Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “8-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,642

Намрын уйтай өдрүүд үргэлжилсээр.Хорол гадаа тоглох бяцхан үрсээ харан цонхон дээр бодолд дарагдан зогсоно. Тэртээд өнгөрсөн өдрүүд нүдний өмнө зурайн харагдана.Тэр өдрөөс хойш Ганбүүвэй уучлалт

гуйн дахин ийм явдал гаргахгүй гэснээр тэд эвлэрч нэгэн хэвийн амьдрал үргэлжилсээр нэг жилийг ардаа үдлээ. Хаяа нэг Ганбүүвэйгийн ажил дээр очиход Гэгээлэнтэй тааралдана.Гэгээлэн нэг

ч удаа уучлалт гуйгаагүйгээр үл барам тааралдах бүрт инээмсэглэн зөрөх нь Хоролыг байж ядуулдаг байлаа. Ганбүүвэй хэдийгээр бие нь гэрт байх авч сэтгэл нь өөр газарт байх болсныг Хорол зөнгөөрөө

мэдэрч байлаа. Гэсэн ч салж болохгүй саллаа гэхэд би яаж амьдрах вэ гэсэн бодол түүнийг хүлж өнөөдрийг хүрсэн. Аливаа юм хязгаартай тул эцсийн зогсоолдоо ирсэнээ хэн хэн нь мэдсэн тул тэд албан ёсоор

салахаар шийдэж өнөөдөр шүүхээр салсан билээ. Гэгээлэн надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй, гэснээс би өөрөө нэг ч удаа харж байгаагүй уулзаж ч байгаагүй Халиун эгчээс хүн ёсоор уучлалт гуйж

байлуу хэмээн өөрөөсөө асуув. Уучлалт гуйхын оронд харин ч эсрэгээрээ элдвээр доромжилж “Чи наанаа айлын шавхруу идээд, гай бололгүй амьдар. Битгий ир. Бид хоёр сайхан амьдарнаа. Чи харж байгаарай авгай минь. Чиний хоёр хүүхдийг би өсгөнө. Чи ирээд яахын, юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.Чиний нөхөр надаас салахгүй, хайртай гээд байна. Одоо яах уу хаха. Хорвоо чи Халиуны зовлонд цадах болоогүй юу” гэх мэт хүнээс гарамгүй тэр тусмаа эмэгтэй хүн эх хүнээс гарамгүй үгийг бишгүй нэг хэлж байсан. Тэгэхэд Халиун эгчийн сэтгэл яг өнөөдөр минийх шиг бүр магадгүй надаас хэцүү байсан байх гэж яагаад би бодсонгүй вэ. Би жаргаж л байвал болоо бусад нь яах нь хамаагүй мэт аашилж байж дээ гэж бодохын сацуу

ухаарлын нулимс хацар эсгэн доошилсоор. Ээжээ гэх хүүхдийн дуугаар Хоролын бодол сарниж хүүрүүгээ харлаа. Хүү “Ээжээ би ус уумаар байна” гэв. Хорол орж ирээд уу “Миний хүү” гэж хэлэн хувцасаа боохоор өрөө рүүгээ орлоо. Шүүх танхимаас гаран Ганбүүвэй Хорол хоёр хоёр тийшээ салан явцгаав. Ганбүүвэй машин дотроо орон Халиуны шүүх дээр сүүлийн хэлсэн үгийг маш тод санаж байлаа. Шүүгч “Эцсийн мөчийг та хоёрт үлдээе. Хэн хэндээ хэлэх үг байвал хэлж болно” гэв. Ганбүүвэй “Надад хэлэх үг алгаа гэхэд Халиун босож “Бид хоёр өнөөдөр ингээд зогсож байгаа нь үнэхээр ичгэвтэр асуудал юм. Бид хоёр хамтдаа 14 жил амьдарсан тусдаа болон өнөөдөр албан ёсоор салах хүртлээ нийт 17 жил эхнэр нөхөр болон амьдарсан. Бид хоёрын амьдралыг биднээс өөр хэн ч сайн мэдэхгүй. Гэтэл 17 жилийнхээ амьдралыг гадны хүнээр хоёр гуравхан цагийн дотор шүүлгээд буруу зөвөө яриад зогсож байгаадаа би үнэхээр их ичиж байна. Би юу ч нотлохыг хүсэхгүй байна. Энэ хүний ярьж байгааг сонсохнээ би өөрийгөө ч мэддэггүй хүн байж. Өнөөдөр л өөрөө

өөртэйгөө шинээр танилцлаа. Энэ хүний хувьд би ийм хүн байж. Ганбүүвэй би чамаас нэхэмжилсэн байр, машины тал мөнгө болох энэ өчүүхэн мөнгөөр 1 өрөө байр ч худалдан авч чадахааргүй мөнгө байсан чи мэдэж байгаа. Чи энэ мөнгийг надад өгсөн бол би байрны урьдчилгаа хийгээд байр авах байлаа. Тэгсэн бол чиний хоёр хүүхэд орох оронтой чи ч санаа зовох зүйлгүй сэтгэл амгалан байх байсан байх. Чи даанч энийг бодож чадсангүй дээ. Ямар ч тэнэг аав хүн ийм юм бодох байсан. Харамсалтай байна. Эд хөрөнгө эрх мэдэл мөнх биш

шүү дээ” гэж хэллээ. Тэгэхэд Ганбүүвэйд хэлэх үг олдсонгүй. Утсанд мессэж ирэхэд түрүүнээс хойш бодолд дарагдан суугаа Ганбүүвэй цочин утасаа гаргаж харлаа. “Хаана байна хайраа хоёулаа ялалтаа тэмдэглэх юм биш үү? Дуртай хоолыг чинь хийж байна замаараа оргилуун дарс аваарай” гэсэн Гэгээлэнгийн мессэж байлаа. Яг адилхан байна яг тэр үетэй адилхан байна гэж Ганбүүвэй бодов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *