
Элдвийг бодож нойргүй хоносондоо ч тэрүү Хорол нэг л онцгүй бие чилээрхүү дуртай дургүй бослоо. Ганбүүвэй ч Хоролыг асуухаас өмнө түрүүлж зохиосон үлгэрээ ярьж итгүүлэв. Итгүүлсэн ч гэж дээ эмэгтэй
хүн угаасаа зургаа дахь мэдэрхүй нь илүү хөгжсөн байдаг тул зөн совин нь үнэнийг хэлж байлаа. Маргааш нь Ганбүүвэй яаж Гэгээнээг харна даа юу гэж хэлнэ дээ гэх мэт олон зүйл бодсоор ажилдаа ирэв.
Гэтэл Гэгээнээ юу ч болоогүй мэт “Даргаа сайхан амрав уу?” гэж хөөрхөн том алаг нүдээрээ инээмсэглэн урьд шөнө сайхан байсан шүү гэх мэт тормолзон угтлаа. Юун нөгөө яаж уучлалт гуйх вэ гэж бодож
байсан бодол замхран алга болж, харин ч хамаг биеэр нь цахилгаан гүйж нэг болсон юм чинь дахиад нэг яагаад уулзаж болохгүй гэж гэсэн эр хүний мунаг сэтгэл тээгээд хоцров. Ганбүүвэйгийн ажил тийм их
болсон уу ямартаа ч гэртээ эрт ирэх нь бүр багасаж оройтож ирдэг боллоо. Гэртээ ирсэн ч тэр айлын хэрэг өөрт нь огт падгүй мэт аашлах болов. Хорол “за яахавээ, би нүдээрээ харж байж чамтай яринаа. Тэр

болтол чи жаргаад явж л бай” гэж бодох болов. Нэг өдөр найз бүсгүйгээс нь Ганбүүвэй Гэгээлэн хоёр машин дотор үнсэлдэж байгаа зургыг Хоролд явуулав. Хорол байж ядан байвч гэр бүлээ аварч үлдэх хэрэгтэй нэг алдсан одоо хоёр хүүхэд гаргасан дахиад алдвал гурван хүүхдээ аваад би хаачих билээ.Юу хийж чадах билээ; гэж бодон эхлээд Гэгээлэнтэй уулзъя гэж шийдлээ. Тэгээд найзаа дуудан хоёр хүүхдээ харуулаад өөрөө аль л олигтой гэсэн хувцсаа сонгон өмсөөд Гэгээлэнгийн гэрлүү явлаа. Гэгээлэн өнөөдөр ажилгүй гэдгийг нь ажлынх нь хүнээс мэдсэн байсан учир гэртээ байгаа гэж тооцсон байв. Гэгээлэнгийн гадаа ирээд хаалгыг нь тогших уу онгойлговол юу гэж
хэлэх үү гэх мэт элдвийн юм бодон догдлон хэсэг зогсов. Битгий хаалгаа нээгээсэй гэж хүртэл бодов. Нэг сайхан уртаар санаа алдаад хаалга тогшлоо. Нээх удалгүй Гэгээлэн хэн бэ гэж ч асуулгүй хаалгаа нээв. Тэрээр зогтусан арагшаа хэн нэгэнээс аврал эрэх мэт харав. Хорол Гэгээлэнг тэр агшинд нилээд сайн хараад авлаа. Нимгэн унтлаганы ягаан халадтай зогсох түүний бие хаа царай зүс зохицсон үнэхээр сайхан бүсгүй байв. Сайн байн уу? гэсээр Хорол гэрт нь ортол бурхан минь хань болох Ганбүүвэй хагас дутуу хувцаслаад зогсож байх нь тэр. Гэгээнээ “Сайн та сайн байн уу?” гэх нь нэг л танил мэдрэмж төрүүлж, Хорол би бас Халиунруу мессеж бичиж байхдаа яг ийм ялсан хүний дүртэй байсан даа гэх бодол төрж тархин дундуур нь шаагаад авах шиг болов. Ийн юу хэлэхээ мэдэхгүй зогсож байхад
Ганбүүвэй “Чи энд юу хийж яваа юм бэ?” гэж асуув. Хорол сая л сэхээ авч “Харин чи энд юу хийж байгаан.Та хоёрыг хоёуланг чинь би алаад өгье” гэж хэлэн яах ийхийн зуургүй Гэгээлэнгийн үснээс зулгаан арагш татан унагав. Гэгээлэн ийм зүйлд бэлэн биш байсан учир ихэд балмагдан орь дуу тавин “Болиочээ, ёооё өвдөж байна. Үсийг минь тавь” хэмээн орилов. Ганбүүвэй өөрийн мэдэлгүй хүрч ирэн Хоролыг алгадан унагаагаад Гэгээлэнг түшин босгоод “Яаж байгаа чинь энэ вэ. Хүн амьтнаас ичдэггүй юм уу” гэж орилов. Хоролын нүднээс нулимс зогсолтгүй урсаж байлаа. Ганбүүвэйд алгадуулаад өвдсөндөө биш Ганбүүвэй өөрийг нь хуурчаад айх битгий хэл Гэгээлэнг өмөөрч өөрлүү нь хашгирч загнаж байгаад гомдон уйлж байв. Ганбүүвэй Хоролыг хөтлөн Гэгээний гэрээс гарав. Тэд харих замдаа юуч ярилгүй явсаар гэртээ ирлээ. Хорол эмэгтэй л хүн болсон хойно “Чи яаж чадаж байнаа. Яаж намайг юу ч болоогүй юм шиг хуурч байгаа юм бэ.

Намайг үгүй юмаа гэхэд үр хүүхдээ амьдралаа бодож болсонгүй юу” хэмээн уурлах, учирлах хоёрын хооронд уйлж байв. Ганбүүвэй бодлоо. “Нээрээ би яагаад ийм байдалд хүрэв. Хорол хичнээн их шаналсан болдоо. Би ер нь яагаад байгаа юм болоо гэж бодов. Гэвч Хоролоос илүү Гэгээнд санаа зовж, яаж байгаа бол үс нь их өвдсөн байхдаа” гэж Гэгээний тухай бодсоор Хоролын хэлж байгаа үгийг ч ойлгож хариулах сөхөөгүй зогсоно.