Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “6-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
723

Хөлийн чимээ. Хаалга түлхүүрдэн Ганбүүвэй унтаж байгаа хүмүүсийг сэрээхгүйг хичээн үүдээ аяархан онгойлгоод гуталаа тайлж өлмий дээрээ явсаар том өрөөнийхөө буйдан дээр хэвтэв. Хоролын зүрх

хүчтэй цохилж, чимээ гаргалгүй унтаж буй дүр үзүүлэв. Яагаад босож хэрүүл хийлгүй, өөрөө гэм хийсэн хүн шиг унтаж буй дүр үзүүлснээ өөрөө ч гайхаад олсонгүй. “Тийм дээ, одоо харанхуй шөнө юу ярих вэ.

Маргааш юу гэхийг нь сонсьё. Ямартаа ч гэртээ ирлээ. Одоо жаахан унтъя” гээд нүдээ аних боловч нойр хаашаа ч юм замхран алга болсон байлаа. Ганбүүвэй Хорол хоёр хамт унтаж байхад Халиун залгаж

ярина. Учир нь цагийн зөрүүнээс болоод Монголд унтах цагаар Халиун сэрж таардаг байлаа. Эхнэртэйгээ ярих Ганбүүвэйг хараад Хорол “Бид хэзээ ч үүрд хамт байж болохгүй хүмүүс шүү дээ” гэх бодол

төрж хөнгөн гунигт автах боловч “Яагаад би биш гэж. Яагаад би эхнэр нь болж болохгүй гэж” гэх бодол байнга төрөх нь гачлантай. Ямар ч эмэгтэй хүн татагдхаар тийм их хайр халажтай залуу байсан учир

Хорол үүрд өөрийн болгох хүсэл шунал нь дийлсэн ч байж болох. Тэр нэгэн өдөр Ганбүүвэйгийн эхнэрээс мессэж ирэв. Хорол эхэндээ юу гэж байгаа бол гэхээс айж байсан ч нээж үзэв. “Сайн байна уу би чиний унтаж хэвтээд байгаа Ганбүүвэйгийн эхнэр байна. Наад хүн чинь амьдралтай. Битгий гэр бүл үймүүлээд бай. Би удахгүй очно. Тэгэхэд явсан байгаарай. Хэрэв яваагүй байвал би зүгээр байхгүй шүү” гэсэн байлаа. Хоролын нүдэнд нулимс бүрхэн гар нь салгалан юу гэж хариу бичихээ мэдэхгүй хэсэг тээнгэлзэж байгаад хариу бичилгүй орхиж Ганбүүвэйтэй зөвлөлдөхөөр орхив. Орой гэртээ ирэн Ганбүүвэйг хүлээн хоолоо хийлээ. Гэтэл хоолны үнэр аваад дотор нь муухайрч

огиудас хүрэв. “Арай үгүй байлгүй дээ” гэж бодон эмийн сан гүйж жирэмсэний тест аван үзэхэд үнэхээр хоёр зураас тодоос тод гарч ирлээ. Хорол айх баярлах хоёр зэрэгцэн “Одоо би яанаа” гэж зогсоо зайгүй үглэнэ. Гэвч эмэгтэй хүний зөнгөөр хэвлий дэх хүүхдээ өөрийн эрхгүй энхрийлэн илээд “Би шийдсэн” гэж зоригтойгоор хэллээ. Ганбүүвэй ажлаа таран гэртээ ирж, хүүхдүүддээ хоол хийж өгөөд аав нь ажил дээрээ жаахан ажилтай. Оройтох байх. Миний хоёр хүү аавыгаа хүлээлгүй унтаж байгаарай” гээд гэрээс гарлаа. Хоролруу яарсан сэтгэл хөлийг хүртэл хурдлуулах аж. Хорол хаалга нээн Ганбүүвэйг хүзүүдэн уйллаа. Ганбүүвэй гайхан “Юу болов” гэтэл “Эхнэр чинь надруу мессэж бичсэн. Бид хоёрын явдлыг мэдчихэж” гэв. Ганбүүвэй хүнд цохилтонд орж “Би явах хэрэгтэй. Эхнэртэйгээ ярих

хэрэгтэй байна” гэтэл Хорол уйлан “Би чамаас салж чадахгүй. Тэгээд ч би жирэмсэн болсон” гэх нь тэр. Ганбүүвэй юу ч хэлж чадалгүй буйдан дээр лаг хийн суун туслаа. Долоо хоногийн дараа Халиун нөхөртэйгөө ярихдаа Хоролын талаар асуулаа гэтэл Ганбүүвэй “Тийм юм байхгүй. Хань минь сэтгэл санаагаа тайван байлгаж ажлаа сайн хийгээд ир. Халагдах өргөдлөө өгчихсөн юм чинь одоо ганцхан жил тэсэж байгаад ирээ” гэж хэлэв. Халиун хэдийгээр хуурч байгааг нь мэдсэн ч ханийнхаа хэлсэн үгэнд итгэн “Нээрээ ч тийм дээ. Миний хань сайн ч сайхан ч залуу. Яахав дээ намайг байхгүйд олон хүнтэй явснаас нэг хүнтэй байсан нь дээр ч байх. Тэгээд ч миний хань амьдралаа алдах

тийм тэнэг хүн биш шүү. Яаж босгосон арван таван жилийн амьдрал билээ” гэж бодлоо. Чих юу сонсохыг хүснэ зүрх түүндээ итгэнэ гэж энэ бөлгөө. Ганбүүвэйг эхнэртэйгээ яриад дуусахад Хорол “Би чиний хувьд юу юм бэ? Яах гэж анхнаасаа надтай дотноссын” гэх мэтээр уйлж унжин “Би хүүхдээ гаргана. Чи надтай суух ч бай, үгүй ч бай хамаагүй энэ хүүхдийг би заавал гаргана” гэж хэлэв. Энэ өдрөөс эхлэн Хорол Ганбүүвэйг харамлах сэтгэл төрж эхнэррүү нь өдөр бүр мессэж бичдэг боллоо. Халиун хоёр өглөө дараалан Хоролоос мессеж аваад

Ганбүүвэйд хэлтэл “Тиймээ, үнэн. Чи наанаа амьдралаа боддоо. Би амьдралаа бодлоо” гэх үгийг хэлэв. Юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн амьдрал, хүүхдүүдийнхээ хувь заяаг ийм амархан шийдчихэж болдог юмуу. Хорвоо хөмөрчих шиг л санагдав. Энэ үгийг хэлүүлж чадсан Хорол бүр даварч Өдөр бүр Халиун руу мессеж бичдэг боллоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *