Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “5-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “5-р хэсэг”

0 секунд уншина
0
0
380

Ганбүүвэй хэрэг бишдэж байгааг ойлгон Гэгээнийг сэрэхээс өмнө харих нь зөв хэмээн шийдэж хувцасаа яаравчлан өмсөөд буудлын тооцоо хийх мөнгө ширээн дээр орхиод гарч явав. Гадаа гараад сая л

нэг уртаар амьсгал аваад гэрийн зүг алхлаа. Жижигхэн буйдхан сум учир буудал гэр хоёрын хоорондох зай 300м хүрэхтэй үгүйтэй. Ганбүүвэй хэсэг азнаад “Одоо юу гэж хэлэх вэ” гэж толгойгоо гашилган

зогсож байсанаа эр хүний арван гурван мэхийн нэгийг хэрэглэхээр шийдэв.Найзруугаа утасдан “Надад туслаач. Найз нь тасраад буудалд унтчихжээ. Хоролыг асуувал манайд хоносон гээд хэлээд өгөөч” гэж

гуйв. Найз нь ч зөвшөөрч “Юу болсон бэ” гэж хэрэгт дурлахад нь “За дараа хэлье” гээд утсаа таслан орц руугаа орлоо. Ганбүүвэй бодолд дарагдан таван давхарт яаж гарч ирснээ ч мэдсэнгүй. Түлхүүр хийх

нүхээ олохгүй, зүрх нь айсандаа амаараа гарах шахна. Хорол л сэрүүн биш байгаасай гэж залбирлаа. Хорол Ганбүүвэйтэй танилцаж байсан үеэ нэхэн санав. Анх хүний оронд түр ажиллахаар нэгэн жижигхэн

суманд очлоо. “Яаж энд хэдэн сар байна даа” гэж бодогдохоор тийм л эл хуль газар. Төрөхөөсөө өдийг хүртэл их хөлийн газар өсөж торнисон түүнд энэ сумын амьдрал нэг л уйтгартай санагдах. Гэвч “Би энд үүрд амьдрах биш дээ. Удахгүй явна” гэж өөрийгөө зоригжуулав. Шинэ хамт олонтойгоо танилцаж, хөгжилдөн овоо хэдэн өдрийг өнгөрөөв. Нэг удаа ажлын дарга бүсгүй “Орой манайд ирж, оройн зоог бариарай” хэмээн урив. Тэнд тэр өдөр анх Ганбүүвэйтэй танилцсан. Тэр айлын гэр бүлийн найз гэж өөрийгөө танилцуулсан Ганбүүвэй нүдэнд дулаахан, томоотой, өндөр шар залуу байлаа. Тухайн үед “Эхнэр нь гадаадад байгаа. Удахгүй ирнэ. Том хүү минь оюутан. Хоёр

бага хүүтэйгээ гэртээ амьдардаг” гэж товч танилцуулахад “Ямар мундаг залуу вэ. Хүүхдүүдээ хараад байж байдаг. Эхнэр нь гэж ямар бүсгүй байгаа бол. Ямар азтай нь ийм нөхөртэй байдаг байнаа” гэх бяцхан атаархал төрснийг нуух юун. “Гэтэл би амьдралдаа нэг алдаж охинтойгоо үлдэж байхад зарим нь ийм сайн ханьтай байх гэж “хэмээн бодлоо. Тэр өдрөөс хойш үе үе Ганбүүвэйгийн тухай бодож уулзах хүсэл төрдөг болов. Өөрийгөө “Болохгүй эхнэртэй хүн шүү дээ” гэж хорих боловч сэтгэл гэдэг тийм амар тархиндаа удирдуулдаггүй бололтой. “Яахав дээ Ганбүүвэй сайхан залуу. Эхнэрийг нь иртэл яагаад бид хоёр уулзаж болохгүй гэж. Тэгээд ч би эхнэрийг нь ирэхэд

бараг түр хугацаа минь дуусаад явж таарах биз” гэсэн адийн бодол төрнө.Энэ тухайгаа ч дарга найз бүсгүйдээ хэлэхэд тэрээр дуртай хүлээн авч тэр хоёрыг холбож өгснөөр бүх зүйл эхэлсэн юм. Хорол өдөр ирэх тусам Ганбүүвэйд хайртай болж, Ганбүүвэй харин “Болохгүй бид хоёр салаагүй шүү дээ.Тиймээс хэт их дасах хэрэггүй” гэж хэлэх боловч эхнэрээсээ хол бүтэн нэг жилийн нүүр үзэж байгаа болохоор Хоролоос тийм амар холдож чадахгүй байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *