Home Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “4-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “4-р хэсэг”

0 second read
0
0
1,712

Аз жаргалтай амьдрал үргэлжилсээр. Наадмын орой гэр бүлээрээ салхинд гарч хонохоор болов.Ганбүүвэй эхнэр хүүхдүүдээ дагуулан хээрийн бэлтгэлээ базаан машиндаа сууцгаан явлаа. Харин том хүү

болох Төгөлдөр “Би явахгүй. Та 3 яваад сайхан амраад ирээрэй хэмээгээд үлдэв. Хорол “Яагаад явахгүй гэж. Чи ер нь дандаа ингэх юм. Аав чинь зав гаргаад цуг байя гэж байхад” гэсэн боловч цаанаа “Энэ

нэг юм яваагүй нь ч болсын, бүр нэг зэвүүн цаашаа санаатай, эхийгээ дуурайсан амьтан” гэж бодож амжив. Гадаа салхи тогтуун сайхан амарч яваа хүмүүсийн сэтгэл тайван аз жаргалтай байлаа. Тэд хоолоо

хийж идчихээд, унтахаар хэвтэх үед Хорол “Миний хань хүүгээ унтуулж бай. Би ширээгээ цэвэрлээдэхье” гэв. Ганбүүвэй хүүгээ унтуулахаар майхандаа орон хүүгийнхээ хажуугаар орон бүүвэйлж

байхдаа яагаад ч юм хачин ихээр гуниглав.Анхныхаа хүү, бас хоёрдох, гуравдахь хүүгээ хараад Халиунтайгаа ямар их аз жаргалыг мэдэрч байснаа “Одоо ингээд бид тавуулаа боллоо” хэмээн баяр хөөр, хайр

бялхуулан инээмсэглэн хэлээд Халиуныхаа духан дээр үнсээд эрхлүүлж байсанаа санав. “Бага хүүгээ маш их хайрлаж, ёстой л газар буулгахгүй өсгөсөн дөө. Хүн гэдэг муухай амьтан юм даа. Муу хүүгээ хааяа ирэхэд нь ер үнсэх ч үгүй явуулдаг болж дээ. Тэгээд хэзээнээс хаанаас эхлээд миний амьдрал ингэж өөрчлөгдөв? Би зөв зүйл хийсэн үү? Хожим харамсахгүй байж чадах уу” гэж өөрөө өөрөөсөө асуулаа……. Хорол “Ханиа хүү нь унтчихсан уу” хэмээн инээмсэглэн орж ирээд, “Чамдаа өгөх бэлэг байна. Гараад ирээч” гэв. Ганбүүвэйг тэврээд гоёмсог боолттой нарийн зүйл өглөө. Ганбүүвэй онгойлгон үзвэл хоёр зураас. Хорол “Одоо ингээд бид дөрвүүлээ боллоо” гэхэд

Ганбүүвэй баярласан ч гэлээ “Тавуулаа гээч. Миний хүү байгаа шүү дээ” гэж хэнд ч сонсогдохооргүй аяархан хэллээ. Есөн сарын дараа Ганбүүвэйгийнх гэх айл бас нэгэн хүүгээ өлгийдөн авав. Амьдрал үргэлжилсээр…. Хорол хоёр нялх хүүхэдтэй гэртээ суух тул бухимдаж уурлах нь ихсэж, элдэв шалтгаан хайж намайг хайхарсангүй, хүүхэд нь ч нэмэр болохгүй үргэлж тэнэж байх юм. Ядаж аяга таваг угааж, хоол унд хийхэд тусладаг бол зүгээр. Энийг байхгүй бол бид жаахан юм хийж идээд л болчихно. Бас энэнд хоол унд хийж өгөх гэж ядарч байна. Би ямар энэ айлын зарц уу” гэх мэт аашлах болов. Ганбүүвэйд яршигтай санагдаж, гэртээ харимааргүй, харихаар бас л нөгөө хэрүүл гэж бодохоос залхаж, болж өгвөл ажил дээрээ сууж ажлаа хийх нь

ихсэж, тэр нь бараг чихэнд амар сэтгэл тайван байх болов. Ганбүүвэй бодно. “Яаж Халиун маань гурван хүүгээ хараад, хажуугаар нь улсын ажил хийж, болоогүй надад нэмэр болох гэж янз бүрийн наймаа хийж гүйдэг байсан юм болоо. Яаж бүгдийг зохицуулаад юу ч болоогүй юм шиг инээмсэглээд байж байдаг байсан байнаа гэж”. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд дахиад таван жил өнгөрсөн байлаа. Энэ үед Ганбүүвэйгийн ажилд шинээр нэгэн бүсгүй Гэгээлэн ажилд оров. Торомгор алаг нүдтэй, хэн ч харсан аятайхан тэр бүсгүй ёстой л олны хэлдгээр ажлаа шав шув хийсэн сэргэлэн нь дэндсэн бүх л зүйлд жижиг гэлтгүй сэтгэлээ гарган оролцдог бүсгүй байв. Шинэ жилийн баяр…. Ганбүүвэй шинэ жилийн арга хэмжээг нээн үг хэлээд эхний хундагыг тогтоов. Архи уудаггүй ч огт уудаггүй хүн биш учир эхний гурван хундагыг уугаад нэлээд халамцав. Ажлынх нь хэсэг залуусын бэлтгэсэн урлагын тогтолт эхэллээ. Гэгээлэн дуу дууллаа.Тэр дууг сонсохнээ их л зүрхэнд ойр дуу шиг санагдан дахин чих тавин сонсоход яг мөн байлаа. Од сартай шөнөөр сормуусаа буулгаад Огтоос

тайван нойрсож байхад чинь….. Тиймээ Халиун энэ дуунд их дуртай Ганбүүвэйд зориулаад дуулж өгдөг байсан дуу мөн байлаа. Шөнө дунд Ганбүүвэй маш их цангаж ус уухаар бослоо. Гэтэл огт танихгүй орчинд сэрэв. “Юу билээ би хаана байнаа” гэж гайхан эргэн тойрноо харвал зочид буудлын өрөөнд орон дээр Гэгээлэн нүцгэн унтаж байх нь тэр. Ганбүүвэй “Юу вэ, би яагаад….” гэж бодон урьд шөнийн явдлыг нэхэн санахыг оролдов. Гэгээлэн дуугаа дуулж дуусахад бүгд алга ташсаар, яах ч аргагүй дахин нэг дуу дуулсан. Чиний эзгүйд би уйлна Чамдаа тэврүүлээд үнсүүлмээр Жигүүртэй бол дүүлэхсэн Далавчтай

бол нисэхсэн….. Ганбүүвэй тэгэхэд маш их ганцаардаж хэн нэгэний хайр энхрийлэлийг хүсэж байгаагаа мэдрэв. Эр хүн ч ялгаагүй байгалийн амьтан тул хайр энхрийлэл хүсэх нь зүй. Хорол Ганбүүвэйг хүлээсэн боловч ирсэнгүй. Утасдаад ч утсаа авсангүй. Хүлээж байгаад ядраад унтсан байлаа. Сэрээд цаг харахад үүрийн таван цаг. Ганбүүвэй ирээгүй л байв. Хорол эмэгтэй хүний зөн совингоор нөхрөө өөрөөс нь урвасаныг мэдэрч байлаа….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…