ гэрийн хаалга нээлттэй шүү” гэвэл Ганбүүвэй “Би одоо чамтай хамт байж чадахгүй. Асуудал болох бүрт чамд энэ хүн ингэж байсандаа гэх бодол төрж хэрүүл хийх болно.Тиймээс би хэрүүлтэй амьдармааргүй байна. Тэгээд ч Хорол бид

хоёрын дундаас бүхэл бүтэн хүн гарчихаад байна. Чи яахав ээ надгүй амьдарч чадах хүн. Харин Хорол надад хайртай салахгүй гээд байгаа тэр хүн надгүйгээр амьдарч чадахгүй би Хоролын амьдралыг үгүй хиймээргүй байна. Нэгэнт ийм юм болсон юм чинь чи байр суллаж өгөөд ээж дээрээ очиж амьдар” гэв. Халиун “Хорол та хоёроос гарсан хүүхэд хүн, надаас гарсан хүүхдүүд хүн биш юм уу. Яагаад ийм харгис юм бэ? Юу ярьж байгаагаа мэдэж байна уу?”гэсэнд “Чи хүүхдүүдээ өсгөж чадахгүй гэвэл хамаагүй би бага хоёр хүүгээ өсгөчихөж дөнгөнө” гэлээ. Халиунд хэцүү байсан ч “Гэр бүл салах чинь зөвхөн эцэг эх хоёрын шийдэх асуудал биш шүү дээ. Энэ гэрийн гишүүн бүрийн асуудал. Яаж ганцаараа жаргалаа бодож ийм шийдвэр гаргаж

чадаж байнаа. Би ээж дээрээ очиж амьдрахгүй. Чи намайг ганцаараа байхад минь аав ээж хоёроос минь хадаг тавьж авсан биз дээ. Тэгээд одоо хэрэггүй болсон юм бол чи өөрөө миний ээжид намайг хүргэж өг. Охин чинь хэрэггүй боллоо гээд. Чи чадахгүй гэвэл би явахгүй” гэхэд нь “Бид хоёр ойлголцохгүй юм байна. Энэ байр албан тушаалын байр тэртээ тэргүй чи суллах л болно. Сайн бодоорой” гэж хэлээд Ганбүүвэй гараад явав. Халиун харин энэ удаа уйлсангүй. Аргагүй биз дээ ийм юм болно гэдгийг мэдэж байсан сэтгэл санаагаа бүхэл бүтэн жил гаран бэлдсэн хүн шүү дээ. Хүний нутагт яаж ч чадахгүй ямар их тарчиллаа даа. Элдвээр хэлүүлж доромжлуулж байсан ч хүүхдүүдийг минь элдэвлэж байвал яах юм бэ гэж бодон хариу үйлдэл хэлэлгүй

хичнээн тэвчлээ дээ. Би мэдэж байсан шүү дээ.Тэр үед бүх хүмүүс надаас урвасан мэт маш их ганцаардлыг мэдэрч хэн нэгний тусламжийн гар халуун зөөлөн үг сонсохыг маш их хүсдэг байсан. Хэнч надад туслаагүй. Тэгэхэд л би энэ бол ганцхан миний л амьдрал тиймээс би өөрөө даван гарах ёстой гэж өөрөө өөртөө хэлж байсан. Одоо үнэнтэй нүүр тулах цаг нь болж дээ хэмээн бодов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…