Нүүр Өгүүллэг “ДУУДЛАГА” өгүүллэг “3-р хэсэг”

“ДУУДЛАГА” өгүүллэг “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
801

Хуучин, шинэ эхнэрүүд нь чатаар хэрэлдээд байх ямар хэцүү. Тэр чинь тэглээ, энэ чинь ингэлээ гээд хоёр талаас ховлоцгооно. Дэргэд байгаагаар нь Хоролын аяыг харах санаатай хэдэн үг хэлбэл цааш нь

дэвэргээд Халиун руу шиднэ. Энэ дайны эхлэлийг би тавьсан хүн үйлийн үрээ эдлэж л явна даа. Хүн харахад амар амгалан, ажил төрлөө эрхлээд юу ч болоогүй юм шиг явавч би хүн юм чинь бодох зүйл, сэтгэл өвдөх юм байлгүй л яахав. Халиуныхаа гомдсон, хорссон

хорон үгийг даалгүй миний шийдвэр гаргасан царай. Явчихвий гэсэн айдастай урдуур хойгуур аргадангуй эрхэлж гүйх Хоролыг ч өрөвдөнө. Хоёр эхнэртэй хүн Холгосон гуталтай хүн адил гэдэг шиг миний сэтгэл

ч бөөн шарх. Би юу л хийгээд явдаг тэнэг толгой вэ дээ. Эр хүн санаатай юм хойно тэвчилгүй, эрвэгнэн эрхэлж гүйх Хоролыг хараад тэсээгүй. Хүүхэдтэй болно, төрүүлнэ гэж төлөвлөөгүй. Хоролыг

дасчихаад салж ядах юм, би бас түүндээ ингэж сайн болох юм гэж яаж мэдэхэв. Халиуныгаа бодохоос л өрөвдөнө. Одоо яах ч аргагүй хүйтэн царайлаад, чулуун зүрхтэй юм шиг хорвоог туулдаг байх даа. Халиун

сайхан хүүхэн, надаас хүн чанартай сайхан ханьтай болж сайхан амьдранаа. Өөр хүн над шиг үйлдэл гаргасан бол би толгой сэгсрэн гайхшрах байсан байх. Яалтч үгүй ийм л юм болчихлоо. Би жудаггүй, мөсгүй л хүн юм. Үүнийгээ өөрөө ч мэддэггүй байж хэмээн түмэн бодолд дарагдсан Ганбүүвэй “Даргаа ирчихлээ” гэх жолоочийн дуунаар цочисхийв. Заримдаа гэртээ орохоос халгах шиг. Аав дээрээ байгаа хүү нь ах, дүү хоёроо санаад байна гэж Халиунд урваганана. “Ээждээ хүрээд ир ээ” гэхээр саяхан л эрхэлж байсан хүүхэд хэрсүү юм ярина. “Та яаж бид гуравыг өсгөх юм бэ.Тэгээд ч аав намайг явчихвал ганцаараа үлдэнэ. Би аавыгаа энэ хүнд дээрэлхүүлэхгүй, харж, хандаж, хамгаална” гэх юм. “Хүүе миний хүү, тэгж болдоггүй юм. Чи сайн хүн болчихвол болоо. Ээж нь баярлана” гэж аргадахад “Миний ээжийг яаж доромжилсон билээ. Хариуг нь заавал авч өгнө” гээд уйлах шахна. Ээж нь айж, хүүдээ аль болохоор эвтэйхэн тайлбарлаж, ойлгуулах гэж оролдоно. Хүү хөмхийгөө зуун доош харж, чимээгүй

суухад Халиун санаа зовно. “Хүү минь, чи аавдаа хайртай юм чинь тэгж болохгүй шүү. Хорол ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай” гэж захихад “Тэр чинь миний ээж биш. Тэгээд ч аавыг байхад надад сайн, байхгүйд нь муу юм чинь” гэлээ. Гэр бүл салалт хүүхдийн оюун сэтгэхүйд цохилт өгч, сэтгэлзүйд нь нөлөөлдөг ч болов уу. Хорол “Би санасандаа хүрч Ганбүүвэйг өөрийн болголоо. Үр хүүхдийн ч гаргалаа. Яахаараа тэр Халиуныг бодох бүр уур шатаад, хорон үг хэлмээр санагддаг юм болоо. Угтаа миний буруу байтал нэг л мэдэхэд би

түүнийг элдвээр нь хэлээд мессеж биччихсэн байх юм. Тэгээд гэмгүй царайлан, Халиунаа эгч намайг тэгж ингэж доромжиллоо гэж уйлна. Энэ муугаа ч бас л зовоосон. Одоо больё доо. Өөр хүн байсан бол явчихсан ч байж магад. Энэ минь Хадны завсар хавчуулсан Халиуны зулзага гэдэг шиг. Өрөвдөж хайр хүрэх л юм. Дахиад өдөхгүй гэж бодоод л өдчих юм, Халиун эгчийг. Би чинь хэзээдээ ийм муу хүн болчихсон юм бэ. Саяхан л эрвийж, дэрвийсэн хөөрхөн охин залуусын

хараа булаагаад гүйж явсан биш билүү. Ганбүүвэйг өр зөөлөн хүн болохоор эхнэр хүүхэдрүүгээ буцчих вий гэж айгаад одоо болтол итгэдэггүй юм байх даа. Яанаа. Би Халиунаа эгчийн оронд байсан бол үхэх байсан байхаа гэх элдвийн бодолд хөтлөгдөн угаалгын машин зогссоныг ч анзаарсангүй. “За хайрт минь ирэх дөхөх нь, хоолоо хийе”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *